Ээлжит авлигын дуулиан ногоон автобусны “но”-гоор түүчээллээ. Угтаа энэ нь дуулиан гэхээсээ авлигын бас гинжин холбоос илэрч гарч ирж байх шиг байна. Нийтээрээ хэд хоног үргэлжилсэн ногоон автобус тойрсон “задлан шинжилгээ”-ний дүнд “Автобусны худалдан авалтын ард авлига байна” гэсэн дүгнэлтэд хүрэв.
Ямар ч байсан талбай дээр гарч ирсэн, зогсоол дээр үлдсэн автобуснууд цоо шинэ биш, тэр ч байтугай “капитал” засварт ороод наашаа ачигдсан байж болзошгүй байна. Автобусны талаар хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тайлбар өгсөн. Нийлүүлэгч компани, түүний түншийн зүгээс мэдэгдэл хийсэн.
Гэхдээ автобусны худалдан авалтыг “Нууцад хамаатай” гээд удаан хугацаанд нуусан. Энэ бол ард нь авлига байгаагийн л нотолгоо юм. Өөрөөр хэлбэл, маш том мөнгөн дүнтэй энэ худалдан авалтын араас том том улстөрчид гарч ирэхээр нөхцөл үүсэж байна. Захиалагч буюу төр, нийлүүлэгч буюу компанийн ард улстөрчид байгаа нь бараг л ил болж байна. Яагаав, “Оросыг маажвал татар” гэдэг шиг хаана хаанаас нь улс төрийн төлөөллүүд гарч ирнэ гэсэн үг. Тэр утгаараа, дээр хэлсэнчлэн авлигын бас нэг сүлжээ, бүлэглэл илэрч болзошгүй байгаа юм.
Ер нь бол "Нийслэлийн нийтийн тээврийн салбар "Тэнүүн-Огоо", "Эрдэм транс" хоёрын эрхшээлд орсон" гэж эртнээс яригдсан. Энэ хоёр компанийг нийтийн тээвэртэй холбоотой төсөл, тендер болгонд зүтгүүлж байдаг улстөрчид ч дуулдсаар ирсэн. Тэгэхээр энэ бол нийслэлийн нийтийн тээвэр дэх авлигын сүлжээний нэгээхэн хэсэг гэхэд болно.
Хэвлэлүүд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтээс ирсэн даруйдаа ногоон автобусны наадах цаадах учрыг олуулахаар АТГ, ЭЦГ-ыг хөдөлгөлөө” гэж мэдээлж байна. Харин тэр эцсийг нь үзэж чадах уу. Эсвэл хэн нэг том улстөрч, нөлөө бүхий этгээд гараад ирэхээр гацчих уу. Ийм эргэлзээ байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ нэг үгийг байнга хэлдэг. “Авлигатай тэмцэнэ” л гэдэг. “Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. Авлигатай тэмцэх газар гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал”, “Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай.
Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн”, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, нүүрс зэсийн хулгай зэрэг олон асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгож, төлөөлөх ёстой иргэдийнхээ өнөөдрийн болон ирээдүйн боломжуудыг хулгайлсан ноцтой баримтуудыг Засгийн газар ил болгож, системийн авлигын эсрэг тууштай тэмцсээр байна” гэж ярьсаар ирсэн. Түүнийгээ санах ёстой. Тэгээд энэ ногоон автобусны худалдан авалтыг, цаашлаад нийтийн тээврийн салбарыг углуургаар нь ух, Ерөнхий сайд аа. Тэгж байж хэлсээр ирсэн үг чинь биеллээ олно.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
огцроод далд ор данхаа
Ene huniig muulahaasaa umnu ARDCHILLAAS hoish ued Yamar baisnig sanamaar yum Buh zuil dald helbereer yavagdaj bsn Ur dundni irgedni yaduursan TSUUHUN HEDEN GER BULIINHEN (30 ger bul gedeg baihaa) Ter bumtni hemjeend hursen gj Shuugiad bga bizde Getel Harinch Ene zaluu Er.saidaar, Namin dargaar songogdon garch ireed buh zuil il bolood yamar aimaar Avilga Alban tushaalin herguud ar araasaa il bolood bgani Ene ZG-n ur duntei ajiillaj bgaagiin jishee gej bodoj bna Uneheer ene Tom 2 namtai, Aimshgiin ter humuustei temtsene gedeg bol Ene zaluugiin huvid amia horloh gej bgatai yalgaa yun IIIMEES bodit dugnelt hiij baij yarih heregtei gj bodoj bna HUn doromjilno gedegni Ug hun uuriinhuu HEN gedgiig haruulj bgaa l gesen ugdee
Damdin ochir neree solin Bayar boljee
Танхимын сайдын нь.нэр, УБхотын дарга нар буюу намын нөхөд нь нууцын зэрэглэлд оруулж байгаад мөнгө угаадаг схем илрэв.Одоо болно гээч.Одоо нөгөө санал Эрдэнэ билэг , Сайхан билэг нараа дахин дахин давтаад яриад гараад ирнэ.Юу гэхээр журмын нөхдөө хамгаалж үлддэг ганц тактик нь тэр.Харж л байгаарай.Мөрийцсөн ч болно. Тэгээд одоо дангаараа засаглал байгаа үед хэнд нялзаах аргагүй асуудал.
