Хөрс
Хөвчийн сүглэгэр ой, цэцэгт ногоон тал, түүн дээгүүр дураараа цэнгэх ан амьтан, мал сүрэг, жигүүртэн шувуудыг хараад нүд дүүрч сэтгэл баясах, цэнгэг агаараар нь цээж дүүртэл амьсгалахын амтыг мэдрээгүй хүн бидний дотор бий гэж үү. Энэ үзэсгэлэнт сайхан байгалийг бүрдүүлэгч хөрсөн бүрхэвчийг дэлхийн диаметртэй жишихэд хайрсны нь дотно талын хальсыг өндөгний нь нийт зузаантай нь харьцуулснаас сая дахин нимгэн байдаг гээд л бод доо. Бидний амьсгалж буй агаар түүний доторхи хүчилтөрөгч гэгч юутай ч зүйрлэшгүй эрдэнийг бий болгогч ногоон ургамал нь энэхүү өчүүхэн нимгэн хальсан дээр л ургадаг юм.
Ингээд бодохоор дэлхийг устгахад тэр л их айхтар устөрөгч, атомын бөмбөгний хэрэггүй, зүгээр л энэ нимгэхэн хальс устаад арилчих юм бол хоромхон зуурт хорвоо ертөнц орвонгоороо эргэж мал, араатан амьтад бүгд “харын” зудад нэрвэгдэж, талх тариа, гурил будаа, ногоо, үр жимсгүй болж, амьсгалах агаарын дутагдал болоод өлсгөлөнгийн тахалд бүхэлдээ нэрвэгдэнэ. Ногоорох тал, ой мод, алаглах цэцэггүй түймэрт өртсөн мэт хар хөндийг та нүдэндээ нэг төсөөлөөд үз. Аймигтай байгаа биз?
Тэгэхээр энэ дэлхийн долоон тэрбум хүмүүний амьдрал алт мөнгө болоод алмазан дээр биш, хөрс хэмээн нэрлэгдэх энэ өчүүхэн нимгэн мембран хальсан дээр бүхэлдээ тогтдог ажээ. Дэлхийд хамгийн зузаанд тооцогддог Оросын хар шороот хөрсний ялзмагт давхарга нь нэг метр хагасд хүрдэг бол хамгийн нимгэнд орох манай говийн саарал хөрсний зузаан нь сөөм ч хүрэхгүй нимгэн хальс.
Хүний оюун ухаан хөгжлийн дээд түвшинд хүрч компьютер, гар утас, хиймэл эд эрхтэн хүртэл бүтээгээд байгаа мөртлөө, хиймэл хөрс үйлдвэрлэж, түүнээсээ жимс ногоо, талх тариагаа хурааж авч өөрсдийнхөө хэрэгцээг хангах түвшинд хүрч чадаагүй л байна. Албан газар ч юм уу хувийнхаа эзэмшлийн хааш хаашаа зуухан метр буюу агрономын хэллэгээр нэг га газрыг шинээр бүрэн хөрсжүүлье гэвэл танд “Зил-130” машинаар дүүрэн мянган тэвш хар шороог хаа нэгтэйгээс зөөж авчрах шаардлага гарна. Зуун тэвш байлгүйдээ гэж бодож байгаа бол би энд тэг эндүүрээгүй гэдгээ дахин хэлье. Үүнээс бага хэмжээгээр авчирч, өөрийгөө хуурч болох боловч юу ч тарьсан алсдаа олигтой үр дүн гарахгүй гэж мэд. Нэг см хөрс байгалийнхаа жамаар бүрэлдэн тогтоход нэг зуун жил шаардагддагийн учир энэ буюу. Гэтэл энэ хэмжээний шороо хийсэж хумхын тоос болоход ердөө хэдхэн хормын хуй салхи л хангалттай.
Дэлхийн газар нутгийн гуравны нэгийг ой мод, үүнтэй мөн тэнцэх хувийг бэлчээр тариалан үлдсэн хэсгийг говь цөл, нүцгэн уулс эзэлдэг. Хэрэв дэлхийн хүн ам нь өнөөгийн байдлаар 7 тэрбумд хүрсэн, тариалангийн талбайн нийт хэмжээ 1.2 тэрбум га. гээд тооцох юм бол дэлхийн нэг иргэнийг 0.2 га буюу хааш хаашаагаа дөч тавин метрийн харьцаатай нэг айлын томхон хашааны чинээ газраас л хоол тэжээлээр арай ядан хангаж байна гэсэн үг л дээ.
