Энэ ертөнцийн бүхий л юм эрээн бараан, хар цагааны дэнсэн дээр байдаг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Ариун Буддагийн сургаальд “Жаргах нь үнэн, жаргасны эцэст зовох нь үнэн” гэж хэлсэнчлэн аливаа юм сайн муу хоёр талтай байдаг нь алаг энэ хорвоогийн аксиом ч гэхэд болохгүй газаргүй бөлгөө.
Нүүрс гэж гялалзсан сайхан хар алтны халааж дулаацуулдаг ач тусыг нь бид мэднэ. Гэтэл утаа униар гээд түүний дагуулдаг хар үйлийнх нь тухай бид нилээд олон жил ярьж байна. Уушгиар маань дамжуулж манийгаа хордуулаад байгаа утааг нь дагалдах хөө тортог, үнс гэгч ёрын шаарын тухай энд бас яримаар санагдана.
Нүүрсийг тэрбум тэрбум тонноор нь шатаадаг хөрш Хятад маань яажшуухан баларч байгааг бүү мэд, холын Америкчууд л лав шатаасан нүүрснийхээ их үнсийг дийлэхгүй нилээн зүдэрдэг юм билээ.
Их багын хэмжээгээрээ л ялгаатай болохоос уран болон тори гэгч цацрагт элементүүдийг агуулдаггүй нүүрс гэж энэ дэлхий дээр хаа ч үгүй. Нүүрсний их утаатай хамт эх дэлхий дээр минь жил бүр хуримтлагдах 220 мянган тн ураан, 280 мянган тн хүнцлийн хорноос зайлсхийх амаргүй.
Бидний шатааж буй тонн нүүрс тутамд 1 мг-аас илүүгүй ураан байгаа бол нүдээ аньж байгаад түлэхээс өөр замгүй, ямар хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэлтэй биш. Харин нүүрс шатсаны дараа нөгөө ураан гэх гайхал чинь үлдсэн үнс, хөө тортогонд нь өнгө зүсээ хувиргаад хэмжээ нь хэдэн арав дахин ихэсч ради гэгч айхтар цацрагт бодис болон хувирчихсан гэрэлтэж явдаг нь чухам гамшиг гэлтэй.
Аливаа цацраг идэвхт бодис нь нүдэнд үл үзэгдэх хорт туяагаар дамжин эхийн умайд байгаа үр хүүхдийг маань өвчлүүлж, үе удам дамжуулан хөнөөхөөс гадна биений аль ч хэсэгт байгаа хорт хавдрын эсийн жинхэнэ уурагт тэжээл нь болдогийг хэн хүнгүй мэдэх болж.
Хаанахыг нь ч ялгаагүй хар нүүрс аль ч хэмжээний зууханд оронгоо дутуу шаталтаас болж агаарт ихээхэн хэмжээний нүүрсхүчил, азот, хүхрийн хий ялгарна. Үүнд нь бид хахаж цацан хордоно, дээр нь хаа сайгүй агаарт бужигнах хөө тортог үнсэн дотор нь өнөөх айхтар мөнгөн ус, хүнцлээс чинь авахуулаад мангани, хар тугалга, стронци, кадми, селен... гээд Менделеевийн үелэх системд байдаг бүх л хорт бодисууд тууж явдаг гээд бодохоос нуруу руу хүйт даамаар.
Агаарын бохирдлын гол цөм нь уугиж байгаа утаанд биш түүнд агуулагддаг энэ нарийн тоосонцорт хуримтлагддагийг олонхи судлаачид баталдаг. Дэлхийн банкны манайд хийсэн судалгаагаар газрын гадаргаас дээш нэг метр орчимд ийм тоосонцор агаарын дээд хэсгээсээ хэд дахин илүү байгааг тогтоож бага насны хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэхдээ хөтөлж биш өргөж тэвэрч явахыг ч зөвлөсөн байдаг.