202.21.108.13 чи эмээ уу.эмчид үзүүл.Наад өвчин чинь хавар намарт сэдэрдэг өвчин гэдэг шүү.Энд ДАНГААР ТӨР ЗАСАГ БАРЬЖ буй МАН ын идэж уусан , авилгадсан автобусны хэрэг , албан тушаалын хэргийн тухай ярьж байна. АН одоо төр бариагүй байна.МАНын дуусашгүй далай шиг бузар булайг ярьж байна.Дор хаяж крилл үсгээр бичиж чадахгүй байж АН гэж шүлсээ үсэргэх хэрэггүй.
202.21.108.13 чи эмээ уу.эмчид үзүүл.Наад өвчин чинь хавар намарт сэдэрдэг өвчин гэдэг шүү.Энд ДАНГААР ТӨР ЗАСАГ БАРЬЖ буй МАН ын идэж уусан , авилгадсан автобусны хэрэг , албан тушаалын хэргийн тухай ярьж байна. АН одоо төр бариагүй байна.МАНын дуусашгүй далай шиг бузар булайг ярьж байна.Дор хаяж крилл үсгээр бичиж чадахгүй байж АН гэж шүлсээ үсэргэх хэрэггүй.
Сэнстэй шүгэлтэй данх хоосон. Юм хийвэл дэврээд асгачихна. Үүнд итгэхээр үнээнд итгэсэн нь дээр байх.
Ерөнхий сайдаа ард нийтээрээ дэмжиж байгаа учраас шантралгүй авилгатай тэмцээрэй.
Багаараа намаараа авилагчид юм чинь яаж тэмцэх вэ дээ
Бүр танхим дотор нь нам дотор нь хүртэл хотгор шанагаас өгсүүлээд олон хулгайч луйварчид байхад хэлсэндээ хүрч чадлаа юу. Худал популизм болоод л дуусна
горьдсон чинь голондоо гозойдог чинь цавиндаа
За ЕС минь ардчилсан намын хулгайчуудыг яагаад хаацайлаад бн Баттулга ЛБГДРЖ, Батүүл Фортуна (энэ нөхөр охиныхоо ард атгаж авлаа)
Өөрийхөө толгой дээрх тэмээг яаж ч чадахгүй бна Хүний толгой дээрх өвс ч бага хэвтнээ
Автусаа өмнөд Солонгосоос шууд авчрах ёстой юм тэнэхэд хаа байсан холын Вьётнамаас авчраад дамжуулаад байхдаа яахав дэ ядаж тээврийн зардал нь их өндөр гарна шүү дэ ! Эндээс уг асуудал маш ноцтой болсон байна гэдгийг монголын ямар ч яслийн хүүхэд шууд хэлнэ Данхаа ! Данхаа өөрийн мэдлийн байлдагч нарыг хөдөлгөж асуудыг шалгуул дэлгэ !
30 гаруй жил хүний эрх эрх чөлөө гэж ярьлаа энэ эрх чинь эх орны баялаг худалдах албан тушаалд хүрч авилга авахыг хэлээд байгаа юм уу балайнууд минь .Харин энэ Засгийн газрын үeд л хулгайч луйварчингуудтай тэмцэх анхны алхамуудыг хийгээд байгаа юм биш үү. Данх сав гэж солиорохын оронд энэ хүнээ дэмжээд тэр бузаруудтай тэмцээч
Углуурга ньОюжн эрдэнэ өөрөө,
Е/сайдаа хэлдэг үгээ биелүүлэхийн тулд ангийнхантайгаа,найз нөхөдтэйгөө, ах дүү нартайгаа тэмцэнэ гэсэн үг тиймээс улс эх орон,ард түмнээ бодсон нь дээр гэдгийг байнга санаж явах хэрэгтэй шүү!!
