ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 12 –нд болсон. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж буйгаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан хүсэлтийг шийдвэрлэсний дараа “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон. Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-ны 10:00 цагт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжиллээ.
Шүүх хурлын үед 11 өмгөөлөгчийн нэг ярихдаа Т.Бадамжунайгийн гэрчийн мэдүүлгийн талаар дурдсан нь олны анхаарал татав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулахын тулд Т.Бадамжунайтай уулзуулж байсан талаар шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ярьсан юм.
Өмгөөлөгчийн хэлснээр Т.Бадамжунайн гэрчийн мэдүүлэгт “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ингэхдээ ах хүний хувьд дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан юм. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ дээ, намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэдэг хүсэлт тавьж байсан” гэж ярьсан гэлээ.
Б.Ганхуяг: Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө таньдаггүй байсан
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Би “Эрдэнэс Тавантолгой” компанид 2007 оноос ажиллаж байна. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө таньдаггүй байсан. Юун Аюурсайханы зохион байгуулалттай гэмт хэрэгт орох. Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй, очиж ч үзээгүй. Тэгэхээр яахаар би бүлэгт элсчихдэг, гишүүн болчихдог юм бэ” гэлээ. Мөн тэрбээр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нүүрсний хэргээр би маш их мэдүүлэг өгсөн.
Тэгвэл УИХ дахь ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм бэ. Яагаад надаас юу ч асуухгүй байгаа юм бэ. АТГ надаас асууж байгаад дутуу орхисон 4-5 мэдүүлэг байгаа. Тэд нар хаана байгаа юм бэ. Жорлонгийн хэрэг надад үүрүүлж явуулаад араас нь жагсаалын, нүүрсний, оффтейкийн хэрэг гэж орж ирэх гэж байгаа бол би 100 жилийн ял авах гэж байна.
Маш муу найруулсан жүжиг яваад байна. Энд байгаа 11 хүний хэрэг дандаа зохиомол, хэлмэгдүүлэлт явж байна., Над дээр байгаа хэрэг жижигдээд байгаа учраас Аюурсайханыг оруулж ирж байна гэж ойлгож байна. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж огт байхгүй. Энд маш ноцтой асуудал яригдаж байна. 220 мянган гишүүнтэй МАН асуудал яригдаад байна шүү дээ. МАН-ын 220 мянган гишүүнийг энд авчраад шүүчхээч дээ. Намын дарга, төлөөллүүд хаана байгаа юм” гэлээ. Мөн тэрбээр, нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн өөрийгөө болон ар гэр, хамаатан саднаа хамгаалалтад авч өгөх хүсэлт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргалаа.
Т.Аюурсайхан: Б.Ганхуяг “Мэдээлэл өгье” гэх маш ноцтой хүсэлт тавьлаа. Энэ хүсэлтийг нь биелүүлэх нь зүйтэй
Харин ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан “Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө "Нүүрсний гэх тодотголтой" гэж онцолж цохож байгаа нь хуульд хэр нийцэж байгаа вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл болж байна.
Нүүрсний гэх хэргийн гол зангилаа дээр нь ажиллаж байсан Б.Ганхуяг “Мэдээлэл өгье” гэх маш ноцтой хүсэлт тавьлаа. Энэ хүсэлтийг нь биелүүлэх нь зүйтэй. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Оффтейк гэрээ, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм. 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм.
Нүүрс тээврийн компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байна. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлье. Удахгүй сонсгол болох учраас УИХ дээр ч ярья. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Одоо яараад байх хэрэг алга. Хамгийн гол нь учрыг нь олж, үнэн шударгаар шийдэхийн тулд хугацаа хэрэгтэй юм байна. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна" гэв.
Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорьж буй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт гаргав. Харин прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргах боломжгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Ийнхүү 11 хүнд холбогдох урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14:00 цагт хийхээр товлов.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ганхуягын саналыгзөвшөөрөх хэрэгтэй .Тэгж байж үнэн илэрнэ гээд байвал .
“Нүүрсний хулгайч нарын нэрсийг зарла” гэж төв талбайг дүүргэн, төрийн ордныг нураах шахан жагсаж байв, өнгөрсөн өвөл. Тухайн үед АТГ-аас "гал унтраах" зорилгоор 17 хүний нэр зарласан, өдгөө хэн хэнийх нь хэрэг хэрхсэн нь тодорхойгүй “замхарсан”.Тэгвэл “нүүрсний хулгай”-н жинхэнэ хэрэгтнүүдийн нэрсийн жагсаалтыг мэдэж буй ганц хүн болох Б.Ганхуяг өчигдөр “Миний болон миний гэр бүлийн амь насыг хамгаалтад авчихвал нүүрсний хулгайд хэн хэн холбоотойг зарлана” гэж мэдэгдэв. Өөрөөр бол, “нүүрсний хулгайч бол тэр” гээд нэр зарлачихвал өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас аюулд орох гээд байна гэж тэр гэлээ. “Нүүрсний хулгай”-н жинхэнэ хэрэгтний нэрсийн жагсаалт Б.Ганхуяг гэдэг хүний гэр бүлийн амь настай тэмцэх хэмжээний үнэтэй болчихсон хэрэг үү.
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ Б.ГАНХУЯГ “МИНИЙ БОЛОН МИНИЙ ГЭР БҮЛИЙНХНИЙ АМЬ НАСЫГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД АВБАЛ НАМЫНХНЫХАА ТУХАЙ Ч, НҮҮРСНИЙ ХЭРГИЙН ТУХАЙ Ч БҮГДИЙГ ЯРИХАД БЭЛЭН” ГЭВ
Б.Ганхуяг “Намайг, миний гэр бүл, хамаатан саданг хамгаалалтад авч өгөөч. Бас намайг цагдан хорих газраас гаргаж өгөөч. Хорих газарт миний амь насыг хэн хамгаалах юм. Надад аюулгүй байдлын баталгаа хэрэгтэй байна. Хамгаалалтад авчихвал нүүрсний хэргийг илрүүлэхэд туслаж, мэдээлэл өгч, хамтарч ажиллахад бэлэн байна. Энд маш ноцтой асуудал, бүр МАН-ын асуудал яригдаж байгаа шүү. Намын асуудлаа ч яръя, нүүрсний хулгайн асуудлаа ч яръя” гэлээ
МАН-д 30 жилийн нүүрсний хулгай дээрмээс гадна 30 жилийн Эрдэнэтийн зэс молибдены хулгай дээрмийн хэрэг бий.Үүнийг шалгаж эхлэх нь цаг хугацааны асуудал..
Ганхуягийг сайн шахах хэрэгтэй юм бна.Бүгдийг энэ хүн мэдэж бгаа .Тийм болохоор жинхэнэ акулиудыг олох хэрэгтэй.Жараахайнууд нь ч нуугдчихаж.Энэ нөхөр өөрөө зүгээргүй бас толгойлогч хамтрагч нар гээд зөндөө юмнууд бга.Гаргавал хэрэг бишдэнэ.Үнэн зөв шударгаар шүүвэл их л юм гарч ирэх нь дэ.
Багабандийн шавь юм чинь шуналтай л байгаа энэ Аюурсайхан !
Монголын валютын нөөц 3 тэрбум ам.доллараас дээш өсөхгүй байгаа нь нүүрсний хулгайтай холбоотой.
МАН-д 30 жилийн нүүрсний хулгай дээрмээс гадна 30 жилийн Эрдэнэтийн зэс молибдены хулгай дээрмийн хэрэг бий.Үүнийг шалгаж эхлэх нь цаг хугацааны асуудал..
МАН-ын бүдүүн луухаан данжаадууд удахгүй нүүрсний хулгайн хэргээ улсын нууцад оруулаад амар сайхандаа жаргана ваа
төр чинь хулгайч луйварчидаар дүүрсэн гэдгийг хэлээд байдаг шүүх прокурор хүчнийхэн тоодоггүй ээ өөрсөдөө хам хэрэгтэн юм байхдаа
Жэнко, буурал Гансүх нарын хойт хилээр машинаар нууцлан,ҮАБЗ-ын нэр барин оруулж ирсэн 20 сая $- ын хэргийг Тагнуулын Байгууллага зоригтой ил болгон,нийгмийн анхаарлын төвд оруулж ирсэныг санаж б. Оюук аа үүнийг яагаад чимээгүйхэн дараад, замхруулж орхив оо. Жэнко-доо энэ үйлдэл дээр нь бөмбөгөө дэлбэлмээр юм.Яагаад тэр машин нь төлөвлөсөн мэт ГадаадЯамны гараашд ороод алга болов.Тэр мөнгө тэндээс ямар зам маршрут мөрөөр хайчив.Тэр үэд Баянхонгрын Батцэцэг сайд ГХЯ- ны дэд сайдаар ажиллаж байл уу? Ямар холбоо сүлбээтэйг Тагнуул одоо гүйцээгээд мэдээлж болдоггүй л юм байх даа. 20 сая $ гэдэг чинь 60 гаруй тэрбум төгрөг үү. Энэ авилгач Ганхуяг захирал гээчийг 40 орчим тэрбумын хулгайд яллаж буй аж. Ялгаа харагдж л б. Буурал Гансүх гээчийг гараа хугартал зодууллаа гсн сэнсаац уншсан. Үүний оронд жинхэнэ хэргийг нь сөхмөөр юм.
Хойд хөрш маань дайнтай, урдах маань ч дайны "бэлэн байдал" гэж дэлхийд ил тод ярьж буй энэ үэд манайх ч аю.байдал, хүчний байгууллагуудаа чанаржуулах, кибeр аю-н салбар гэх мэтээр чамгүй сайн ажиладаг биз.Харин ийм үэд Дотоод Хэргийн Яамаа____Хууль Зүйн Яамнаас тусад нь биe даан гаргаж, шинэ стратeг маягаар, иж бүрэн, дэлхийтэй мөр зэрэгцүүлэн ажиллуулаач гэсэн жир иргэний саналаа ноднин жил Eөкдөө толилуулж байв. Түгжрэл түгжээны сайд, олимпын сайд нараас илүү хэрэгтэй сайдтай ийм яам байгуулмаар бн. Ядахдаа л яамных нь сайдаас эхлээд бусад дарга албат нар нь амаа сайтар "жимийх жимбийх" мэрэгжлийн ёс зүй, дэг сургууль, зарчимтай, хүмүүжил, соёл,
МАН-д 30 жилийн нүүрсний хулгай дээрмээс гадна 30 жилийн Эрдэнэтийн зэс молибдены хулгай дээрмийн хэрэг бий.Үүнийг шалгаж эхлэх нь цаг хугацааны асуудал..
Хүний өөрийн Намууд самруулах оочeрт орсон мэт задгайрч, төрийн институтууд сульдаа өвчинд өртөн,Үндсэн Хуулиндаа ч шальгүй шалтаг заан халдаж, том зургаар нь зангидаж ч, эс зангидаж ч харахад Төр Улсыг минь л орвонгоор нь хүчгүйдүүлэх, сулруулах, хорлон сүйтгэх, тамгагүй болгох бодлого анх хий үзэгдэл мэт сэмхэн сэвэгдэж байсан ч өдгөө ил тодоор давамгайлж бн уу даа гэж хардах боллоо. Нийгмийн алив асуудал төрийн томчуудын дунд эзэнгүй , хэнд ч хамаарахгүй хаягдж буйг бичиж бв.Одоо ард түмэн маань ор тас орхигдох боллоо. Бүр байтлаа хамгийн сүүлд гэхэд л Оюукын ЗГ бүтэн жилийн турш Үнийн Галзуу өсөлтөөр ард түмнээ ядартлаа ташуурдлаа. Хэнээс ч юмб Оюукыг өшөөгөө аваад байгаа юм шиг ч гж бичсэныг уншиж л блаа.Бүтэн жил мэдээгүй бн гж байхгүй.Мөнгөгүй бсн гэж хуурч ч бх шиг.40-100 их наядыг нүүрснээс луйвардчихаад.
Б.Ганхуягийн ес хоногийн өмнөх болон өчигдөр ярьсан ярианых нь агуулгаас анзаарвал, Б.Ганхуяг одоо шалаанд, бас шахаанд орчихсон байна. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг ес хоногийн өмнө “нүүрсний хулгай”-д хэн хэн холбоотойг зарлахгүй бол ганцаараа хэрэгтэн болох гээд байгаагаа МАН-ынханд хаяглаж эхэлсэн. Харин өчигдөр “нүүрсний хулгай”-д хэн хэн холбоотойг нэр цохоод зарлачихвал өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдийнх нь амь нас аюулд орох гээд байгааг нийгэмд хандаж хэллээ. Нэгтгэж харвал, “нүүрсний хулгай”-н асуудал эцэстээ амь насны асуудал болтлоо хүндэрчихсэн байна. Өөрөөр бол, “Нүүрсний хулгайн”-н жинхэнэ хэрэгтний нэр нэг гэр бүлийн амь насны үнэтэй болчихсон байна гэсэн үг.
Хамтрагч эрх мэдэлтнүүдийг нь нуугаад зөвхөн энэ хоёр ял өгвөл маш муухай. бүгдийг илчилнэ гэхээр олон тооны сайд гишүүд хамрагдаж , ардын намын нэр төр шаварт хутгагдах болоод яах учраа олохгүй бна. ямарч тохиолдолд золиос гарна.
