
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /DW/. Францын “Dassault Rafale” загварын 26 сөнөөгч онгоцыг Энэтхэгийн Агаарын цэргийн хүчинд нийлүүлэх тухай 630 тэрбум рупигийн (7.4 тэрбум ам.доллар) өртөг бүхий гэрээнд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар өчигдөр гарын үсэг зурсан тухай Энэтхэгийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тодруулбал, “Rafale M” загварын байлдааны нисэх онгоц 22, бэлтгэл сургуулилалт хийх зориулалттай “Rafale D” загварын дөрвөн онгоцыг нийлүүлэх ажээ. Энэтхэгийн тал эдгээр сөнөөгч онгоцыг 2030 он хүртэл хүлээн авах юм.
Гэрээний хүрээнд мөн Энэтхэгт "Rafale" онгоцны их биеийг үйлдвэрлэх, түүнчлэн нисэх онгоцны хөдөлгүүр, мэдрэгч төхөөрөмжүүд, зэвсгийн системд техникийн үйлчилгээ, засвар хийх үйлдвэрүүдийг байгуулахаар тусгажээ. “Rafale M” бол Францын “Dassault Aviation” компанид бүтээсэн дөрөв дэх үеийн “Dassault Rafale” сөнөөгч онгоцны нэг суудалтай хувилбар бөгөөд нисэх онгоц тээгч хөлөг онгоц дээр байрлуулах зориулалтай.
Францын сөнөөгч онгоцууд Энэтхэгийн зэвсэглэлд 2022 онд хүлээн авсан нисэх онгоц тээвэрлэгч шинэ хөлөг онгоц болох "Викрант"-ын /INS Vikrant/ нисэх хүчнийг бүрдүүлэх ёстой.
“Энэтхэгийн зэвсэгт хүчинд одоогоор “Rafale EH” загварын 28, “Rafale DH” загварын 8 сөнөөгч онгоц байгаа бөгөөд эдгээр сөнөөгч онгоцны "далайн хувилбар"-ыг худалдан авснаар Тэнгисийн цэргийн флот, Агаарын цэргийн хүчний нисэх хүчний "хүчин чадлыг дээшлүүлэхийн сацуу, нисгэгчдийн бэлтгэл сургууль, тээвэр, ложистикийн үйл ажиллагааг оновчтой болгоно” гэж Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Барууны зэвсэг техникүүд байлдааны гэхээсээ илүү арилжааны зориулалттай байдаг. Барууны танкнууд л гэхэд шавар намагт явах чадваргүй хүнд нүсэр "асфальтны танкнууд" гэдэг нэртэй, ккк, байлдааны онгоцнууд нь гэхэд асаргаа арчилгааны зардал ихтэй мөртлөө маневр муутай бүдүүн баараг болхи хөдөлгөөнтэй юмнууд байдаг. Яахав кабин электроникс гангараа чимэглэлээрээ бол барууны онгоц танкнууд мундагаа мундаг, ккк
хятад сайн юм биз дээ
Бас л амныхаа зоргоор шааншдээ,,,,энэ орос ахтай оркууд,,,,