“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн “Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг урьж байна. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт битүүмжлэн ирүүлнэ үү.
ДАКА, 2024 оны наймдугаар сарын 14 /DW/. Бангладешт өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн хүн цагдаа нарын гарт амиа алдсан хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Шейх Хасина болон түүний засаг захиргааны зургаан өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж эхэлжээ.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.
Орчин цагийн музей үүсэн байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей түүчээлэн музейн салбарын ажилтан, албан хаагчдаа мэргэжил арга зүйгээр хангах, чадавхжуулах зорилгоор БНСУ-ын Гунжигийн Үндэсний Их сургуультай хамтран “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, тогтвортой орчин, био гэмтэл, эрсдэл түүнээс хамгаалах арга зам” мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хичээлийн үзэсгэлэн худалдааг энэ оны наймдугаар сарын 1-нээс 15 байршилд зохион байгуулж буй.
Америк, Их Британи, Франц, Герман, Итали хамтарсан мэдэгдэл гаргажээ
Пакистаны Суки Кинари усан цахилгаан станцын эхний цогцолбор ажиллаж эхэллээ
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 13 /VOA/. Ангараг гаргийн гадаргаас 10-20 км-ийн гүнд их хэмжээний ус байх магадлалтай гэж “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд бичжээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм. Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 13 /AFP/. Дэлхийг дайрч буй хүчтэй соронзон шуурганы нөлөөгөөр туйлын туяа шөнийн тэнгэрт ердийнхөөсөө өмнө зүгт үзэгдэх магадлалтай байна гэж АНУ-ын судлаачид мэдэгджээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв орчимд ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас борооны ус тогтдог. Тэгвэл өнөөдрөөс тус байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 20-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.