Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нисгэгч Рословын Бат-Эрдэнэд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
НЬЮ-ЙОРК, 2025 оны тавдугаар сарын 21 /TASS/. Тойрог замын "Хаббл" дуран авайгаар Эйнштейний цагариг хэмээн нэрлэдэг үзэгдлийг үүсгэж буй гурван галактикийн зургийг авсан тухай уг телескопыг Европын сансар судлалын агентлагтай хамтран бүтээсэн АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) мэдээлжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.21) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа.
Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудлаар Орост буулт хийгээгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ.
Монгол Улсын Засгийн газрын 41 дүгээр хуралдаан өнөөдөр /2025.05.21/ боллоо. Хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай” хуулийн төслийг яаралтай горимоор Улсын Их Хуралд дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Сугионогийн урилгаар энэ сарын 21-22-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Хэрэв тарифын бодлогыг хэрэгжүүлбэл АНУ Их хямрал руу дахин буцна гэв
Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой
Хятадын технологийн шинэчлэл хэзээ ч хэн нэгэнд чиглээгүй гэв
ШХАБ-ын Ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн сэдэвт форумд баярын захидал илгээжээ
Газын зурвас дахь нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй гэв
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 20 /NHK/. Өнгөрсөн сард АНУ нэмэлт гаалийн татварууд ногдуулсантай холбоотойгоор Хятадын аж үйлдвэрийн өсөлт саарчээ.
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 20 /DW/. Дональд Трампын засаг захиргаанаас зарласан “өөрийн хүслээр нутаг буцах” хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас сайн дураараа гарсан Хондурас болон Колумбийн 64 иргэнийг нутагт нь хүргэх анхны захиалгат нислэгийг үйлдсэн онгоцнууд тус хоёр улсад газарджээ.
Зайсангийн хуучин гүүрийг анх 1968 онд ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгдээгүй явсаар 2012 онд гүүрийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийн хаалтын ажиллагаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.