Мөнгөн ус, хүнцэл гэх хүнд металлууд нь хүн, амьтан, ургамал гээд амьтай бүхнийг аажмаар мөхөөдөг асар хүчтэй хөнөөлт бодисууд. Иймээс аливаа улс орон импортлох нүүрсэндээ агуулагдах эдгээр хорт бодисуудын хэмжээг заасан хатуу стандартыг мөрддөг. БНХАУ ч ялгаагүй манай улсаас импортлох нүүрсэнд хатуу стандарт тогтоосон байгаа.
Гэрийн зуухны ашигт үйлийн коэффициент 60-70 хувь байдаг. Өөрөөр хэлбэл хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд өдөр болгон нүүрсэндээ зарж байгаа мянган төгрөг тутмын чинь 300-400 нь хар утаатай хамт салхинд хийсчихэж байна гэсэн үг. Дээр нь жингээрээ л хөнгөрөхөөс биш хэмжээгээрээ нөгөө түлсэн нүүрснээс чинь дутахааргүй их хэмжээний хөө, тортог, үнс ялгарна. Түүн дотор чинь байгаа мөнөөх л төрөл бүрийн өвчний идээ бээр нь болдог хүнд металлуудын тухай би дээр цухас дурьдсан.
Америк орон жил бүр нүүрсээр галладаг дулааны станцуудын хаягдал 150 сая тонн үнсэнд дарагддаг бол нийслэлийнхэн бид өнөөдөр жил бүр ялгарах хагас сая шахам тонн үнсэнд нь булуулах шахам амь зууж байна. Америкчууд тэр их үнснийхээ тал хувийг ухаад хаячихсан уурхайнхаа нүх сүвийг бөглөхөөс авахуулаад зам тавих энээ тэрээдээ ашиглаж байна, харин бид хагас дутуу ачаад хогийн цэг рүү аваачих гэж замд нь баахан асгаж цутган иргэдийнхээ татварын мөнгийг бөөн бөөнөөр нь урсгаж байна.
Гэр хорооллынхон өнөөдөр нүүрснийхээ үнсийг хашаанаасаа гаргаад хандсан зүг рүүгээ цацчихаж байгаад хэн буруутайв. Хотын борчуудын ийм замбараагүйтлийн “ач буянаар” Бэлх, Сэлбэ, Улиастайн голуудын сав хөндий нүүрсний саарал үнсээр нэгэнт дүүрээд эхэлчихсэн байгаа. Цаашлаад тэр нь “тунгалаг” Туулаар дамжин газар тариалангийн гол бүс нутаг Орхон Сэлэнгийн сав хөндийг тэр чигээр нь хортой үнсээр булвал хэн алсдаа хохирохов?
Говийн хавсарга шуурганд элс шороо бужигнадаг бол, хотод жаахан салхи сэвхийнгүйт өнөөх үнс, хөө тортог өөдөөс чинь пургина. Өвөлжин утуулчихаад хавар зун намаржингаа үнс тоосоор амьсгалахад хэн тэсэх юм бэ. Ийм бүгчим “хорвоод” он жилээр бүдэчсэнийхээ харгайгаар дарга цэрэг, баян ядуу ялгаагүй өнөөдөр бүгдээрээ бөөн өвчний үүр болчихоод байна шүү дээ.
Хавар болж дулаараад утаа униар шингэрэхийн зэрэгцээ хөр цас хайлмагтан харлаж, гудамж цэвэрлэгч нарын замын хажуу талд овоолоод хаячихсан их цас нүдний өмнө өнгө нь хувирч, нүүрс асгачихсан аятай хар бухлууд энд тэндгүй буй болж байгааг та анзаараарай. Нүүрсний их утаанаас газарт тундасжиж буусан их хөө тортгон доторхи химийн хорт элементүүд хөрс усанд шингэхэд нэгэнт бэлэн болж байна гэсэн үг.
