sonin.mn

Улсын хилийг хууль бусаар зөрчсөн, оросын сэтгүүлчдийг хөнөөхөд оролцсон гэмт хэрэгт  буруутгаад буй  Украйны нисгэгч эмэгтэй Надежда Савченкод улсын яллагч 23 жил хорих  ял төлөвлөжээ.

Прокурорын үзэж буйгаар,  Савченкогийн гэм буруу бүрэн нотлогдоод байгаа аж. Өөрөө Савченко энэ хэрэгт холбогдолтойгоо хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд  тэр ч бүү хэл шүүх хурлын  шийдвэр гартал хуурай өлсгөлөнгөө үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгджээ.

Лхагва гаригт болсон шүүх хурлын үеэр Украйны нисгэгч эмэгтэй хэлсэн  үгэндээ “ Хэрвээ шүүх шийдвэрээ гаргахаар  хоёроос  илүү 7  хоногийн завсарлага  авах юм бол миний бие маргаашнаас эхлээд хуурай өлсгөлөн зарлана” гэлээ. Би ямарч солилцоог хүлээхгүй, хэрвээ гэм буруугүй хүнийг гэмтэй хүнээр солих гэж байгаа бол шүү дээ... Би ямарч гэм буруугүй, ямарч солих, наймаалах асуудал энд  үгүй, цаг хугацааг сунжруулах хэрэггүй. Би хүлээхгүй” гэж тэр мэдэгджээ. Шүүх хурал дээр Савченко “орчуулагч  хэмнэх үүднээс” орос хэлээр ярьжээ. 

Надежда Савченког 2014 оны 6 дугаар сард Луганск мужид энгийн хэсэг иргэдийн хамт оросын телевизийн хоёр сурвалжлагчийг хөнөөсөн болон гэрэл зурагчныг хөнөөхийг завдсан гэмт  хэрэгт буруутгаж байгаа юм. Савченко эл хэргийг хуурамч хэмээн үзэж байна, харин  түүний өмгөөлөгч нисгэгч эмэгтэйг  Оросын нутаг руу хулгайлан, хүчээр авч явсан гэж нэг бус удаа онцлон мэдэгдсэн. Надежда Савченко 3 дугаар сарын 4 -ний өдрөөс хуурай өлсгөлөн зарлаад байна. Эцэст нь энэ сарын 21, 22-ны өдөр  Надежда Савченкод ял ногдуулах  шүүх хурлын товыг зарлав.

Москва хот.А.Огторгуймаа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг