Шашны суртлыг хэн хэрхэн ашиглаж байв?
Хүн төрөлхтний тэн хагас орчим нь 2500 гаруй жилийн турш дахь асар их хугацаанд Буддагийн үзэл, сургаалыг оюун санааныхаа амьдралын луужин, танин мэдэх үйл ажиллагааныхаа онол-аргазүй, аргачлал болгож ашигласаар өдий хүрчээ. Өнөөдөр ч гэсэн бурханы шашинд ил, далд сүсэглэгч тэрбум гаруй хүн мөнхүү шашин суртлын “Нүд ба сэтгэлээр” өөрийгөө болон гаднах ертөнцдөө тусгаж, таньж, өөрчлөхийг эрмэлзсээр байна. Жирийн сүсэгтэн олон энэхүү шашин суртлыг номлогч лам хуврагийн үгэнд шууд итгэж, тэдний айлдварын дагуу зам мөрөө хянахыг хичээдэг ажээ. Харин мөнхүү шашин сурталд суралцаж төгс гэгээрэхийг хүсэгч лам хуваргууд бол буддагийн үзэл, сургаалын бүхэл бүтэн системийг зүйлчлэн ойлгож, суралцаж, эндэгдэлгүй эзэмшихийг зорилгоо болгон мэрийцгээдэг байна. Энэ бүхэн бол бодитой оршин буй үзэгдэл билээ. Өнөөгийн хүн төрөлхөн нэг талаас ийм бодит байдалтай зэрэгцэн оршиж, харилцаж байна. Нөгөөтэйгүүр дан ганц шинжлэх ухааны онол-аргазүй, аргачлалыг хүлээн зөвшөөрч, танин мэдэх үйлсдээ ашигладаг хэдэн зуун сая шүтлэггүйчүүд бас байгаа билээ. Цаана нь Христийн болон лалын ертөнцийнхэн гэх томоохон бүлгүүд бас буй. Өөр элдэв шашинцрууд ч мөн зөндөө...
Буддагийн үзэл, сургаалыг таван том бүрэлдэхүүн хэсэгт (прамана, парамид, мадхьямика, абдхидхарма, Винай) хуваагаад хэсэг нэг бүрээр нь их тав, бага таван ухааныг тодорхой дараалал, урт хугацаа, гүн гүехний ялгаа, хэмжээгээр судлуулах аргаар тус тус чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж, мөн цааш нь лавлуулан давтан, гүнзгийрүүлэн сургаж цол хамгаалуулж ирсэн нь иргэний шинжлэх ухааны боловролтой үндсэндээ их төсөөтэй юм.
Прамана (шалгадаг ухаан), Парамид (орчлонгийн чинад хүрэх ухаан), Мадхь- ямика (төв үзлийн ухаан), Абхидхарма илт номын ухаан, Виной (номхотгохуйн ухаан) гэх төрөл, чиглэл бүр нь улс орон нэг бүрд, мөн сүмхийд нэг бүрд өөр өөрийн нь онцлог, чанар байдлаас нь хамаарсан сургалтын жич хөтөлбөрүүдтэй байжээ. Их таван ухааныг (Дунд ухаан буюу хэл шинжлэл, Учир шалтгааны ухааны буюу логика, Урлахуйн ухаан буюу оньсон техникийн ухаа, Дотоод ухаан буюу анагаах ухаан) үзэх сургалтын хэмжээ, хугацаа, аргачлал, ч тэр, мөн бага таван ухааныг (Зурхай, яруу найргийн онол, ёгт өгүүлэхүйн ухаан, холбон найруулахуйн ухаан, жүжгийн ухаан) үзэх хэмжээ, харьцаа, аргачлал ч тэр байнгад шахам өөрчлөгдөж, элдэв шинжийг олон төлөвшсөөр л байжээ. Холбогдох ном, сурах бичиг, тайлбарууд нь улам дэлгэрэнгүй болж чанаржсаар ирсэн түүхтэй билээ.
XVII зууны сүүлчээс эхлэн Монголын номч мэргэн гавж нар Буддагийн үзэл, сургаалын үүднээс ном бүтээлээ туурвиж, Энэтхэг, Төвдийн философичдын гол, чухал гэгддэг зохиолуудыг орчуулж, тайлбар хийж, улмаар Их Хүрээнд буддын гүн ухааны сургууль байгуулж (1739 онд) “Гандан хийдийн Шашины их сургууль” хэмээн алдарштал нь хөгжүүлж, бэхжүүлжээ. Цаашдаа хөдөөний сүм хийдүүдийн дэргэд мөн буддын төрөл бүрийн ухааныг судалдаг сургуулиуд байгуулагдаж олон чиглэлээр мэргэжилтэн лам нарыг бэлтгэх болжээ. Хөдөөгийн томоохон хийдүүд ч чойрын номд сургах хэрэгт их анхаарч байжээ.
Бурханы шашин гэх нэрийн дор оюун санааны олон салбараар суралцаж мэргэшсэн үндэсний сэхээтэн, оюунлаг хүмүүсийн тоо хүрээ, хөдөөгүй олширч тэдний бичсэн ном, судрыг барлах хэвлэх ажил ч их өргөжжээ. Нэр цуу нь Төвд ба Монголд алдаршсан номч мэргэн гавж нар ч олон байв.
Жишээ нь Лувсанпэрэнлээ (1642-1715), Ишбалжир (1704- Лувсандагва-даржаа (1734-1803), Лувсанчүлтэм (1740-1810), Дамцагдорж (1781-1856), Дандарлхарамба (1758--1830) нарын туурвисан зохиол, бүтээлүүд аль хэдийнээ Монголын буддын соёлын өв болон үзэгдэж, үнэлэгдэх болчихсон, энэ суурь уламжлал дээр дараа дараагийн үе бэлтгэгдэж байжээ.
Олон зуун сүм хийд нь
НЭГДҮГЭЭРТ
Хурал, номын хэргийг үл таслан явуулж сүсэгтэн олон түмэнд үйлчилж байх залгамж халаагаа бэлтгэх
Хоёрдугаарт
Буддагийн үзэл, сургаалд сайтар мэргэшсэн дээд дэсийн номч мэргэдийг тодруулах,
Гуравдугаарт
Энэтхэг, Төвд, Монгол анагаахуйн ухаанд суралцсан эмзүйч, оношзүйч, эмчлэн илааршуулагч оточ нарыг бэлтгэх,
Дөрөвдүгээрт
Зурхайч, орчуулагч, хэлзүйч, уран зураач гэх мэтийн нарийн мэргэжлийн лам нарыг бэлтгэх ажлыг 17-р зууны сүүлчээс XX зууны 30-аад оныг хүртэл дөрвөн зууныг дамнуулан хийжээ. Энэ урт хугацаанд Монгол оронд Бурханы шашны нэр ба шүхэр доор мэдлэгийн олон галбар хөгжиж, оюуны соёл хуримтлагдаж, монголчуудын оюун санааны амьдрал, соёл-иргэншил буддын шашин суртлын нөлөөн доор орших, хувьсах болсон байна.
Байгаль ба хүмүүсийн хоорондын шууд, ил харилцаан дээр суурилсан, хүмүүнлэг, энэрэнгүй аж төрөх ёс, иргэншил нь бөө мөргөлийн ёсыг орхиод Бурханы шашин суртлын нөлөөнд бүрэн автаж эхэлсэн нь тухайн цаг үедээ дэвшил мөн байв. Гэвч бурханы шашин суртал Монгол даяарт дэлгэрч байсан үйл явдлыг монголчууд өөрсдөө болохоор дотоод эв нэгдлээ бэхжүүлж, нэгдмэл, хүчирхэг үндэстэн улс болж сэргэн мандахын төлөө ашиглахыг зорьж байхад төвдүүд харин шашин суртлаа хойд зүгт аль болохоор өргөн дэлгэрүүлж нэгэн цагт дэлхийд хаанчилж байсан улс орны баялгийг өөр лүүгээ урсган өвөрчлөхийг хүсэж байв. Монголд бурханы шашин хүчээ аван дэлгэрч байгаа үйл явцыг Манжийн хаан
НЭГДҮГЭЭРТ
Монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах
Хоёрдугаарт
Цэрэг, дайны чадавхгүй болгох
Гуравдугаарт
Монгол хүн амыг цөөрүүлэх, эрчүүдийг нь аль болох олноор нь лам хувраг болгох,
ДӨРӨВДҮГЭЭРТ
Чингисийн удмын эрчүүдийг ноёд, жанжид биш шашны зүтгэлтэй тойн нар болгож номхруулах хэрэгт ашиглах боломж хэмээн үзэж бүх талаар дэмжиж эхэлжээ.
