sonin.mn
Энэ сарын 8-ны 18.00 цагийн орчимд тус ангийн дөрөвдүгээр заставд манаанд гарч байсан байлдагч Х, М нар үүргээ гүйцэтгээд, харуулын байран дээр ирж ээлж солих явцад харуулын даргаа буудан хөнөөгөөд оргосон хэрэг гарсан билээ.
Тэгвэл хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан 2 цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан байна.
 
С.Сарнай