sonin.mn
ТНБЦГ-аар дайран өнгөрөх автозамын ажлыг гүйцэтгэсэн “Хурдны зам ХХК” нь Архангай аймгийн Цахир сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэлх 127км хатуу хучилттай зам тавих ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг замын 10 гаруй км буюу Солонготын даваанаас Намын ам хүртэлх Завхан аймгийн Их-Уул сумын нутаг ТНБЦГ-т хамрагдах замын ажлыг гүйцэтгэхдээ олон газарт карьер ухаж төрийн тусгай хамгаалалттай газрын  байгаль орчны тэнцлийг алдагдуулж, байгаль орчны төлөв байдлыг өөрчилж тухайн нутаг дэвсгэрт ноцтой хохирол учруулсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Байгаль орчны тухай хуулиудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байна. Энэхүү тусгай хамгаалалттай газарт газар ухаж, хууль бус үйл ажиллагаа явуулах үйлдлийг таслан зогсоох эрх бүхий Байгаль орчны яам, уг газрын хамгаалалтыг хариуцсан хамгаалалтын захиргаа нь хариуцлагагүй ажиллаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас . ТХГН-ийн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан байгаль орчны асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь “Тусгай хамгаалалтай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” мөн БОХ тухай хуулийн 5. 1дэх хэсэгт “Төр нь хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөх болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлж хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэсэн хуулийн заалтуудын хэрэгжүүлэлтийг хангалтгүй зохион байгуулсан байна.
Иймд төрийн байгууллагууд нь үүргээ биелүүлээгүйн улмаас
- ТХГН тухай хууль 18-р зүйл “Байгалийн Цогцолбор газарт хориглох үйл ажиллагаа.
18-р зүйлийн 1дэх хэсэгт энэ хуулийн 12-р зүйлийн 1-8, 11-р хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах.
12-р зүйлийн 1 дэх хэсэгт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс хайрга чулуу авах, мод зэгс шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх гэсэн хориглох заалт байна.
БОХ-ын тухай 49-р зүйлд заасан газар, газрын хэвлийд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар уг хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулж байгаль орчинд ноцтой хохирол учруулсан үйлдэл нь үргэлжилж байгаа төдийгүй ямар нэг арга хэмжээ аваагүй хариуцлага тооцохгүй байгаа нь төрийн байгууллага, эрх бүхий яам тамгын газрын хариуцлагагүй үйлдлийн нэгэн тод жишээ болж байна. Уг асуудалд БОЯ  анхаарлаа хандуулж арга хэмжээ авах, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг хохирсон сүйрсэн байгаль дэлхий хүлээж байна.