Хөвсгөл аймгийн Ханх сумын 1 дүгээр багийн нутаг Анжигас гэх газарт байрлах “Мөнх Эрин Трэйвэл” ХХК-ний “Агарта ресорт” амралтын газар бохир усаа Хөвсгөл нууранд асгаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсантай холбогдуулан Хатгал тосгон, Ханх сумын Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Хатгал тосгоны Цагдаагийн хэсгийн Экологийн цагдаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хатгал дахь усны харуул, Хатгал дахь Онцгой байдлын ангийн холбогдох албан хаагч нарын хамтарсан ажлын хэсэг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өглөө Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоор завьтай тандалт хийж цахим орчинд тарсан зураг дээрх газарт очсон байна.

Тухайн газар нь Чандмань-Өндөр сумын нутагт хамаарах Хатгал тосгоноос 80 орчим км зайд байрлах Балчиргант гэх газар юм. Тухайн хэсэг нь намгархаг, тээврийн хэрэгсэл очих боломжгүй газар бөгөөд нуурын эрэгрүү шинэс мод унасан ховил дагаж ойр орчмын шаварлаг хөрс бороо, үерийн усаар дамжин нууранд орсон байдалтай байна. Ажлын хэсэг нуурын усны болон хөрсний дээжийг авч, дроноор бичлэг хийн баримтжуулсан ба Агарта ресорт амралтын газарт шалгалт хийхээр хөдөлсөн. Хяналт шалгалт үргэлжилж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Бямба - 04 сарын 25,
2026
Сэтгэгдэл0
эргэн тойронд нь амралтын газрууд байгаа л ямарч нуур бохирдох нь ойлгомжтой, хэзээ хүн ойртохын аргагүй аймаар болох нь цаг хугацааны л асуудал. өнөөгийн нөхцөлд нуураа цэвэр байлгах ганц арга нь нуурын эрэг дагуу, ойр орчимд нь нэг ч амралтын газар байлгахгүй байх
Нуураасаа зайтай зөвшөөрөл олгох хэрэтэй
бүх жуулчны бааз, үйлчилгийн газрын бохир усыг шалгаж дүнг ард түмэнд танилцуул.
зэрлэг онгон байгаль руу засмал зам аваачих нь бидний хувьд эртэдсэн явдал юм байна даа
Баян Базарын бааз гэж казино тоглодог, Элбэгдорж гэгч нээлтэнд нь очиж казино тоглож байсан нууцлаг бааз бий. Тэдний хувьд бол далай ээж рүү бохироо хаях зэрэгтэй нь юу ч биш байхалдаа. Байгал орчныг хамгаалах болон төрийн хяналтын байгууллагууд таслан зогсоож дэлхийд ховор ганц цэнгэг нуураа хамгаалж чадах болов уу?
Нутгийн ардуудын яриагаар бол алт угааж байгаа гэдэг юм. Хужаа нарыг 40-50-иар нь авчирдаг, янхан хүүхнүүд авчирч үйлчилдэг гэдэг юм даа Юун шалгалт, хэнийг ч оруулдаггүй гэдэг юм
Zasmal zam tavidag buruudsiin
олон хүн, байнга очдог газар ... эцсийн бүлэгт хогийн цэг л болж хувирна, өнөөгийн ийм ухамсартай, ийм хүмүүжилтэй байгаа үед
Үнэхээр шалгаж байгаа юм бол энэ асуудлыг нэг мөсөн нэг талд нь болгоорой доо. Наана чинь их юм бий шүү. Хэрвээ тэгэхгүй бол Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын ажилтнуудыг олон түмэн дээлийн голууд гэж ойлгоод байгаа шүү
Mongoliin huh suvd huvsgul dalai eejiig hatuu hamgaalaltand avch anhaarah bolson.juulchidiin tusgai togtson marshrut bii bolno.durtai gazraa davhildaj nuuriin ereg orchim hog,hunii yalgadasaar duurch baigaa gene.