Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөл, уучлалд хамруулахгүй. Мөн хөрөнгө мөнгө, эрх мэдэлтнүүд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг байдлыг таслан зогсоохын тулд Засгийн газар Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ дагуу шинэ оны босгон дээр нэмэлт өөрчлөлт батлагдаж, нөгөөдрөөс буюу бямба гарагаас хэрэгжиж эхэлж байна. Үндсэндээ хуулийн гол санаа нь халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах юм.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн болон Нийтийн албан тушаалтан хахууль авах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх өөрчлөлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаад байна.
Өмнө нь гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсан бол шинэ зохицуулалтаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн АТГ шалгах өөрчлөлтийг оруулав. Энэ мэтээр авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд оноох шийтгэлийг чангалсан гэгдэж байгаа хууль хэрхэн хэрэгжих, ямар онцлог өөрчлөлт орсныг “Хууль бидний амьдралд” буландаа хүргэж байна.
-Албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолно.
-Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа өршөөл үзүүлэхгүй.
-Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгох зохицуулалтыг нэмэв.
-“Нийтийн албан тушаалтан”-д Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан албан тушаалтнаас гадна байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг хамааруулахаар хуульчлав.
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хасав.
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-8 жил, хорих ялыг 2-8 жил болгож нэмэгдүүлэв.
-Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасахаар өөрчилж, хорих ялын хэмжээг 2-8 жил байсныг 5-12 жил болгов.
-Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасав.
-Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 8 жил хүртэл байсныг 5-8 жил, хорих ял 2-8 жил байсныг 5-12 жил болгосон.
-Улс төрд нөлөө бүхий этгээд, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгож чангатгав.
-Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдсан бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар нэмэгдүүлэв.
-Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил байхаар нэмэгдүүлэв.
-Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлт зохицуулалтыг хуульчлав.
-Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулна.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацааг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав.
-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, зорчих болон хорих ялыг 2-8 жил болгов.
-Нийтийн албан тушаалтан дураараа аашилж өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцож ял онооно.
-Олон нийтийн сүлжээнд цэнхэр тэмдэг олгож, баталгаажуулна.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
.jpg)
Сэтгэгдэл0
Bravo za odoo yaliig ni ogood zohih gazart ni yavuulaad bai!
УРА АА, ОДОО НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ АРД ТҮМНЭЭР ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ГЭЖ ЗАРЛУУЛСАН, ОЛОН ГЭРЧТЭЙ БАРИМТТАЙ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БАРИГДАХ НЬ
МАН Цай Хиа-г барьж чадахгүй.Барихдаа тулбал МАН-с бас олон дарга цуг баригдах дээрээ тулна.Магадгүй Хүй Сю Жан ч өөрөө баригдах дээрээ тулна шоо..
700 ГАРУЙ НҮҮРС АЛТ ЗЭСНИЙ ХУЛГАЙЧУУД ХУУЛЬ ХЭРЭГЖИХЭЭС ӨМНӨ САЙН ДУРААРАА ХАВТАС ХЭРЭГ ЭЭ НЭЭЛГЭСЭН ГЭЖ БАЙГАА ПИЗДЕС
Хавтаст хэргээ нээлгэх ямар хамаатай юм. 1989 онд хүн алсан хүнийг 2023 онд бариад Социалист монголын эрүүгийн хуулиар шийтгэх үү? Хэрэв үгүй бол зарчим бол адилхан. Хэрэг илэрч шийдэгдэх үеийн эрүүгийн хуулиар ял өгнө. ГҮЙЦЭЭ.
С.Баярцогт. нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж байсан,Гэтэл энэ 1 сая долларыг Засгийн газар оруулж ирээд МАН-ынхан хувааж авсан яриа гадуур хүчтэй явж байна.МАН ингэсэн тулдаа Баярцогтыг дэмжээд байгаа юм байна.