Сүүлийн үед эрдэмтэд зарим төрлийн ургамлыг усан дотор тэр бүү хэл агаарт ч хүртэл ургуулж ихээхэн ургац авч болж байгаа талаар ихээхэн шуугицгаах болсон. Би судлаачийн хувьд энэ туршилтыг дэмждэггүй. Хүн өөрсдийн гаргаж авч буй химийн бордоогоор ургамлын амьдрах орчныг бүрэн хангаж чадах уу? Хэзээ ч үгүй л болов уу. Эхийн уураг сүү үрийнх нь гол тэжээл болдог шиг эх дэлхийн маань хөрсний үржил шимийг юугаар орлож болохсон билээ.
Хөрсийг бидэнд үнэгүйгээр үйлдвэрлэж өгдөг ачтангууд нь тэнд амьдрагч тэнгэрийн од мэт тоо томшгүй олон бичил биетнүүд буюу бактериуд болой. Ганцхан грамм хөрсөнд дэлхийн хүн амын хагастай тэнцэх хэмжээний бактери амьдардаг гэвэл та лав үнэмшихгүй дэгээ. Болдогсон бол нүдэндээ хүчтэй микроскопын дуран углачихаад газар руу шагайх юм бол, гишгэхээс ч айдас хүрэм олон өт хорхойнууд хөл тавих газаргүй язганалдаж байгааг та харах болно.
Бактери хэмээх нүдэнд үл үзэгдэх энэ өчүүхэн биетүүдийн онцлог нь, чухамгүй нөхцөл нь бүрдсэн үед гайхалтай хурдан үржих, бүрдээгүй үедээ хэдэн арав, зуун жилээр ч биологчдын хэлээр бол тайван байдалд орших буюу “унтаж” чаддагт байгаа юм. “Хувьсгалын тохироог нь” бүрдүүлээд өгөх юм бол нэг ширхэг бактери ганцхан хоногийн дотор 16 сая болчихдог гээд бод доо. Эд нар л чухам зуны халуунд нас гүйцсэн шарын сэгийг долоохон хоногийн дотор зооглож дөнгөнө. Чухам эд нар үгүй байсансан бол өнгөрсөн жилүүдийн зудаар үхсэн малын сэг Монголын хөдөө талыг дүүргэх байсан биз ээ.
Гуч, дөчин км зузаантай, найрлагандаа цахиур голдуу агуулдаг, дэлхийн маань гадна талын хучаас болох уулын хатуу чулуулганд амьд биетийн төлөөлөл азот гэгч элемент огт байдаггүй. Зөвхөн хөрс хэмээх энэхүү мембран хальсанд л амьд ургамлын үлдэгдлээс тэрхүү бодис бий болдгоороо онцгой. Хэдий их хэмжээний ургамал хөрсөн дээр бүрэлдэж чадна, түүнээс хэд дахин их үндэсний масс тэнд хуримтлагдаж, төдий хэмжээний нүүрстөрөгч болоод азот хөрсөнд бий болж ялзмаг хэмээх нэгэн шидэт бодисыг үүсгэнэ. Ялзмаг гээч энэ бодисын их багаар л хөрсний үржил шимийн түвшин хэмжигддэг болой.
Хөрс бусад амьд биетийн адил бас амьсгална. Яг бидэнтэй адил хүчилтөрөгчийг шингээж аваад нүүрсхүчлийн хий ялгаруулна. Зуны салхигүй тогтуун өдөр салхинд гараад зүлгэн дээр тэрийн хэвтэж дугхийгээд босоод ирэхэд толгой тань хүндэрчихсэн байдаг биз дээ. Манайхан үүнийг “цэвэр агаарт эам цохиуллаа” гэж ойлгодог. Тэгвэл биш, хөрснөөс ялгарч буй нүүрсхүчлийн хийд хордож, бяцхан “угаартсаны” шинж.
Өнөөдөр Монгол нутгийн маань ихэнх хөрс байгалийн унаган төрхөөрөө байгаа гэж хэлэхэд хэцүү болжээ. Хот суурин газрын ойролцоох газар хүн малын багшрал, хүчит техникт талхлагдаж, өнгөн хэсэг нь салхинд хийсч, үржил шим нь аль хэдий нь арилжээ. Тракторын ардаас анжис чирэн газар шороогоо уриншилж байна хэмээн сэглэв. Дээр нь тавин жил сэлгээгүй тариаланг эрхэлснээс болж тариалангийн талбайн үржил шимтэй жаахан хөрс маань эрчимтэй элсжлээ. Манай тариалан явуулж байгаа талбай чинь нийт нутгийн дөнгөж 0.5%-д хүрдэггүй юм шүү дээ. Монголын шороон шуурганы дээж Солонгост, тэр бүү хэл тив далай алгасан, алсын Америкт хүрч, тэндхийн цахим техникийг будаа болгож байгаа талаар судлаачид ярьж бичиж байна.
