Оноосон нэрийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Тухайлбал, Улаанбаатар-Улаанбаатарын, Улаанбаатараас гэх мэт. Ирээдүй цаг заах утгатай үйл үгийн X гийгүүлэгчийн өмнөх эгшгийг гээхгүй. Үүнийг үйл үгийн Х-гийн дүрэм ч гэх нь бий.
Жишээлбэл, үзүүлэх-үзүүлэхийн, үзүүлэхээс, бодох-бодохоос, бодохоор, санах-санахын, өрөвдөх-өрөвдөхийн гэж бичнэ.
Мөн гадаад үгийн эгшгийг гээхгүй. Менежер-менежерийн, физик-физикийн гэнэ. Ж, Ч, Ш-ээс бусад гийгүүлэгчийн дараах зөөлрүүлэх үүрэггэй орсон И эгшгийг гээхгүй. Уламжлалт бичлэгтэй зарим үгийн И эгшгийг гээхгүй. Тухайлбал, тэнхим-тэнхимийн, эрих-эрихээр, эрин-эринийг гэх мэт. Дараалсан хоёр заримдаг гийгүүлэгч эгшиггүйдэхэд хүрвэл эгшгийг нь гээхгүй. Жишээлбэд, нөхцөл-нөхцөлийг, нөхөд-нөхөддөө гэх мэт. Ялгах эгшгийн үүргээр орсон хэлний үзүүрийн Н, хоолойн Г-гийн өмнөх эгшгийг гээхгүй. Эрдэнэ-Эрдэнийн, ганзага-ганзагын, аньсага-аньсагыг, хундага-хундагыг гэж бичнэ. Заахын тийн ялгалын үүргээр орсон Г-гээс бусад эгшигт гийгүүлэгчийн эгшгийг гээхгүй. Өөрөөр хэлвэл, МоНГоЛ БааВаР гэдэгт орсон долоон гийгүүлэгч ямагт аль нэг талдаа эгшигтэй байна.
Сэтгэгдэл3
Нөхцлийн, нөхдөдөө гэж бичдэг биз дээ?
Дараалсан хоёр заримдаг гийгүүлэгч эгшиггүйдэхэд хүрвэл эгшгийг нь гээхгүй.
Үгийн үндэсийг өөрчилөх эгшигийг гээхгүй : үндэс - үндсийг ,өөрчил - өөрчлах , эгшиг - эгшгийг гэж бичихгүй ; харин асуудал - асуудалыг , шатар - шатарын г.м бичнэ ...
Монголчууд монгол бичгээ төрийн бичиг болгосон цагт гээгдэх эгшиг батсүрэнтэйгээ даший шог болно.ккккк
1960 онд 3, 4-р бага ангид заадаг хичээл бна. Одоогийн сэтгүүлч нэртэй ямарч боловсролгүй эргүү тэнэг бүдүүлэг танхай хулигаануудад сайн зааж өгөөрэй.
Газар усны нэр, хүний нэрний эгшиг гээгдэхгүй гэдэг байхаа?
Нөхцлийн, нөхддөө гэмээр шиг
"Оноосон нэрийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй." гэдэг дүрэм чинь Монгол улсын засгийн газар, улсын их хуралд бол огт хамаагүй байдаг юм шүү дээ эргүү мал аа. Улсын их хурал, Засагийн газар, Зам тээвэрийн яам, Гадаад Дотоод хэрэгийн яам гэгч нь уг нь оноосон нэр гэдэг чинь мөн л дөө. Гэвч Улсын их хурлын хурлаас гээд л, Засгийн газрын, газраас гээд л, Тээврийн яам, гадаад дотоод хэргийн яам гээд л тэр гээгдэхгүй эгшигийг чинь гээж бичдэг төр засгийн хувийн дүрэм байдгийм. Төрийн нууц дүрэм юм л даа.
Ингэж, үсгийн дүрмийг лавшруулан заадаг нь сайн хэрэг, гэхдээ эгшиг гээхгүй бичдэг дүрэм нэвтрүүлбэл, энэ жаахан жишээнд дурдагдсан 10-аад дүрмийг хэмнэж, монголжин кириллээр бичихдээ элдэв дүрэм толгойдоо эргэлдүүлэх шаардлагагүй болох сон доо. Энэ талаар ажиллаач, эрхэм профессор оо.
Маш гоё
Хрөлластрооаоаоаиссиитстсст
Балархай эгшиг гээгдэхгүй үгс
Муухай байна
Бүх зүйлийг бичсэн гоё байлаа