Ийм л хүмүүсийг сонгоод байгаа шүү дээ. 2024 оны сонгуулиар АН, МАН аль алиныг баяртай гэж хэлээд улстөрийн өөр хүчин, бие даагчдыг гаргаж ирмээр байна. Буруу зөв янз бүрийн хүмүүс гарч ирэх л байх гэхдээ тэр дунд зөв хүмүүс байгаад бусдадаа зөв үлгэрлээд энэ хэд шиг нийлээд хусахгүй, Монгол гэсэн том эрх ашиг дээр нэгдээд явах байлгүй.
АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ АЛЬ ХЭДИЙН ТАНИАД МЭДЭЭД БАЙГАА, ОЮУН-ЭРДЭНИЙН ТЭМЦЛИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол "Казино байгуулбал Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж өгөхийг нэг казино байгуулж харах юм. Онгоцны буудлынхаа ойролцоо казино байгуулах нь зөв гэж үзсэн. Ер нь бол казино гэдгээс айх зүйл байхгүй гэдгийг олон улсын судалгаа нотолж харуулсан. Казино байгуулагдсанаар тухайн бүс нутагт үйлчилгээний аялал жуулчлалын томоохон цогцолбор, олон мянган ажлын байр бий болно. Эдийн засгийн өгөөжийн хувьд 15,000 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой. Түүнчлэн худалдаа үйлчилгээний төвүүд байгуулагдана. Соёлын бүтээлч үйлдвэрлэл, эрүүл мэндийн ухаалаг хотхон, мэдээлэл технологийн болон олон улсын санхүүгийн төв байгуулагдах ёстой гэж үзэж байгаа. Дэлхийн олон улс орнууд казиногийн орлогын татваруудыг тодорхой зүйлд зарцуулдаг. Тухайлбал, БНСУ аялал жуулчлалыг хөгжүүлэх сандаа 10 хувийн татвар авдаг. Мөн боловсролын салбартаа зориулж дөрвөн хувийн онцгой албан татвар авч байна. Ийм туршлагууд бий.
Та муу авилгал, хууль бус замаар мөнгө олсон хэдэн гарууд л тэнд мөнгөө алдах байх даа. Шударгаар ажиллаад мөнгө олж байгаа хүмүүс хэзээ ч казинод мөнгөө алдахыг хүсэхгүй шүү. Мөнгөө алдана гэдэг нь тодорхой. Үүнийг олон ч амьдарлаараа хохирсон хүмүүс хэлж захиж, ном нийтлэл бичиж байсан юм шүү. Тэгээд тэр казиног нь хэн ажиллуулах вэ? Бас нэг новшийн гадаад иргэн л ажиллуулж монголын хамаг далд эдийн засагт байгаа мөнгийг сорж авчихаад арилаад өгнө биз дээ. Ёстой тэрэн дээрээ тулвал ард түмэн босох хэрэгтэй. Монгол улсыг маань сүйрүүлэх гадны бодлого шүү. Угаас номхон жирийн ард түмнийг маань дээрэлхэж байна шүү. Ард түмэн минь одоо тэвчиж ханалаа. Энэ муусайн төрийн дээр байгаа юмнууд казиногийн хууль батлах гээд өргөн барьчихсан байгаа юм биллээ. D-parliament -аар орж хараарай!!!!!!!
ЛУИВАРЫН БАНК БУС ДАА ЯАХ ГЭЖ БНА КАШ ОН ГЭХ САРЫН 7ХУВИИН ЗЭЭЛЭЭР ИРГЭДЭЭ ШУЛААД БДАГ ТА НАР АЖИЛАА ХИИЛДЭЭ
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА, ХЯЛБАРУШУУЛСАН ЖУРАМААР ХЭРЭГ ШИЙДЭХ ТҮРҮҮЧИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ЯЛ ЗАВШСАН БҮХ ХЭРЭГИЙГ ЦУЦАЛ