Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн эхний тоглолтод Мюнхений “Бавариа”-гийн хөлбөмбөгчид өөрийн талбайд Леверкузений “Байер” багийг 3:0 харьцаагаар ил давуу хожлоо.
XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын хүчит 256 бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө. Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Зорчигч Тээвэр 1 ХХК, Эм Жи Өү Транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Жем Интернэйшнл ХХК, ХЦ-0208 анги, "Даян" дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19 дүгээр наадамд 4 төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд 8 спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.
2024 онд нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийг хийж, жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэж, 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5 дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад улсын цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.7, 10.9 дэх хэсэгт заасан болзол хангасан уяачдад улсын цол олголоо.
Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн /MLS/ Сахилга батын хороо “Интер Майами” багийн тоглогчид болох Лионел Месси, Луис Суарес нарт мөнгөн торгууль ногдуулсан тухай лигийн цахим хуудсанд мэдээлжээ.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол улсаас Узбекистан улсад суугаа Элчин сайд Д.Батбаатарыг Олимпик хауст хүлээн авч уулзан, спорт олимпизмын хөдөлгөөнийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
Дэлхийн хэмжээнд боксын спортын үйл ажиллагааг зохицуулах олон улсын байгууллага бол World Boxing гэдгийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ түр хугацаагаар хүлээн зөвшөөрчээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын хөнгөн атлетикийн холбоо /МХАХ/-ны Ерөнхийлөгч Э.Нарангэрэлийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Монголын тусгай олимпын хороо /МТОХ/-ны төлөөлөгчид Олимпик хауст зочлон, Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо 2025 оны 3 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд болох Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлөн 24 тамирчин оролцуулахаар удахгүй эх орноосоо мордох гэж буй талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, мэдээлэл өглөө.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөс Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Нямхүүг “Алтан од” одонгоор шагнахаар шийдвэрлэсний дагуу тус шагналыг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ныЕрөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар өнөөдөр Олимпик хауст гардуулан өглөө.
Тоглолт дууссаны дараа “Интер Майами” багийн довтлогч Лионел Мессигээс гарын үсгийг нь авсан Мексикийн шүүгч Марко Ортисын тэмцээн шүүх эрхийг хагас жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Хойд ба Төв Америк, Карибын орнуудын хөл бөмбөгийн холбоо /КОНКАКАФ/ мэдэгдлээ.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” багийн ахлагч, довтлогч Александр Овечкин “Эдмонтон Ойлерз” багтай хийсэн тоглолтод гурван шайб оруулж, хет-трик хийлээ.
“Амьдралын тойрог” хөрөг нийтлэлийнхээ зочноор Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмааг онцоллоо. Тамирчин хэмээх их хувь заяаны эзэн болж, тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулан, жүдо, самбо бөхийн нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж яваа тэрээр дэлхийн дэвжээнд олон удаа эх орныхоо нэрийг цуурайтуулсан.