“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан асуудалд олон хүний нэр дуулдаж байгаа. Явсаар ганц буруутнаар нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү тунаж үлдэж байх шиг байна.
Харин хамт нэр нь яригдаж байсан эрхмүүд Ш.Батхүүг огт танихгүй гэх нь холгүй үгсийг унагах болов. Ш.Батхүү одоогоос таван жилийн өмнө Ерөнхий сайд асан С.Баярын талаар хэвлэлд “…Би С.Баяр даргатай найз уу, найз. Манай байрны л ах” гэж ярьж байсан юм. Харин С.Баяр өчигдөр /2018.3.19./ www.itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “…Хэрэгт орсных нь дараа хүн муулаад унавал дэндүү хуншгүй юм болно. Тэр хүн сайн муу, хэрэгт орсон, ороогүйгээс үл хамааран бодит үнэнийг л ярих ёстой. Найз мөн үү, биш үү гэдэг ч энд хамаагүй. Бага залуугаасаа үерхсэн миний хэдэн найз бий. Тэдний дунд бол Батхүү байхгүй. Нэгд, насны ялгаа байна. Хоёрт, хожим хойно танилцсан. Гуравт, анд найз гэдэг бол ажил албанаас алс, огт өөр эрэмбийн асуудал” гэж байв.
Тухайн үед ТӨХ-ны дарга байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын талаар Ш.Батхүү мөн л таван жилийн өмнө “…Хамгийн анхны 20 сая ам.долларын зээл авахад бол үнэхээр манайд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн. Баталгааг зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй шүү дээ. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд дээр нь Оросын тал, Монголын талынх нь аль алины зөвшөөрөл байгаа. Ер нь бол дараа дараагийн зээлүүдийг бид өөрсдөө, би хувийнхаа баталгааг тавьж байгаад авсан. Энэ дээр “Стандарт” банкныхан барууныхан болсон хойно зүгээр л амьдралд байхгүй юм шаардаад байсан. Бүх юмыг чинь барьцаалчихлаа. Дээр нь “Эрдэнэт”-ийн баталгаа авчирч өгөө гээд. Тэрийг нь янзлаад өгчихсөн тал бий” гэж байлаа. Д.Сугар 2018 оны хоёрдугаар сарын 21-нд Өдрийн сонинд “…Тэр хүнийг таних танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор л юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт энэ байна. (Батхүүгийн гарын үсэг бүхий бичгийг үзүүлэв) Энэ бичигнээс зарим асуултын тань хариулт харагдаж байгаа биз дээ” гэж Ш.Батхүүг хэлсэн.
Түүнчлэн Ш.Батхүү “Алтжин” группийн захирал Г.Алтангийн тухайд “…Г.Алтан захирлын хувьд эрсдэлтэй алхам хийж, энэ төсөл рүү орчихоод байгаа нь үнэн. …Г.Алтан захирлын энэ ажлыг манай банкууд ойлгож, хамтарч ажиллаж чадвал бас бүтэхгүй юм биш. …Хүмүүс итгэхгүй, Ш.Батхүү Г.Алтангийнхаа юмыг зугатаалгаж өөрийнхөө нэр дээр болголоо гээд л янз бүрийн юм ярьж байсан. Хүмүүс өөр өөрийнхөө хэмжээгээр л сэтгэж байгаа нь тэр. Асуудлыг яагаад тэгж ярьж байгааг нь би ойлгож байна. Миний хувьд нэгдүгээрт, би харамч хүн биш. Хоёрдугаарт, өмнө тусалж байсан хүмүүст өгөөмөр байж чадна гэдгээ мэднэ” гэж байв. Харин Г.Алтан өчигдөр “Өдрийн сонин”-д “…Би энэ талаар юу ч мэдэхгүй. Энэ сүлжээнд ямар ч хамаагүй. “Жаст” группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй! Тэр компани хэнээс ямар зээл авч байсан, ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо?” гэж ярьжээ.
Энэ мэтчилэнгээр бүгд л Ш.Батхүүгээс ямар нэг байдлаар “зай”-гаа аваад эхэлж байгаа нь анзаарагдаж байгаа юм. Эцэстээ Ш.Батхүүг таньдаг хүн үлдэх эсэх нь ч эргэлзээтэй болж байна гэсэн үг.
