сонин mn
МАН-ын 100 жилийн ойг тохиолдуулан хөгжлийн тулгуур багана болох Аж үйлдвэрийн хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.МУЖААНТАЙ ярилцлаа.
 
-Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-Би 1938 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1964 онд Москвагийн Нефть, химийн аж үйлдвэрийн дээд сургуулийг инженер технологич мэргэжлээр төгссөн. Ирээд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн Нефть боловсруулах үйлдвэрт инженерээр 1969 оныг хүртэл ажилласан. 1978, 1989 онд МАН-ын Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст орлогч, эрхлэгчээр мөн сүүлийн хоёр жил Намын хяналт шалгалтын хорооны Цагаатгалын асуудлыг хариуцаж ажиллаж байв.
 
-Тухайн үеийн нийгмийн хөгжлийн гол тулгуур баганын нэг нь аж үйлдвэр байсан. Тэгэхээр таны хувьд асар хариуцлагатай албыг хариуцан ажиллаж байсан байж таарах нь?
 
-Намын төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст ажиллаж байсан үе минь Монгол Улсын үйлдвэржилтийн эрчимтэйхөгжлийн үетэй холбогддог. Уулын баяжуулах Эрдэнэт, Улаанбаатар хотын ТЭЦ-4, Багануурын нүүрснийуурхай, Бор-Өндөрийн хайлуур жоншны, Дархан хотын Хөнгөн хүнснийүйлдвэрийг ашиглалтад оруулж байлаа. Үүнийг дагаад олон хот суурин сүндэрлэж, ажилчин анги бий болж, тоо чанарын хувьд өсөж, хариуцлагажин дадлагажиж, хөгжил цэцэглэлт эхэлсэн. Үр дүнд нь Монгол Улс эдийн засгийн олон салбартай, орчин үеийн аж үйлдвэрийн обьектууд бий болж, ард түмний аж амьдралын түвшинг дээшлүүлэх бодлого зорилтыг дэс дараатайгаар дэвшүүлэн тавьж, алхам алхмаар шийдвэрлэх боломжийг олгож байсан юм.
 
-Ажилчин ангийг бэлтгэх нь тухайн нийгмийнхээ чухал бодлогын нэг байсан байх?
 
-Гадаад орнуудын дэмжлэг импортын хүчинд дулдуйдан үйлдвэржиж байсан манай орны хувьд үндэсний ажилчин анги, инженер техникийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэн төлөвшүүлэх асуудал намын байгууллагын байнгын анхаарлын төвд байдаг хамгийн чухал асуудлын нэг байлаа. Үйлдвэр аж ахуйн зовудыг шинээр байгуулахын зэрэгцээ энэ үед геологи хайгуулын ажил жинхэнэ эрч хүчээ авч үндэсний том алба бийболсон. Ингэснээр геологичдын арми бүрэлдэн тогтож ажиллаж байсан. Мөн Зөвлөлтийн болон олон улсын геологичдын зөвлөлийг байгуулж, уул уурхайн үйлдвэрүүдийн түүхийэдийн баазыг бэлтгэж байлаа.
 
-Ер нь тухайн цаг үед боловсон хүчнийг хэрхэн бэлтгэдэг байсан юм бэ?
 
-Намын төв хорооны анхаарлын төвд байна. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг бэлтгэх, сургаж дадлагажуулах ажлыг төв хороо, Засгийн газрын тогтоолд үндэслэн жил жилийн нарийвчилсан график төлөвлөгөөнийдагуу хэрэгжүүлж байсан. Манай залуучууд илгээлтийн эзэд Зөвлөлт Холбоот улсын ижил төстэйүйлдвэрт ажиллаж дадлагажиж байлаа. Эдгээр ажилтныг Эрдэнэт үйлдвэрт зориуд явуулж, ажиллуулж байсан. Энэ нь тус компанитын хүчин чадлыг хугацаанаас нь өмнө амжилттайэзэмшихэд зохих үр дүн өгсөн.
 
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үйлдвэржилт, боловсон хүчин бэлтгэх асуудал уналтад орсон гэж шүүмжлэх нь бий?
 
-Улс орны эдийн засгийг өөд татаж, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэхийн тулд үйлдвэржүүлэх бодлого баримталж ажиллах ёстой гэж боддог. 1990 оноос өмнө манайнамын бодлого ийм л байсан. Үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ улс орны хөгжлийг урагш хөтлөн дагуулагч суурь салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх ёстой. Тухайлбал, түлш эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг хөгжүүлэх зарчмыг тууштай баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг бийболгож, үндэснийбаялгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хөрөнгө, санхүү хязгаарлагдмал, үндэснийтехник технологи, боловсон хүчнийчадавх нөөц хомс манайорны хувьд гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэхээс өөр зам харагдахгүйбайна гэж иргэн хүнийхээ хувьд бодож явдаг.
 