засаг бол нийслэлийг түүхэнд бгаагүйгээр дэмжсэн гээд хаваржин, зунжин ярьцгаасан. Үнэн байх. тэгэнгүүт дунд, доод шатанд тендерээр шахаа хийдэг, худалдан авалтаас хувь авдаг, ашиг хийдэг гарууд энэ дээр нь ажиллачих шигм санагдсан. Ерөнхий сайд тэр худалдан авалт руу яаж ч бодсон оролцох боломжгүй. Салбар хариуцсан сайд нь байж байгаа шд. Одоо тэр нөхөр хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэгээд автобусны худалдан авалтыг хийсэн нөхдүүд, компанийн захирал, хил гаалийнхэн гээд шоронд явах ёстой. Улаан цагаан ингэж идэж, ууж найрлана гэж юу байхав дээ.
Sumiabuzar Asa Ouyk Jenko Niambaatar nar chin 1 buleglel. Tenegteed baigaarai irged ee. Ouyk ulsiin tusvuus mungiig ni gargaj huvaaj iddeg. Ouyk dur esgesen tolgoilogch. Gants nogoon avtobus bish mungu hevledeg tuv bankiig atgasan,sumiabuzariin huviin bankiig dampuuhgui bugd luibardaj bna
Наад балай чинь та нартай талбайд гарна гэж балайраад асуудлаас xаларxай ноxой шиг тойрч зугтаx маягаар сүлбэлдээд xамгаалаад байx болсон байна лээ, зайлуулсан нь дээр
Ерөнхий сайд маань амаа алгадуулах гэдэг шиг болоод бна.Намын нөхдүүд нь бүгд хулгайч, худалч , луйварчин болоод бна.Үүнийг мэдсээр байж том том юм их ярьсан шүү дээ. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Эрх баригч байхын зовлон мөн дөө. Одоо хуулийн дагуу хариуцлага тооцох л үлдсэн.Тэнэг гарууд нь намдаа хасах оноог гайгүй сайн цуглуулсаар бна.Тэр сумьяабазараас өргөдлийг нь аваад хурдан зайлуул.Багш нарын цалинг түргэн нэм. ядуурлын доод цэгт тулаад байгаа нь үнэн шүү. Энхамгалан гэж сүрхий худалч нэг нөхрийг сайдын сэнтийгээс хурдан зайлуул. дандаа худлаа ярьдаг хулхи гар.
Bankuud shuuhiig huvaaj avch gemt hergee daldaldag, nud chavchilgui haraarai gej bainga hoshgirdog ch banknii reform hiih gesen Amartuvshin Hassuuriin Ganhuag geh zaluusiig jijig aldaan deer ni togloj ehleed buten jil gutaaj daraa ni shuuheer zalhaaj sanaatai tsairuulsan. Bayarlsan zaluus uurd mohoj duugarahaa boliv. Ingej shine undur bolovsroltoi zorigtoi zaluusiig mohoon , zamaasaa zailuuldag argiig Ouyk hereglesniig ed nar ni ch uursduu oilgolgui bantsaar baigaad munh nomhorloo doo.
Автобусны худлаа гүйлтээр мөнгө идсэн хэрэгтэй хамт шалгаарай. Амжилт.
Ерөнхий сайдаа та их л зөв ард түмний хүлээлтийг яриад яваад байх юм,гэтэл ажил хэрэг болж хэрэгжиж байгаа зүйл огт гарч ирэхгүй,эхнийх нь бараг/нүүрс...гм/сураг алдараад байх шиг болчихоор иргэд их л ундууцах байдалтай яриад байх болчихлоо.Одоо та нөхдийн хугацаа тун ойртлоо,маш шаргуу ёстойл орондоо унтах завгүй,дунд чөмгөө дундартал зүтгэх цаг үе тулж ирлээ.Одоо дэвшүүлсэн,ярьсан зүйлээ ажил хэрэг болгохгүй бол ирэх жилийн МАН-ынхан УИХ-д яах бол гэж маш их зовниж явна,анхаараач,зоригтой алхамууд хийгээч журмын нөхөд минь.,
Монголын ардчилал ярьсан тэнэгүүд сөнөтүгэй. Өнгөрсөн 30 жилийн Монголчуудын ялзрал бол улс төржилт, намчирхал, талцал. Бас нэг хорт хавдар нь авилгал. Муу хэлээд байгаа соц нийгэмд авилгал, хээл, хахууль байгаагүй. Одоо энэ хорт хавдраасаа салах гэж Монголчууд даяараа тийчэгнэж бна.