sonin.mn

Эдүгээ дэлхий ертөнц зуун жилийн өөрчлөлтийг туулж, ноёрхогч үзэл, нэг туйлт үзэл, худалдааны ивээх үзэл нь улам бүр газар авч байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад “ Их БРИКС-ийн хамтын ажиллагаа”-г ахиулах, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтран байгуулах тухай гурван санал дэвшүүлжээ. Тухайлбал, олон талт үзлийг баримталж, олон улсын төв голч байдал, шударга ёсыг баталгаажуулах; нээлттэй, хамтдаа хожихыг баримталж, олон улсын эдийн засаг, худалдааны дэг журмыг сахин хамгаалах; эв нэгдэл, хамтын ажиллагааг тууштай баримталж, хамтын хөгжлийн нэгдсэн хүчнийг бий болгох явдал гэнэ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай:




Уулзалтын үеэр удирдагчид БРИКС-ийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хямралын сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авах ёстой гэж хэлэв. Мөн Ши Жиньпины дэвшүүлсэн Дэлхийн засаглалын санаачилга нь дэлхийн засаглалыг сайжруулах чиглэл, замыг зааж өгсөн гэж үзэцгээсэн байна.


Бээжингийн Багшийн Их Сургуулийн БРИКС-ийн хамтын ажиллагааны судалгааны төвийн захирал Ван Лэй сурвалжлагчид хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн саналууд нь дэлхийн засаглалын санаачилгыг тууштай баримтлан хэрэгжүүлж буй явдал бөгөөд БРИКС-ийн гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон талт үзлийг хамгаалах нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна.

БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь 2006 онд хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн Өмнөдийн орнуудын тэргүүний фронт болохын зэрэгцээ хөгжиж буй орнуудад үр өгөөжөө хүртээх төдийгүй олон улсын үйл хэрэгт эерэг, тогтвортой, өөдрөг хүчин болж чадсан юм.

Одоогийн байдлаар нэг талт үзэл, ноёрхогч байдал газар авч, зарим улс орон ээлж дараалан худалдаа, тарифын дайн эхлүүлж, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, олон улсын худалдааны дүрмийг ихээр алдагдуулж байна. БРИКС-ийн орнуудын хөгжилд ч сөргөөр нөлөөлж байгаа юм.


Олон талт үзэл бол энх тайван, хөгжлийн чухал тулгуур юм. БРИКС-ийн орнууд нэг талт үзэл, ноёрхогч болон дээрэлхэхийн эсрэг хамтдаа зогсож, НҮБ төвтэй олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалж, дэлхийн Өмнөдийн орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлж, олон талт үзлийн үндэс суурийг бэхжүүлэх үүрэгтэй юм.


БРИКС-ийн орнууд одоогоор дэлхийн хүн амын бараг тал хувь, дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг, дэлхийн худалдааны тавны нэгийг бүрдүүлж байна. Бразилийн “Форум” сэтгүүлийн цахим хуудсанд БРИКС-ийн орнууд 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэргүүллээ гэж тэмдэглээд “Дэлхийн эдийн засгийн хүндийн төв “Өмнөдийн орнууд” руу шилжсээр байна” гэжээ.


Эдгээрийн дотроос дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс нээлттэй бодлогоо өргөжүүлсээр байна. Саяхан болсон Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны яармаг болон Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг, мөн ирэх 11-р сард болох Хятадын олон улсын импортын яармаг зэрэг нь Хятад улс нээлттэй байх замаар БРИКС-ийн орнуудын хооронд боломж хуваалцах , хамтдаа хожихыг ахиулах талаар бодитой арга хэмжээ авч, дэлхийн Өмнөдийн олон оронд олон улсын хамтын ажиллагаанд шударгаар оролцож, хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг олгож буй явдал юм.

БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа 20 орчим жилийн хөгжлийг туулж аажмаар шинэ эринд орлоо. БРИКС-ийн хамтын ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх дараагийн алхам юу вэ? Үүнтэй холбогдуулан Хятад улс эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжин, хамтын хөгжлийн нэгдсэн хүчин буй болгох хэрэгтэй гэж мэдэгдэв. Түүнчлэн БРИКС-ийн бусад орнуудтай хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, "Бүс ба Зам"-ыг өндөр чанартай бүтээн байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна." гэжээ.


Г.Бямба