 
 
Яг үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах гол салбар нь уул уурхай. Өөрөөр хэлбэл, газрын баялгаа судалж, орд газруудыг илрүүлэн аж ахуйн эргэлтэд оруулах замаар л асуудлыг шийдэх боломжтой.
 
 
 
-Байгалийн баялгаа хойч үедээ үлдээх ёстой гэж ярих нь ч байна?
 
-Байгаль экологид уул уурхай хохирол их учруулдаг гэх мэт элдэв янзын юм ярьдаг. Гэвч үнэндээ уул уурхайгаас өөр гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах жинтэй салбар одоохондоо манайд алга. Үүнтэйуялдуулан хэлэхэд уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж, уг ажил олборлолт ашиглалтаас наанадаж таван жилээр түрүүлж байх ёстой гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг юм билээ. Гэтэл сүүлийн үед энэ зарчим алдагдсан. Социализмын үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул судалгааны ажил хийсэн хэдхэн обьект эргэлдэж байна. Геологийн алба бие даан байгуулагдаж энэ ажил цэгцрэх шинжтэй болж байх шиг байна. Энэ их зөв алхам.
 
-Аж үйлдвэрийн бодлогын тухайд?
 
-Сүүлийн үеийн байдлыг ажиглаж байхад үйлдвэр аж ахуйн газруудыг барихдаа техник эдийн засгийн үндэслэл боловсруулахаа больсон юм шиг санагддаг. Үүнээс болж асуудал цогц шийдлээ олж чадахгүйд хүрч хэл ам тасардаггүйбололтой. Үүнийг дагаад хээл хахууль авлигалын асуудал ч гарах юм. Үнэн худлыг мэдэхгүй.
Юу зараад юу олох, уг обьект зардлаа хэдийд нөхөж дуусах, ашиглалтад ороод ажиллаж эхлэхэд боловсон хүчин байгаа эсэх, түүхий эд нөөц хангалттай юу, үгүй юү эдийн засгийн эргүүлэг нь чухам юу вэ гэдгийг анхаарч үзэхгүй асуудалд цээжнийбангаар хандаж болохгүй. Аливаа асуудалд шинжлэх ухааны үндэстэй, тооцоо судалгаатай бодит байдалд тулгуурлан хандах хэрэгтэй. Дэвшилтэт шинэ техник технологи байлаа гээд эцсийн дүнд асуудлын хувь заяа, үр ашгийг шийдэх гол зүйл мэдлэг боловсролтой зохих дадлага туршлагатайболовсон хүчин. Бүхнийг хүн шийднэ.
Харамсалтай нь, энэ тал дээр алдаж байх шиг санагдах юм. Байгалийн болон техникийн шинжлэх ухааны чиглэлээр их дээд сургуульд суралцаж байгаа хүүхдийн тоо хангалтгүй байна. Ихэнх залуучууд нийгмийн ухааны чиглэлээр суралцахыг илүүд үздэг болж. Энэ нь өрөөсгөл ойлголт. Материал баялгийн үйлдвэрлэл нэмүү өртөг бий болгож, ард түмний амьдралыг бодитой дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс энэ салбарт ажиллах инженер техникийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургууль, МСҮТ-ийг тодорхой бодлогын түвшинд дэмжих хэрэгтэйбайгаа юм.
 
-Салбар бүрээр нь дэмжих шаардлагатай гэсэн үг үү?
 
 
 
-Түлш эрчим хүчнийсалбарыг бусдаас түрүүлж хөгжүүлэх хэрэгтэйгэж боддог. Энэ бол бусад салбарын хөгжлийг тодорхойлно. Ард түмний ажил амьдралын байдлыг хангах гол салбар юм. Харин хөдөө аж ахуйбол биднийг хооллож, хувцаслаж байгаа амин чухал салбар.
 
 
 
 
Мал аж ахуйн гаралтайтүүхийэдийг техник технологийн өндөр түвшинд экспортын зориулалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл болгох хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэлийн түвшин дээшилж, экспортын орлогод нэмэр болно. Баян чинээлэг оронд чанар сайтай бүтээгдэхүүнийг сонирхдог.
Сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөж байна. Тиймээс хүн амаа сүүгээр хангахын тулд төвлөрсөн саалийн ферм байгуулж, тэжээлээр хангаж ажиллах хэрэгтэй. Үүний адил хүн амын төвлөрөл ихтэй газруудад мах зэрэг хүнснийбүтээгдэхүүнээр найдвартай хангахын тулд үйлдвэрлэлийн үндсэн дээр тавьж болдог гахай, тахиа, хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх нь чухал юм.
 
С.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин