АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш өөдөлсөнгүй. Дотооддоо зодоонтой, албан ёсны тамга ч үгүй, дарга ч үгүй болсоор Ерөнхийлөгчийн сонгуультай золгох нь. Хамгийн сүүлд гэхэд Дээд шүүхээс АН-ын даргаар С.Эрдэнийг батламжлахаас татгалзав. Мөн Ц.Тувааныг нь намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэнгүй. Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандахаар болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингээд албан ёсоор АН даргагүй, тамгагүй боллоо.
АН яагаад ийм болов. Хоёр сонгууль дараалж ялагдсаны гор уу. Лидергүй болсны гай юу. Дүрэмгүйн зовлон уу, эсвэл дүрэмдэгч олширсных уу. Ийм олон асуулт байгаа ч нэг л хариулт хэлж байна. АН-ын асуудал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа, эсвэл өмнө л нэг цэгцэндээ орж магадгүй.
АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаа дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн. Гэвч удалгүй С.Эрдэнэ “Ц.Туваан хэн нэгний гар хөл болж намаа самарч байна. Би дарга хэвээрээ” хэмээн гарч ирэв. Улмаар тамга тэмдгийн маргаан үүссэн. Сүүлдээ С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр талд хурал, цуглаан зохион байгуулж, бие биенээ намаасаа хөөж үзүүлэв.
Ц.Тувааны хувьд “Би намын даргын үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа” хэмээн мэдэгдсэн. Улмаар АН-ын X их хурлыг зохион байгуулж, дүрмийн шинэчлэлийг баталлаа. Гэвч тэдний явуулсан намын дүрмийн шинэчлэлийг Дээд шүүх одоог хүртэл хүлээж аваагүй байгаа юм. Дүрэмд оруулсан гол өөрчлөлт нь АН-ын даргыг бүх гишүүдийн саналаар сонгох, мөн санхүүгийн ил тод байдлыг тодорхой болгосон хэмээн Ц.Тувааны талаас мэдэгдсэн байдаг. Түүнчлэн Ц.Тувааны хийсэн дараагийн нүүдэл нь АН-ын Үндсэн дүрмийн хорооны хурлаар гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцсон. Улмаар С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасахаар болсон. Энэ нь АН-ын эрх мэдлийн зодоонд давс нэмсэн үйл явдал болсон.
Хуучин дарга С.Эрдэнэ ч мөчөөгөө өгсөнгүй. Ц.Тувааны зохион байгуулсан АН-ын Х Их хурал дүрмийн бус. Би намын дарга хэвээрээ байгаа. Ц.Туваан гэдэг хүнд түр эрх шилжүүлсэн. Түүнээс биш намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй” гэж хэвлэлээр мэдэгдэв.
Улмаар С.Эрдэнэ нар АН-ын ҮБХ ээлжит бусаар хуралдуулж, намын гишүүдийн татварыг тэглэж, сонгуульт гишүүдийн татварыг хөнгөлж, бууруулахаар шийдвэрлэжээ. Мөн Ц.Тувааныг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн байдаг. Мөн тамга тэмдгийн маргаан үргэлжилсэн ч Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс АН-ын тамгатай холбоотой маргааныг хянан хэлэлцээд УБЕГ-аас С.Эрдэнэ нарт тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ.
Одоо ч С.Эрдэнэ, Ц.Туваан нарын талынхан учраа олоогүй, хоёр талд хуралдсаар. Саяхан мөн хоёр талд намын гишүүддээ шагнал гардуулж харагдана лээ. Мөн сүүлийн үед АН даргаа ирэх дөрөвдүгээр сард тодруулна хэмээн яригдаж эхэлсэн. Гэвч энэ нь С.Эрдэнэ даргын талаас явуулж буй үйл ажиллагаа. Ц.Тувааны талаас хүлээн зөвшөөрөхгүй бол дахиад л албан ёсны даргаа сонгож чадахгүйд хүрэх юм билээ. Тамга ч үгүй, дарга ч үгүй АН хэзээ гэрээ төвхнүүлэх юм бол доо.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах зорилгоор Эрдэнийг үнэ хаян худалдаж авсан нь тодорхой.Юу юу амласан бол?
АН-ыг Элбэгдорж, Бат-Үүл хоёр сөнөөсөн. Тэд авилгалыг цэцэглүүлж, улс орноо луйвардаж, баахан хулгайч нараар АН-ыг дүүргэсэн. Одоо тэдэнд шоронд суухаас өөр зам үлдсэнгүй.
Эрдэнийн авилгын хэргийг хэрэгсэхгүй болгоод аль нэг оронд элчин сайдаар бултуулна гэж Хүүк амалсан гэсэн
tegsen gesen.
Юу амалсаныг нь мэдээгүймуу шоронгоос чөлөөлж 10 тэрбум
Нүдэндээ давхраа оеулсан улс ихэнхдээ гомо улс байдаг.Эсвэл гарлаа нуусан хятадын эрлийз хурлийз улс байдаг.МАН-ын дарга нарт бөгсөө үнэлж юм идэх зорилгоор Эрдэнэ нүдэндээ давхраа хийлгүүлсэн байж болно.Гахай шиг бүдүүн мэлхий шиг царайтай муутай хөгшин баньд МАН-ынханд тоогдоод байдаг нь сонин шүү.
Женко -н тоглоом өолоод дууслаа даа энэ нам
Томчуудын тоглоом том л байх юмаа! Одоо бүүр байчихаад жорлонгоороо тоглодог болж ээ!! Ккк.
Эрдэнэ Хүкд үйлчилж байна
Хүмүүс элбэгдорж=ан гээд ан-ыг үзэхгүй бгаа. Эртхэн элбэгдоржийг хөөсөн бол арай ийм дээрээ тулахгуй бсн. Улс орныг , шүүх хүчний бгууллагуудыг г.м. бүгдийг самарсан хүн нэг муу намыг самрах энүүхэнд биз.
Дотроо ялзарчихсан нам.
ТҮЙ
Элбэгдорж намын дарга байсан бол АН одоо эв нэгдэлтэй, еронхийлогчийн сонгуульд баттай ялна гээд сууж байхгуй юу.
зайлцгаа АН одоо хэнд ч хэрэггүй нам болсон татан буулгавал таарна
Эрдэнэ буруутай. Тахимаа өгч сурах хэрэгтэй. Ер бол өмнөх нийгмийн үлдэгдлүүд сонгуулиар суудлаа өгөхийг зөвшөөрч огт чаддаггүй юм.
Jenko l jonhuugaa hutgaj de
америкийн ардчилсан нам эргэлзээтэй болчихлоо АМЕРИКИЙН ЦАГААН АРИСТАН еврей устдаггүй л юм бол төрөө дараагийн сонгуулиар заавал авна АНнам нь хүчирхийллээр хүнийхээ олон цагаачдаар түрж авч цагаан америкийг ялж чадах вэ энэ ану-ын баян хоосны ялгааг яаж арилгах нь толгойн өвчин дөө
АРДЧИЛАЛЫГ АНХ МОНГОЛ РУУ ИЛГЭЭСЭН АМЕРИК ТЭРГҮҮТНҮҮД ИРЖ "АУДИТ" ОРУУЛЖ, АРДЧИЛАЛЫГ БУРУУ ЯВУУЛЖ НЭР ХҮНДИЙГ НЬ УНАГАСАН АСУУДЛЫГ ШАЛГАЖ,БУРУУТНУУДЫГ АРДЧИЛАЛЫН ШҮҮХЭЭР ОРУУЛЖ,ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ШИРГЭЖ ДУУСАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ.
Элбэгдлорж мэт самрагч хулгайчууд Монголыг бүр мөсөн сөнөөж,тусгаар улсыг унагах алдаад байна.Бас нөгөө идэж уугч,Оюу толгойг хувиараа наймаалагчдыг шоронд орсоныг улс төрийн хэлмэгдүүлэг боллоо гэх.Энэ ёроороо бол АН цаашид ч идэж ууна,шоронд байгаа лидерүүдээ гаргаж аваад, шоронд ордоггүй Элбэгдоржоороо удирдуулаад Монгол улсыг нэг мөсөн бодий нь хөтлөх санаатай.Энэ бүхнээ цэгцлэж байж л энэ нам ард түмэнд тоогдох болов уу.
Иргэд юмны уг шалтгааныг бодож үзэх биш өнгөц хийсвэр дүгнэлт хийдэг нь гэм биш жам. Ан-н сүйрэл бол саяхны эх шалтгаантай юм огт биш. Бүүр дээр үед, одоогийн мангар бацаанууд нэрийг нь бараг мэдэхгүй ардчилсан хөдөлгөөний анхны нэрт зүтгэлтнүүдийн нэг Г.Бошигт гэж хүн монголын ардчилал буруу замаар орлоо шүү гээд эсэргүүцлээ илэрхийлэн майхан бариад сууж байсан тэр цагаас эхэлсэн юм. Ардчиллын үзэл санааны төлөө биш,ардчиллыг монгол оронд нутагшуулахын төлөө биш харин бүх ард түмний өмчийг хулгайлах ажилдаа шуударсан тэр үе юм. Хулгай хийх ажилд дадаж суусан ч боссон ч хулгай хийсээр сүүлдээ бүүр Эрдэнэт үйлдвэр рүү орж булайгаа дэлгэхдээ тулсан. За харийнхантай сүжирч авилга авч үндэсний баялгийг үрэн таран хийсэн нь Оюутолгойг завшууллаа.Тэнгэр тулам ялт хэргүүдийг хийж ирлээ. Сүүлдээ аргаа бараад байх үед нь эрдэнэ муйхар хүн учир авчихсан биш одоо бараг л бүхний буруутан болчихсон байна. Үнэндээ АН г элбэгдорж,батүүл,дорлигжав,да.ганболд,баярцогт сөнөөсөн.
Senetygei gedeg ene baihaa?hahahalalariin hognuud yaj ikhe menge hiilee?....eersdeen bayjaad bysadiig lalariin ajildaa orolzyylaad tedniigee temereer sagnasan ner hemeegeed ene nam nertei chetgeriin lalaryyd myygiin hendiigeeree tonilzgoogooroi doo?enyynd l ikhe bayartai baina daa!!!
gedsee unjuulsan gaxau nar zaultsgaa xaraxaas oi gutmaar
Yah adilhan baidag kkk
бүр нэг бурхины хэмжээний тархитай шунал нь өөх тос шигээ хоёр.ан намын хойтохыг уншихаар заяагдсан
Тэгвэл энэ нам албан ёсоор оршин тогтнохоо больжээ гэсэн үг. Сонгуульд ч оролцох эрхгүй, УИХ дахь бүлгээ тарааж сул гишүүд болжээ. Туваан гэгч нөхөр энэ намыг самраад хаячихлаа. Яасан ч дарга болох дуртай хүн юм .