Дөрвөн зуу орчим жил өнгөрөх хэрд эргээд харахад төвдүүд ба манжийн төрийн хүсэл, зорилго урьдчилан төлөвлөж байснаас нь хол илүү давж биелсэн байлаа. Уг шашин суртал маань ямар шинжтэй, хаана ямар үр дагавар үлдээж чадах, тэр нь хэн хэнд ашигтайгаар эргэхийг урьдчилан харж ашиглаж болдгийн нэгэн том жишээ энэ юм.
Шашин суртал бол нэгэн төрлийн зэвсэг мөн болохыг мартаж, огоорч ер болохгүйг улстөрчид байнгад санаж, тооцож байх ёстой ажээ. Шашин суртал, түүнд суурилсан тусгаар иргэншлүүдийн хооронд сөргөлдөөн, тэмцэл гарч дайн самууныг үүдэх болсон орчин үеийн нөхцөлд энэ нь улам бүр чухалчлагдах болоод байна.
Хөөрсөн, бухимдсан сүсэгтэн олны сэтгэлзүйд дөрөөлөн дайн самуунд турхирахыг хүн төрөлхтний эсрэг үйлдэж байгаа гэмт хэрэг гэж үзэж НҮБ цаазлан хориглох ёстой.
Оюун ухаант хүний төрөл олоод ээж, аав, ах, дүү, төрөл төрөгсдийн ивээл, асрамжаар өсөж бойжсон хэн ч болов сайн хүн болж, зөв амьдарч, бусдад тус буян хийж, өөрөө гэгээрч, өрөөл бусдын гэгээрэхэд тусалж явахын зам мөрийг бодон, суралцан, бясалгаж байж боловсруулсан Буддагийн үзэл, сургаал өөрийг нь амьд сэрүүн байхаас эхлэн шашинжсаар эцэс сүүлдээ сүсэг бишрэлд үйлчилдэг, сүсэг бишрэл төрүүлдэг, элдэв дүрийн бурхдыг тахьдаг, ид шид увдист итгэдэг, хойт насны сайн сайханд бэлтгэдэг зам мөр болон хувирчээ. “Буддагийн үзэл сургаалын дагуу суралцаж, сахил хүртэж, гэгээрч, төгс чанарыг олсон хүн бурханы хутгийг олж мөнхөрдөг” тухай үлгэрт лам хуврагууд итгэж тийм хэмжээнд хүрэхийн төлөө зүтгэсээр эцсээ үзэж чадалгүй (тоотой насны эрхээр) хорвоогоос хальсаар хоёр мянга гаруй жил болжээ. Тэгэвч өнөөгийн лам хуврагууд мөн л дээрх үлгэр, хуурамчлалд итгэсээр суралцсаар, даянчилсаар, бясалгасаар, нууц тарни, ёогийн увдисыг үзэхээр өтөл насаа огоорон зүтгэсээр байгаа болно. Төгс чанарын зам мөрийн тухай: Гэгээрэгсдийн эх сударт
"Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх гэгээрэгсэд Төгс чанарын зам мөрөөс өөрийг туулахгүй, төгс чанар бол гэгээрсэн төлөвт хүрэх зам мөрийн амин сүнс мөн. Төгс чанар бол судар, тантра хоёулангийнх нь зам мөр юм. Энэн дээр нууц тарнийн онцгой зам мөр буюу авшиг, тангараг, сахил, хоёр шатны ёог, дээд зан үйлийг нэмчихвэл гэгээрсэн төлөвт хүрэх нь тэр..." хэмээн номложээ. Судар номд дээрх мэтээр зүйлчлэн заасан боловч энэ замыг туулаад тэр мөрөөр мацсаар оройд нь гарчихсан хүн үгүй юм. Ийнхүү хүсэмжлэн хичээсээр 80, 90 наслаад жирийн хүний адилаар нас эцэслэсэн лам хувраг харин хэдэн арван мянган байсан бизээ. Хувь хүний нэгэн нас дээрх зам мөрийг гүйцээхэд хүрэхгүй, хүргэхээр хичээгсэд үхэх цагтаа энэ нь боломжгүйг ойлгосон ч “Энэ зам мөр амьдралаар шалгагдаж үнэн эсэх нь тогтоогдох учиргүйг” мэдээллэж, зарлаж байсангүй. Ийм байдал, эцэс төгсгөл л мөнхүү сурталд аврал болсоор иржээ. XXI зууны өндөрлөгөөс ингэж хэлэхээс өөр аргагүй байна.
Хүрэх боломжгүй, хэрэгжих нь худлаа зорилгод хөтлөгдөж нэгэн насаа элээх нь чин сүсэгт лам хувраг нарын хувьд эмгэнэл юм. Хойд насны сайн сайхныг энэ насандаа хангах бурханы хутгийг олж мөнхрөх, диваажинд залрах, хутаг хувилгаадын ид увидасыг олох, нууц тарнийн хүчийг эзэмдэх мэт нь 2000 гаруй жилийн практик амьдралаар няцаагдлаа. Энэ үнэнтэй бурханы шашны ихэс дээдэс ЭВЛЭРЭХЭЭС ӨӨР зам мөр үлдсэнгүй. Ингэхлээр энэ шашин сурталд шинэчлэл хэрэгтэй, Буддагийн үзэл, суртлыг хир, шавааснаас нь цэвэрлэх, чөлөөлөх шаардлагатай. Ийм ажлыг энэ шашны ихэс дээдэс өөрсдөө хийж хэрэгжүүлэх нь зөв болов уу... Энэ үгийг би XIV Далай ламтанд хандан хэлж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Chi hend yu zaagaad bgaan.Hotsrogdson uvgun
Чулуунжав тэнэг зөнөг өвгөөн. Монгол өвгөд бурхны шашин шарын шашныг аваад 90 эцэс хүртэл гэгээн ариухан байсан юм. чиний коммунист хулгайчид одоо үеийн улс төрчид нийгмийг авч яваа. буддын шашны хүчээр бусдыг хайрлах хулгай худал гүй хэдэн зууныг өнгөрөөж одоо шашин номгүй атист новшнууд яг өндөр гэгээний өмнөх үеийн аллага бие биенээ үзэн ядсан хүчиндсэн тийм байдалд хүрээд байна. гэгээрэл үе үеэрээ байдаг юм шашны үеийн өвгөд амар амгалан бие ээ хайрлах байгаль орчинд хайртай нийгэмд амьдраад бүгд амар амгаланг олсон.чулуун чам мэт л одоо үеийн шашин номгүй зүүд зэрэглээ шиг зөв үнэнд итгэлгүй нийгэмд амьдарч байгаа азгүй новш.
Ёоооооо энэ СУДЛААЧ ичиж үхээсэй. Өмнөөс нь би ичиж үхлээ яах вэ? ичиж үрчийдэггүй арьс нь сэтгэцийн өвчтэйг илэрхийлдэг !!!!!!!!!!!
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи болно. Лам нар бол хувалзнууд тэднийг өдөөгч дарга нар хачиг юм. Улс орондоо хэрэгтэй зүйл хийхийн оронд харийн шавар бурхан олноор босгож түүндээ ядуурсан зовлонд нэрвэгдсэн ард түмнээ өдөр бүр мөргүүлэхийг хүсч байгаа юу гэх вэ? Шавар бурхан суварганд мөргөөд сайн сайхан болж хөгжиж дэвшсэн ард түмэн байвал хэлээд өгөх хэрэгтэй мухар сүсэгт төөрөгдсөн ард түмэн түвдийн ард түмэн лугаа адил болж эд баялаг эрх чөлөө эх оронгүй болдийн сонгодог жишээ байгааг харахгүй байна уу...
Чухам үнэнийг Чулуунжав хэллээ дээ!!!
Далай лам-д чиглэл өгдөг ямар мундаг доктор вэ. Ийм доктор Монголоос л гарна даа. Та биткойн авахгүй биз.
