
Хорвоо ямар өчүүхэн, хүмүүний нас яасан богино юм бэ? Хэлэх ч үг алга. Хайрт үеэл ах маань тэнгэрийн орныг ийм хурдан зорих гэж дээ? Яг 70 насныхаа босгон дээр. "Монголын рок-поп урлагийн загалмайлсан эцэг" гэдэг алдрыг хүлээдэг ах минь шүү дээ!
Тэгэхдээ би энд арай өөр сэдэв хөндөн, гэгээн дурсамж, гэгээлэг дүр төрхийг нь гаргахыг хичээе. Олон зүйл бичиж болох авч ганц нэгхэн гэгээлэг үйлсээс нь дор буулгая. “Сайн хүн” гэж хэн бэ гэдэгт олон л хариулт байж таарна. Миний хувьд жинхэнэ “Сайн хүн” бол Долгион маань юм. Илүү дутуу ааш авиргүй, ердөө байгаагаараа, миний мэдэхийн л, хүүхэд байхын л Долгион гэж ийм хүн байсансан. Гэнэн цайлган, шулуун шударга, илүү дутуу зангүй, нуух хаах, хадгалах муу санаагүй, тэгсэн мөртлөө гүдэсхэн, юу ч гэмээр юм бэ дээ. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд учраас бид их ойр өссөн торнисон, хүн болж эрийн цээнд хүрсэн, бас хамдтаа ахмад хижээл насаа туулсан. Бид бол Архангайн Тариатын удам судар. Долгион бол бүр аав ээжээрээ хуучны Далайчойнхор Вангийн хошууны удамтай. Миний аавын удам нь одоогийн Булган аймгийн Намнан-Сэлэнгэ хавь руу яваад өгнө.
Улаанбаатарын унаган хөвгүүд, ёстой 1-р 40 мянгатын довон дээр өссөн анхны үеийнхэн (1960-аад он), шинэ Монголын сэхээтний хоёр дахь үеийн сэхээтнүүд гэе дээ, өөрсдийгөө. Долгионы нэртэй сэтгүүлч явсныг хүмүүс мэддэгүй тул ганцхан баримт дэлгэе. Нам-төрийн удирдагч Цэдэнбалын хараанд өртсөн сэтгүүлч явж билээ.
1980 оны дурсамж. Улс орон даяар ээлжит цэрэг татлага явагдаж байлаа. Би МРТУХ-ны Радиогийн гадаад нэвтрүүлгийн Ерөнхий редакцийн Хятад, монгол, хасаг хэлний нэвтрүүлгийн редакцид орчуулагчаар ажиллаж байв.
Цэрэг татлагаас чөлөөлөгддөг дээд газрын тогтоолтой гэж дарга нар маань айлдсан болохоор цэрэгт явчихна чинээ даан ч санаагүй. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг уг нь цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг тогтоол ч байх нь байсан юм билээ.
Гэтэл Долгион бид хоёрыг МРТУХ-ноос шинэ цэргийн карантинд татаад аваад ирлээ. Намын үзэл суртлын чухал байгууллагын ажилтнуудыг цэргийн дайчилгаанаас чөлөөлдөг нөгөө лут тогтоолын ачаар Долгион маань хэд хоногийн дараа гэнэт суллагдаад алга боллоо. Учир нь юу байв гэвэл Цэдэнбал даргын ам тушаал үйлчилж гэнээ. “Новости Монголии” бол Цэдэнбал даргын ширээний сонин, Долгион тэр сонины нарийн ширийнийг хийдэг гол хүн нь, тус сонины зөвлөх мэргэжилтэн Асланян гэж нэг армян бусдад юм зааж өгөх дургүй, сонины макет хийх аргыг Долгион түүнээс нууцаар сураад авчихсан, Долгион цэрэгт татагдчихаар сонин хэцүүдээд, Асланян амралтаа аваад Зөвлөлт улс руугаа явчихсан, сонин тасарсан, Цэдэнбал дарга сониноо нэхсэн, туслахад (Д.Ариунболд) нь сонины редакцаас “Сонин зогслоо” гэж хариулсан. Ингээд Долгионыг армиас яаралтай чөлөөл гэсэн зарлиг дээрээс буулгаж дээ.
