sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. “Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён таалал төгссөн эцгийнхээ хөрөнгийг өвлөн авснаар БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигч боллоо гэж Солонгосын “CXO Institute” судалгааны байгууллага өнөөдөр мэдээлжээ.
 
Мөн Ли Жэ Ёны ээж, хоёр охин дүү нь хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын 2-4 дүгээр байрт бичигдэж байна. Харин “Kakao” нийгмийн сүлжээний хавсралтыг эзэмшдэг “Kakao” корпорацын үүсгэн байгуулагч, тэргүүн Ким Бём Су тавдугаар байр луу ухарчээ.
 
Өнгөрсөн баасан гаргийн байдлаар Ли Жэ Ёны хувьцаа 15.62 их наяд воноор /14 тэрбум ам.доллар/ үнэлэгдэж байсан нь БНСУ-ын нэр нөлөө бүхий гэр бүлүүдийн хяналтад байдаг 60 компанийн 90 орчим гишүүн дундаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүний хөрөнгө сарын өмнөхөөс 7 их наяд гаруй воноор өссөн байна.
Ли Жэ Ён өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Life Insurance” компанийн хувьцааны 10 орчим хувь болон “Samsung Group” компанийн хувьцааг эцгээсээ өвлөн авчээ.
Түүний эцэг Ли Кун Хи өнгөрсөн оны 10 дугаар сард 78 насандаа таалал төгссөн юм. Сүүлийн 10 жилийн турш БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигчээр тодроод байсан түүний хувьцааны ханш 10 дугаар сарын сүүлээр 17.7 их наяд вонд хүрч байв.
 
 
 
 
БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын хоёрдугаарт "Samsung" компанийн тэргүүн асны гэргий Хун Ра Хи /11.43 их наяд/ бичигдсэн бол тэдний охид болох “Hotel Shilla” компанийн тэргүүн Бу Жин /7.78 их наяд/, “Samsung Welfare” санг хариуцдаг Со Хён /7.21 их наяд/ нар гурав, дөрөвдүгээрт жагсжээ.
 
 
 
Тэдний араас “Kakao” компанийн тэргүүн Ким Бём Су /6.71 их наяд/, “Hyundai Motor” группийн хүндэт тэргүүн Чун Мон Ку /5.6 их наяд/, “Amorepacific” гоо сайхны компанийн ерөнхийлөгч Су Кён Бэ /4.96 их наяд/, “Hyundai Motor” группийн тэргүүн Чун Юй Сун /3.73 их наяд/ нар бичигдсэн байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг