
Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улсад хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо 1400-аас 5000 болж огцом өсчээ.
Энэ нь дунджаар 11 цаг тутамд нэг шинэ хиймэл оюун ухааны компани байгуулагдаж байна гэсэн үг юм.
Тус улсын Чүнчин хотноо зохиогдож буй Дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн яармагийн үеэр БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэд сайд Шинь Гүөбинь, өнөөдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд хиймэл оюун ухаанд суурилсан 5000 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн 400 гаруй нь нарийн чиглэлд мэргэшсэн, технологийн тусгайлсан аж ахуйн нэгжүүд болохыг мэдэгдэв.
2020 онд Хятадад хиймэл оюун ухааны чиглэлээр 1454 компани бүртгэлтэй байсан бол таван жилийн дотор гурав дахин нэмэгдэж, өнөөдөр 5000-ыг давжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0