УИХ-ын Намрын чуулган завсарлах дөхөж, нэгдсэн чуулган хийгээд Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалт батлагджээ. Үүн дундаас сонирхол татаж байгаа нь нийтийн өргөдөл гомдлын дагуу босго даван орж ирсэн Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан Нарансэвстэйн боомтыг сэргээн, нээх гэх заалтыг хөтөлбөрөөс хасах асуудлаар ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх цөөн тохиолдлуудын нэг юм.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс "Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх" хэсгийг хасуулах, ажлын хэсэг байгуулахыг хүссэн өргөдөл УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын цахим системд байршиж, богино хугацаанд 33.000 гаруй иргэд дэмжиж гарын үсэг зурснаар хуулийн дагуу ийн ТББХ-нд шилжээд буй. Төрийн байгуулалтын байнгын хороо хэзээнээс туршлагатай, асуудалд буурь суурьтай ханддаг мэргэжлийн гишүүдээс бүрдэж ирсэн. Энэ утгаараа олон нийтийн төлөөлөл болон сонгогдсон УИХ-ын гишүүд олон нийтийн хүсэлт, өргөдлийг үнэгүйдүүлэхгүй, бүх нийтийн эрх ашгийг харгалзсан шийдвэр гаргана байх гэсэн хүлээлт өндөр байна. Байгаль орчны эдийн засгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн ХААИС-ийн багш доктор, дэд профессор Г.Ганзоригийн судалгаагаар уг боомттой хиллэдэг Ганьсу мужийн тухайд 24.7 сая хүн амтай, манай говьтой төстэй цөлөрхөг газар нутагтай. 2023 оны байдлаар Ганьсу мужийн нэг хүнд 6.737 ам.доллар буюу 47.867 юаньтай тэнцэх хэмжээний ДНБ ноогдож байна. Энэ үзүүлэлтээрээ 2023 онд Хятадын 31 мужаас 31-т жагсаж, сүүл мушгисан 2001 онд 30-д жагсдаг байснаас харвал Ганьсу нь эдийн засгийн чадамжаараа улсдаа хамгийн муу муж гэдгийг бэлхнээ харж болохоор байна.
Хамгийн хийсвэр тооцоолол хийгээд үзэхэд, Нарансэвстэйн боомтоор зам тавих юм бол байгаль орчинд учрах хохирлын зардал нь 1 км-т нэг жилд 4.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учрахаар байгаа юм. Манайх Дарханаас Улаанбаатар чиглэлийн 200 км замаа найман жил барьсан.
Энэ 640 км замыг цаанаас хятадууд орж ирж барилаа гэхэд ойролцоогоор 10 жил болох байх. Тэгэхээр 10 жил байгаль орчинд үзүүлэх хохирол нь 30.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учрахаар тооцоолол гарч байгаа юм. Энэ бол зөвхөн зам барихтай холбоотой хохирлын зардал шүү дээ. Нарансэвстэйн боомтоос Алтай хот хүртэл зам тавих нь онгон байгалийн маш эмзэг хөрсийг хөндөж байж зам тавина. Энэ замыг барих түүхий эд, хайрга усны асуудал гээд гүнзгийрвэл их зүйл бий. Ер нь маш нарийн тооцоолол судалгаа хийлгүй, энгийнээр тооцоход л ингэж харагдаж байгааг тэрээр мөн онцолжээ. Ганьсу мужийн эдийн засгийн үйлдвэрлэлийг авч үзвэл өнгөт металлыг хайлуулах үйлдвэрлэл ДНБ-ийнх нь 32.4 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг зөвхөн өнгөт металл хайлуулах үйлдвэрлэл эзэлж байна.
Цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, газрын тос, нүүрс зэрэг шатах түлш боловсруулах, хар төмөрлөг металл хайлуулах, төмөрлөг бус ашигт малтмал боловсруулах, ХАА-н хүнс боловсруулах, нүүрс олборлох, угаах гэх мэт үйлдвэрлэл зонхилдог. Химийн үйлдвэрлэл ДНБ- ийнх нь 3.1 хувийг л эзэлдэг аж.
