Нийслэлийн Цагдаагийн газраас Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх болон алдагдсан, нуугдмал галт зэвсгийг бүртгэх зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15- ныг хүртэл бүтэн сарын хугацаанд галт зэвсгийн тооллогыг явуулсан байна.
Энэ талаар тус газрын Хэв журам хамгаалах газрын Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Тодбаяраас тодрууллаа.
-Сүүлийн үед олныг цочирдуулсан галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг их гарах боллоо. Ихэвчлэн томчуудын хүүхдүүд буу шийдэмтэй холбогдож байгаа нь ямар учиртай юм бэ?
-Галт зэвсзгтээ холбоотой гэмт хэрэг их гарч байгаа нь үнэн. Он гарснаар өнөөдрийн байдлаар зөвхөн галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг 20 гаруй бүртгэгдсэн. Гэхдээ хэрэглэсэн, ашигласан буу нь бүртгэлтэй, бүртгэлгүй янз бүр байна.
Тухайлбал Налайхад гарсан хүн амины хэрэг байна. Ямар ч бүртгэлгүй буугаар залуугийн амь насыг хөнөөсөн болох нь тогтоогдсон. Иймээс цагдаагийн байгууллагаас бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлэх чиглэлээр бүтэн cap ажиллалаа. Улмаар бүртгэлгүй 90 орчим галт зэвсгийг бүртгэлжүүлсэн. Харин нуугдмал байсан 70 гаруй галт зэвсгийг хураан авсан.
-Иргэн, аж ахуйн нэгж галт зэвсэг эзэмшихийн тулд танайхаас зөвшөөрөл авдаг. Гэтэл бүртгэлгүй галт зэвсгийг иргэд хаанаас, яаж олж аваад байна гэсэн үг вэ?
-Иргэдийн гарт үе уламжилж ирсэн бүртгэлгүй галт зэвсэг олон байна. Мөн галт зэвсгийг хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол ч гарсаар байна. Бид галт зэвсгийн тооллогыг бүтэн сарын хугацаанд явууллаа.
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 12450 ширхэг галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд ан агнах, харуул хамгаалалт, спорт, цуглуулгын зориулалтаар эзэмшиж байна. Үүний 87 хувь нь тоологдсон. Үлдсэн 13 хувь нь огт тоологдоогүй байна.
-Шалтгаан нь?
-Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд тухайн хаяг дээрээ байхгүй эсвэл гадаад явчихсан зэргээс болж тоологдоогүй тохиолдол олон гарсан.
-Галт зэвсгээ бүртгүүлж, тоолуулаагүй иргэдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд зааснаар галт зэвсгээ тоолуулаагүй хуулийн этгээдэд захиргааны арга хэмжээ авдаг. Тэдэнд энэ л жишгээр мөнгөн торгууль ноогдуулна. Тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас галт зэвсгээ тоолуулаагүй бол нөхөн тоолж болно. Харин өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж тоолуулаагүй бол захиргааны хариуцлага тооцно.
-Иргэдийг олон нийтийн газар явахдаа галт зэвсэг авч явахыг зөвшөөрдөг юм уу?
-Галт зэвсэг эзэмшигч хуулийн этгээд галт зэвсгээ авч явахдаа гэрчилгээ болон зориулалтын саванд нь хийж авч явах ёстой. Гэхдээ бид жижиг буу эзэмшихийг зөвшөөрдөггүй.
-Ямар шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид галт зэвсэг эзэмших эрх нээлттэй вэ?
-Чи гэмт хэрэгт холбогдоогүй, сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн байх ёстой.
-Ингэхэд өдөрт дунджаар хэчнээн иргэн галт зэвсэг эзэмших хүсэлт ирүүлдэг вэ?
-Галт зэвсэг худалдаалах тендерт «Монгол ав» компани шалгарсан. Тухайн компанид худалдагдаж байгаа бууг л бидний зөвшөөрөлтэй олгоно. Хуулиараа хориглоогүй 100 гаруй төрлийн галт зэвсгийг иргэдэд эзэмшүүлдэг. Харин байлдааны зориулалттай галт зэвсгийг эзэмшихийг шууд хориглоно. Хэрэв ийм галт зэвсэг хадгалсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцогдоно.
Эх сурвалж:
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Galt zevseg uudam saihan mongoliin huduu tald uilchileh yostoi.malchin mongol ahan duus buutai baisan yumaa.teglee geed hunii amind hurch baisan tohioldol baga baisan yum.oilgoj baina uu?! Ter ued huuli hundee hurch uilchilj chadaj baisan yum.odoo ch chono agnah baitugai maliin hulgaich nariig agnaj shorongiin hadaas bolohiig tsailgan setgeltei malchin mongolchuud husdeggui uchraas buyanaaraa bol garz garlaa gej setgelee huurch baih yum.ihk ezen chingis haaan altan nogt heer hayaad olson humuusees yu gej asuusaniig martaj ul bolno.
ÌÀÍ-ÀÍ-í ýðõ áàðèã÷ ëàëðóóäûí ýðõèéí òýíýã õ¿¿õä¿¿ä óóëàí äýýðýýñ ìàøèí ºíõð¿¿ëæ áàéãààä ãðàíàòì¸òîîð áóóäàæ øàòààãààä çóãààãàà ãàðãàäàã áîëñîí ãýñýí.Òýäíèé ãðàíàòì¸ò ýíä õàðàãäàõã¿é áàéõ ÷èíü.Õýíèéõ íü áóóã íü õóðààãààä õýíèéõèéã íü ýçýíä íü ¿ëäýýñýí íü ñîíèí áàéíà.ÌÀÍ-ÀÍ òºð áàðüæ áàéñàí öàãò èéì ëàëðûí õóóëü ë áàéíà äàà.
манай цагдаагийн байгууллага байгаа буу зэвсгийг бүртгэлжүүлж байна хураахгүй гээд байсан яалаа. тэдийг хураасан энэ тэр гээд байх чинь худал хэлэхээ боль л доо ард түмнийг дээр доргүй, том жижиггүй дандаа хуурч мэхэлж байх юм. та нар хураахгүй гэснээ бүртгэлтэй болгое гээд аваад очихоор нь хурааж аваад байхаар хэнд ч гэсэн тааламжтай байхгүй л байх даа. ХЭН Ч БАЙ Хэлсэн дээ байвал сайхан ш тээ