Герман, Швед, Польшийн Засгийн газар ОХУ-ын дипломат төлөөлөгчдийг нутаг буцаахаар болжээ. Гурван улсын Гадаад харилцааны яам энэ шийдвэрийг “Москвагийн эсрэг толин тусгалт арга хэмжээ” гэж мэдэгдсэн юм. Герман, Польшийн талын мэдэгдсэнээр Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд зохицуулалтгүй ажиллагаанд оролцсон хэмээн эх орондоо буцахыг тушаажээ. Харин Шведээс хөөгдсөн Оросын дипломатчийн байр суурийг тодорхойлоогүй байна. Кремль энэ шийдвэрийг хууль бус, үймээн самууны үр дагавар гэж үзсэн юм. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. ОХУ үүнийг эсэргүүцэж, нөхөрсөг бус үйлдэл хэмээн, ийм замаар асуудлыг шийдэх нь цаашид нөхцөл байдлыг улам хүндрүүлж болохыг мэдэгдсэн. Ямартай ч Оросын Гадаад хэргийн яам үүнд тэнцвэртэй хандахаа мэдэгдсэн.
Сергей Скрипалийг хордуулсан дуулианаас болж барууны орнууд Москватай дипломат дайн өрнүүлсэн байдаг. Хэсэг хугацаанд намжаад байсан дайн дахин олны анхаарлыг татлаа. Алексей Навальныйг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд оролцсон Герман, Швед, Польшийн гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг Оросын эрх баригчид гаргажээ. Тэднийг нэгдүгээр сарын 23-ны өдөр болсон хууль бус жагсаалд оролцсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Оросын Засгийн газрын шийдвэрт харамсаж байгаагаа хөөгдсөн дипломатчдын улс орнуудаас гадна Их Британи, Францын эрх баригчид мэдэгдэж байлаа. Эрх баригчдын сэрэмжлүүлэг, “COVID-19”-ийн тархвар, хөл хориог үл харгалзан ОХУ-ын томоохон хотуудад хууль бус эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн сараас хойш үргэлжилж байгаа. Москва хотын Симоновскийн тойргийн шүүх “Ив Роше”-гийн хэрэгт холбогдсон Алексей Навальныйд 3.5 жилийн хорих ял оноосныг иргэд эсэргүүцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков жагсаал зохион байгуулагчдыг “өдөөн хатгагч” гэж нэрлэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэлснээр, хүн бүр санал бодлоо илэрхийлэх эрхтэй ч хуулиас гадуур арга хэмжээ зохион байгуулах нь аюултай юм. Мөн Москва “Хууль бус жагсаалын ард Герман тэргүүтэй Европын орны дипломатууд байгаа” хэмээн буруутгасан. Европын холбооны гадаад харилцаа хариуцсан дарга Хосеп Боррелл “ОХУ-ын Гадаад харилцааны яам шийдвэрээ эргэн харж, европчуудыг дипломат статустай нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан гэх хардлагаа зогсоо” гэсэн юм.
ОХУ-ын дипломат ажилтнуудыг 2020 оноос хойш албадан гаргасан хэргүүдийг ТАСС агентлаг тоймлосон байна.
БОЛГАРЫН ЭРХ БАРИГЧИД 2020 оны нэгдүгээр сарын 24-нд Оросын хоёр дипломат ажилтныг “персона нон грата” буюу гадаад харилцааны ёс зүйг зөрчсөн хэмээн нутаг буцахыг шаарджээ. Тэднийг тагнуулын хэрэгт буруутгасан ч Софи дахь ОХУ-ын Элчин сайдын яам нотлох баримт шаардсан юм.
Чехийн Ерөнхий сайд Андрей Бабис 2020 оны зургаадугаар сарын 5-нд Прага дахь “Россотрудничество” -гийн тэргүүн Андрей Кончаков болон тус байгууллагын ажилтан Рыбаков нарыг албадан гаргахаа мэдэгдсэн. Энэ шийдвэр нь Зөвлөлтийн маршал Иван Коневийн хөшөөг буулгасантай холбоотой байв. Зохиомол хэрэг үүсгэсэн болохыг тогтоосон ч Чехийн Засгийн газар шийдвэрээ цуцлаагүй билээ. Москва ч “толин тусгалт арга хэмжээ” авч, Чехийн Элчин сайдын яамны хоёр ажилтныг хөөжээ.