Авилгачыг олноор нь баривчлж бн гэдэг логикоор ард түмний дунд нэр хүндээ асар өсгөн хуурч улмаар засагт гүн гүнзгий шигдэх санаархлаар Ганхуягыг бөөн алдаан дээр нь дөрөөлөн гэнэдүүлж, тохироогоор "хялбарчлан" сулланааа гж анх мэхлэн шоронд суулгажээ.Ард түмэн бид ч баярлан хууртав.Хэргийг нь анх жагсаал цуглаан санхүүжүүлсн гж нэрлэжээ.Хорих тогтоолд нь үүнийг БИЧЭЭГҮЙ гэнэ.Ийм маягаар шүүх Оюукын л гарт байх шиг б. Прокурор нь цэвэр Жэнкийнх нь гарт,одоо хүртэл ЖэнкПутин гэдэг хадны мангаанаас айгаад аөөрчлөгддөггүй гэж мөн ч олон сайт бичсэн шүү. Ингээд Оюук Нян нар хүнийг ӨӨР ХЭРГЭЭР,ТОДОРХОЙГҮЙ ТОГТООЛООР бүтэн 9 сар хорьж чадаж бн. Жeнeвт саяхан болсон НҮБ-ын Хүний Эрхийн хурлаар Монголын Засгийн Газрыг Хүний Эрхийг дээд зэргээр ТУЛТАЛ нь зөрчсөн орон гэж тогтоогоод дэлхийд зарлалаа. Үүнийг зөнгөөрөө урьдчилж мэдсэн Оюук гэв гэнт лайвчин Мөнхэрднэ,МОАХ-чин Монголхүү нарыг "хайрлаад энхрийлээд хамгаалаад" эхэлж билээ. Мөн Халзан Бүргэдэйн Ордыг иргэдийнх нь хүсэлтээр онгичохгүй гэж байгаа бол Арeва Бадрах Энэржи-г иргэд нь олон жил шар махаа гартал эсэргүүцэж байгаа тул бас зогсоо л доо. Дабль Хуурамч попрол байх ёсгүй гэдэг утгаар бичлээ. Тэрнээс биш барууны хөрөнгө оруулалт талаас буруутгаж бичсэнгүй.
Булшлагдаж байсан Гадаад Харилцааг Хүүк аварч Монголыг минь о.у.тавцан дээр улс шиг улс болгон ТООЛГОЖ сайн сайхан авч явна.Өөрөө ч 2,3 жилийн дотор нүүр хагарч өсөн дэгжиж өмнөх Ёөк нараас эрс ялгарч б.
Үндэсн.Аю.Байдлын асуудалд цоо шинэ Хандлага оруулж ирсэн нь Содбтр,Энхбаяр нарын Гавьяа мөнөөсөө мөн.Харин одоо EТГ үүн дээрээ ханаад зогсч болкүй Ёөкынхөө дэлхийд ярьж яваа Ёрөнхий юмаа Тодорхой ажил болгохгүй бол эргээд нэр хүндгүй болно.Гадаад харилцаа хоосон орчил, хулхидалт, попролыг тэвчдэггүй, муухай ааштай, уучилдаггүй хаяад оддог. Урд хөршийн маань энэ чиглэлийн уйгагүй оролдлого ч төдийлөн ахихгүй, Ван И гуай маань мачийсаар б. АНУ- ын цэвэр "харалган" ивээлээр л Том гүрэн болчихсон юм болхоор бас наанатай цаанатай байгаа.Зүгээр л 1 жишээ татав. Ёөк маань раамаа зангидаад өглөө,одоо доторх задаргаат-ажилдаа шуурхай ор.Нилээд хүнд сорилт тулна.Гэхдээ Та нар элбэг чадна.Дашрамд хэлэхэд Фумио гуай японы EС болхоосоо өмнө бүтэн 5 жил Гадаад Хэргийн Сайд хийсэн хүн шүү. ӨмнөдСо-ын Ёөк арай туршлагагүй нь тухай бүрт мэдрэгддэг ч дотроо FUCK гэж хараачаад л American Pie гээд гүйчихдэг нь тун өхөөрдмөөр хөөрхөн. Уг нь прокурор хүн гэж гадаад найз маань хэлсэн. За салют, guys.
Мафийнхан амаа хамхихгүй бол шоронд нь цааш харуулдаг нэг технологи бий. Гавьяат хуульч Бямбаа гэдэг эмэгтэйг тэгсэн биз дээ? Энэ Ганхуягийг сайн хамгаалахгүй бол болохгүй!