
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 10 /TASS/. Орос, Хятад, Монгол гурван улсын стратегийн уялдаа, армиуд хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутагт террорист ажиллагаатай тэмцэхэд чухал ач холбогдолтой гэж Хятадын цэргийн шинжээч Сүн Жүнпин үзэж байна.
"Хятад, Орос, Монгол Улс нь стратегийн түншлэл, сайн хөршийн найрсаг харилцаатай. Терроризмтой тэмцэхэд чиглэсэн гурван улсын харилцан уялдаа холбоог бэхжүүлэх, хамтарсан ажиллагааг эрчимжүүлэх нь бүс нутаг дахь террорист ажиллагааг үр дүнтэйгээр таслан зогсооход чухал ач холбогдолтой" гэж Сүн Жүнпин дүгнэснийг “Global Times” сонинд эш татан бичжээ.
Хятад, Оросын хувьд энэ салбарт арвин туршлагатай, дэвшилтэт зэвсэгтэй гэдгийг Сүн Жүнпин онцолсон байна. Тэрбээр хэлэхдээ, гурван талын сургуулилалт хийснээр Монголын талын чадавхыг бэхжүүлж, террористуудтай илүү үр дүнтэй тэмцэж чадна гэжээ.
Харин шинжээч Жан Жюньшэгийн хэлснээр, сүүлийн үед хэт давруу үзэлтнүүд халдлага үйлдэхдээ өндөр технологийн хэрэгслүүдийг илүүтэй ашиглаж байна. Тиймээс Хятад, Орос, Монголын армиуд хуягт техник, уламжлалт зэвсгээс гадна нисгэгчгүй онгоц, робот зэрэг шинэ технологи ашигладаг. Ийм орчин үеийн техник нь хилийн хамгаалалтыг сайжруулж, хүний болон материаллаг нөөцийг хэмнэх, алба хаагчдын хохирлыг багасгах боломжийг олгодог гэж тэрбээр онцолсон байна.
Есдүгээр сарын 8-9-нд Орос, Хятад, Монголын Зэвсэгт хүчнүүд “Хилийн хамтын ажиллагаа-2025” сургуулилалтыг анх удаа хамтран зохион байгуулжээ. Энэхүү сургуулилалтыг стратегийн уялдаа холбоог сайжруулах, террорист халдлага болон хорлон сүйтгэх ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор хийлээ. Хятадын Ардын чөлөөлөх армийн мэдэгдсэнээр, уг сургуулилалт нь мөн гурван улс хоорондын харилцан итгэл, практик хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
энэ ч нөгөө анусын fox news монголын нутгаар дамжих хийн хоолойг умардын урсгалын хоолойг дэлбэлсэн шиг дэлбэлэнэ гэж мэдэгдсэний үр дагавар байхоо
Эмээ уу,,,дебиль ээ,,,,