СЛОВАКИЙН ЭРХ БАРИГЧИД өнгөрсөн оны наймдугаар сарын 6-нд Оросын гурван дипломатчид “персона нон грата” зарласан бөгөөд тэдний нэрийг нууцалсан байна. Словакийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Юрай Томагигийн хэлснээр Санкт-Петербургт байрладаг Словакийн Ерөнхий консулын газраас олгосон визийг урвуулан ашигласны улмаас ийм шийдвэр гаргажээ. НАТО ба Европын холбооны гишүүн Словакийн шийдвэр хоёр улсын хооронд дипломат маргаан үүсгэсэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Москва дахь Словакийн Элчин сайдын яамны гурван ажилтныг албадан гаргахаа мэдэгдсэн юм.
НОРВЕГИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Оросын дипломатчийг хөөхөөр болсноо өнгөрсөн оны наймдугаар сарын 19-нд зарласан. Норвегийн хэвлэлд бичсэнээр Осло дахь Оросын худалдааны төлөөлөгчийн газрын ажилтан Александр Стекольщиковыг албадан гаргасан юм. Норвегийн хууль сахиулах байгууллагууд түүнийг чухал мэдээлэл дамжуулсан байж болзошгүй гэж ийм шийдвэр гаргажээ. Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Москва дахь Норвегийн ахлах дипломатчийг нутаг буцаасан тухай мэдэгдсэн юм.
АВСТРИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Оросын дипломат ажилтныг хөөснөө өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд мэдээлсэн. Ингэхдээ дипломат харилцааны тухай Венийн конвенцод харшилсан шийдвэр гаргажээ. Австрийн “Kronen Zeitung” сонинд мэдээлснээр тус улс анх удаа ОХУ-ын дипломат ажилтныг үйлдвэрлэлийн тагнуул хийсэн хэргээр нутаг буцаасан юм. Москва ч тэдний эсрэг “толин тусгалт арга хэмжээ” авсан юм.
БОЛГАРЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ Оросын хоёр дипломат ажилтныг тагнуул хийсэн хэмээн буруутгаж 2020 оны есдүгээр сард хөөж байгаагаа зарлав. Ингэхдээ оросууд 2016 оноос хойш Болгар улсад тагнуулын үйл ажиллагаа явуулж, армийн шинэчлэх, цэргийн техник хэрэгслийн бэлэн байдлыг дэмжих төлөвлөгөөний талаар мэдээлэл цуглуулж байсныг дурджээ. ОХУ хариуд нь Болгарын хоёр дипломатыг хөөн гаргажээ.
КОЛУМБЫН ЦАГААЧЛАЛЫН АЛБА Өнгөрсөн арванхоёр-дугаар сарын 8-нд ОХУ-ын Элчин сайдын яамны хоёр ажилтныг Венийн конвенцыг зөрчсөн хэмээн албадан гаргажээ. Үүний хариуд ОХУ Москва дахь Колумбын Элчин сайдын яамны хоёр ажилтныг ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж буруутган хөөжээ.
НИДЕРЛАНДЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС Оросын дипломат ажилтнуудыг хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, нанотехнологи зэрэг чиглэлээр мэдээлэл цуглуулж байгаад буруутгажээ. Тэднийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд нутаг буцаав.
ОХУ-ын Гадаад хэргийн яам хариу арга хэмжээ авч Москва дахь Нидерландын Элчин сайдын яамны хоёр дипломат ажилтныг хөөх шийдвэр гаргасан юм.
БОЛГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-нд Оросын Элчин сайдын яамны цэргийн атташег албадан гаргажээ. Орос улс хариуд нь Москва дахь Болгарын Элчин сайдын яамны цэргийн атташегийн туслах, дэд хурандаа Митко Борисовыг албадан гаргахаа зарласан.
АЛБАНИ УЛС Оросын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Алексей Кривошеевийг цар тахлын улмаас авсан эпидемиологийн арга хэмжээг дагаж мөрдөөгүй хэмээн энэ оны нэгдүгээр сард нутаг буцахыг шаарджээ. ОХУ үүний хариуд Москва дахь Албани улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёнида Дрог албадан буцаасан байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Оросууд Европоос хеегдвее сайхан л сонсогдож бн
yg hooj haragdaaj chee.
МАНАЙД БАС Л ХӨӨГДӨХ БОЛЗЛОО ХАНГАСАН "ДИПЛОМАТУУД" БАЙГАА ДАА. ДААН Ч АХЫГАА ТӨРСӨН ГЭРЭЭСЭЭ ХӨӨЖ БОЛОХГҮЙ ЮМ ДАА.
