
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Сэтгэгдэл3
хотын иргэд дэмжиж байна дэргэд нь байгаа супермаркетад бүү өгөөрэй сургууль цэцэрлэг чингэс зочид буудлаас урагш сансар гарденд барьж өгнө үү трущоб болчихлоо
Авлигал хорооллоо хэзээ нураах вэ? Нян Бао данжаад аа..Чадахгүй байсан юм бол яах гэж худлаа улин хуцсан юм бэ?Хувьдаа авлигал авах гэж тэр үү? Авлигалаа аваад амаа хаалгасан уу? Худлаа ярьж ард түмнийг мэхлэн хуурагч данжаад нарт хариуцлага хүлээлгэдэг хууль удахгүй гарна..
Мао ,День Сяопин гэсэн Бээжингийн маоистууд нэг хүрэмнээсээ салдаггүй байсныг энэ махан толгойт маоист данжаад сармагчлан дууриаж байна уу? Хүй Сюжан ах нь Путиныгсармагчлан дууриаж цээжээ шалдлан буу үүрч морь унаж навсганаад мангайж инээгээд байсан..