Нүүдэлчин Монголчууд бид газар нутаггүй юм шиг нэг дороо багшран шамбралдсанаас нийслэлийн маань хөрс хүн амьдрахын аргагүй болтлоо бохирдсон байна. Жаахан алтны төлөө хангай дэлхий рүүгээ ханцуй шамлан дайрснаас гол мөрний бохирдол дээд цэгтээ хүрчээ. Мөнгө цагаан, нүд улаан гэж ярьдаг биз дээ. Амьдрах орчноо ингэж хайр найргүй устгавал хөгшид бид яахав, үр ач нар маань хаана оршин тогтнохов? Бодох асуудал олон байна шүү, хүмүүсээ.
Ш.Пүрэвсүрэн
“Миний орчлон ХХ зуун” номноос ишлэв.
Сэтгэгдэл0
Маш зөв асуудал
тэр чинь баасаар бохирдуулсан хэрэг биш бордож бгаа юм. зуун жилийн дараа УБ-г хөрсөнд харандаа хатгахад л цэцэрлэг болно
ТӨМӨР ЗАМ. Сүүлийн үед 10 000 хүн цэрэгт татаж төмөр зам тавиулах эрх баригчдын шийдвэртэй холбогдон ард иргэд бараг 2 хуваагдаад байна. Эрх баригчдыг дэмжсэн зарим нэг нь монголын төмөр замыг Дэлхийн 2-р дайны үед Власовын армийн эх орноосоо урвасан хоригдлуудаар тавиулчихсан юм. Цэрэгүүдээр тавиулах нь зөв гэж цэцэрхэж байхыг сонсоод арайчдээ гэж бодлоо. 1-рт Монголын АА-ийн байлдагчдыг хүнд үед эх орноосоо урвагчидтай зүйрлүүлж байгаа нь дэндүү мунхаг бараг доромжлол мэт санагдлаа. 2-рт Тэр үед мэрэгжлийн ажиллах хүч дутагдалтай, мөнгө санхүүгийн боломж үнэхээр муу байлаа. 3-рт Цэргүүдээр зориулалтын бус ажлыг албадан хийлгэхийг олон улсын хэмжээнд хориглосон. МУ чинь ардчилсан төртэй улс мөн бол үүнийг дагахал ёстой. 3-рт буюу хамгийн гол нь 70-аад жилийн туршлагатай олон мянган Төмөр замчид маань ажилгүй болж улмаар дампуууралд хүрнэ. Маш олон гэр бүл үр хүүхдийн амьдралд том цохилт болно.Уул нь өнгөрсөн жилүүдэд дампууралгүй тэсч үлдсэн дэргэдээ мэрэгжлийн инженр, ажилчид бэлтгэдэг сургууль, судалгаа, туршилтын баазтай өнөө бидний яриад хүсээд байгаа ТТ-ийн паркаа бүрдүүлчихсэн бараг цорыын ганц салбар юмсан. Ийм маягаар МУ-ын аж үйлдвэрийг унагаж олон мянган ажилчид ИТА-уудыг гудманд гаргаж ядуурал ажилгүйдэл, архидалт эхэлсэн гашуун түүхээ бүү мартацгаа. 4-рт Төмөр замын инженер техникчид ажилчидийн эзэмшсэн техник технологи мэрэгжил бол эмч, багш, хуульч, цэрэг армитай адил мэрэгжил, мэрэгжилдээ олон хүний амь нас, улс орны аюулгүй байдалтай холбоотой хуулийг нь ягштал мөрдөхгүй бол эргээд хатуу цээрлэл амсдаг байгалийн хууль дээр үндэслэсэн техникийн ШУ-ны мэрэгжил. 5-рт Цаашдаа ер нь МУ-д нарийн мэрэгжил хэрэггүй болж байгаа юм уу? Удахгүй эмч , хуульчид, багш нараа хөөгөөд хөдөөнөөс баахан цэрэг татаад оронд нь тавьчие гэх юм болов уу? Тэгэхдээ тулбал эхний ээлжинд энэ усан толгойтой 76 ухна хуцаа хөөж явуулаад хэдэн цэрэг авчраад тавьчихая л даа. ХАСАР.
