
МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /DW/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд гал зогсоох шийдвэр гаргасан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путиний шийдвэрээр, хүмүүнлэгийн үүднээс, Ялалтын 80 жилийн ойн өдрүүдэд тавдугаар сарын 7-8-нд шилжих шөнийн 00:00 цагаас тавдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 00:00 цаг хүртэл Оросын тал гал зогсоохоо зарлаж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Мэдэгдэлд дурдсанаар, Оросын тал энэ хугацаанд “байлдааны бүх ажиллагаагаа” зогсоох ажээ. Москва мөн гал зогсоох санаачилгад нэгдэхийг Украины талд уриалаад, хэрэв Украины тал Москвагийн зарласан гал зогсоох дэглэмийг зөрчвөл "тохирох хариу арга хэмжээг авах болно" гэдгийг мэдэгдсэн байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский В.Путиний мэдэгдлийг "хууран мэхлэх ээлжит оролдлого" гэжээ. "Украины тал дайныг зогсоохын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байгаа боловч Оросын тал бүхнийг няцааж, АНУ-ыг төөрөгдүүлж, хууран мэхлэхийг оролдож байна" гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд түр зуур бус бүрмөсөн гал зогсоохыг хүсэж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт мэдэгдсэн байна.
Оросын тал өмнө нь Улаан өндөгний баярын үеэр буюу дөрөвдүгээр сарын 19-21-ний хооронд гал зогсоохоо мэдэгдэж байсан бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөхийг зөвшөөрч, сунгах санал тавьж байсан юм. Гэвч талууд гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэж харилцан нэгнээ буруутгаж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл9
Дайсны Цэргийн парад цуглралт бөөгнөрөл бол албан ёсны бай,,,,шууд улаан талбай дээр нь дроноор халдах ёстой,,,гэхдээ,,,украинчууд,,, оросын фашистууд шиг араатан бишээ,,,,улаан талбайн парадыг нь түйвээхгүй ч гэсэн москва орчимд халдлага хийх хэрэгтэй,,,,бөгспутин өөрөө “””театр бол энгийн обьект ч гэсэн тэнд цугларсан цэргийнхэн бол албан ёсны бай””” гэж мэдэгдэн энгийн иргэдийн эсрэг хийсэн аллагаа зөвтгөсөн,,,тиймээс улаан талбайд болох парадыг ч гэсэн бөмбөгдөж дрондох нь зүй ёсны юм,,,,
Бөгспутин их л айдастай байнаа,,,том том унгас алдаад байдаг нь бүр илт багассан шүү,,,
Үмхий украйныг хядах хэрэгтэй. Монгол улс оросын талд цэргүүдээ илгээж украйны газар нутгаас нь булааж авч, хэдэн крымийн татар ах дүү нартаа газар өг.
монгол цэрэг украйныг эзэлсэн шүтээниййг нь орсуудад өгсөн гэдэг бат хаан чингэс хаан монгол цэрэг дахиж очиж днепр дунай мөрөн хар тэнгэсийн эрэг дээр газар авч шинэ ёвропийн монгол болох заяагүй юмнууд шүү хужаа руугаа зүтгээд байна
91 орны залуучууд дотор ийм фашист нацист юм яриагүй байна монголд байгаа нацистууд ямар үндэстэн бэ орсын хууль хаан ч хүчинтэй
Эмээ уу,,,дебыль ээ,,
Муу лалар ороz шээсэнд дэвтсэн дэвсгэр минь чи ороzтоо очиж гийна.
Зэля хүү путлерт салаавч өгөөд улаан талбайг улаан нялга цусан далай болтол нь шаах хэрэгтэй. Хүүхэд, гэмгүй иргэдийг өдөр шөнөгүй бөмбөгдөж алж байгаа террористуудыг бүү хайрла адилхан бай. Слава УКРАЙН.
хиймэл дагуулаар харагдана хэн эхэлсэн нь шууд хядуулна сая таван зуун дрон гаргах байх иүүл шиг бүрхсэн сөнөөгч онгоцууд -----