сонин mn
Сүүлийн үед “Clubhouse” хэмээх сошиал хэрэглүүрийг хүмүүс өргөн хэрэглэж байна. Зөвхөн урилгаар хэрэглэгч болдог энэхүү аудио-чат нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард иргэдэд хүрч, өдгөө зургаан сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Ганц сул тал нь “Clubhouse”-ыг одоогоор зөвхөн “IOS” үйлдлийн системтэй “iPhone” гар утастай хүмүүс л хэрэглэх боломжтой. Тэгвэл үүнийг хөгжүүлэгч “Alpha Exploration Co.” компанийн зүгээс удахгүй бүтээгдэхүүнээ Android хэрэглэгчдэд хүргэхээ мэдэгджээ. Тус компанийн блог хуудаснаа “Анхнаасаа л бид энэхүү бүтээгдэхүүнээ хүн бүр хэрэглэж болохоор бүтээхийг хүссэн. Үүнийг бодолцон илүү дэвшилтэт, олон боломжит бүхий Android хэрэглүүрээ удахгүй танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст “Clubhouse”-ыг мэдрүүлэхийг зорино” гэжээ. Сүүлийн 10-аад хоногийн хугацаанд Монголын сошиал хэрэглэгчдийн дунд өргөн дэлгэрсэн “Clubhouse”-ын талаар товч мэдээлэл хүргэе.
 
CLUBHOUSE ГЭЖ ЮУ ВЭ?
 
Энэ бол гар утасны аппликейшн. Онлаййн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон олон нийтийн цахим харилцааны хэрэгсэл юм. Хэрэглэгчид уг аппликейшний тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог бөгөөд шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэйй. Сонирхолтойй нь уг аппликейшнийг ашиглахын тулд зөвхөн уригдах шаардлагатай. Аль нэг App Store-оос хаяг нээн татах боломжгүйй. Шинээр нэгдэж буйй хэрэглэгчид технологи, бизнес, эрүүл мэнд зэрэг сонирхсон сэдвээ сонгох бөгөөд сонирхлоо дэлгэрэнгүй мэдээлэх тусам аппликейшнээс тус сонирхол руу нь чиглүүлж, хэн нэгэн хэрэглэгч, эсвэл харилцан ярианы бүлгийг дагахыг санал болгодог аж. Харилцан ярианы бүлэг нь онлайн хурал шиг бүтэцтэй боловч цөөн хэрэглэгч ярих, бусад нь сонсох эрхтэйй баййдаг. Яг л гар утасны дуудлага шиг харилцан яриа дуусахад бүлгийн онлайн өрөө хаагдана.
 
 
ЯАЖ УРИГДАХ ВЭ?
 
“Clubhouse”-ын одоогийн хэрэглэгч танд урилга илгээснээр хаяг нээн татаж авах эрх нээгдэнэ. Урилга бүхий холбоос утасны дугаарт тань ирж шинэ хаяг нээх хуудас руу чиглүүлнэ. Гэхдээ “Clubhouse”-ын хэрэглэгчид хүссэн нэгэндээ урилга илгээж чадахгүй. Учир нь, шинэ хэрэглэгчид эхэндээ зөвхөн хоёр хүниййг урих боломжтой. Аппликейшнийг бүтээсэн Пол Давидсон, Рохан Сет нар тус бүтээлээ энэ онд багтаан нийтэд нээлттэй болгохоор төлөвлөжээ.
 
ЯАГААД ГЭНЭТ АЛДАРТАЙ БОЛСОН БЭ?
 
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан уг аппликейшн хоёр сарын дотор 1500 гаруй хэрэглэгчтэй болж 100 сая ам.доллараар үнэлэгдэж байжээ. Харин энэ үеэр “Space X”, “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон “Robinhood” компанийн гүйцэтгэх захирал Влад Тенев нар “Clubhouse” дээр хийж буй харилцан яриагаа Youtube-ээр шууд дамжуулснаар хэрэглэгчдийн тоо, нэр хүнд нь огцом нэмэгджээ. Улмаар энэ сарын 1-ний байдлаар “Clubhouse”-ыг хоёр сая хүн хэрэглэж байгаа бөгөөд зах зээлийн үнэ нь нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон юм. Одоо “Clubhouse”-ын урилга 70-600 ам.долларт хүрээд байгаа ажээ.
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин