Хаа ч асуудал бий. Хэнд ч асуудал бий. Хамгийн чухал юу вэ гэхээр асуудалд хэрхэн үнэлгээ өгч асуудалаа шийдэх үйл ажиллагаа чухал. Асуудалыг шийдэх гэж хийж буй үйлдэл ялгаатай. Үүнд л Монгол хүн алдаа гаргасаар. Яагаад гэвэл рационал биш эмоционал шийдэж түүнийхээ дараа буруу үйлдэл хийж түүнээсээ гарч чадахгүй чөтгөрийн тойрогт орцгоодог. Өнөөдөр бид бүгдээрээ чөтгөрийн тойрогоос гарах хугацаа хэдийний болжээ.
Асуудалыг шийдэх гэж хийж буй тэр үйлдэл урлагтай хийгдэж чадвал гарах хариу үр дүнтэй нийт нийгэмд ашигтай. Түүнээс биш надад ямар ашигтай юм бэ гэсэн “Доод” хүний асуулт тавих л осолтой. Нэгэнт дээрээс алдаатай буруу шийдэл гаргадаг тул хийх ёстой хүмүүс хийхээс дургүй хүрцгээдэг далд биш ил болжээ. Сайд дарга нар ажилтанаасаа ялгарахгүй тул илүү сайн шийдэл хэзээ ч гаргаж чаддаггүй. Жишээлбэл гадаадад яваа сайд дарга нар орчуулагчаасаа ялгарах зүйлгүй.
Орчуулагч хэдийгээр Англи хэлтэй гэдэг ч тухайн хэл дээр роман уншиж үзээгүй тул доод хэмжээнд орчуулна түүнийг доод хэмжээний дарга бас яг таг ойлгоно. Ойлгоно гэждээ өөрийнхөөрөө үнэмшинэ. Ингээд орчуулагчийн хувийн үнэмшил болон даргын өөрийнхөөрөө үнэмшсэн үнэмшил зэрэгцэн оршсоор л явлаа даа.
Хийх гэж буй хүн нэгдүгээрт рационал хийх. Хоёрдугаарт тооцоолж хийх. Гуравдугаарт факт дээр тулгуурлаж хийх. Тэгээгүй цагт ёстой л галзуу хөгжүүлнэ, галзууруулаад өгнө гэсэн хоосон үг авиа л болж хувирна. Ёстой л амандаа гал зуусан хүнийг галзуу гэж хэлэх болов уу. Үг ганцхан авиа биш бас онолтой гэдгийг гагцхүү өнөөдөр Ар Монгол ойлгохгүй явна. Бүх үг өөрийн онолтой. Бодол гэдэг зөвхөн үг биш түүний цаана бодолын тухай онол бий.
Үүний тулд Англиар “thinking” нэртэй арав гаруй ном уншиж л ойлгоно. Сэтгэл гэдэг зөвхөн үг биш бас сэтгэлийн тухай онол бий. Тиймээс Англиар “feeling” гэсэн нэртэй арав гаруй ном уншиж л сэтгэл гэсэн ойлголт авна. Ар Монголын нэг том асуудал бол “Дээд хүн” төрд маш их дутагдаж байна. Улстөрийн намууд ч “Дээд хүн” бэлдээгүй тул хаа хаанаа “Дээд хүн” дутагдалтай байна. Социализмаас өмнө Манжууд төрийн ажил хийж түүний дараа социализмын үед Оросууд “Дээд хүн” байлаа.
Өнөөдөр 21-р зуунд Монгол хүн өөрийнхөөрөө явах гэтэл юу ч бүтээж амжуулж чадахгүй байгаагийн шалтгаан бол бүгдээрээ дундаж түүнээс доогуур. Оюу Толгой болон Таван Толгойн асуудалуудыг “Дээд хүн” болоогүй Монголын төлөөлөгчид шийдэж ч чадахгүй бас хийж ч чадахгүй. Ерөөсөө Дээд хүнийг бэлдэх нууц танхим бэлдээгүй шүү дээ. “Дээд хүн” бэлдээгүй цагт төр үргэлжийн доод хэмжээнд байна гэсэн үг бөгөөд гадаадын “Дээд хүн” үргэлж л ялна гэсэн гаргалгаа.
Одоогийн сайд дарга нар болон УИХ-ын гишүүдээ харахад тэдний хэлж яриж буй болон хэрхэн биеэ авч явааг хараад дэндүү их халаглам тул энд би “Дээд” хүний тухай ойлголтыг задруулж бичихээр шийдсэн шүү. Бид ерөөсөө “Дээд” хүнийг иж бүрэн бэлдэж чадаагүй тул ардчилал гэж яридаг болохоос биш олигтой төртэй мөн олигтой намуудтай болж чадаагүй гэдгээ дэндүү сайн мэдэж авлаа шүү дээ. Ар Монгол дундаж болон доодчуудаар удирдуулсан орон байсаар байх уу? “Дээд хүн” хэзээ хаана бэлдэх вэ? Ерөхийлөгч Элбэгдорж оо.
1.Төрд “Дээд хүн” бэлдэх тухай
Өнөөдөр бидний хамгийн том асуудал бол “Дээд хүн” байх ёстой газар дундаж хүмүүс түүнээс бүр доогуур хүмүүстэй болцгоожээ. “Дээд хүмүүс” дутагдаж буйгийн илрэл бол төрийн хямралаар тодорхойлогдоно. Ар Монгол банк санхүүтэй гэтэл эдийн засаг байхгүй байна шүү дээ. Хамгийн тэргүүний анхдагч 4 эрдэмүүдийг эзэмшсэн хүмүүс дутагдаж буй. Энэ дөрвөн эрдэм бол миний бичсэн номонд тодорхой заасан. Уг номын гарчиг: “Ухаан Ухамсар Эрдэм”.
Жирэмсэн эхнэрийн бие засах газраас хол явж үзээгүй эрчүүдтэй амбан явахгүй шүү. Юм үзэж нүд тайлаагүй хүн бол зөвхөн ээж аавын өгсөн биеэрээ амид яваа хүн бөгөөд нэг үгээр хэлбэл өгөгдсөн өгөгдөлүүдээс цаашгүй. Бие даасан “Дээд би” болохын тулд өөрийгөө хөгжүүлж өгөгдөлүүдээ давж өөрийгөө бүтээн босгох чухал. Өөрийгөө бүтээн босгож чадаагүй хүмүүс өгөгдөл дотроо хоцордог. Өөрийгөө бүтээн босгож “Дээд би” болох тэр их төвөгтэй хэцүү даваануудыг давсан хүнийг л юм үзэж нүд тайлсан хүн гэхээс биш очсон орнуудын тоогоор юм үзсэн гэхгүй. Аавыг байхад газар үзэх биш харин өөрийгөө боловсруулж хүн чанартай болох л өнөөдөр чухал болждээ.
2500 гаад жилийн тэртээ Грекийн философич Платон хүмүүс яг л агуй дотор буй мэт боогдмол хязгаарлагдмал амидралаар амидарч буйгаа хэзээ нэгэн цагт мэдэж авч чадсан тул улс орнууд хөгжиж чадсан тухай өгүүлдэг. Агуйгаас гарч нарны гэрэлд амидарч эхлэх боломжийн тухай Платон бичихдээ нарны гэрэлд гарч ирж чадах тэр чадвар чухал гэсэн. Үүний цаад утга бол хүн зөвхөн өөрийнхөө үнэмшсэн үнэмшилээ ялгаж шалгахгүй байдлаа мэдэж явч өөрийнхөө төөрөгдөлүүдийг даван туулахыг философич Платон анхааруулжээ. Олон хүн нарны гэрэлд нүд гялбаж буцаад агуй руугаа орох гэдэг шүү гэж бас бичээд тиймээс тэвчиж өнгөрөөх бас нэг ялалт гэжээ.
Өнөөдөр Монголчууд бидэнд “Дээд хүн” бэлдэх “Нууц танхим” хэрэгтэй. “Дээд хүн” бэлдэх танхимд элсэн орж ирсэн хүмүүсийг дундажаас салгах хамгийн анхан шатны сургалт “Майнд Буилдинг” буюу “Оюуын бүтээн босголтоос” эхлэх учиртай. Үүнийг Англиар “Mind Building” гэнэ. Түрүүчийн удаад би “Төр бүтээн босгох” болон “Үндэстэн бүтээн босгох” тухай бичсэн. Энэ хоёрыг “Дээд хүн” бэлдээгүй цагт гүйцэлдүүлэх ямар ч боломжгүй. Өнөөдөр гадны хэн ч Монголчуудад туслахгүй шүү гэдгийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд л өөрсдийгөө бүтээн босгоно.
“Дээд хүн” бэлдэх нууц танхимд эх орны төлөө “Дээд хүн” бэлтгэгдэж тэндээсээ төр лүү очиж үүрэг даалгавраа авдаг тийм журам гаргах цаг нэгэнт болжээ. Төрийг хэрхэн босгох болон үндэстэнийг бүтээн босгох үйлсийг гардан хийх хүмүүс бол өөртөө “Оюуны бүтээн босголт” хийж чадсан “Дээд хүн” гэдэг тодорхой.
Дээд хүний тухай ойлголт анх Германы философч Фридрих Ницшэ гээс гаралтай. Ницшэ 20-р зууны эхэнд “Дээд хүн” гэдгээр дундаж “Би” гэдгээсээ салж дээд “Би”болох боломжтой гэж “Саратустра ингэж ярив” гэсэн номондоо бичсэн. Энэ номонд “Дээд Би” болох ямар хүнд ажил гэдэг тухай маш уран философийн баталгаатай бичсэн ба тэр л хүн хэрхэн өөрчлөгдөж шинээр төрж буй тухай тайлбарладаг.
Монголчууд яагаад иж бүрэн хүнээ бэлдэх хэрэгтэй вэ гэвэл бид сүүлийн 20 жил харцгаасан. Юуг харсан бэ гэвэл ардчилал ганцаараа юу ч хийж чадахгүй гэдгийг харлаа. Бид ардчилалыг байгуулчихлаа гэхэд улс орон шууд хөгжинө гэсэн ойлголт биш. Бид ардчилалтай мөртлөө ямар ч хөгжилгүй хоцрогдсон хэвээр үлдэхнээ. Хэтэрхий доод түвшиний нийгэм рүү явж буй тул үүнийг зогсоож зөв замд оруулахад бэлтгэгдсэн “Дээд хүмүүс” хэрэгтэй гэдгийг энд хэлэх байна, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
2. Доод “Би”-гээс Дээд “Би” болсон жишээ
Францын их бодогч бас сэтгэгч Александр Дюма “Монте Кристо гүн” нэртэй романдаа хэрхэн “Дээд хүн” бэлдэж буй туршлагыг харуулсан. Тэр энэ номоо одоогоос 160 гаруй жилийн өмнө бичжээ. Романы гол дүр Эдмон Дантэс нэртэй далайчин залууг шоронд 14 жилийн дотор философч Фариа “Доод” хүнээс “Дээд хүн” болгож чаддаг. Фариа маш их ном уншсан философч онолч хүн. Түүнийг санваартан гэж буруу орчуулжээ.
Далайчин залуу Эдмон Дантесийг өвгөн Фариа бүхий л мэдлэгт болон эрдэмд сургадаг. Философоос авахуулаад гадаад хэл бүр хэрхэн архи тамхи хэрэглэх тухай иж бүрэн бүхий л мэдлэг болон чадвар зааж сургадаг. Энэ хоёр бол багш шавь биш гагцхүү сурагч ба сургагч хоёр гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл сурах гэдэг өөрийгөө бас давхар сургах үйлдэл шаарддаг. Тиймээс сурах гэдэг хоосон цээжилж хүнийг дууриаж давтах биш. Эдмон Дантес цааш дээдсийн хүрээлэнд өөрийгөө зөв авч явж зөв яриж хэлж чаддаг болдог. Үнэхээр л иж бүрэн хүн болгох тэр сургалт 14 жил үргэлжилдэг. Үүнийг л ёстой боловсрол авах гэж нэрлэх болов уу.
Монгол хүн ном унших байтугай архи тамхи хэрэглэж чадахгүй байна шүү дээ. Ялангуяа төрийн хүмүүс Кубын бүдүүн цигарыг татаж сурч цуглуулгатай байж зочиноо дайлж чадах бас л нэг эрдэм. Тамхи татлаа гээд тамхичин болохгүй. Нөгөөтэйгүүр Францын үнэтэй улаан дарс гэртээ цуглуулж зочиноо дайлж амтлаж ууж бас сурах хэрэгтэй л гэдэгт суралцах. Архийг ууж сурах болохоос архичин болж болохгүй. Архи ууж сурсан хүмүүс амталж таашаадаг.
Харин сураагүй хүмүүс шууд л хоолой дээгүүрээ гудардаг. Төрийн хүн гадаадын зочинтой уулзаж суугаад би тамхи татдаггүй эсвэл би архи уудаггүй гэвэл хэн ч ойлгохгүй. Харин ч ичмээр юм болно. Яах гэж энэ хорвоо дээр тэгвэл төрсөн хэрэг вэ яах гэж төрийн хүн болсон хэрэг вэ. Хүн дайлж хүнтэй наргиж сурах бас л нэг том эрдэм.
Яагаад энд “Дээд хүн” гэж маш их нухацтай бичиж буй вэ гэхээр улс орон хөгжүүлэх тэр агентууд хаана байна. Соён гэгээрүүлж болноо гэтэл ном уншсан агентуудаа бэлдсэн үү. “Дээд хүн” бэлтгэх тэр агентууд хаана байна вэ.
Монголчууд бид агентуудаа бэлдээгүй тул төрийн хар хайрцаг цоожлох байтугай төрийн наад захын нууцаа далдалж чадахгүй ил гаргаад байна шүү дээ. Бүхий л амидрал задгай бас нийт нийгэм нээлттэй болж ажил хийх боломжгүй болжээ. Амидрал гэдэг нууц дээр тогтдог. Зан заншил, уламжлалт ёс гэх мэт ойлголтууд түүхтэй хамаатай болохоос биш өнөөдөр орчин үетэй ямар ч хамаагүй шүү. Залуу үе түүхийн ном уншиж ийм зан заншилтай бас уламжлалт ёстой байж дээ гэж түүхийн ойлголттой болохоос биш өнөөдөр түүхийг хэрэгжүүлэх гэж оролдох бас л нэг төөрөгдөл.
Түүхийг номон дотор л орхихоос биш хэрэгжүүлэх гэж төөрөгдөж болохгүй. Зан занишилийг түүх гэж хэлэхгүй шууд хэрэгжүүлэх гэсэн хөөрхий оролдлогын нэг гаатай жишээ бол үс засуулдаг өдөр. Улаанбаатар хотын гудамжаар дүүрэн үсчин байхад яваад орохгүй зугатаагаад өнөөдөр үс засуулдаггүй өдөр гэж ажил амидралаа алдах дэндүү хямдхан юмдаа. Цаг үнэтэй шүү дээ. Дээр үед хийх ажилгүй цагнаас илүү юу ч үгүй хүмүүс ёстой л өдөр хоног заадаг байсан. Өнөөдөр 21-р зуунд ямар ч их завтай юм бэ дээ, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
3. Хүн ерөөсөө “хүн биш” болох аюултай
“Би хэн бэ” гэж хүн болох гэсэн асуулт тавиагүй хүмүүс бусдыг баллаад зогсохгүй бас өөрийгөө балладаг жишээг сүүлийн 20 жил харцгаасан. Өөрийгөө балладаг хүмүүс “Дээд хүн” болох тэр хэцүү төвөгтэй хугацаа шаардсан үйлдэлүүдээс зугатааж бүгдийг зальдаж бүгдийг мөнгөөр худалдаж авах гэж хичээсээр өнөөдөрийг хүрлээ. Гадаад оронд очоод хэдхэн жил болоод үнэн худлаа мэдэгдэхгүй Магистерийн диплом аваад эсвэл докторын цол аваад хүрээд ирдэг. Ярихаар ямар ч ном уншаагүй. “Дээд хүн” гэсэн ойлголт ч мэдэхгүй. Энэ бол гашуун үнэн шүү.
Социализмын дараа бүхий л аж үйлдвэр ахуй үйлчилгээ газар тариалан хөдөө аж ахуй нурж хувичлалаар цөөн хүмүүс идэж ууцгаасны дараа олон мянган хүн “хэн ч биш” болцгоосон. Мэргэжилтэй, ажилтай ирээдүйтэй явсан хүмүүс нэг л өдөр “хэн ч биш” болцгоож олон мянган ялангуяа эрчүүд сэтгэлийн дарамтанд орж хий л гахай үүрж ийш тийш ганзаганы наймаа хийцгээсэн. Наймаанд яваагүй яам тамгын газар бараадсан хүмүүс л хувичлал нэрийн дор баяжсан.
Гэтэл баяжлаа гээд шууд “Дээд хүн” болохгүй харин ч шунал ихдэж их мөнгөтэй болох гэсэн тооны хойноос хөөцөлдсөн тоолуурчин болцгоолоодоо. Социализмын үед нийгмийг авч явсан хүмүүсийг “хэн ч биш” болгосон явдал Монголчуудын том алдаа. Төр өөрөө Дээд хүнийг бүтээх атал Доод хүмүүсийн бүхэл бүтэн хар маассыг бүтээсэн. Монгол хүн хэлний төөрөгдөлд ч бас үнэмшилийн төөрөгдөлд ч орцгоосон. Монгол хэлээр гадаадын том том онол бичсэн номуудыг маш их алдаатай буруу орчуулсан тул үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, өөрийн бодол өөртөө зөв гэх мэт худлаа орчуулгууд явагджээ. Нөгөөтэйгүүр тэр бүх худлаа зүйлсэд үнэмшсэн үнэмшилүүдийг цэвэрлэж засаж залруулах ажил хийгдэхгүй байна. Бүх номуудыг дахин орчуулах ажил явагдах хэрэгтэй болжээ.
Монгол хүний хэлний болон үнэмшилийн төөрөгдөлийн хажуугаар бас ухааны талаар маш буруу ойлголт явагдаж далд ухамсар, оюун ухаан эсвэл оюун санаа гэх мэт бас л буруу орчуулгууд хүний ухааныг тайлбарлаж ойлгуулж чадахгүй л байна. Хүний ухааны гүнд буй хадгалагдсан, шахагдсан болон гэнэт гарах санамж гэх мэт сэтгэл судлалын сэдвүүд орхигджээ. Нийгэмд мэдлэгтэй сэхээтэний давхрага хэрэгтэй атал бид мухар сүсэг айлддаг угаасаа ийм юм уу эсвэл зориуд баллах гээд байгаа юм уу гэмээр нийт нийгмийг оюуны гэмтэлд учруулдаг зурагтаар зав зайгүй яридаг хүмүүстэй болцгоожээ.
Хар маассаар дүүрсэн нийгэмдээ бид олонхийн зөв олуулаа бол буруугүй эсвэл ардчилалын зарчим гэж гоё нэрнүүд өгсөн. Нэг үгээр хэлэхэд усан онгоцны ахмад шийдэхгүй тэр дотор яваа олонх л шийднэ гэсэн энэ том тархи угаалт цаанаа эзэнтэй. Биднийг ахмадгүй онгоцон дотор хэрэлдэж мууцалдаж байх хооронд усан онгоц хэдийний хад мөргөөд усан онгоцтойгоо тэр чигээрээ живцгээхийг л хүлээж буй мэт хүмүүс мөн ч их худлаа ярих юм даа. Тэдний бичсэн ном нэртэй “галзуу хүний өдрийн тэмдэглэл” сургуулийн хүүхдүүдэд хүртэл шахааны ном болон очдог гэсэн. Тэнд хүүхдүүдийг ёстой л галзуу боловсруулдаг байх даа.
Олуулаа нийлээд буруу зүйл ярилаа гэхэд нэгэнт олонх гэдгээр олонхийн дарлал буюу дарангуйлал явагддаг аюулыг бид нүдээр харж байгаа. Олон хүн нийлээд авбал дийлнэ гэсэн цөөнхийн ухамсарт үгийг сонсохгүй олонх харанхуй бүдүүлэг нийгэм рүү л түлхэнэ. Яагаад энд хар маасс гэж буй вэ гэхээр ихэнх Монгол хүмүүс өөрийн гэсэн сонирхолоо буюу хүсэл эрмэлзэлээ илэрхийлж чадахгүй хаа нэг газар өөрийгөө даатгах гээд л хэн нэгнийг Энэтхэг ч хамаагүй хүмүүсийг дагах хүсэлтэй болцгоожээ.
Ерөөсөө ихэнх Монгол хүн надад юу хэрэгтэй вэ гэсэн өөртөө шаардлагатай зүйлээ шаардахаас айж байгаа тул дээшээ л харцгаадаг. Эрх чөлөө эсвэл хүний эрх гэсэн ойлголтууд Монгол хүнд хэзээ ч очоогүй. Өөрийн ертөнц байтугай наад захын зүйл хийж чадахгүй. Биеэ дааж хэлж яриж бичиж чадахгүй байна шүү дээ. Найруулан бичлэг нэртэй хаа ч үгүй худлаа зүйл бичицгээдэг. Ганц хуудас захиа бичих чадвартай хүн нийт иргэдийн хэд бол гэсэн асуулт тиймч амархан хариулагдахгүй.
Эсэргүүцлээ соёлтойгоор илэрхийлэх байтугай өөрийгөө энгийнээр илэрхийлж чадахгүй хүнд либерализм ярих гэж оролдож буй бол ердөө л хоосон хийрхэл.
Хүмүүс энэ янзаараа бол Монгол хүн устана эсвэл Монгол удахгүй устана гэх мэт өөдрөг биш зүйл ярих ихэссэн явдал үнэхээр л бууж өгсөний шинж. Нэгэнт чадахгүй гэдгээ мэдсэн тул хүний хэлсэн үгийг сонсохгүй ойлгохгүй олуулаа нийлээд л нэг үгээр хэлэхэд бүлэглэж байгаад л нийлж хавсайдаж байгаад л дийлээд авах гэсэн хүчээр шийддэг нийгэм болжээ.
“Дээд хүн” болоход олон зүйлээс татгалзах шаардлага гарна. Нэгдүгээрт Монте Кристо шиг дурласан бүсгүйгээсээ хагацах, хоёрдугаарт албан тушаалаас татгалзах. Гэтэл Монголчууд өөрийгөө битгий зовоогооч, битгий бухимдаач, хүн болгон өөр шүү дээ гэх мэт өрөвдөлтэй зүйл ярицгаадаг. Диплом гэдэг бол зовж, бухимдаж, бусдаас сурч байж л авах зүйл болохоос биш дээшээ харж хэвтэж байгаад авдаг зүйл биш. Германы батлан хамгаалах яамны сайд Гутенберг яагаад албан тушаалаа өгсөн бэ гэхээр докторын ажилдаа бусдаас хуулж бичсэн байсан гэдэг баригджээ. Тиймээс Германы төрд бусдаас хуулдаг хуурамч хүн хэрэггүй гэжээ. Мэдлэгтэй болох гэдэг зовно, өвдөнө бас маш их ядарна. Түүнийг товчлох гэсэн хүмүүс хэзээд баригдана. Тэд өөрийгөө баллана бас бусдыг баллана.
Германы батлан хамгаалах яамны сайд Гутенберг хуулийн салбарт “Үндсэн хууль ба Үндсэн хуулийн гэрээ” гэсэн сэдэвтэйгээр докторын зэрэг хамгаалсан ба түүнийг санаатайгаар залидан бусдын номноос хуулж бичсэн гэж шүүмжилсэн. Нэгэнт санаатай гэдэг батлагдсан тул сайдын албан тушаалаа өгч гэрлүүгээ яв гэхэд тэр жинхэнэ “Доод хүн” болох шахсаныгаа ухамсарлаж бас хариуцлагаа ойлгож сайдаасаа бууж “Дээд хүн” гэдгээ батлахыг оролдсон. Ингэж өөрийнхөө бурууг хүлээж сайдын албан тушаалаа өгч чадах аавын хүү Ар Монголд байна уу, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
4. Далай ламын буддизмаас Чингисийн буддизм руу
100 жилийн өмнө Монгол хүнийг балласан Буддын шашиныг өнөөдөр дахин гаргаж ирж сүүлдээ бүр “Майдар” бурханы хотхон байгуулна гэж буй бол Доод хүмүүсийн маассыг улам томруулж хоцрогдсон орон болгох гэсэн тархи угаалт. Яагаад мэдлэг боловсролын хотхон барихгүй мухар сүсэг дэндүү бүдүүлэг амидрал руу шамдаж хөрөнгө мөнгө үрэн таран хийнэ вэ? Тэр их хөрөнгө мөнгөө хойч үеийнхээ боловсролд яагаад зарцуулж болохгүй гэж. Яагаад технологийн хотхон босгож олон шинэ ажлын байр бий болгосон үйлдвэр компануудын хотхон байгуулж болохгүй гэж.
Азийн Хятад, Өмнөд Солонгос, Япон гэх мэт орнууд Далай ламыг шүтэж, бурхан шашинаар гайхуулж Майдар байтугай Буддагийн хотхон байгуулж болох л байсан. Гэтэл тэд Буддаг биш мэдлэг боловсролыг сонгосон. Яагаад тэд Буддын шашнаас хол вэ гэхээр хүн ардыг мухар сүсэгтэй болгож ямар ч хөдөлмөрийн чадваргүй болгохоос татгалзсан. Буддизм мухар сүсгээр тархи мунхруулж хоосон болгодог тул Азийн хөгжилтэй орнууд Буддын шашинд биш мэдлэг боловсролд суралцсан.
Майдар бурханд мөнгө зарахын оронд автомашины үйлдвэрт мөнгө зарцуулж болох шүү дээ.
Өмнөд Солонгос ердөө л 20 жилийн дотор дэлхийн автомашины үйлдвэрүүдийн дотор томоохон өрсөлдөгч болж чадлаа шүү дээ. Өмнөд Солонгос “Hyundai” автомашин үйлдвэрлэсэн бол Монголчууд яагаад дэлхийд үнэлэгдэх автомашин жишээлбэл “Khangai” эсвэл “Khentei” нэртэй автомашин үйлдвэрлэж болохгүй гэж. Хэн Монголчуудыг юу ч чадахгүй тул Майдар бурханаа шүтээд л бөө нартаа мөргөөд л мухар сүсэгтээд л яруу найраг уншаад л бэлэгдэл яриад л түүх нэртэй үлгэр домогт үнэмшээд л явцгаа гэж тушаагаад байна вэ?
Энэ зун Улаанбаатар хотоор дүүрэн Буддын шашны улаан нөмрөг нөмөрсөн гадаад дотоодын эрэгтэй эмэгтэй халзан толгойтой хүмүүс жагсаалаараа явцгаахыг бүгдээрээ харцгаасан. Ядаж байхад яр гэгчээр яахаараа өөрийнхөө оронд үнэгүй болсон тэр орнуудын хамгийн адгийн тэндээ ажиллаж амидрах чадваргүй хүмүүс Улаанбаатар хотоор дүүрч бидний хөгжилд саад хийнэ вэ. Үүнийг зогсоох цаг болсон шүү дээ. Төрийг шашнаас салгаж чадсан орнууд л хөгжсөн байна шүү дээ, ерөнхийлөгч Элбэгдорж оо.
5. “Дээд хүнийг” эх баригч
Сүүлийн 5 жил эх орондоо ирээд миний ажигласан ажиглалт болон онол дээр тулгуурласан дүгнэлтээр бол Монгол хүмүүс аверзион буюу бие биендээ маш их дайсагнаж байна. Монгол хүн сэтгэлийн шинжээрээ мохоо цаанаа нэг л аз жаргалгүй гонсгор. Монгол хүний оюуны төлөв доод зэрэглэлд бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй. Мэдлэг буюу сайэнсийн нүдээр харахад соён гэгээрэл явагдаагүй тул мэдлэг боловсролоос зугатаадаг бөгөөд ном уншаад ойлгох чадваргүй.
Шашин хэрхэн шүтэж буйг ажиглахад доромжлол их бөгөөд үлгэр домог болон хоосон номлол уншлагад бүрэн дүүрэн мухар сүсэглэсэн. Монгол хүнийг эдийн засгийн ойлголтоор дүгнэхэд боолчлуулсан, биеэ үнэлүүлсэн, дээрэмдүүлсэн, бусдад ашиглуулсан байдалтай байна. Ардчилалын хэрэглэгээг харахад ардчилалд ямар ч чадваргүй бөгөөд дургүйцлээ болон зэвүүцлээ илэрхийлж чадахгүй бусдад долигносон, бялдуучласан болон хүний ямар ч нэр төр болон эрхэм чанаргүй харагдана. Ялангуяа намын гишүүн нэртэйгээр хар маассыг хүүхэлдэй мэт гартаа хийж чаджээ.
Хүний биеийг ээж аавын бүтээсэн бүтээгдэхүүн гэвэл тэр зөвхөн л биеийн төрөлт. Харин бүрэн бүтэн хүн болоход ухааны буюу оюуны төрөлт хэрэгтэй. Оюуны төрөлт явагдсаны дараа л хүн бүрэн хүн болно. Ингэж оюуны төрөлт болоход тухайн хүн маш олон бэрхшээл болон зовлонг давах хэрэг гарна. Оюуны төрөлт болоход мэдээж төрүүлж авах эх баригч нэг үгээр хэлэхэд “Дээд хүн” эх баригч хэрэгтэй. Тэгээгүй цагт дутуу төрөлт болох аюултай. Оюуны төрөлт бол тухайн хүнийг жинхэнэ дотоод ертөнцтэй болгохыг хэлнэ. Монголчуудын дотоод ертөнц бүтээгдэх боломж дулимаг байна шүү дээ.
Монгол хүний биетэй биш харин ухаантай тэмцэх тэр тэмцэл бол маш оюунлаг тэмцэл. Толгой доторхтой тэмцэж тэнд буй алдаатай болон буруу ойлголтуудыг засаж залруулах бол нэг ёсондоо оюуны хувисгал юмдаа. Энэ бол энд хэлэлцэж буй оюуны бүтээн босголтын эхлэл.
Хүнээс илүү хүн болох тэр үйл хэрэг төрийн асуудал болжээ. Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу?
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ \доктор инжэнер, доктор философи\
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл0
turiin onolch, Dr.Engineer, Dr.Philosophy - aguu yumaa, daanch bichsen yum arai denduu jul bna.
unen l bichsen bna daa. ataarhuu gej
Elbege muu erunhiilugch, harin ene Moloredene bol buur hugiin zalit novsh, urvaach sharvaach shizo uvchintui arhichin...tanidag humuus n bugd medne tiim bolhor yamar ch ner hund baihgui, humuus ih durgui
НЭГ УНШААД ОЙЛГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАХИАД САЙН УНШ, ТЭГЭЭД САЙН БОД. ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛ ТОЛГОЙНЫ ЧИНЬ МУУГИЙНХ Ч БАЙЖ МЭДНЭ.
Чи ч жинхэнэ төрийн хутгуур , жонхуу шиг хог дээр хаягдах амт ч үгүй үнэр ч үгүй этгээд байна даа. Үхсэн буурны толгойноос амьд ат айна гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй юм. Ар Монгол гэж байхгүй. Харин Монгол туургатны өлгий Бүрэн эрхт Монгол улс гэж миний Монгол эх орныг хэлдэг юм . Мэдэхгүй бол мэдэж ав. Хужаа муур багш Бао баабарын шавь болж , Ардын хувьсгалыг үгүйсгэн , анхдугаар үндсэн хуулийг үл тоомсорлож Монгол улсыг Хятадуудын нэг хэсэг гэж ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгуудтай нийлж бидний монголчуудыг доромжлох гээд байгаа бол эхлээд миний Монголын газар шорооноос зайл . Дараа нь тэр Бээжиндээ очно уу , Берлиндээ очно уу тэндээ юугаа бичих нь өөрийн чинь дурын хэрэг байна биз. . Гэхдээ хэлсэн үг , бичсэн өгүүлэл бүрдээ хүн болгон Хан Тэнгэрийн өмнө хариуцлага хүлээдэг юм. Там руу очих замын тийзээ авахаар сонголтоо хийгсэд хувь хүний эрх чөлөө , ардчилал гэж цээжээ дэлдээд юу дуртайгаа сараачдаг юм. Гэхдээ тамд очсон хойно тэд шүдээ хавирч, чангаар ёолон бархирцгаадаг юм. Дээр нь хэлэхэд чам шиг үндэсгүй, суурьгүй хамхуул мэт этгээд Монголын минь тэнгэрлэг хувь тавиланг огтхон ч гутааж чадахгүй гэдгийг сануулчихья. Чамаас цаадах нь улс үндэстнээрээ оролдоод чадалгүй, устаж мөхөгсөд түүхийн харгуйд олноороо балгас адил бараантаж байдаг юм. . .
Jul gej yu gesen ug yum, hamaagui mergejliin bichij bolohgui hun bur oilgohoor bichih ni chuhal.
Ich hurald songoson gishuudee har! Bid iim l doroi ard tumen baina shuu dee! ENE HUN BIDNII GADARLAAD BAIGAA HERNEE ILERHIILJ HELJ CHADAHGUI BAIGAAG YAG L HELJ, UHAANTAI NI ENDEES UM OILGOJ AVNA. TENEGUUD NI UZEN YDAAD UNGURUH BAILGUI.
аргаа бараад, сүүлчийн найдвар мэт харагдаад, эсвэл сонсож магадгүй ганц хүн шиг санагдаад л элбэгээ ерөнхийлөгчид ханддаг байх даа.
buddhism.mn сайтын шажнаа өмөөрөхгүй гэдэг гарчигт нийтлэлд Молорын тухай байсан уу, юу байваа.
Молор оо Яг үнэн, 1980-аад онд армид оны ялгаа гэж байлаа, Гүргэр шинэ цэргүүд зодуулж байгаад л хуучирна давна туулна,Хамгийн арчаагүй урвагч матаас нөхөд зугтана оргоно, 3 жилийн алба даахгүй офицер ахлагч болж насаараа армийн ХАДААс шинелийн гол болно, Хойшоо сургуульд явах маш амархан, Шалгалт энэ тэр ч байхгүй Ялангуяа улс төрийн дээд сургуульд явах уу л гээд гуйгаад байдаг байсан,Эрчүүд үүнийг тоохгүй Албаан хаагаад АРД болноо л гэнэ, Түүх ийм л байна Дээдсүүд "ДЭЭД" хүмүүс огт биш, үнэхээр тохиолдлын нөхөд тонгочоод байна л даа
бичээд байгаарай, онц ...
Zov l yum bichsen baina.ANU-iin zahiin dundaj company -iin jildee hiideg ashig bolUlaanbaatariin ashgaas iluu ashigtai baina.Mongold ashigtai ajillaana gesen oilgolt baihgui.Ashigtai l bol oligarhiud idne uuna omson zuune.
ENE HARIN DAJGUI UNEN YUM BICHSEN BNA TAALAGDAJIIN
MONGOLD TOR IIN HUN BELDEH GAZAR UGUI BAIN .ACADEMIC MEDLEG HUN IIG MACHINE BOLGONOO ,TOR IIN UUTS MEDELEG ZAADAG GAZAR MONGOL D PHILOSOPHER UUD BEI BOLGONOO
Mash zuv yarij bn. Nuguu hed n ad uznee yadaj baihad.
Германы Доктор гэхэд 1-р курсын овутан шиг гэнэн юм бичиж. Ялангуяа теологи, шашны талаар таг нөхөр юм аа. Уг нь Платох, Аристотелээс авхуулаад Эншитэйн хүртэл нилээд юм хэлсэн байдаг.
tiim surhii yum bol terniigee tegeed bicheech hu, bas neg hudlaa gar biz de. yum unsh
ene hun unen yum bichjee....
jov l bna shtee.yahaaraa ta nar hund ataarhaj baidag yum.oorsdoo yu ch chadahgui baijeej.Muu ugendee yasan sain yum.Boloroo bol uhaalag shuu.Uneniig helj shuumjildeg.Mongolchuud sereech......
Hun zaaval buh hund taalagdah gej yum bichih albgui shte. yag onoodor medleggyi muhar susegeer diursen muhar setgelgeegeer yavj bolohgyi yum baa gesen mash Engiineer hund oilguulah gej bichsen ba taalagdaj ba. ene hunii bichsen bolgon 10 mongol hunii 8d taalagdaj bdagt bi itgej ba.. Bidend ene metiin oyunii hool tejeel mash dutagdaltai ba mongolchuuda. Washington-s
bid bugd bainga demjih bolnoo. gehdee ene Hun bichij bgaa shigee yarij hund oilguulah uran iltgeh medremj muutai yum shig sanagddag. ug n bgaa Yumaa elbegee shig mash hurdan engiineer hund oolguulj ooroo yarih n mash chuhal baidag.
Философийн гуйланчлал минь дээд хїмїїс бэлтгэгдэж байгаа Гэхдээ 50 гараад талийж яваа та арай хєгшиднє.Тийм л овоо юм бол идэр залуу байхдаа ирээд бужигнуулахгїй яав Хєгширсєн хойноо ирээд нэг их хий аахилаад байх хэрэггїй Тэгээд ч хїний нутагт хєрзєн царайлж явсан юмнууд гадаадад амьдрах арггїй болохоороо л ирдэг нь їнэн шдээ.Тэнд сайхан байсан бол ирэхгїй Єлсєж їхэх дєхєхєєрєє л наашаа яваад ирдэг муусайн юмнууд Ганцаараа гадаадад байсан юм шиг худлаа гайхуулаад л Цаана ч бараг 2 монголын нэг нь хийлийн дээс алхаж эрдэм сураад байна Тэгээд ч чиний ардчилсан германд олсон бага сага боловсрол чинь хоцрогдсон Баруун Германд амьдрах аргаггїй болоод ирсэнийг чинь мэдэхгїй гэж бодоо юу Жаахан ам аа мэдэхгїй бол хамаг юмыг чинь гаргаад тавьна шїї дээ хє.Хамгйин хоцрогдсон харийн ємнє бєхєлзсєн хїмїїс л сурсан газраа тэнгэрт тултал магтдаг юм Чи Энэтхэгт сурсан бол агуу их энэтхэг агу их Булдда гээд л магтаж їхэх гэж байгаа даа Энэ бол хєдєєнєєс гэнэт хотод орж ирэд соёлын шокд орсонтой адил юм шїї дээ Зайлуул 10 тєгсєєд Герман яваад толгой нь эргээд тєєрєлдчихгїй юї Орос явсан бол єдийд Оросууд сайн гээд бас л тєєрєлдєх байсан даа хєєрхий
харинч дууугай байж байгаад Намбар1ыг овоо өөд нь татаад, юм зааж өгөөд сэнхрүүлчээд жигдчихсэн ч санаа авч сэргэсэн залуу бишүү? Энхбаярыг баймар сэргээж, их юм зааж өглөө дөө. Тэрний оронд ард олондоо, хүн болгонд ОУЮНД ДУРЛАХУЙ гэдэг уухаанаа заасан бол. НЭнхбаярт нөлөөлж, нам хоёр хуваагдаж АН-д маш том боломж гарч ирсэн. АН бол Молороод алтан гадсаа харамгүй өгөх ёстой гэж бодож байна. Энхбаяр улс төрийг хөдөлгөөнд оруулж, хэсэг бусаг тэжээсэн юмнуудаа ажилгүй болголоо. Одоо тэд болоо ш дээ. ХАаны алба халаатай, эзний алба ээлжтэй. Туг барьсан бол туглаа хариулцгаа (сайн утгаар нь). Юм юм салан задгай байна. МАН одоо хоёр нам бол АРД ОЛНЫ амьдарлтай танилц. Тэр Гал хөдөлгөөний Мөнхбаярыг дэмж. Өөр юу хийх юм, ажилгүй хар залхуучууд.
hudlaa hiirheed baigaarai. 50 nas chini hamgiin sain nas. erguu mini
odoo Mongoloor duuren 20, 30 nastai gamshiguud bolood bn
Элбэгдорж оо намайг яагаач дээ би яаалгамаар байна ш дээ гэээд л гонгиноод байх юм Ичээч эр хїн шиг бай лдаа Ингэж гуйсан тїїх монголын хувьд ойрд гараагїй дээ
yu ch guigaagui l bn da. Seluuhen boddog tolgoitoi baigaach ee geed bgam bish u
Elitvvdiig beltgedeg jishee n English soyol bii. End zow sanaa dewshvvljee. Xarin mongol xelnii nairlaga zvin talaasaa unshixad ix xecvv. Xeg yog geed. Tvvniigee bodooroi, doktor oo. Good luck!
za ter uran saikhny hellegee uur huneer hiilgechih golyg ni oilgoson bol sain
Хэдэн жилийн өмнө Молор-Эрдэнэ "Хар хайрцагны бодлого" номоороо 3дагч хөрш гэж Америк, Японыг долигонож байхаар 2 хөрштэйгээ эвтэй байх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан. Тэр үед ойлгох хүн байгаагүй. Хэдэн жилийн дараа Хятадуудад нүүрсээ зарж чадахгүй, Оросуудаас бензин авч чадахгүй болж байж л нэг юм ухаарсан. Боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийнхээ үгийг анхаарч сонсож баймаар юм. Хэн ч мөнх биш, амьдад нь өмхий үгээр гутааж гутаачихаад үхэхээр нь худлаа хөшөө бариад яах юм бэ.
Chotgoriin toirog bish tamiin togoo!
vicious cycle gesen ugiig mongolchilson bn, hooson tolgoit oo
Чингис шиг болох дээд хүнийг бэлдэнэ гэвэл алтан ургийн бодлогоор явах хэрэгтэй.Одоогийн нөхцөлд ямар шалгуураар дээд хүн болжээ гэж үзэх юм бэ.
Yag unen bichsen baina. Gehdee Molor Erdenee uuliin oroi deer suuj bui hunii harj buig uuliin beld suuj bui hun hardaggui yam. Chamaig oilgoh ni hed bol.
ХУЬЬЧЛАЛЫН ТУХАЙ ЗӨВ ХЭЛСЭН БАЙНА
Сайн байцгаана уу? Молор-Эрдэнээ, өөрийн чинь хэлэх гээд буй зүйлийг чинь МОнголчууд ал эрт бий буй болгоод бүүр судар болгоод, цаашлаад ман ном уншлага болгод хэлэх үг, хэлуц яриандаа хэрэглээд үр хүүхдээ аөсгөж хүмүүжүүлээд "хүн байхын, хүн болгохын" үүд нүдийг нь нээгээд ухааныг задлаад залаад оюуд нь хүргээд явж л байгаа шүүдээ. Өөрйин чинь хэлжжд байгаа тэр "дээд хүн" гээч чинь Монголд минь олон арваараа бий буй, ... магадгүй өөртэй чинь таарч тохиогоогүй байж болох. Хараад байхад их л "уншсан бодьгал болтой" өөрөө. Нэмээд, Монголынхоо жаал жуул эдийг уншиж олж мэдээд бас Монгол хүмүүстэй, Монголчуудтайгаа ярьж хөөрөөд, тэднийгээ сонсож чагнаад явж байвал ямар бол. Олон түмэн, хүн ард гэдэг маниьд ихийг өгүүлдэг, ухааруулдаг, ухаажуулдаг бүхэл бүтэн цул цогц бий буй байж байдагдаа. ӨӨртйэ чинь ийн надад төрснөө ярьж хэлж байсангүй ээ. нэг л "наалдацгүй, хөрсгүй, "нүдэндээ харагдах" дэвэргэн зүйл" "хэлээд л" буй төрдөг. Монголдоо газард, хөрсжөөд ирэхийн цагт "хэлдэг биш" ярьдаг, өгүүлдэг, өгүүлж ярьдаг болнодоо. Ингэхийн тул уншлагаасаа жаал холдоод түүнийгээ амь оруулвал ямар бол. Амь амьдрал гэдэг агуу эдийн "мах, бодь, бие" тэй нь танилцаад гүнд нь ороод үз, хар, мэлмийд. Олон жил Германд байсан гэсэн Монгол ахуйд хэрэглэх бодь биет юмыг нь гардаад хийгээд үз, хамаагүй ээ их ажил хөдөлмөр, хүч, чадал, ухаан орно. Шантралгүй шаргуу хөдөлмөрлө, юм болгоодох, ...тэгэхийн цагт "уншлага" чинь арай л өөр болох вий, хэлэх чинь ч өөр болно. Амь амьдрал, ном, ер нь л аливаа зүйлийг гадаргаас нь хэлэх бус доторлож чадахын бол л тэгээд үүнийгээ зүйгээр мэдэж мэдэрч ухаарахын бол сайхандаа сайхан, хүн болж төрсний хэрэг нь, хүн гэдэг ямар агуу атлаа хэврэг болохыг мэдэрнэдээ. Амжилт хүсье.
unen ug shar tos
МОнголчууд ал эрт-Монголчууд аль эрт, ман ном уншлага-аман ном уншлага, хэлуц-хэлц, аөсгөж-өсгөж, Өөрйин чинь-Өөрийн чинь, хэлжжд-хэлээд, маниьд-маньд, ӨӨртйэ-Өөртэй.
hen chadaj baina ter ajillah yostoi
ХӨГЖИЛ. Төрийн гол үүрэг нь багцалсан утгаараа улс орноо хөгжүүлэхэд оршдог бол хүний нийгмийн хөгжлийн түүх бол эцсийн дүндээ технологийн хөгжлийн түүх байдаг билээ. Чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, уурын машин, дотоод шаталтат хөдөлгүүр,атомийн энерги, электроник,хүнс хоол тэжээл,өмсөх хувцас гээд бүгд технологийн үр дүнд буй болж тухайн улс орны хөгжил ,ард түмний хэрэглээ ахуй хангамж, амьдралын түвшинг тодорхойлж байдаг. Технологийн хөгжилийг дагаж бас оюуны асар их өсөлт хөгжилт явагдаж байдаг . Оюуны өндөр багтаамжтай өндөр технологийг зоригтой сонгон авч бусад өндөр хөгжилтэй орнуудтай хамт угтан орж зэрэгцэн хөгжүүлэх технологийн бодлогийг зоригтой сонгон авч хэрэгжүүлэх замаар технологийн төгөлдөршилийг буй болгох. Гарах үр дүнгээр нь ард түмэндээ эдийн засгийн эрх чөлөө олгож, оюуны хүлээсийг нь тайлах. Хөрөнгийн капиталыг хүний капитал болгон хувиргах замаар монгол хүний үнэлэмжийг өсгөх улмаар дэлхийн жишигт хүргэх нь монгол орны хөгжлийн үндсэн гарц мөн. Эс ингэвээс бид хүссэнч эс хүссэнч үргэлжид хүний хүний санаагаар явах болно.
Hunii gazar udsan, uldej chadaagui, zaluudaa irehgui yasiin geh met comment bol ikh hotsrogdson comment bnaa. Hun buhen adilgui shuu dee, hevend tsutgasan baidlaar harahaa bolih heregtei. 40 , 50 nasand yag uhaan, amidral jigdreed busdiin ba uuriin tuluu unencheer zutgedeg shuu dee. Mongold ch gesen erdmiin humuus, ajilsag jiriin humuus 80 hurchiheed l hicheel zaagaad, shavi udirdaad, nom bicheed, gar urlal hiigeed yavdag. Minii medeh olon hamaatan 80taidaa ailiin ambaar bariltsaad deever deer suuj baisan, zuu bariad deel oeoj baisan, lecture unshaad yavj baisan shuu!! Molorood tegvel idevhtei amidraliin 30-40 jil bna daa. Uzel bodloo huvaaltsaj, bichih ni zuitei, gehdee bas olon ulsiin shishigt niitssen erdmiin zuils hiih heregtei. Shishee ni: critical thinking, debating, essay writing geh meteer surgalt yavuulj, ternii ur dung ni sudlah ch yumuu. Hiih ajil ih hunii amidral saihan yumdaa. Deed hun ehleed gertee, orchindoo "boloh bolohguig heluulj, ulger duurial avch" medej usdug shuu dee. Enend nasand huregchid ih anhaarah heregtei. Huuhdiin orching, uursudiin amidraliin orching tav tuhtai, zambaraatai, degtei, goo saihanii medremjtei, chig zorilgotoi bolgohod ikh anhaarah heregtei.
ta asuudliig hurc,zuv tavidz bna, ali boloh dahin dahin bizeerei,ayandaa humuus oilgoh bolnoo.Taniig demdzidz bna.
Yamar ch tailbar hereggui ee mgl uud mini ug n Molorerdene zuv l yum bicheed ba shuumjleed baigaa humuus bas l negiig bodoh heregtei har stagaan n udahgui yalgagdah baih er n haraad baihad mongol oron hugjuud ba uu suireed ba uu ARD TUMEEN NUDEE NEEGEED HARDAA HUGJIJ BAIGAA ORNUUDIIG HARAAD SONSOOD UZEED BAIHAD ARAI INGEJ HUGJUUGUI YUM GENE LEE??? YAG UNENIIG HELEHED HEDHEN LUIVARCHID HULGAICHID ENE EH ORNII EDIIN ZASAG ERH MEDLIIG BARIAD HUGJLIIG HOISH N TATAJ BA SHUU ???ARDCHILSAN HUVISGAL GARAAD 20 GARUI JIL BOLJ BAIHAD ARD UMEN YADUU BUH YUMNII UNE HED DAHIN USLUU HEN ENII BURUUG HULEEH VE? ARD TUMEN L UURNE ARD N NOGOO HEDEN LUIVARCHID HULGAICHID L BAYJAAD INEEGEED L SUUJ BA SHUU TEGSEN MURTLUU AJLAA HIIGEED L BA EDIIN ZASAG SAIJRAHGUI AHIAD BENZENII UNE USLUU GEJ HASHGIRNA HUDLAA L BAIHGUI YU BUIGDIIN ENE LUIVARCHID ATGASAN BOLOHOOOR YALTAI CH BIL EEEEE
Talichagnaj olon yum bichee hereggui! Tamiin togoo gedeg l ug mongolchuudad taarna!
Оюун санааны еерчилелелт хийх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Зев шуу
Minii bodloor ene Hun phylosophy uzel bodol ertontsii mon chanar ntr gesen asuudala tusad n bicheed. niigem uls tur economy -n asuudala tusad n bicheed career hiij niigemd ooroo todorhoi garch ireh heregtei. yag onoodor tun ih phylosophy yariad bval huleej avah Hun n hed ba be gedeg manai niigemd tsoohon ba, tegheer phylosophy -n uzel Sanaagaa zov gazraa zov yed n yariad Baival Hun oilgoj huleen avah Magadlaltai. elbegdorj USA 2jil suraad nuuhuu uldeh uu gedeg lecture hiij bhdaa humuust yamar negen yum oolguulj chadsan. yag tuun shig tactic -n asuudala anhaarch niigemdee buur garch ireed lecture hiivel Hun bur huleen avah n ih shuu dee. Gehdee eronhiid n avch Uzbel ooriin chn bichij bgaa zyils zov mash zov asuudal bdag. demjij ba
Энэ хүнийг элдвээр ярих яахвээ. Монголд яг одоо харанхуй масс төр лүү авирч өгсөж ирж яваа нь үнэн. Тэдний цаг ойртож байна. Тэдний буруу гэлтэй биш. Муу ч бай сайн ч бай цэгцтэй боловсрол, мэдлэг, идиалоги эзэмшүүлж, шашны мухар сүжигээс шинжлэх ухаанч боловсрол эзэмшүүлж байсан нэгэн эрэмбэлэгдсэн нийгэм цаг хугаццаны ая даалгүй задарч жинхэнэ Хаосоор дамжин боловсрол, үзэл баримтлал, соёл, ёс зүй, суртахуун эрс өөрчлөгдөж шинэ суртаал хайгаад хуучны элийрсэн балайрсан түүхийн хог дээр хаягдсан, дундад зууны балайрлаа өндөр өргөх, бөө мухар сүжгээ сэргээж, ном унших гэгээрэхч завгүй өтөл боолын сэтгэлгээгээр хоногийн хоол, өмсөх хувцас, ашиг хожоо хөөсөөр яваад орой дээрээ ямар хүмүүс гаргаснаа одоо л эргэн харж сууна. Доороос гач ирэх ирээдүйн шал өөр эрэмбэлэгдсэн шинэ нийгмийн цэгцтэй боловсролтой иргэнээ ирэн иртэл бид аймшигтай хүмүүсээр удирдуулах цаг ирлээ. Үндсэндээ Молор-Эрдэнэ ямар хүн байх нь хамаагүй СИНЭРГЕТИКИЙН хуулиар аяндаа цэгцрэх онолоор монгол маань их юм үзэхийн дохиог үндсэн зөв гаргаж тавилаа. Үүнийг мэдэхэд нэг ухаан хэрэггүй. Ядуу бядуу гэж урагаасаа гээгдсэн Боданчар мунхаг эсэг цэгээ гуйж ууж явсан толгой түрүү нэгэн ижил хялбар иргэн байна даа гэж бодож яваа нь тэр үед Болорынхоор дээд хүний гарал байсан л байна. Ер нь санаа нь тун зөв. Нууц товчооныхоор цэр нь цээжиндээ бөөр нь бөгсөндөө байх нь зөв гэдэг санаа тун зөв шүү тамин ээ.
Mongoliin Hamlin Saipan zaluu. Chi shuu
Mongolian sexiest man alive
yag unende suuliin heden jil ene Hun shig uzel sanaanii shine handlaga zov setgelgeegeer niigem Ediin Zasag hogjih yum ba gesen iim uzeleer bichsen yarisan Hun baihgyi shu. harin zaluustai tulj ajillah heregtei ba hereb zaluu ye maani oilgochhvol bidnii amjilt. demjij bainaaaaaa
БИД ОДОО ӨӨРСДӨӨ ТӨРӨӨ УДИРДАХ ЦАГ БОЛСОН. АЛИЙН БОЛГОН ГАДНЫХНААР ЗААЛГАЖ ТЭДНИЙ ӨМНӨ БӨХӨЛЗӨХ ЁСТОЙ ЮМ БЭ. ДЭМЖИЖ БАЙНА
ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ. БИ МОЛОР-ЭРДЭНИЙГ ДУТУУ ҮНЭЛДЭГ БАЙЖЭЭ. БАЯРЛАЛАА. ОЛОН ОЮУНЫ БЯРТАНГУУД ТӨРӨХ БОЛТУГАЙ.ОЛИМПИЙН БЯРТАН ТӨРСӨН ШИГ ОЮУНЫ БЯРТАН МЯНГА МЯНГААРАА ТӨРӨХ БОЛТУГАЙ.
MOLOR ERDENE BOL mash huchtei shudraga bodoltoi ug ni turd uneleed ajiluulbal ikh heregtei hun sanagddag ehleed ene muu teneg yu hutsaad bna gedeg bsan odoo bodhoor ineedtei sanagddag yum amjilt husey eee
Хүн төрөлхтний хүслэн болсон ардчиллын үнэт зүйлийг Монголд оруулж ирсэн түүхэнд бичигдэх "баатарууд" хэмээн өөрсдийгөө цоллож, зарим нөхдөдөө аль хэдийн баатар цол өгөөд амжсан ардчиллын алтан хараацайнууд маань үнэндээ хөхөө шиг донгоддог хуурамч хүмүүс байсныг өнөөдөр ойлголоо. Ардчилал, ардчилал гэж хорин гурван жилийн турш хэдэн удаа давтсаар худал, байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, монгол хүнийг төөрөгдөлд оруулсныг ойлгож, одоо төөрөгдөж, хууртагдаж байсандаа уур минь хүрч байна. Юм мэдэхгүйг нь далимдуулаад монголчуудыг хууран мэхэлж байхдаа шоолон инээж байсан байх. Гэхдээ инээд чинь харуусал болно. Ард түмэн хууртагдсаар байгаад одоо та бүхний үгэнд хууртахааргүй болон хашир сууж, ямар ч гоё үлгэр ярьсан итгэхгүй болсныг мэдэрч байгаа биз дээ. Ардчилал, шударга ёс ярьж байхдаа ард түмний нүд рүү нь зориглоод нэг хардаа. Харцнаас нь итгэл, үнэмшил харагдаж байна уу. Хэлсэн ярьсан зүйл чинь зөвхөн л агаарын сонсогдож байгааг мэддэг биз дээ. Ард түмэнтэйгээ очиж уулзахаасаа илүүтэйгээр телевизээр мэдэмхийрхийг чинь хараад ард түмэн телевизийнхээ өмнө бухимдаж шүдээ зуун гараа зангидан байгааг та нар мэдэж байгаа юу? Та нарын "Ардчилал" нэртэй үлгэр анхнаасаа л худлаа байсан. Та нар Монголчуудыг сайн сайхан болгоё гэж хэзээ ч хүсээгүй зөвхөн социализмийг л устгахыг хүссэн. Та нар социалист нийгэмд хөдөлмөрлөөд амьдарч чадахгүй нөхдүүд байсан. Зүгээр л та нар дургүйцсэн дургүйцлаа л гаргаа биз дээ. 1990 оны та нарын нөгөө цагаан морин жилийн хувьсгал хэмээн өргөмжилдөг замбараагүй байдал чинь хувьсгал биш хуйвалдаан байсан гэдэг нь ч бас тодорхой болсныг сануулах нь зөв өолов уу? Улсын баатар ч гэх шиг, партизанууд ч гэх шиг та нар хэнтэй хэрхэн, юуны төлөө байлдсан юм бэ? Монголын ард түмнийг гуйлгачин болгохын төлөө, монголын залуусыг эх орондоо сайхан амьдрах аргагүй болгохын төлөө, монголын ирээдүйг баталгаагүй болгохын төлөө явсан уу. Хувьсгал гэдэг дэвжин дээшлүүлэхийн төлөө болохоос биш уруудуулахын төлөө байдаггүйг сануулъя. Үнэхээр л ардчилсан хувьсгал хийсэн юм бол төр засгийн эрх мэдлийг гартаа авахгүй яасан юм гэж асуумаар байна. 1990 онд Хамтарсан засгийн газар байгуулсныг чинь түүх мартахгүй шүү. Битгий л улс орныхоо ирээдүйг бодоод хамтарсан гэж хэлэв ээ. Болохгүй шүү одоо наад арга чинь хол явах аа больсон. Ардчилсан хувьсгал хийсэн тухай та нарын бахархалтайгаар ярьдаг түүх бол зөвхөн та бүхний л өөрсдийн чинь зохиосон зүйл шүү дээ. Монголчуудыг 23 жил хуурч ирсныг чинь төлөө хойч үе та нарт "Худалч Баатар","Хулгайч Баатар","Хошгируулагч Баатар","Идэгч Баатар","Хорчин Баатар","Хийдэг Баатар" цол өгнө өө. Нүгэл нь нүдээрээ гарч, худал бүхэн нь илчлэгдээд ирэхээр одоо тэгээд яанаа гээд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг сандран байгаа нь харагдаж байна. Одоо ядуу, гуйлгачин хүмүүс дээр очиж ардчиллыг манай нам авчирсан юм, би тэгж тэмцэж явсан алтан хараацай нь байнаа гээд ярих уу? Яриад үзэхгүй юу? Ардчилалд фэн гэж байдаггүй бас ойлгоорой. Урлагт фэн, спортод фанат харин улс төрд дэмжигч гэж байдаг юм. Ардчилагчид гэж алиалигчид байдаг бол фэнтэй байж болно л доо. Ардчилал гэдэг ард түмний төлөө гэсэн үг. Ардчиллын суурь үнэтүүд Ардчилсан намын байрны өмнөх гурвалжин чулуун дээр бичсэн шиг "эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс" биш гэдгийг сануулах хэрэгтэй болов уу. Та нарыг ардчиллын тухай юу ч мэдэхгүй гэдгээ одоо хүлээн зөвшөөрөх зоригтой л гэж найдахаас. Эсвэл буруутсан чигээрээ "дөргүй" бух шиг зүтгээд л буруу чигээрээ дуусъя гэж шийдэж байна уу? Ардчиллын үнэт зүйлс бол эрх чөлөө, тэнцүү байдал, шударга ёс болон ах дүү адил амьдрах. Эдгээрийг л биелүүлэхийн төлөө л төр ажиллах ёстой гэдэг. Гэтэл эдгээр үнэт зүйлүүд "зөв" гэсэн зарчим дээр суурилдаг. Зөвөөр биш харин эрх дураараа амьдардаг хүмүүст бол энэ бүтэшгүй мөрөөдөл. Зөв зүйл ярьж, зөв зүйл хийсэн цагт л хүн чөлөөтэй бөгөөд тэнцүү байж чадна л гэсэн утгатай шүү дээ. Монголчууд бүгдээрээ зөвөө мэдэж, зөвөө барьж амьдрах юм бол хамтаараа чөлөөтэй, тэнцүү, шударга байж цаашлаад бүгдээрээ ахан дүүс адил хамтран амьдрана л гэсэн утгыг илэрхийлдэг. Үүнийг л ардчилал гэж нэрлэдэг юм. Та нар үүнийг мэдэхгүй биз дээ. Ардчилагчид үүнийг л Монголчуудад авчирч чадсан бол ирээдүй хойчдоо гавъяатай байх байлаа даа. Ардчилагчид гэж өөрсдийгөө нэрлэгсэд одоо хэзээ ч чөлөөтэй өөртэй итгэлтэй байж чадахгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл тэд зөвхөн л худал ярьж, хууран мэхлэлт гэх мэтээр амьдралынхаа турш буруу зүйл хийсээр ирсэн учраас чөлөөтэй ч байж чадахгүй бас өөртөө итгэлтэй ч байж чадахгүй. Тэд хуурсан, хулгайлсан зүйлс нь илчлэгдчих болов уу хэмээн үргэлжийн л айдастай, түгшүүртэй байгаа тул шөнө нойр нь хүрэхгүй хэцүүдэж байгаа даа хөөрхий. Ардчиллаа байгуулж чадаагүй гэдэг нь илчлэгдээд ирэхийн цагт тэвдэж сандарсандаа сонгуульд нэр дэвшихгүй, ардчилал аюулд орлоо, ардчиллаа хамгаалахын төлөө фракц гэх мэт гэнэн гэмээр юм ярьж, жүжиг тавьж байгаа нь даана ч инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Ой гутаж байна. Монголчууд дэндүү их итгэсэн. Бүр амьдралаа даатган найдлага тавьсан шүү дээ. Гэтэл Монголын яаж доромжилж, өнөөдөр ямар болгосноо сайн хар. Монгол залуус эх орондоо амьдрах аргагүй болчихоод байна. Монгол хүн харийнхний өмнө сөгдөн, доромжлогдон амьдарч байна. Монголын ирээдүй тодорхойгүй байна. Хонины арьс нөмөрсөн чоно шиг ардчиллын ард нуугдсан олигархиудаас салж, дампуу амьдралдаа цэг тавихыг бид хүсэж байна. Хэдий хүртэл энэ амьдралаараа явах вэ? Болох л байлгүй дээ гэж хэдий хүртэл хоосон горьдох вэ?
Ар монгол гэдэг үг нь таалагдсангүй. Түүний оронд Монгол орон гэвэл чихэнд өөр сосогдох байлаа. Бусдаар бол маш сайхан ойлгомжтой, юм бодогдуулахаар үнэн юм бичсэн байна.Өнөөгийн төр засагт байгаа хүмүүс, амандаа орсон уран цэцэн үгнүүдийг шүлсээ үсэргэн чалчиж орчлонгийн үнэнг гүйцэд таньж мэдээгүй дээр ахэлсэнчлэн хар массыэ тархийг угаахаас илүү, улс орныхоо өмнө өнөөдөр тулгамдсан болон ирээдүйн талаар гаргах шийдвэр, алхамынхаа талаар тархиндаа дахин дахин тунгаан бодож, хашир туршлагатай ахмад улстөрчдөөс санал зөвлөгөөг нь авдаг байгаасаа.Дээрх нийтлэлийг 100% дэмжиж байна
Xaana naanaa l shou xiimeergvi bna ajlaa vnen zov xiix
sonirholtoi niitlel baina. Hen bichsen ni sonin bish, yu bichsen ni sonin bailaa.
filosofiig oilgohguy bol haraah heregguy. 2 ueiin daraa oilgono
Энэ хүн мэдэхгүй юмныхаа талаар ямар зоригтой бичиж, гэмгүй хүмүүсийг ямар ичгүүргүй гүтгэж чадаж байна аа. Энэ зун олон улсын хуралд ирсэн гадаадын төлөөлөгчдийг нутагтаа ажилгүй адлагдсан тэнүүлчид гэжээ. Тэр УБ хотоор жагсаж явсан тэнүүлчид нь Харвард,Кембридж, Охфорд, Бонн,Венийн их сургуулийн судлаач багш,эрдэмтэд байсан шүү дээ. Зохион байгуулсан хүний хувьд тэдний нэрсийг өгч болно шүү. Эрдэмтэн нэр зүүчихээд үндэслэл, нотолгоо баримтгүй сэтгэлийн хөөрлөөрөө юм бичиж аядахаа больж үз. Тэнүүлчдийн нутгаас эрдмийг өвөрлөн ирсэн төрийн онолч,эрдэмтэн гуай.
халхын заяа их шүү дээ бид ном л их сурах унших хэрэгтэй бна даа
Molor doctor "Nuuh uu, Uldeh uu" shig "Unshih uu, untah uu"? gedeg yaria hiivel taarna. Ene huniig er ni tur nomiin sangiin olon niitiin unshih bolovsroliin darga ene tereer taviad uzvel yasiin? Olon niitiin unshih bolovsroliin zuvluh ch yumuu, zuvhun niitiig unshin bolovsrohod ni tuslah zorilgoor, ter busad uls turiin idevh, tuilshral ni bol neg l bishee.
Молор-Эрдэнэ ээ. "Оюунд дурлахуй" "Цэцэнд дурлахуй"-г судалдаг бол Буддын нарийн ширийн онолыг нэг судлаад үзээч. Таныг цэцэн мэргэнд дуртай Монголоо гэсэн сэтгэлтэй болохоор чинь зөвлөж байгаа юм. Таны мэдлэг оюуны цараа улам тэлэгдэх болтугай
ene doktor nertei naiz mongolooroo yarij bichixdee xezee ch erdemiin xynd baij bolomgyi aldaatai bichix yum.Mongold yaj bichij yarisan ch bolno gej yzdeg yum baix daa. Byx nomuudiig daxin orchuulax ajil yawagdax ch gex yum uu,Mongol xynii oyunii tolow ...xogjiliin berxsheeltei gex met Bid xeden zuunii omno tyshmediin yam gej baiguulj toriin tysheedee belddeg saixan ulamjlaltai baisniig ene naiz ylger domog gej yzsen bololtoi.Yynii nom sursan baruund cagdaa shorongyi tor baidag gedgiig medex byy xel sonosoo ch ygyi l baix daa.