Архи их уусан хүн маргааш нь яадаг билээ, түүн лугаа өвөлжингөө ихээхэн өндөр дозоор утуулсны үр дүнд нилээд сульдчихсан бие махбодийг чинь хөө тортог дээр нь хашаа байшингийн булан тохойд хөлдөн хурсан замбараагүй хотынхны их шээс ялгадаснаас дэгдэх нянтай бохир агаар дахин утах. Энэ бүхэн өвлийн их утааны дараагийн хор тархах үе буюу дайнтай зүйрлэвэл бидний эрүүл мэндийн эсрэг хоёрдугаар фронт нээгдэж байна гэсэн үг.
Хотын гэр хороололд хашаандаа ногоо тарьдаг амь айл, аж ахуйн нэгжүүд цөөнгүй буй. Тэндхийн бохирдсон хөрсөнд тарьсан ногоогоор дамжин бидний бие организм нэмж хордох нөхцөл нэгэнт бүрджээ.
Төрөөс татаастай хэдэн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больж байна. Хүссэн ч хүсээгүй ч хүн бүхэн арай ядан олсон хэдэн бор цаасаа гарынхаа салаагаар савируулан хувийн эмнэлгүүдийг царайчлааас өөр аргагүй боллоо.
Эхийн умай дахь нялх үрсийн маань бараг дөрөвний нэгийнх нь өсөлт хөгжилт тэндээ зогсчихдог болсон л гэнэ. Хуурамба, маарамба, хулхи эм тариа хааяагүй олширч, аргаа барсан зарим нь тэднийг бараадахаас өөр замгүй болж байна. Дээр нь унаа унаш нь өглөө оройгүй түгжирч бөглөрөөд утаанд нь удаан тэсэхийн ч аргагүй боллоо.
Яалтай нь билээ дээ байз, Ерөнхийлөгч өө. Нөгөө Хархорин руугаа манийгаа аваад явахгүй бол энэ хотод амьдрахад горьгүй боллоо шүү. Би л лав ийм бохир орчноос холдох минь, харин та минь нүүнэ үү үлдэнэ үү, өөрсдөө л мэдтүгэй.
Ш.Пүрэвсүрэн “Хорвоогоор аялахуй” номноос
Сэтгэгдэл0
Kали 40 гэж бас нэг цацрагийн эх үүсвэр бараг нүүрс болгонд бий
... Өвөр Монголд Монгол ахуй , нүүдэлчин ахуй устаж хүн хархнуудын хязгааргүй шуналаас үүдэн газар нутгийн ихэнхи нь сарны гадарга шиг болсон бөгөөд одоо Өвөр монгол нэрээр дөрөөлөн Монголын өмнөд хил рүү хүч түрэн орж ирж байна. Өвөр монголд Монгол хүн гэхээс илүүтэй Хятадын эрлийзүүд , Хятад соёлтой , Хятад сэтгэхүйтэй , Хятад санаатай хүмүүс оршин амьдардаг болсон. ... , , ... Харин Буриад , Тува эргээд Монголдоо нэгдэхэд саад болох зүйл үгүй бөгөөд хамгийн гол нь тэнд Монгол хүмүүс амьдардаг . Газар нутаг нь ч тэгтлээ их сүйтгэгдээгүй яагаад гэвэл тэнд хүн хархнууд бус хүн шиг хүмүүс амьдардаг учраас . . ... Оросуудтай сайн хөршийн харьцаанд амьдарч болно гэдгийг 20 р зууны 70 гаран жилийн Монголын түүх нотлон өгүүлдэг . ... Сүүлийн 20 иод жилд Америк Өрнөд Хятадтай нэлээд зайнаас харьцах хэрэгтэй гэдэг ухаарлыг одоо болж буй үйл явц бидэнд анхааруулдаг бол., ... Японтой маш ойр хэмжээнд хамтран ажиллах ёстой гэдэг сануулгыг амьдрал бидэнд өгч байна. ...
… Багануурын нүүрсний хортой утаанд угаартан , шөнөжин ханиалгаж , ураг нь зулбан , байнгын хордлоготой амьдрахыг хүсдэг хүн гэж байхгүй . ... Харин Монголчуудыг хорлож дээр нь ашиг олдог ардчилсан хужаанууд мэдээж үүнийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа . ... Гэвч ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг бодлого биеллээ олохгүй , нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Hodoo mal deer gar oor arga baihgui.
... Хятадууд Монголын түүхий эдийг тэр тусмаа, ... коксжих нүүрс , зэсийн баяжмал , төмрийн хүдрийг , ... Дэлхийн зах зээлийн үнэд хүргэх боломжийг гаргаж өгөөд , өөрсдийнхээ үйлдвэрлэлийн хөгжилийг улаан гараараа боомилно гэж бодож байгаа гэнэн итгэмтгий хүмүүс байгаа бол , ... эргүү тэнэг , ... гэсэн цолыг духан дээрээ томоор бичиж наах хэрэгтэй . Монголын баялагыг үнэд оруулах бүх боломжийг гартаа атган хааж ,боох хүсэлтэй Хятадууд худал найр тавьсан дүр үзүүлж , Монголд нарийн төмөр зам барих эрхээ олж аваад дараа нь амласныг нь сануулахад элдэв шалтаг хэлээд , эсвэл тэнгэрт тулсан үнэ тулгаад хаашаа ч хөдөлгөхгүй барьж чадна гэдгээ газрын буг мэт хорон санаатай , итгэл үл даах Хар Хятадууд маш сайн мэдэж байгаа . ... Эзэн хичээвэл , заяа хичээнэ . ... Монголчууд ОХУ ын Находка боомтоор дамжуулан , Далайд гарах гарцтай болж , … Дэлхийн худалдаанд оролцох болно. ... Санаж л явбал бүтнэ , сажилж явсан ч хүрнэ . ...
~
... Тэгэхлээр, … Монголыг самарсан бусармаг бодлого нь Ардчилсан хужаагийн Төрийн хууль бус Шинэчилсэн Засгийн газрын урвагч бодлого , санаатайгаар хорлон сүйтгэх ажлын шууд үр дагавар бус нөгөө л Оюу Толгойн үйлдвэр , тэр дундаа Монголчууд 34% эзэмшсэн нь буруу гэж хэлэх гээд байна аа даа . Мөн Оюу Толгойн төслийг эргэлтэнд оруулах түүхэн үүрэг гүйцэтгэсэн С Баярын нэр дагаад сэвтэх санаа ч бас давхар явагдаж байна . Тийм үү. !!! ... Оюу Толгой гэрээг ямар нөхцөлд байгуулсныг эргэн дурсацгаая. ... Монголын эдийн засаг үндсэндээ Эрдэнэтээс бүрэн хамааралтай байх нь хүн амын өсөлтийг хангах эдийн засгийн тэлэлтийн бодлогод сөргөөр нөлөөлж , томоохон хөрөнгийн өөр эх үүсвэр илтэд дутагдаж байгаагаас үүдэн Монголын хөгжил дэвшлийг хангах Дэлхийн хэмжээний үйлдвэрлэлийн цогцолбор хэрэгтэй болсон . Энэ цаг үед Оюу Толгойн төслийг гацаанаас гаргах шийдвэрийг С Баяр тэргүүтэй МАН ын нөхөд санаачлан хэрэгжүүлсэн . … Тухайн үед ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгууд , хужаа муур багш Баобаартонгууд , ... Монгол Улс хувь хүртэх шаардлагагүй зөвхөн Татвараа авахад хангалттай хэмээн орилж , ар нуруунаас хатгаж эхэлсэн. Айлын хажуу өрөө түрээсэлж суудаг эрхэм амьдрах газраа хадгалж үлдэхийн тулд үргэлж гарлага гардаг бөгөөд