Монголбанк өчигдөр ам.долларын ханшийг 3352.42 төгрөг хэмээн зарлав. Харин "гадуур" 3500 дөхлөө. Ам.долларын ханш түүхэндээ ийм өндөрт гарч байгаагүй юм. Дээрээс нь ховорджээ. Банкууд нэг хүнд өдөрт 1.0 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар худалдаалж байна. Тэр нь ч олдоц муутай болж буй аж. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглээгээ импортоор болгодог Монгол Улсын хувьд энэ нь маш өндөр эрсдэлийг үүсгэлээ. Эдийн засагчид ч "...Он гараад баларна" гэж ярьж байна. Тэгэх нь жирийн иргэдэд ч ойлгомжтой болсон. Хамгийн гол нь Монголбанк ч эрсдэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ.
Тухайлбал, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "...Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм. Иймд нэн тэргүүнд инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье. Нүүрсний орлого нэмэгдээд, хөрөнгө оруулалтууд сайжирч, нөхцөл байдал зөөлөрвөл бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий. Хэзээ вэ гэдэг нь өнөөдөр дэлхий нийтийн тодорхой бус байдлаас шалтгаална. Нэн тэргүүнд энэ зорилтыг тавья, үүний тулд шаардлагатай бодлогын арга хэмжээ авъя гэсэн үг юм" гэв.
Үүнтэй зэрэгцээд удахгүй УИХ-аар Монголбанкны удирдлагуудыг солих асуудал яригдаж мэдэхээр болжээ. Эх сурвалжуудын мэдээллээр "...Б.Лхагвасүрэнгийн оронд дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг томилно" гэж байна. Г.Энхтайван нь УИХ-ын даргыг Гадаад харилцааны сайд байхад гүйцэтгэх туслахаар нь ажиллаж байжээ. Гэхдээ энэ залуу Монголбанкны ерөнхийлөгч болоход мэргэжил нь тохирохгүй юм байна. Дашрамд хэлэхэд, дарга явахаар орлогчийг оронд нь томилдог явдлыг зогсоох хэрэгтэй юм. Дарга нь муу ажиллаад хөөгдөж байгаа бол орлогчийг нь ч бас явуулдаг байх ёстой. "...Төгрөгийг тогтвортой байлгаж чадаагүй" гээд Б.Лхагвасүрэнг огцруулахаар бол Г.Дөлгөөн, Г.Энхтайван нарын дэд ерөнхийлөгч нарыг хамтад нь явуулбал зохино.
Гэхдээ ам.долларын ханш "ниссэн"-ий буруу нь Монголбанкнаас болоогүй бололтой. Эрх баригчид ам.доллар яагаад орж ирэхгүй байгаагийн учрыг олох гэж нэлээд ажиллажээ. Тэгж тэгж "...Ам.доллар ховордож, ханш өссөн нь нүүрсний экспорттой холбоотой байна" гэсэн дүгнэлт дээр буусан бололтой. Тодруулбал, манайхан Тавантолгойн нүүрсийг худалдах гэрээг бөөн бөөнөөр нь хийчихжээ. Тэгээд мөнгийг нь урьдчилаад авчихсан байна. Урагш нь ачиж буй нүүрсийг 100 хувь гэж үзвэл дөнгөж гурван хувьд нь л мөнгө ирж байгаа аж. Үлдсэн 97 хувийн мөнгийг өмнө нь авчихжээ.
Тиймээс ам.долларын ханш тэнгэрт хадчихаад байгаа аж. Тэгэхээр эрх баригчид нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож, экспорт дээрээ менежмент хийх шаардлагатай болж байна. Ингэж ч ажиллаад эхэлжээ. Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж буй бөгөөд тэд Тавантолгойн нүүрсний гэрээнүүдийг шалгаж эхэлсэн байна. Ер нь бол "...Тавантолгойн нүүрсний гэрээнүүд нууц, тендер, худалдан авалт нь ил тод бус" гэсэн шүүмжлэл их яригддаг. Тэгэхээр тун удахгүй нүүрсний гэрээ дагасан томоохон луйврын хэрэг ил болж магадгүй юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
90 он руугаа буцаад очих нээ
Тавантолгойн нүүрсний урьдчилан авсан мөнгө Хүү Лүү Жаны Тэрэлж дэх эдлэн газрыг барихад зарцуулагдаж үгүй болсон байх магадлал маш өндөр..Энэ юм үзээгүй манийсан нүүртэй өлөн хулгайчийн бүлт бүлт шаадаг явдал бол зүгээр л өнгөлөн далдлалт..
МАН-ын бүдүүн бүдүүн дарга нар зориуд өөрсдөө ханш унагааж дундаас ашиг олж идэж байгаа..Өмхий малууд аа...
АН-г цэвэрхэн гээд байгаа юм уу? Таван толгойгоос нүүрс хулгайлсан Ажнайн Бат Эрдэнэ,зөөж хилээр бүртгэлгүй давуулж ирсэн Зика хоёулаа АН. Дээр нь хужаа гэж АН-н Женкогийн ард байдаг Орос Буриадууд хараадгийг Монголчууд бас мэддэг юм ш дээ.
Таван толгойгоос нүүрс хулгайлсан гэх Ажнайн Бат Эрдэнэ,зөөж хилээр бүртгэлгүй давуулж ирсэн Зика хоёрыг МАН-ынхан яагаад тархин дээрээ өргөж гүйлдээд байдаг билээ.Хү Лүү Жанг,Ой Юү День хоер энэ хоер хүнийг харахаараа бөгсөө хаялан бөхөлзөж оцгонон хөдөлж ондогоноод байдаг.Энэ ямар учиртай юм вэ? Хамсаатнууд биш үү?
Хятадын тал МАН-ын бүдүүн дарга нарын Тавантолгойгоос хулгайлж идсэн 2 сая тонн нүүрсний учрыг ол гэж шахаад байгаа..
АН ийн Зика Адьяасүрэн Ажнай нар Женкотой нийлж ТЗ гацаасний учиг одоо л гарч байна даа Гадаад экспорт дээр нэг цонхоор харьцахгүй дураар дургих гэж аль эртнээс Ашигт малтмалын хууль батлуулах гэж чичирч байсан Очирбат,уул уурхайн ассоциоци ба барууны бодлогыг хэрэгжүүлэгч нарын эзэд ба эзэддээ хийсэн гавьяа энэ дээ Харин ч энэ засаг нүүрсний хулгайч нартай тэмцэх гээд хүч хүрэхгүй л байна даа гадаад дотоодын мөнгөөр бялхсан мафитай
Тийм шдээ өвөр монгол нүүрсний ченж таван жил зөөх нүүрсийг урдичилж өгөөд авчихсан гээд яриж байна лээ
Хүй Лүү Жан ,Ой Юү День нар аваад цохичихсон сураг байна шүү..
ОЮУН-ЭРДЭНЭ гэж худлаа ПОП хулгайч зайлаачээ
Нүүрсний гэрээг гадаадаас аудит оруулж шалгуулах хэрэгтэй.
Л.Оюун-Эрдэнээ таван толгойн нүүрсний мөнгө угаасан асуудлыг шалгаж хариуцлага тооцох чинь яасан бэ аль эсвэл шантааж байсан уу
Чи ямар тэнэг мал вэ? Ингэж том том юм хуцаж дарамталж байж л хувьдаа авлига мөнгө авч баяждаг юм шдээ. МАН-ын дарга нарын мөнгө авлига авдаг үндсэн гол арга бол энэ.
МАН-ын дарга нарын ингэнэ тэгнэ гэж том том амлалт хуцалтанд бүү итгэцгээ. Өмхий мал аа..
Мунзуй,Дамбын Хишгээ нар Миегийн хүмүүс.Харин ч Оюун Эрдэнэ энэ гэрээнүүдийг анх удаа шалгуулаж байна.Хүрэлбаатар хэрэв шаардлага гарвал ард түмэнд гэрээнүүдийг ил болгож цаашид шилэн болгоно гэж хэлсэн.МАНАН-н үед ингэж байгаагүй.
Ой Юү День Тавантолгойгоос нүүрс хулгайлсан хулгайч нарыг барина гэж хуцаад байсан ,Яасан бэ..
Hulgaichuudiin hulgaig l ilchleed baival barag hansh buuna shuu
Анод банкаа дээрэмдүүлэн хэлмэгдсэн Даваа, Энхтөр нарыг Монгол банкны захирлаар тавиачээ!
жонхуу , долир баясаа 2-н луйврыг ил болгосон нь дээр . Нэг талх 25000 төгрөгөөр шахсан мөнгө угаалт явагдсан
Ednii hiisen gereenuudees bolj baigaa yum eldev halanmj taraasan mungun tsum zeeleer tegeheer uls oron dampuurahgui yah yum hervee hubi hun baisan bol ulaml chineeleg boloh bailaa
Валютын орлогод хулгай орсон нь тодорхой,харин засгийн газар үүний араас орж ажиллахгүй,дүлий дүмбэн сууж байгаа нь аюултай.
Австралид 1 тнн коксжсон нүүрс 450 $ байгаа бол Монголд нүүрсний аман дээр нь 70 $ -оор зардаг байна. Хилд хүргэх, хил давуулах, хилийн цаана дамлан зарах гээд олон шат дамжлагатай, тэр бүрт томчууд ашиг хийж мөнгө олдог. Уг нь Монголын төрийн өмчит Таван толгой нь Хятадын төрийн өмчит Шинхуй-д шууд гэрээ хийгээд 450$-оор зардаг болбол улс $-ын хомстолд орохгүй юм ш дээ
Тэр их мөнгийг ардын намын дарга нар хуваагаад завшжээ!!