Б.Дамдин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Bathuu chin jinhene julik, ulaan luivarchin hun shuu dee. Iim humuus l luivraar hunii tolgoig eeguulehdee garamgai
Баярцогт Баярын 7 байшин 10 сая долларын ард нуугдаад Эрдэнэтийн 49% 51% Шинэ төмөр замын 780 сая .... гэх мэт том хулгайгаа авч үлдэх гээд жүжиг тоглож байгааг ард түмэн мэдэж байна Уг нь АТГ маш сайн ажиллаж байна л даа Нэг л хөгийн хулгай ч гай болоод байна 0 0 Хариулах
Намдаа буруу аргаар санхүүжилт босгосон Ш.Батхүүгээс МАН бүх хэргээ тохож мултрах шинжтэй боллоо доо
jagaagiin heldgeer shorond nuhchih vii dee
Эрдэнэт бас төмөр замыг барьцаанд тавьсан.Ямар айхтар луйварчин бэ.Эрдэнэт яагаад давж заалдахгүй суусаар байгаад энэ хүний өрийг төлөхөөр болж байгаа нь бас сонин.Учир мэдэх хүмүүсийн яриагаар бол төмөр зам хөөцөлдөж байгаад буруугүй гэдгээ нотлоод энэ барьцаанаас гарсан байхад яг адилхан барьцаанд байсан Эрдэнэтийн одоогийн удирдлага шаардсан баримт бичгийг нь өгөхгүй байсаар зориуд Эрдэнэтийг төлбөрт унагасан байна ш дээ. Тэгээд одоо сайд нь арбитрын шүүх Эрдэнэтийг төл гэж шийдвэрээ гаргачихаад байхад төлөхөөс өөр арга байхгүй гээд байсан. Эрдэнэтийн удирдлага,уул уурхайн сайд болон засгийн газар хэний төлөө ажиллаад байгаа юм бэ.Үг үйлдэл чинь хол зөрж байна.
Унэн шуу алдсан унд нь муулаад бх нь хуншгуй л зуйл болий ш дээ
Энэ хүн уг нь их зөв хүн юмсан. Бизнес, улстөрийн олигархи бүлэглэлийн шуналаас болоод хувь заяаны эргүүлэгт унаад гарч чадсангүй дээ. Ийм чадвартай хүмүүсээ төр ашигламаар санагдах юм.
Муу нь сайнаасаа давамгайлаад төрдөө гай болж байна ш дээ.
yooyo eh ornii chini saaliin gants unee Erdenetiig gadaadiin urund taviad aldchihsan bna. ug hun ni sain hun ch geh shig. yaahaaraa iim usan tolgoitoi baidgiim be.
Адгийн баасыг юу юу гэж өмөөрөөд эхлэв ээ!!!Их эзэн чингис хааныхаа ориг хуулиаар л цаазал.өчиггүй.
tegvel ene muu luuhaan buh yum aa yarina...
Баяр, Сугар, Ганзориг, Алтан гэх мэт хулгайч баячуудын бүгдийн нь хөрөнгийг хурааж Эрдэнэтээ аврах хэрэгтэй шүүдээ, төр гэж байгаа юм бол.
энэ хүнийг би танихгүй гэхдээ энэ хүн чинь монгол хүн биз дээ. Монгол хүн монгол хүнээ хайрлах хэрэгтэй залуу хүн алдсан байж болно. тэр хүнд туслах хэрэгтэй. ямарч байсан буруу юм хийсэн бол энэ залуу л өөрөө үүрнэ шүүдээ. Монголчуудын хүн чанар энэ ардчиллын гэх жилүүдэд хаашаа алга болчихвоо.
S.Bayar.Altjin,Sugar,Ganzorig, C.Nymdorj Ochirchuu ed bugd tsaaguuraa nariin cholbootoi, bugdiin chalga.
yamarhuu humuus ni shuud oilgogdoj l bna ...
Жинхэн луйварчин байгаа юм.хэн хэнд хичнээн доллор шилжуулсэн нь гараадл ирнэ АТГ одоо яаж ажиллахыг нь харахл улдэв
Ер нь тэр мянганбаяр гэдэг хүн ашигт малтмалын газрынхантай хуйвалдаж хоосон газрыг их нөөцтэй гэсэн хуурамч бичиг барим бүрдүүлж байгаад энэ хүнд шахаад л энэ хүнийг сүйрүүлсэн юм биш үү, тэр алтангийн ярилцлагаас бол энд тэндээс уншсан юмнуудаа эрэгцүүлж бодоод байхаар тийм дүгнэлтэд хүрч байна.Тэр мафийг шалгаач
Хөөрхий Элбэгдоржийг хэлмэгдүүлжээ: https://twitter.com/hashtag/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D0%A2%D3%A9%D1%80?src=hash&ref_src=twsrc%5Etfw&ref_url=htt
Ингэхэд Буянгийн Жагаа энэ асуудалд яаагаад яригдахгүй байна. Цаадах чинь зүгээр үү. Хаа явдаг юм бол доо
Тоглоом дурэм ээрээ л явж байна. Тэгсгээд хэнд с падгуй дуусах биз,