Бид Хятадын G7 хурдны замтай Нарансэвстэйн боомтоор биш Бургастайн боомтоор 155 км, Ярантын боомтоор гарвал бүр богино зам туулж холбогдож болно. Шивээхүрэнгээр гэхэд 80 км яваад холбогдож болж байна. Иймээс Нарансэвстэйн боомтоор 100 км явж G7 хурдны замтай холбогдож байж заавал Төв Ази, Европын зах зээл рүү нийлнэ гэж зүтгэх нь утгагүйг мэргэжлийнхэн хэлээд байгаа. Дээрх тоонууд бид Ганьсу мужаас авах зүйл байхгүй хийгээд зарах зүйл нь зөвхөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргах л гарц харагдаж байна. Энэ үүднээс олон нийт дархан цаазат газарт байрлах алт, нүүрсний том нөөцтэй ордуудыг ашиглах далд сонирхол байна гэж хардаад байгаа. Үеийн үед цухалзаж ирсэн Хятадын талын ч гэмээр энэ далд ашиг сонирхлыг энэ цагийн парламент батлах нь олон нийтийн итгэлийг улам алдах, алсрах зам руугаа орж байна л гэсэн үг.
Эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй, өөрийн бус өрөөлийн ядуу мужийг хөгжүүлэх далд зорилготой гэмээр энэ бодлогыг нухацтай хэлэлцэх ёстой.
Бид эдийн засгийн алдагдал хүлээгээд зогсохгүй байгаль орчны хэзээ ч нөхөж үл барам хохирол амсана гэдгийг салбарын эрдэмтэд, учирлаад удаж байна. Даян дэлхийн өмнө, хүн төрөлхтний өмнө нэн ховор амьтдаа хамгаалж авч үлдээгүй, цогц экосистемээ сүйрүүлсэн гэх хар түүхийг бид өөрсдийн гараар бичиж болохгүй. Нутгийн иргэд итгэл хүлээлгэн төлөөлөл болгон сонгосон гишүүдээсээ эцэст нь газар нутгаа хамгаалах цагийг үздэг яасан азгүй хүмүүс вэ хэмээн халаглаж байгаа харагдсан. Энэ халаглал энэ хүрээд дуусахыг эсэхийг энэ айнгын хорооны хурал шийдэх нь...
Сэтгэгдэл6
Эсэргүцнээ монгол улсад хохирол л дагуулна,монгол хүн бүр эх орноо гэсэн бүхэн эсэргүүцэнэ гэдэгт бат итгэлтэй байна
манай Монгол улс хөгжиж болохгүй юм биз дээ? х ужаа нь дэлхийн 2-р эдийн засагтай боллоо. мангад удахгүй задрах байх. гэтэл монголчууд бид уул уурхайгаа ч олигтой ашиглаж чадахгүй хэдэн хоньтойгоо хамт билчээд явж байх уу? Битгий Х У Ц.
Ezgui gazar ymr yumniih ni ecologiin suirel bhude
Очиж ч үзээгүй хүмүүс экологийн сүйрэлийг нь Мөнгөн дүнгээр нь бодоод гаргачна биз 😂
Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй. ОТ дампуурсан талаар нууц баримт УИХ-ын гишүүдэд танилцуулсан талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар тодорхой ярьсан. Энэ талаар ард түмэнд нээлттэй ярихгүй яагаад нуугаад байна.
Боомт нь ямартай юм бүү мэд. Харин газрын ховорыг нь бол ашигламаар л байгаа юм. Хятад улс үүгээрээ маш их ашиг олж байгаа болтой. Нүүрс зэс маань нэг л өдөр моодноос гарчихвал яах вэ. Тэгээд ч гадаад руу юм л зарж байж төгрөг чангарна. Бидний амьдрал дээшлэнэ. Хойч үр маань өрийн дарамтгүй амгалан амьдарна. Одоо бол хэдхэн хүмүүсээс бусад нь өрөндөө живж байна.