байрны Эзэний өмнө ямагт бөхөлзөхөөс өөр сонголт байхгүйтэй адил Оюу Толгойд 34 % эзэмшиж Монгол Төрийн эрх тэнд байхгүй байсан бол Хятадууд мөнгөөр Айвонхоу Майнз , Рио Тинтог зодоод Оюу Толгойд хэдийн тухлан сууж , Монголчууд бас нэг хатуу өргөстэй болоод яах ч учраа олохгүй ирээдүй минь бүрхэг болох байсан бус уу . . Тийм ээ Монголчууд аргагүй нөхцөл байдалд буулт хийж 34% тай үлдсэн . Гэхдээ энэ бол С Баяр тэргүүтэй улс төрчдийн том амжилт байсан гэж би хувьдаа дүгнэдэг. Өнөөгийн цаг үед Ардчилсан хужаанууд Оюу Толгойн 34 % хувийг зарах тухай санаа нь албан ёсны хүрээнд тавигдаж , зохиогч нь өөр ч хужаа хүүхэн Уянгаагийн нэрээр ийм нийтлэл гарч байгаа нь , Оюу Толгой төслийн эзэмшлийн 34 % аас нь салгаж , хулгайлж зарах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө , одооноос Монголчуудын сэтгэл зүйн орчинг цаагуураа бэлтгэж байгаа , дээр нь зовлон учирсан хүмүүсийн хөөрхийлэлт байдлыг ашиглан хувьдаа ашиг завшаан хайгч , сэгээр хооллогч мэт зантай хужаа хүүхэн Уянгаа гэгч эмэгтэйн хог дээр үсэрсэн нэр хүндийг сэргээх гэж нөгөөх л хууран мэхлэх аргаа хэрэглэж байгаа Хятадууд тэдний гар хөл ардчилсан хужаануудын ээлжит бохир арга гэдгийг мэдвэл зохино. ... Хэрэв зээ Монголын Төрийг ардчилсан хужаа луйварчид урвагчид эзэгнээгүй бол тийм ч муу бус Оюу Толгойн гэрээг улам сайжруулах боломжтойг , Монголчууд мэдвэл зохих зүйлийнх нь нэг хэмээн би онцолж байна . Ямар ч ажил хэрэгч, хөрөнгө чинээтэй хүн Оюу Толгойн эзэмшлийн 1 % ийг ч болов гартаа оруулж авахын тулд их хэмжээний бэлэн мөнгө төлөхөөс татгалзахгүй бүр хүсэн тэмүүлэх болно . Ойрын хугацаанд Оюу Толгой төсөл хэр хэмжээний унацтай хөрөнгө оруулалт вэ гэдгийг та бүхэн ойлгож мэдэх боломж гарах болно. ... Ардчилсан хужаа Ц Элбэгдорж болон түүний хань хамсаатан хужаанууд Төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгчийн хэмжээнд атгаж байсан үед хичнээн хичээсэн ч , Монголын Төрийн зүтгэлтэн С Баяр түүний нөхдийн эх оронч бодлогыг нугалж чадаагүйгээс Оюу Толгойд өөрийн эзэмшлээ тогтоогүйдээ Хятадууд ихэд харамсдаг бөгөөд Хууль бус Ардчилсан Хужаагийн Төрийн тогтолцоо оршин буй өнөө үед Оюу Толгойг өөрийн болгохоор улайран зүтгэж байгаа гэдэг үнэнийг Монголчууд заавал ч үгүй мэдэх ёстой . ... Оюу Толгойгоос , Ардчилсан хужаанууд бүх л ашгийг нь , Харийн доншуурчидтай нийлэн цөлмөж байгаа болохоор тэндээс Таван Толгойтой адил ашиг бус хулгайлалт, луйвардалтын үр дүнд их хэмжээний алдагдал хүлээх нь зайлбаргүй бөгөөд , … Чононд махаа хадгалуулсан тэнэг хүн махгүй хоосон зоорьтой үлдэхээс өөр ямар ч үр дүн хүлээх боломжгүй гэдэгтэй агаар нэгэн буй биз ээ . ... Ардчилсан хужаа луйварчид урвагчид өөрсдийн булхайгаа нуухын тулд