sonin.mn
Сүхбаатар аймагт энэ оны 4 сарын байдлаар бүртгэгдсэн нийт зөрчлийн  хэргийн 38.8 хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэрэг эзэлж байгаад тус аймгийн прокурорын газраас анхаарал хандуулж, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, хууль сурталчлах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баруун-Урт сумын Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт прокурорын мэдэгдэл хүргүүлж, аймгийн Цагдаагийн газар болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зөвлөгөө өгдөг тусгай дугаар ажиллуулж эхлүүлжээ.
 
Мөн гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, бусад байгууллагад холбон зуучлах хуудас гаргаж, сум багийн хамтарсан багийг ажиллуулж байна.