Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг хойшлуулав гэдэг мэдээлэл өнгөрсөн баасан гаригт хүчтэй цацагдлаа. Хойшлуулсан шалтгааныг гишүүдийн ирц хүрээгoй гэдгээр тайлбарлажээ. Хэрвээ гишүүдийн ирц хүрвэл энэ хуулийн төсөл батлагдах магадлал өндөр гэдгийг улстөрчид ч үгүйсгэхгүй байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл нь улстөрчдийг ихээхэн айлгаад байгаа гурван үсэгтэй газрын эрх мэдэлтэй хамааралтай асуудал.
Тодруулбал, АТГ-ын харъяанд оччихоод байгаа Мөрдөн шалгах албыг эргүүлэн Прокурорын мэдэлд өгөхтэй холбоотой хуулийн төслийг Н.Алтанхуяг санаачилсан юм. Өмнө нь энэхүү хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хориглон зогсоож байсан билээ.
Ингэж хүч түрэн зогсооход АТГ нөлөөлсөн гэх шүүмжлэлийг УИХ-ын нэр бүхий гишүүд нэг бус удаа хэлж байлаа. Харин энэ удаа “хаширдаггүй” Н.Алтанхуяг дахиад хуулийн төслүүдээ бариад ороод ирсэн нь АТГ-ыг айлгасаар байгаа бололтой. Н.Алтанхуяг гэж хүн өөрөө ийм хуулийн төсөл санаачлах эрхгүй гэх мессэжийг ч цахим сайтуудаар цацаж эхэлсэн байна билээ.
Өмнө нь Прокурорын дэргэд байсан, одоо АТГ-т шилжиж ирчихээд байгаа Мөрдөн нь хуулийн байгууллагын ажилтнуудаа шалгах эрх бүхий алба билээ.
Эх сурвалж: "Улаанбаатарын сонин"
Сэтгэгдэл(11)
Алтанхуягаа, АН чинь авилгал албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх уриатай нам. Гэтэл та сүүлийн хэдэн жил адилгалтай биш АТГ-тай тэмцсээр байгаад таарлаа. Ичээчээ. АТГ-ын тухай биш наад улс орны эдийн засгийн төлөө толгойгоо гашилгаач.
АТГ МАШ МУУХАЙ ХҮНИЙ ГАРТ ОРЖ, ХАРИЙН ГҮРНИЙ ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛЭХ, ЗАСАГ ОГЦРУУЛАХАД ОРОЛЦОХ БОЛСОН НЬ ХАМГИЙН МУУХАЙ БАЙЛАА. АН АВИЛАТАЙ ТЭМЦ ГЭСНЭЭС ЗАХИАЛГААР ХҮН ХЭЛМЭГДҮҮЛ ГЭЭГҮЙ.
ATG Altantuyagaas bish neree solison Altanhuyag ATG-s aigaad huuliin tusul barij guigeed baigaag iolgohgui setguulch u
кк АТГ нь ямар ч хяналтгүй засгийн газраа унагаахад идэвхтэй оролцдог. Батлаагүй байж хүн гүтгэдэг. Маш аюултай хүмүүсийн гарт орчоод байхаар аргагүй. Саяны шүүх хурал бэлээхэн баталаа биз дээ. АТГ өөрийгөө хянуулахаас юундаа айгаад байдаг байна. Гэмгүй байсан бол хамаагүй шалга, хяна гээд нүүр бардам байна биз дэ
ЯГ ЗӨВ
Atg tei bish ezentei temtseh yostoin bish uu?
АТГг ойлгохоо байлаа,Гансүхийн шүүх хурлын явцыг хараад шүүх байгууллагад итгэх итгэл суларч бгаа маань аймшиг
АТГ -ТАЙ БИШ ШУДРАГА ЁСНЫ МАНАА ХИЙХЭЭС ИЛҮҮТЭЙ УЛС ТӨРИЙН ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛДЭГ ДО ЯАМ БОЛСОНТОЙ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЦГООЁ. ТЭР ШҮҮХ ХУРАЛ, ТЭР УЛСЫН ЯЛЛАГЧ ГЭХ 2 ШУШМАА, ХАМГИЙН БУЗАР НЬ ЗАХИАЛГААР ШИНЖЭЭЧ ХИЙСЭН ИЧИНХОРЛОО ГЭХ АВГАЙ, БАРЬЦААНЫ ШҮҮГЧИД МОНГОЛД ХУУЛЬ ЁС ЯМАР ЗАВХАРСНЫГ БАТАЛСАН. АТГ ТИЙ ШУДРАГА ЮМ БОЛ М.ЭНХБОЛД- АЛИМАА БАТБАЯР 2-ЫН ХЭН НЬ ТОМ АВИЛГАЧ БИЛЭЭ_ БАДАМЖУНАЙ-ӨВГӨН БИЛЭГТ 2-ЫН ХЭН НЬ ТОМ ХУЛГАЙЧ БИЛЭЭ, СҮ.БАТБОЛД- АМХЭГ-ЫН БАТХУЯГ, ГАЗРЫН ТОСНЫ ДАВААСАМБУУ АГСАНЫ ХЭН НЬ ТОМ ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧИН БИЛЭЭ, ЖЕНКО,Г.БАТХҮҮ -Я.БАТСУУРЬ, ДЭНЗЭН НАРЫН ХЭН НЬ АЛБАН ТУШААЛЫН АРГААР БАЯЖСАН БИЛЭЭ. ОДОО ХЭН НЬ ЯЛЛАГДАЖ ХЭН НЬ НЯНГАР ЦАРАЙЛЖ ЯВНА. БОЯ САЙД АСАН БАРСБОЛД- Л.ГАНСҮХ 2-ЫН ХЭН НЬ ЭГЭЛ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ ХЭН НЬ ГАЗРЫН ЧЕНЖ ХИЙЛЭЭ. ОДОО ЯАЖ ЯВНА ЭД НАР.
Алтанхуяг бүтэхгүй юмаар хѳѳцѳлдѳж шоронд ѳѳрѳѳ түлхээд оруулчихсан хүмүүсийхээ ѳмнѳ цагаадах гээд ядчих юмдаа Тэртэй тэргүй ОУын конвенциор хамгаалулчихсан АТГаас үс ч унагаж чадахгүй гэдгээ дээд зэргээр нэдэж байгаашдээ Манапуляци хийж байгаа юм
atg gej yu ve, mangas uu, shulam uu nogoo neg uridchilan ylladag chini xen gelee, em yum xaragdsan uu, xoorxiis doo
eruuden shuult bagasna