Оюу Толгойн төсөл хэнд ч хэрэггүй , ашиггүй төсөл болсон , алдагдал авчрахас өөр илүү зүйл үгүй хэмээн илт гуйвуулсан худал нотолгоо гаргаж , Монгол Улс 34% эзэмших эрхээсээ яаралтай татгалзаж, зарах хэрэгтэй гэдэг урвасан бодлого барих буюу, Таван Толгойн Өр хэмээх хэзээ ч дуусахгүй том шалтгийг урдаа бариад , ихэд алдагдал хүлээж байгаа , дээр нь 125$ ын үнэтэй коксжих нүүрсийг 30 $ аар үнэлээд ч Хятадууд авахгүй байна гэх мэт, мэдлэгтэй оюунтай хүн үнэмшмээргүй элдвийн хуурамч мэдээлэлийг ТВ гээр улиг болтол дамжуулж , олон түмний санаа бодлыг арга ядсан аргаар мунхруулдаг гэдгийг мэдвэл зохино. ... Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ногоорох болно. ... Монголын ард түмний баялаг Оюу Толгой , Таван Толгой гэх мэтчилэн олон, олон томоохон баялгийн хөрөнгийг илт хулгайлан , луйвардаж өөрсдийн шуналт сэтгэлээ тэжээж , , China Баярцогтын адил гадаад дахь офшор дансаа овойж оцойтол дүүргэж буй Ардчилсан хужаа луйварчид урвагчид Хан Тэнгэрийн хилэнд устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ... Тэдний үр удам хэдэн үеэрээ хулгайлагдсан , луйвардсан бүгдийг 7 дахин нугалж төлөх бөгөөд эцсийн зоосыг төлж дуусталаа нар үзэж , нуруу тэнийхгүй хатуу хувь тавилант амьдралыг туулан өнгөрүүлэх болно . ...... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно
... Долларын ханшны өсөлт бол тухайн улс орон, ард түмний баялгийн өссөн хэсгийг санхүүгийн аргаар чимээгүй луйвардах , далд үйл ажиллагаа гэж шууд нэрлэж болно. Монгол улсын нэг хүн 2012 онд 1 250 000 төгрөгний цалин авдаг байсан бол ханшны зөрүүгээр 2014 оны 9 р сард 1 850 000 төгрөгний хэмжээнд худалдан авах чадвартай цалин авах ёстой. Тийм үү. ... Тэгвэл 1 250 000 төгрөгний цалин нь 2014 онд тоон үзүүлэлтээр хэвээр байгаа ч 35% ийн төлбөрийн чадлаа алдсан буюу тухайн хүн багаар бодоход 450 000 төгрөгөө алдаад 800 000 төгрөгийн хэмжээнд цалин авч байгаа буюу тухайн цалин бодит үзүүлэлтээр эрс багассан байдлаар тогтоогдсон гэж үзэж болно. ... Өөрөөр хэлбэл Монгол улс урт хугацааны хөдөлмөрийн дүнд бий болгосон баялаг , эдийн засгийн өсөлтөө богино хугацаанд эргэлтгүйгээр алдсан гэсэн үг . Мэдээж үүнийг энгийн хүн сайн ойлгохгүй . Гэхдээ хаана ч ханшны хэлбэлзэл тогтвортой байдаг бол АНУ болон Европын Холбоо санхүүгийн зах зээлд $, Eвро шинээр хэвлэж гаргахад тэр функцээр заавал ч үгүй ханшны уналт ажиглагдах ёстой . Харин Монгол , Украйн , Тайланд мэтийн улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшны огцом уруудалтын улмаас $ , Еврогийн тэнцвэртэй байдал үргэлжлэх болно. ... Улс төр нь эдийн засагтай зайлшгүй уялдах нэг сэжим мөн $ , Еврог оршин тогтнуулахын төлөөх бусад улс оронд зориудаар өдөөх өнгөт ардчилсан хувьсгалын мөн чанар буюу тогтворгүй нийгмийн бүтэц үүсгэх нь АНУ , Европын Холбоонд яагаад амин чухал хэрэгцээтэй байдгийг хүмүүс үүгээр , зарим талаар нөлөөлөх нөлөөллөөр нь ойлгож болно. ... .