Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв орчимд ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас борооны ус тогтдог. Тэгвэл өнөөдрөөс тус байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 20-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болсон. Мөн хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилж буй. Гэвч тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглахгүй, цагийн зохицуулалт буруу байгаагаас үүдэн ажлын цаг эхэлсэн байх үед зам талбай цэвэрлэн, шороо босгох асуудал үргэлжилсээр байгаа юм.
1-7 дугаар сард Хятадын төмөр замаар 2.5 тэрбум зорчигч аялсан гэжээ
2024 оны үйлчилгээний худалдааны яармаг болно
Дэлхийн залуучуудын хөгжлийн форум Бээжинд болжээ
Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх хороонд харьяалагддаг СӨХ-ны дарга нартай уулзаж, энэ онд багтаан хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийхээр болсон юм.
Парисын олимпийг зэрвэсхэн харахуй
“Start-Up” булангийн энэ удаагийн дугаарт “Barber truck” явуулын үс засах үйлчилгээ үзүүлдэг М.Энхтүвшинг урьж, ярилцлаа.
АФИН, 2024 оны наймдугаар сарын 12 /DW/. Грект дэгдэж буй ойн түймрийн утаа ням гарагт нийслэл Афин хотыг бүрхжээ. Энэ зун тус улсын хэмжээнд олон зуун удаа түймэр гарсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар сарууд тус улсын түүхэнд үзэгдээгүй хамгийн халуун сарууд болж бүртгэгдсэн байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил үргэлжилж байна.
НЗДТГ болон Азийн Хөгжлийн банк хамтран “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ.
Говь-Алтайн Бигэр, Халиун, Цогт сумдын нутагт оршдог "Бурхан буудай" хайрхны Төрийн тахилга энэ оны долоодугаар сарын 20-нд болсон. Бурхан буудай хайрхныг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авч, 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгосон