sonin.mn
Сүхбаатар жанжны хөшөөг шинэчлэн 90 жилийн ойтой нь золгох үед манай Монгол түмэн их талархалтай байсан юм. Гэтэл цөөн хэдэн хүн Сүхбаатарын талбайг түүний нэрэмжит биш болгох, хөшөөнийх нь оронд ямар нэгэн хүний хөшөө босгох зорилго агуулан түүхийг гуйвуулж, Д.Сүхбаатар Ардын Хувьсгалыг ялалтад хүргэх түүний гүйцэтгэсэн үүргийг бууруулж, алдар нэрийг нь гутаах гэсэн санаархал газар авлаа.
 
Ийм учраас 90 гаруй жилийн тэртээх түүхэн үйл хэргийн бодит үнэнийг ард түмэндээ ялангуяа залуу хойч үеийнхэндээ үнэн зөвөөр нь толилуулъя. 1921 онд гамин хятад, Оросын түрэмгийлэн эзэгнэгчид, цагаан цэргийн хүчийг зэвсэгт тэмцлээр даран сөнөөж устгаснаар Ардын хувьсгалыг ялалтад хүргэсэн зэвсэгт тэмцлийг өөрийн биеэр удирдаж зохион байгуулсан хүн бол Д.Сүхбаатар байсан.
 
Ардын хувьсгалыг зэвсэгт тэмцлээр ялалтад хүргэхэд цэргийн эрдэмд гарамгай суралцсан, байлдааны арга техникийг чадварлаг эзэмшсэн хүн Сүхбаатараас өөр хүн Монголд байгаагүй. Тэрээр 1921 оны Ардын буюу үндэсний хувьсгалыг ялалтад хүргэснээрээ шинэ маягийн Ардын засгийн газрыг байгуулж, Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулсан онцгой гавьяатай хүн билээ.
 
Ардын журамт цэргийг зохион байгуулж гадаадын түрэмгий цэргийн хүчийг устгасан, Ардын хувьсгалыг биечлэн удирдсан гавьяа бол зөвхөн түүнийх. 1921 онд Монгол орныг мөхлийн сүйрлээс аврах цорын ганц зам бол ардын арми зэвсэгт хүчнийг шинээр зохион байгуулахад оршиж байлаа.
 
Д.Сүхбаатар цэргийн эрдэм боловсролд гарамгай суралцсаны дээр байлдааны арга туршлагатай ардын журамт цэрэг армийг байгуулахад бэлтгэгдсэн хүн бол Д.Сүхбаатар байсан. 3өвлөлт Орос Улсад очиж зэвсэг техникийн тусламж авсан бөгөөд ардын журамт цэргийн бие бүрэлдэхүүнийг бэлтгэн цэрэг армийг богино хугацаанд байлдааны чадвартай болгосон байлаа.
 
Амь биеэ хайрлахгүй зэвсэгт тулалдаан хийж ялалт байгуулснаар Монгол орноо харийн дайснаас чөлөөлж Ардын хувьсгалыг ялалтад хүргэж шинэ засаг төрийг байгуулах Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх зэрэг аугаа үйл хэргийг бүтээсэн хүн учраас түүний гавьяаг Монгол Улсаар барахгүй дэлхийн олон улсад тодорхой байгаа.
 
Гэтэл С.Данзан, Б.Бодоо нарын гавьяаг Д.Сүхбаатарынхаас дээгүүр үнэлж нийслэлийн төв талбайд тэдний хөшөөг босгоно гэдэг бол бодит үнэнд огт нийцэхгүй түүхийг гуйвуулсан эрүүл саруул ухаанаа гээсэн хэрэг болно. Түүнчлэн төр засгийн удирдлага алдарсан тэр цаг үед Богд Жавзандамба хутагт ч Ардын хувьсгалын үйл хэрэгт тоймтой оролцох боломж байгаагүй юм.
 
Иймд эдүгээ түүнийг өргөмжлөн хөшөөг нь босгох асуудал ч байж болохгүй. Үүнээс гадна манжийн төлөөний сүүлчийн амбан Сандоогийн хөшөөг тавих юм шигээр бичсэн байсан. Тэгэхээр бидний монголчууд тийм хэмжээнд хүртлээ хийрхэн туйлширч цадиг замбараагаа алдаж болохгүй л дээ.
 
Д.Сүхбаатарын талбайд байгаа хөшөө дурсгалын тухайд: 
1921 оны долдугаар сарын эхээр Хиагтад байсан гамин цэрэг цагаан бароны давуу хүчтэй байлдан устгаад Д.Сүхбаатар ардын журамт цэргээ удирдан Хиагтаас Хүрээнд хүрэлцэн ирж 1921 оны долдугаар сарын 8-нд орос монголын улаан цэргүүд Д.Сүхбаатарын удирдлагаар долдугаар сарын 9-ний өдөр Хүрээнд байсан хуучин засаг төрийн таван яамны тамга, тэмдэг бичиг хэргийг шинэ Засгийн газарт хүлээлгэн өгч 1921 оны долдугаар сарын 10-нд Хүрээний олон түмний өмнө өргөн цуглаан хийсэн тэр өдөр, жанжин Сүхбаатар шинэ маягийн ардын төр засгийг тунхаглан зарлаж байсан талбай бол одоогийн Сүхбаатарын талбай юм.
 
Тэр өдөр Зүүн Хүрээний өмнө талын өргөн чөлөө буюу одоогийн хөрөнгийн төв биржээс зүүн тийш модон индэр засч, орос монгол улаан цэргүүд болон хүрээний лам, хар, олон иргэд хагас дугуй хэлбэртэй тойрон зогссоны дотор, хойд болон зүйн талаар нь зөвлөлтийн улаан цэргийн явган ангиуд түүний араар журамт цэргийн морин ангиуд дөрвөн эгнээ болон жагсчээ.
 
Мөн өдөр жанжин Д.Сүхбаатар "Бидний улс эв саналыг нэгтгэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ" гэсэн алдарт үгээ одоогийн Сүхбаатарын нэрэмжит талбайгаас цуурайтуулсан билээ.
 
Ардын журамт цэрэг зөвлөлийн улаан цэргийн ангиуд болон хүрээний ард иргэдийн цуглаан дээр Д.Сүхбаатар Шинэ Монгол ардын төр засгаа байгуулж байгаа тухай тунхаглан, “Бидний улс эв саналаа нэгтгэсэн нэгэн зэргээр зориглон хөдөлвөөс цэнгэлийн манлайг олох болно” хэмээх хөшөөн дээрх алдарт үгээ хэлж буй түүхэн зураг.
 
1921 оны долдугаар сарын 11-нд ЗХУ-ын Нисэх хүчний маршал Ф.А.Астахов өөрийн эзэмшсэн Вуазен гэх задгай онгоц болон бусад байлдааны хөнгөн онгоцтойгоор Зөвлөлт, Монголын туг далбааг монголын тэнгэрт намируулан явж хүндэтгэл ёслол үйлдэж байсан талбай бол Д.Сүхбаатарын нэрэмжит талбай билээ.
 
 
 Энэ талбайд 25 жилийн турш төр засаг, манай ард түмэн баяр ёслол олон төрлийн хүндэтгэл ёслолын арга хэмжээ явуулдаг байсан. Хүлэг морио дээдэлдэг малчин ардын ёс хүндэтгэлийг харгалзан хүлэг сайн морио төрийн сүлдэндээ оруулж, Их жанжны морьтой сүрлэг хөшөө байгуулахаар шийдэж төр, засгийн нэрт зүтгэлтэн хүмүүсүүд болон Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн идэвхтэй хөдөлмөрийн үрээр одоогийн Д.Сүхбаатарын хөшөө бүхий газар шорооны ажлыг богино хугацаанд чанартай хийсэн юм.
 
Үүнд манай улсын төр засгийн нэрт зүтгэлтэн маршал Х.Чойбалсан, Г.Бумцэнд, Ю.Цэдэнбал, С.Янжмаа, Б.Ширэндэв, Д.Дамба нарын зэрэг нам төрийн удирдлагууд болон олон түмэн ард иргэд Ардын хувьсгалын 25 жилийнхээ ойгоор 1946 онд өөрсдийн хүч хөдөлмөрөөр Сүхбаатарын талбайг засан тохижуулж Д.Сүхбаатар жанжны морьт хөшөөг байрлуулсан түүхтэй билээ.
 
Энэ морьт хөшөөг уран барималч Урлагийн гавьяат зүтгэлтэн Чоймбол Намын төв хороо, Ардын сайд нарын зөвлөлийн хавсарсан тогтоолын дагуу 67 жилийн өмнө Улаанбаатарын төв талбайд сүндэрлэн босгож, уг талбайг Сүхбаатарын нэрэмжит болгосон. Энэ морьт хөшөөг гадаад дотоодын элчин төлөөлөгчид, монголын төр засаг, ард түмнийхээ хамт ёслон хүндэтгэж, төрт ёсныхоо арга хэмжээг 67 жилийн турш явуулж ирсэн түүхтэй билээ.
 
Сүхбаатарын хөшөө морьтойгоор бүтээгдсэний учир Анх 1921 оны долдугаар сарын 10-нд их жанжны зохион байгуулсан цуглааны үеэр Зөвлөлт, монголын улаан цэргүүдийн хагас дугуй зогссон явган цэргийн жагсаалын ард байсан ардын журамт цэргүүдийн морин жагсаалын дотор зогсч байсан Л.Ярин баатрын морь шээсэн газар төмөр гадас шааж үлдээсэн байжээ.
 
Цуглаан хийж байсан индрээс зүүн хойно уран барималч Л.Чойнбол морьт хөшөөг барьж бүтээсэн түүхтэй юм байна билээ. Энэ морьт хөшөөг босгосон учир шалтгаан бол гэсэр жангарын түүхэн үеэс Чингис, Сүхбаатарын журамт цэргүүд Халхын голын байлдаан болон 1945 оны чөлөөлөх дайнд Монгол, оросын улаан цэргийн дайчид молор эрдэнэ морио дээдлэн шүтэж байсан үйл явдлыг дурсан санаж морьтой Сүхбаатарын хөшөө бүтээсэн түүхтэй. Гэтэл одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан хос мориор, илүү эрчээр, илүү хөгжил рүү дэвшинэ гэдэг өргөн утгатай
 
67 жилийн өмнө 1946 оны долдугаар сард Намын төв хороо, Ардын сайд нарын зөвлөлийн хавсарсан хурлын тогтоолоор Монгол Улсын урлагийн гавьяат зшүтгэлтэн Л.Чоймбол морьт хөшөөг урлан бүтээж, Улс хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 оны долдугаар сарын 11-нд нээлтээ ёслол төгөлдөр хийсэн билээ.
 
 
Өндөр настан СТА Гончиг
овогтой Батмөнх