
9-р сарын 9-нд, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ байгуулагдсаны 77 жилийн ойг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, тус улсын удирдагч Ким Жон Унд баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин уг цахилгаандаа: " 77 жилийн туршид Солонгосын Хөдөлмөрийн Нам нь БНАСАУ-ын ард түмнийг эв нэгдэлтэй удирдан дагуулж, БНАСАУ-ын социалист төрөл бүрийн үйлс тасралтгүй хөгжихийг урагш ахиулсан юм. Сүүлийн жилүүдэд, ерөнхий нарийн бичгийн дарга танаар удирдуулсан Солонгосын Хөдөлмөрийн Намын удирдлаган дор, БНАСАУ-ын ард түмэн Солонгосын Хөдөлмөрийн Намын 8 дугаар их хурлаар дурдсан зорилт үүргийг бүрэн дүүрэн биелүүлэхийн тулд цуцалтгүй хичээн чармайж, олон сайхан амжилтад хүрсэн. БНАСАУ-ын ард түмэн өндөр сэтгэл, гарамгай амжилт бүтээлээр Солонгосын Хөдөлмөрийн Намын 9 дүгээр их хурал хуралдахыг угтаж, БНАСАУ-ын маягийн социализмын бүтээн байгуулалтын үйлсэд шинэ хуудсыг лавтай нээж чадна гэдэгт итгэлтэй байна. БНХАУ, БНАСАУ хоёр орон бол уул усаараа залгалдсан уламжлалт найрсаг хөрш юм. БНХАУ, БНАСАУ-ын харилцааг сайтар хамгаалж, сайтар бэхжүүлж, сайтар хөгжүүлэх нь БНХАУ-ын нам төрийн стратегийн гуйвшгүй зарчим юм. Саяхан ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-д ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцож, та бид хоёр дахин уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийн зураг төлөвлөгөөг хамтдаа төлөвлөсөн юм. БНАСАУ-ын талтай стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, БНХАУ, БНАСАУ-ын найрсаг харилцаа болон хоёр орны социалист үйлсийн хөгжлийг гар нийлэн урагш ахиулж, бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмрээ оруулахад БНХАУ-ын тал бэлэн байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Baahan America Euro Assi guigaad ttosongui salaav avlaa,Songolt bsn gui,.How whinning for win win but Mr Znp deserved mid finger nochoice
Baahan America Euro Assi guigaad ttosongui salaav avlaa,Songolt bsn gui,.How whinning for win win but Mr Znp deserved mid finger nochoice