sonin.mn

Өчигдөр болсон Монгол улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Олон улсын хөл бөмбөгийн холбоо, Азийн хөл бөмбөгийн холбоо ажиглагчаар оролцсон билээ.


Ийнхүү тэд энэхүү сонгуулийн үйл ажиллагаа шударга болсон хэмээн үзэж шинээр сонгогдсон Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт мэндчилгээ дэвшүүлсээр байна.


Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөл бөмбөгийн холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Салман бин Ибрахим Ал Халифа, Азийн хөл бөмбөгийн холбоо ирүүлсэн баярын мэндчилгээндээ “Сонгогдсонд тань чин сэтгэлийн баяр хүргэе! Таны санаачлагыг миний бие болон Азийн хөл бөмбөгийн холбоо бүрэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаарай. Тантай ойрын хугацаанд уулзаж, Азийн хөл бөмбөгийг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллах болно” гэжээ. Ирүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.