Орон сууц захиалсан иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирч байгаа талаар САИН нам болон Орон сууц захиалагч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Иргэд баригдаж байгаа, ашиглалтанд ороогүй орон сууц захиалахдаа гэрээ хийгээд төлбөрөө төлөөд явдаг. Гэтэл нөгөө орон сууц нь хугацаандаа ашиглалтанд ордоггүй, эсвэл тухайн захиалсан орон сууцыг хоёрдогч, гуравдагч этгээдүүдэд давхар худалдан борлуулах, туслан гүйцэтгэгч компанийн ажлын хөлсөнд олгох боломж нь ямар ч хяналтгүйгээр барилгын компанид нь байдаг. Үүнээс болоод захиалагчид эд хөрөнгө, цаг хугацаа, бүх зүйлээрээ хохирдог.
Үүнийг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт манай улсад алга. Үүнээс болоод өнөөдөр "Нисэх-Цагаан хаалга" хотхоны 500 орчим захиалагч, гэр бүлийнх нь 5000 орчим хүн эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод 5 жил гаруй боллоо.
Төлсөн мөнгөө буцааж авч чадахгүй нөхцөлд хүрсэн учраас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Захиалсан байрандаа орж чадахгүйгээс болоод иргэд 5-6 жил өрийн дарамтанд орлоо. Хүүхдүүд нь сургууль цэцэрлэгээс завсардсан байна. Эрүүл мэндийн шалтгаантай олон асуудлууд үүслээ. Цус харвачихсан хүн байна. Бүр алга болчихсон хүн ч байна шүү дээ.
Энэ байрнаас болоод галзуурсан хүн ч байна. Ийм байж болдог юм уу? Шударгаар хөдөлмөрлөөд олсон мөнгөө нэг луйварчинд алдчихлаа. Энэ 500 өрх буюу 5000 орчим иргэнд тулгамдаад байгаа асуудлыг төрийн хүмүүс газар дээр нь ирж ажиллаач ээ.
Аргаа бараад, туйлдаж байна. Монгол Улсад эзэн байдаг бол хариуцлагатай баймаар байна. Эх орондоо ийм хэцүү, дорой амьдрана гэж бодсонгүй. Иргэдээ туйлдуулж, цөхрүүлээд гудамжинд хаях гээгүй биз дээ? Анх зөвшөөрөл өгсөн 12 субьект өнөөдөр араас нь явахгүйгээр, компани иргэний хооронд асуудал гэж хаяхгүй шүү. Одоо ажлаа хийх цаг чинь ирсэн. Нийслэлээс ажлын хэсэг байгуулсан. Үр дүн гараагүй. Хан-Уул дүүрэг дээр бас ажлын хэсэг байгуулж өгсөн. Гэвч Хан-Уул дүүрэгт байгуулсан ажлын хэсэг бидэнтэй хичнээн хамтраад ч асуудал шийдэх хэмжээнд яагаад ч хүрч чадахгүй байна. Энэ барилгыг ядаж хаалга хаах хэмжээнд болгоод өгчих. Дотор нь цементээрээ үлдэг. Тэр шал, обой гээд дотор хийх ажлыг иргэд дахиад өөрсдөөсөө мөнгө гаргаад шийдье гэж байгаа юм." гэв.
О.Чулуу
Сэтгэгдэл1
Chechuudee chechuu ! ,odoo yaandaa !
МАН-ын Хан-Уул дүүргийн ИХ төлөөлөгч Батсайхан гэгч луйварчин Мидл Ривер хотхоны 300 айлын орон сууц гэж иргэдээс захиалга аваад 5 жил хохироож байна. МАН луйварчдаа өмөөрөөд байж болохгүй шүү.
Хүнд давхар борлуулсан байхад эрх зүйн зохицуулалт байхгүй гэнэ үү??? Энэ Жагар эд нар чинь солиорчихоогүй байгаа??? Залилан гэсэн бүхэл бүтэн санкц эрүүгийн хуульд байдаг юм л даа уг нь.
МАН-ын хулгайч луйварчид асуудлыг шийдэх өгөхгүй бол МАН-ын саарал байран дотор очоод амьдрах хэрэгтэй.
Яана даа. Луйварчид ёстой хэдэн зуун мянгаараа язганалдаж байнааа.
Төр ёроолгүй мөнгөний сав биш,татвар төлөгчид хариуцлагагүй хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээх нь шудрага бус.
Луйварчид хулгайч нар олон байх тусмаа МАН-д ашигтай..
Хаа сайгүй луйварчид байна шүү. Оркууд болгоомжтой байгаарай.
Ман ын луйварчид буур гаарлаа шүү . Намаа санхуужуулэх гэж заллин хийгээд ба уу эсвэл том эрх мэдэлтэнд мөнгөөө өгч хамгаалуулаад ба яах араггуй ман дунд гарын бизнесс хдэг улсууд хотын захиргаа юмтайгаа нийлээд иргэдийг залилаад ба даа
Ардын намыг нэг мөр төрөөс гаргаж хаяхгүй бол ингэж мрнгол хүн удаан амьдрах уу! Монгол хүн устаж эхэллээ
Авилгач шүүгчдээ хуйгаар нь сольж энэ байр залилдаг луйварчдыг барьж хорьж барилгыг нь зарж иргэдийг хохиролгүй болгоход Хууль зүйн яам хууль дүрмээ чангатгаж цэгцлэх хэрэгтэй
Хамгийн том буян орон байраар хангах