Сэтгүүлчийнх нь урт түүхийг энд би бичиж барахгүй. Төрсөн эгч дүүсийн хүүхдүүд гэснээс алдар суугаа мандуулсан тэднээрээ би бахархаж бардаж явдаг юм. Орчин цагт бол монголын рок-попын рыцарь Б.Долгион, түүний дүү ая зохиогч дуучин Б.Ангирмаа гээд миний үеэл ах дүү хоёрыг нэрлэхэд дотор огшдог юм. Миний урлагийн ертөнцөд Долгионы маань үзүүлсэн нөлөө гэж хязгааргүй. Долгион бид хоёр садан төрөл гэдгээсээ гадна Монголд рок-поп хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд шат шатандаа, хүрээлэл хүрээлэлдээ зүтгэж явсан хоёр доо. Тэр бол улсын хэмжээнийх, би бол найз нөхөд, 40 мянгатын хүрээллийнх.
Долгион маань олон сайхан дууны ая, үг зохиосон. Бага байхын л Долгионы урлагийн нөлөө надад тусч, бид дуу бичлэг пянзны тал дээр ах дүүсээр үл барам, бүр найз нар шиг явсан даа.
Миний багын л мэдэхээр Долгион маань “Соёл-Эрдэнэ”-ийн гоцлол соло-гитарчин Д.Галсанбаттай багын найз, алдарт Зуундарьтай залуу цагийн найз, бараг тэднийхээ аранжировка-г хийгээд өгдөг байсан шиг санагддаг. Өөрөө ч үнэхээр лут гитарчин, миний бодоход Монголын анхны хэдхэн гитарчдын нэг нь байсан болов уу. Тэр үеийн (анхны) сайн гитарчдыг нэрлэ гэвэл би Баатарсүх, Галсанбат, Долгион, Зуундарь, Гутлын үйлдвэрийн Баярсайхан нарыг л нэрлэдэг дээ. Анхных нь гэлээ шүү. Долгион маань 1972 онд ЦЕДС-д элсээд тэнд анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг нь санаачлан байгуулж, бүр “Rolling Stones”-ийн дууг үдэшлэг дээр тоглож бусдыг гайхшруулж байв. Монголын хөгжмийн урлагийн түүхнээ анх удаа барууны дууг хуулбарлаж дуулсан тохиолдол нь бараг энэ болов уу гэж би боддог. Барууны рок дууг гитар дээр анхлан тоглосон гитарчин нь ч байж мэдэх юм. 1980-аад онд “Инээмсэглэл” хамтлагийн нэг санаачлагч нь Долгион байсан. “Carpenters” хамтлагийн барууны стилээр тоглодог монголын анхны хамтлаг гэж би боддог юм. There is a Kind of Hush, I Won't Last a Day Without You, Rainy Days & Mondays гээд олон дууг нь сонсож үзээд би ийм дүгнэлт хийсэн юм.
Долгион бид хоёрын дуу бичлэг, пянзны хамтын ажиллагаа 1970-аад оны эхнээс эхэлсэн. Миний үеэл эгч Чимгээ пянзны цуглуулгатай. Ээж нь алдарт эмч Ч.Долгор Монголын Энх тайвны хорооны дэд ерөнхийлөгч, гадаадад их явна. Анх тэднийд миний сонссон нь америкийн “Steam” хамтлагийн Na Na Hey Hey kiss him Goodbye дуу. Гэх мэт гадаадаас пянз их авчирна.
Би хуулна, цаашаа Долгионд сонсгоно, тэрээр аранжировка хийхдээ бүтээлчээр хуулбарлана. Жишээ нь Беларусийн “Пeсняры” хамтлагийн дуу Чимгээ эгч бид хоёроор дамжин анх Монголд түгсэн, тэгэхэд Долгион “Соёл-Эрдэнэ”-ийн “Хүүш Дамдин” дуунд зориулж аяыг нь улам гоё болгон өөрчлүүлж байсан нь тодхон санагдаж байна.
Монголд түгсэн, Монголд нэвтрүүлсэн гэж энд ам бардам хэлэх хүний нэг нь би өөрөөгөө мөн байх гэж бодоод тэгж зориглон бичиж байна. Учир нь тэгж түгээдэг сүлжээний нэг үзүүрээс атгаж явсных тэгж хэлэх эрхтэй ч юм. Долгион бол цагийг эзэлсэн хүн. Сайн ч хүн, түүхэнд мөрөө цагаанаар үлдээсэн, цагийг эзлэгч. Уран бүтээл, үйлс нь мөнх үлдэнэ. Тэнгэрийн орон руу явчихлаа гэж надад огт төсөөлөгдөхгүй л байна...
Д.Баярхүү
Сэтгэгдэл45
Ум мааний баднихум. Сайн хүн тэнгрийн оронд төрөх болтугай
Монголын үндэсний сайхан сэхээтнүүдийн нэг, маш сайхан үлгэр жишээ болсон эгэл мөртлөө аугаа хүмүүн
маш харамсалтай, түрүү жил эмнэлэг дээр таарсан, бас болохгүй л яваад байж дээ хөөрхий. Баярхүүдээ болон гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье
Аялагч Ганаатай гадаад ру энд тэнд аялаад л яваад байсан болох болохгүй юм идэж уусан байх оо тэгээд л явчихач дэ ! Ангирмаа л хэцүүдэж байна
Um maanii bad mi xym
Нэг архичин л явж баярхүүг бодвол Соёлтой ө хүн бсн
Ямар харамсалтай юм бэ! Хайран сайхан хүн. Гүн эмгэнэл илэрхийлье. Хөгжмийн ертөнцийн боловсролтой ахын радио нэвтрүүлгийг сонсох тун дуртайсан.
Монголын хоёрдахь үеийн сэхээтэн, нэгэн сай хан хүн бурханы оронд оджээ, УМ МАНИ БАД МЭ ХУМ !
Тун харамсалтай. Сайн төрлийг олох болтугай. Ум маа ни бад ми хум.
Tuiliin ih haramsaj buig huleen avna uu. Irgenii Zorig Namd anhnii anhnii anhnii Gishuuneer ni elsch temdeglej bsn Episode-iig sanalaa. Manai MGIMO-d surch bsn gdg bil uu.
паах, энэ megawatt. ⛰⛰⛰⛰⛰-д 🇪🇸 хэлний ангид гэж бна.
МАН-ын хууль үйлчилдэггүй дархлагдсан хулгайч луйварчин алуурчин бүдүүн дарга нар ингээд явчихгүй дээ..Эд нарыг тамд нь хурдан явуулахын тулд яах естой вэ? Дээд Тэнгэрт хандах уу яах естой вэ?
Юу гээд тэнэгтээд байгаа АЦ вэ!!! Нас барсан эмгэнэлийн тухай ОРКоо!!!
Saihan hvn shvv de zuhas hugtsaand naiz yavsan 90 eed onii ved nadad ugsun neg hutag odoo hvrtel baidag yum burhanii oron doo taivan saat da ta mine
Харамсалтай, үнэхээр харамсаж байна. ЦЕДС-ийн нэг курсын нөхөд нь дэслэгч генерал Ц.Тогоо, хурандаа Ц.Энхбат нарын цэргийн нэртэй олон дарга нар бий. 2010-аад оны үед дээ, Б.Долгион маань цэргийн "Соёмбо" сонины газар өөрөө хүрэлцэн ирж, сэтгүүлч Х.Ганзулд ярилцлага өгч байсан, тийм л даруухан нэгэн байлаа. Хэдийгээр дотно харьцаатай байгаагүй ч, дуулсан дууг нь сонсож, Монголын радиогоор хөтөлдөг гадаадын хамтлагуудын тухай нэвтрүүлгий нь ч мөн л чих тавин чагнаархдаг байлаа. Олон жилийн өмнө би бээр, "Сайхан сайхан хүмүүс нь сансрын уудмыг зориод байх юм. Шаар шавхруу болсон зарим нь санасандаа хүрнэ дээ гэх шиг салгалж үлдээд байх юм" гэж бичсэн сэн. Ай, сайхан хүмүүн минь эх дэлхийдээ дахин төрөөрэй. Ум ма ни бад мэ хум Сэтгүүлч Г.Баатарнум
Saihan hvn shvv de zuhas hugtsaand naiz yavsan 90 eed onii ved nadad ugsun neg hutag odoo hvrtel baidag yum burhanii oron doo taivan saat da ta mine
〰️〰️〰️〰️〰️〰️〰️🕳or🔪. ⚔️🤺
Saihan hvn shvv de zuhas hugtsaand naiz yavsan 90 eed onii ved nadad ugsun neg hutag odoo hvrtel baidag yum burhanii oron doo taivan saat da ta mine
Эмгэнэл илэрхийлье, манай нэг нэртэй хамтлагийн ахлагч залуу Долгион ямар ажил хийдэгч юм, юу ч хийдэг, хаана ч ажилладаг юм мэдэхгүй 1 нөхөр яваад л байдаг гэж зурагтаар ярьж билээ. Гэхдээ энэ хүн гэм зэмгүй хэнд ч муу зүйл хийгээгүй амьдарсан даа
Тэнэг л байхгүй юу?