манай томчууд ч мэдэхгүй юм даа...хөрс эрүүл бол ус, агаар нь эрүүл болдог юм бнаа..хөрсийг эрүүлжүүлэх хамгийн хямд арга бол зүгээр л....хэлж өгөхөө болилоо
чи угна их зөв ярьж байгаад сүүлдэ маньж зан гаргачихлаа
Баттулгын төмөр зөм барина гээд Чингис бондоос зээлсэн нэрээр луйвардсан 200 тэрбум төгрөгниихөө булхайг илэрлээ гээд сандраад боож үхэхээ дөхөхдөө түмэн цэргээр төмөр зөм бариулна гэж шал худлаа бүтэхгүй юм ярьж цаг хожиж байгаа явуургүй арга нь юм. Түмэн цэрэг төмөр зам барина гэж юу байхав бүтэхгүй гэдгийг нь мэдэхиН цаагуур мэдэж байгаа болоод ийм хөгийн арга хэрэглэж байгаа юм. Өөр компани ажлыг нь эхэлчихвэл овоолсон шороонд зарсан 200 тэрбум төгрөгөнд нь аудитын шалгалт ороод баттулгын луйвар илрэх учраас ямар ч аргаар хамаагүй хойш чангаах л арга түүнд үлдсэн. Үхсэн хойноо эх оронч баттулга. Юу ч мэдэхгүй хөдөөний хэдэн маанаг залуусыг онгироогоод өөрийгөө дэмжүүлцэн байгаамаа новш
Том том ярьсан задгай жорлонгийн хот.
Соёлын хоцрогдол бүх чиглэлээр барьцаалж байна монголчуудыг цаашдаа ч олон жил ингэх болно. Шуналгүй хүн энэ дэлхийд байхгүй гэхдээ бидний шунал тархин дотор ил жорлон буйтай адил өмхий ханхлуулна. Бидний бие биетэйгээ харьцаж буй байдал нэг л өмхий.
нөгөө худалч элбэгдоржийн нийслэлийг хархорин руу нүүлгэнэ гээд байсан үлгэр жаргасан уу?
Хөрсний тухай шинжлэх ухааны нарийн үндэсийг энгийн ойлгоцтой тайлбарлаж өгчээ... олон дахин уншиж тунгаан бодцгооё!!! Энэхүү хөрсний бохирдол, задгай жорлонгийн бохир халдварыг бороо цасны ус уусган авч замаар урсган хот даяар тараана... Тараасан бохир зам талбай дээр хатан өвчний нян агуулсан өлөн тоосонцор болон автомашин болон салхиар дэгдэн бидний уушигнд очино. Үүнээс хэнч зайлж чадахгүй...
Eniig Bat-yyld oilguulaad egeech humuusee. Terbum terbum tugruguur hognii nigoon uut taraagaad baisnaas bohiriin shugamaa tatah heregtei bn.
ger horoololiinhon durtaidaa gadaa hyndreed baigaa bish.tor chini iim bailgaad baina hulgaichuudaa
таны зөвөө.. ТӨР гэдэг чинь та бидний сонгосон хүмүүс... тэгэхээр тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй,буруу хүнээ сонгосон бид л буруутай... Гайг нь бид л амсаж байна
Арчаатай хүмүүс дотор жорлонтой халаалттай байшин баричихдаг л юм билээ...
Ад үзээд байгаа жорлондоо байгаа баас шээсийг зөв боловсруулж чадвал жинхэн сайхан хөрс болох юм сан.Чадахгүй дээ манайхан.Хятад бол чадаж байгаа юм.Дээр үед хятадууд жорлон ухаад,баасийг нь Амаглангийн тариан талбайг бордоод, ургацыг нь бид булаалдаж аваад иддэг байсан.Амтны нь сайхан гэж...
Тиймээ... тэр үед баас нь ч чанартай байждээ... бид бүгд хортой эм (антибиотик)хүнс хэргэлдэггүй ДОХ мэтийн аюулт өвчингүй байсан
TEGEED ENEDEE AIAMAR HAIRATI BU SALAJ CHADAHGUI BAIGAA.
хөрс агаарын бохирдолыг уг нь анхаарах цаг нь болсон шүү,
ОДОО ЯАЯ ГЭХЭВ
Судлаач Пүрэвсүрэн та "шамбаралдах" гэдэг үг хэрэглэжээ. Аль хэлний толийн аль хуудсанд байдаг үг вэ? Энэ асауултад хариулахгүй бол таньд Шамбарал гэдэг цол олгогдох болно.
Hyataduudiig oruulad jorlongoo uhuulya! Orosuudiig oruulaad nogoogoo tariulya!
tegeed hen bohiriin hooloi tavij uhiin. kkkk