Ийм нөхцөл үүсгэхэд дотоодын урвагчидыг ашиглан зориуд эмх замбараагүй байдал үүсгэж , буруу бодлого барьж эдийн засгийг унагаах боломжийг гаргаж авдаг . Өнөөдөр Украйн улс ОУВС гаас авах тэр олон тэрбүм $ ын санхүүжилтыг АНУ олгохдоо зүгээр л цаасан мөнгө хэвлээд өгөх ба Украйны баялаг , эдийн засгийн үр нөлөөгөөр АНУ ын $ амь орж баталгаажиж байгаа гэдгийг мэдвэл зохино. … Мөн 2012 онд Ардчилсан хужаа луйварчид урвагчидийн шууд гардан гүйцэтгэлээр Монголд ихэд яаралтай нийлүүлэгдсэн Чингис Бондын 1,5 тэрбүм $ ч ялгаагүй шинээр хэвлэгдэн орж ирж Монголын ард түмний хөрөнгөөр баталгаажин , Монголчууд тэр хэмжээгээр ядуурч байгаа юм. ... Тэгэхлээр ерөнхий хулгайч Н Алтанхуягийн засгийн газрыг ямар ч нөхцөлд үргэлжлүүлэн ажиллуулах сонирхол АНУ , Өрнөд , Хятадуудад маш өндөр хэмжээнд байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй . Иймээс улс оронд буй харийнхны гар хөл болсон урвагчдыг хамгийн түрүүнд Төрийн удирдлагаас зайлуулж , Үндэсний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадвар , түүний худалдан авах чадварыг тогтвортой хэмжээнд урт хугацаанд барьж чадаж байж улс орны эдийн засгийн өсөлтийн үр нөлөөг тухайн ард түмэн өөртөө нааж авах авах бүрэн боломжтой болдог . Өдгөө Монгол эх оронд минь үүсээд байгаа хүнд цаг үе , системийн хямралыг даван туулж , Монгол улсаа аварч үлдэхийг хүсэж байгаа л бол маш түргэн хугацаанд одооны хууль бус УИХ ыг тарааж , хууль бус Засгийн газрыг огцруулж , хууль бус Ерөнхийлөгчийг буулгаж байж , ... Монгол улсаа хайрладаг, Түүний эрх ашгийн төлөө шудaргаар тэмцэж чаддаг Монголын улс төрийн хүчнийг дэмжин , Төрийн Засаглалын эрхийг яаралтай тэдэнд өгөх хэрэгтэй . Өөр ямар ч арга байхгүй . ... Энэ цаг үед бүрэн төгс хэмжээнд байж чадахгүй ч С Баяр , Сү Батболд тэргүүтэй МАН ын дэвшилтэт хүчнээс өөр Монгол улсыг зөвөөр удирдаад явчих туршлагатай , чадвартай гол нь эх орноо гэсэн сэтгэлгээтэй улс төрийн хүчин , удирдагч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй . ... Ер нь бүрэн төгс хэмжээнд хаана ч , хэн ч ажиллаж байгаагүй , ажиллах ч боломжгүй гэдгийг анхаарлынхаа гадна орхиж үл болно. ... Дуугарвал дуу нэг , дугтарвал хүч нэг байж чадах гэмээ нь Монголчууд бид энэ цагийн ороо бусгаа , хүнд хэцүү цаг үеийг заавал ч үгүй даван туулж Монгол улсынхаа ирээдүйн сайн сайхныг баталгаажуулж чадах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Agaa ene tsas orood baigaa yum uu,ali esvel sharagch tuyani tundas yum uu?
Huduu garzgaa!