Харамсалтай байна. Эрт л буцлаадаа. Сайн хүн болж эргэж ах дүү, үр хүүхэддээ төрөх болтугай.
Үхсэн хойно нь хүнийг магтаал айлдаж суудаг муу хүмүүс олон. Амьд байхад нь шалихгүй хүн гэж харж байсан өчүүхэн хүмүүсийг тэнгэр мэднэ. Баярхүүгийн хувийн сэтгэл хөдлөл, гуниг зовлонг нийтлэж байгаа нь олон түмэнд огт сонин биш.
эрээвэр хураавар олон янзыг нэг долгион wave-р
Арван хар нүгэлд биеэр үйлдэх нүгэлд хамгийн хүнд нь амьтны амь таслах. Сэтгэлээр үйлдэх нүгэлд буруу дүгнэлт, буруу үзэл. Буруу дүгнэлтэд жишээ нь гадны хүн танай гэр бүлийнхнийг муулвал тэр буруу дүгнэлт болно. Танай ээж чин муу хүн гээд тэрүүнд нь итгэвэл буруу дүгнэлт. Эх хүн үр хүүхэддээ санаатайгаар муу юм хийхгүй ариун. Бурхан багш товчлоод арван хар нүгэл болгосон. Хүнээс уучлалт хүсэх нь том хүмүүжил. Соёл бол хэрэглээ биш хүмүүжил
90 онд бид үзэл суртлаа комунизмын юм гээд гээчихсэн. Комунизмд буруу байсан гэхдээ амьтнаас ялгарах онцлог нь үзэл суртал
Ухамсар муутай хүн хараал хэлдэг.
Жендер гэх үг тархи угаалт.
Хамгийн муухай үг жендер
xairan xairan estoi
Хаа очиж Долгион гуай чам шалчгар шар эмгэн шиг эр явсангүй. Эрийн муу хошного шиг новш талийгаачыг алдаршуулахгүй харин ч гутаана, сайн эрийн үхлээр өөртөө оноо авчих санаатай лалар
Харамсалтай байна. Хайран хүн.
Dolgion tegvel hujaa garaltai umuu? Ene dorsgor hugshinii eej n hujaa hun shdee.aav n harin bulgany mongol.eejeeree negddeg bol bas hujaa l bj dee.gehdee sain hun bsan shuu hal balgui.harin ene hugshin hujaa yamar urt nasaldagiin.
Адгийн шаарууд чам шиг ийм юм бичдэг.Овог нэрээ биччихвэл овоо эр юм гэж үнэлэе чамайг.
Эгч дүүсийн хүүхдүүд гэж байна
Tim vv??.tim bha.en bayrhvvr yg (huja) turhtei shv te?!
Хорвоог өчүүхэн гэж болохгүй ээ. Хорвоо уудам хийх үйл маш их гэдэг байхаа. Цуглаж ирээд цуварч явнаа гэж ардын сайхан үгс ч байна. Бие барна гэж насны тоо нь гүйцнэ нөгөө өнцгөөс манайх шиг махыг их хэрэглэдэг учир ЦУСАА өтгөн байхаас сэргийлэх учиртай бололтой. Хийсэн бүтээсэн үйлүүд нь их жентелмэн хүмүүн байсан даа. Ум сайн амгалан болох болтугай
Neg muu uvgun uhee l biz yun surtein hun bur l yavna
Ална шүү. Пизда
Mundag hundee,argagui l bid buhnii zurh setgeld urgelj hairlagdaj bh bolnoo. Um mani badmi hum
Чам шиг хог монголд Хэрэггүй шүү
Бүтэн унш. Төрсөн эгч дүүсийн хүүхэд гэж байна. Малаа
203. 91 Чамайг ална аа
Хоч
Har zaluugara ungursun bushde.basl 70 nas gdg chn odo uyd hovor naslal.bi Doligon ahig 63,64 bh gj bodj bsn.zaluuhsn haragddag shv.genet ungursun ym bnlda.hajuu havin (horlon hujsnud) zundu bnle.hool.undandn hor hsn biz.bolgoomjtoil yvh heregtei ym bn.um mani bad mi hum.
манай хажууд амьдардаг надтай байнга л дайралддаг сан