манайд байгаа тэр зурагтаар юу гаргахыг заагаад байдаг узбекийг хөөгөөд явуулаач
АЗИЗОВ ГЭДЭГ НӨХӨР ОЛОН ЖИЛ МОНГОЛД СУУЖ БАЙНА ДАА. БӨГС НЬ ӨДИЙД ӨТЧИХСӨН БАЙГАА ДАА.
manaid baisan angiliin elchin said avgai bvr kremiig orosd negdsend esergvvtseh not og gej soliorson tvvh bii ch dee. iim davarsan baruuniihaniig harin dor ni hooj bail da.
Хөөрхий ором шоовдорууд мундраа хутгаж ч байх шив. Онигоо онигоо
европын хамгийн үнэтэй орд харшуудыг нь хулгайлсан мөнгөөрөө худалдаж аваад авгай хүүхдээ амьдруулаад дараа нь энэ олон орнуудтай муудаад байдаг янзын тэнэг хүмүүс юм аа..дайрч ороод эзлээд авна л гэж бодож явдаг юм байхдаа
Монголд суугаа Хятад улсын Элчин сайд Монгол улсын дотоод хэрэгт удаа дараа орсоны дээр үзэмжээрээ Монгол улсын улстөрчдийг, иргэдийг бүдүүлгээр гутаан доромжилсон төдийгүй Монгол Төрийн ямар байр суурьтай бх ёстойг дээрэнгүйгээр зааж зааварласаар байна. Энэ дипломатчыг нэн даруй гаргах ёстой ч МАН ын эрх баригчид дуулгавартайгаар загнуулсаар л.
Orosiin elchin gh gj bsn bailgui dee, buhel buten tusgaar togtonoson ulsiin songuuli bolj bhd yalaltiin bayariin prad undesnii tv-r garga gj zagnaad suuj bsn orosiin rlching zaluulah heregtei
Удахгүй орос орон задарч бутрах биз
Муу новшнууд!!: Гитлeрийн бүслэлтэнд тамлуулж өлсгөлөнд нэрвэгдэж байхад чинь Аугаа ОРОС ОРОН ОЛОН САЯ ЦЭРГҮҮДИЙНХЭЭ АМИАР НААД ЭРХ ЧАЛӨӨГ ЧИНЬ ОЛЖ ӨГСИЙМ ШҮҮ!!
Прощай,немытая Россия, Страна рабов, страна господ.
Ишэг эврээ ургахад эхийгээ моргох гэдэг нь болж байна.Германд эзлэгдээд байхад нь судалж огсон нь буруутаж туухээ гуйвуулвал ирээдуй нь хохирхол болохдоо.Онгорсон уеийг дурсах нь угуй болсон ирээдуй бух л оронд байна.Манай гариг нэг л юм болхыг энэ сануулаад л байна.
Тусыг усаар гэж. Хүнд бэрх цагт нацизмын аюулаас аварсаныг мартжээ
ӨМХИЙ ПУТИН БАЙНГА Л НОВШИРЧ БАЙГААД УЛСУУДЫН ДУРГУЙГ ХҮРГЭХ ЮМ. ЦААШДАА ГАНЦААРДАНА ДАА. ОРОСЫН АРД ТҮМЭН Ч ЯМАР ИХ ҮЙЛТЭЙ ХҮМҮҮС ВЭ? ХЭЗЭЭ Ч ЖАРГАЛ ҮЗЭХГҮЙ ЮМ. АМАР ЗАЯА Ч ҮЗЭХГҮЙ ЮМ. ДОТООДЫН ГАДААДЫН ЛУЙВАРЧИДИЙН ХӨЛД ҮРЭГДСЭН ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ АРД ТҮМЭН.
герман, швед, польшууд оростой хэдэн зуун жил дайтаж байнга ялагддаг байсан, хонзонгоо ийм арчаагүй аргаар авахаас өөр яах билээ. Бусадаар тэд яаж ч чадахгүй
Барууныхан жагсаалд нь явж бсан гэж биздээ. Улс орны дотоод хэрэгт улайм цайм ингэж дипломат ажилтан нь оролцож жагсаал цуглаан гэж болдог юмуу. Баруунд жагсаал болбол ардчилалаа хамгаалж бна гээд хүчээр тараадаг, дардаг. Орост ингэвэл хүчирхийлэл болдгийг огт ойлгодоггүй. Навальныйг тухайд Урвагч ийм аюултай . Эх орондоо ямар гай болж бгааг харж бгаа биз. Эрт үеэс аль ч улс орон урвагчидыг үздэггүй бсан ийм учиртай.
Хойд хөрш үймэх нь бидэнд сөрөг нөлөө ихтэй .Амиа бодож байвал хөршүүд тайван байгаасай гэж бодох хэрэгтэй