ЧУЛУУНЖАВ ҮНЭХЭЭР САЙН БИЧЖЭЭ. Үнэн юмыг зөв сайхан бодитой ЛОГИКТОЙ гарган тавьсан байна. Одоо ТӨВДИЙН Шашныг МОНГОЛЧЛОХ БОЛСОН. Энэтхэг Япон Төвд зэрэг улс өөрийн онцлогтоо тохируулан өөрчилсөн шиг Монголчууд бас Улсынхаа эрх ашигт нийцүүлэн хувиргах ёстой.
Түвдийн ламын шашингаас татгалзаж, жинхэнэ буддын сургаалийг ойлгодог ард түмэн болцгооё
demjine shuu
хүнтөрөлхтөн үүссэн цагаас өнөө үе хүртэл огторгуйн 4 хэмжээст гэсэн харанхуй цаг үед байлаа.цаашид бид 5 хэмжээст буюу огторгуйн нийлэмжт харалцаа гэдэг шинжлэх ухааны онолыг бий болгосон байна.цаашид хүн төрөлхтөн харьцангуйн онолоор биш огторгуйн нийлэмжт харалцаа онолоор явах ёстой бөгөөд энэ үед бүх шинжлэх ухаан өөр түлшинд гарч ирнэ.тэр үед бид одоогийн шинжлэхухаан .шинжлэх ухаан биш байсаныг ойлгох болно.ингэж монголчууд бид ертөнцөд өөрчилж хийж өгөх учиртай юм.одоо энэ цаг үе тун ойрхон болж байна.
Чулуунжав тэнэгтээд байгаарай.
ЧУЛУУНЖАВ эрдэмтэн хүн. Харин чи л түүнийг ойлгохгүй бна ок.
103.9.90.228 Далай ламын баас оопс уучлаарай шидэт үрэл бий шүү.Бас Далай ламын шээс уучлаарай рашаан байгаа дагуулаад хямдхан өгнө.Үнэ 1 цэн нь нэг цэн алт!
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7
Далай ламыг Далдыг хардаг гэдэгт Би итгэдэггүй. Үзээгүй хараагүй учраас.Харин элдэв гайхамшигтай лам нарын тухай цуу дам яриа бүгдийг тэд өөрсдөө тараадаг тухай уншиж байсан.
medeejiin shuu dee ulger domog
Чулуунжав профессортой бүрэн санал нэг байна. Харин нэг юм нэмж хэлэхэд 14-р Далай лам ч яг ингэж номлодог юм шүү дээ !!! Чулуунжав доктор өөрийгөө нэг их амьтанд тооччихсон Далай ламд зөвлөж байна ч гэх шиг ... ёстой зөнөглөж яваагийн шинж шүү !!! Наад хүн чинь чам шиг амьтанаар нэг их "зөвлүүлээд" байдаг нь ч юу юм бэ- Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү дээ - энх тайвны үзэл санаанд оруулсан хувь нэмэр сургаал номлолыг нь үнэлж Нобелийн шагнал хүртэл өгсөн түүхтэй- улс төр энд огт хамаагүй - Чулуунжав гэгч энэ амьтан 14-р Далай ламын сургаал номлолуудыг уншаад үзэх хэрэгтэй- Тэр бүү хэл "Бурхан гэж байхгүй ээ" гэж хэлсэн буддын шашны тэргүүн цорын ганц хүн шүү дээ. Тийм гайхамшигтай шинжлэх ухаанч хүн шүү дээ, шалгадаг ухаан буюу шинжлэх ухаанаар нотлогдож байвал өөрөөр хэлбэл няцаагдаж байвал шашны тийм ойлголтыг хаях хэрэгтэй гэж шууд хэлдэг, номлодог тийм гайхамшигтай хүн шүү дээ Чулуунжав мал аа !!!
Нобелийн шагналыг Ирак Ливийг бөмбөгдөж байсан Обама бас авсан л даа.Далай ламд өгсөн бэлэг тэмдэгийн шинжтэй шагналууд нь Хятадын эсрэг үзэл сурталын дайны нэг л хэсэг төдий.Яахав бас мань эх оронгүй цагаач Төвд өвгөнд өгдөг бодит шагнал бас бий.Америкийн ТТГ-с өгдөг сар бүрийн 37.000$
ene teneg zunug zalgasan uvguniig ar geriinhen ni emnelegt uzuuleechee.nudnii bylai nasnii etsest.
Ид шидийн тарни уншлага гэж байхгүй элдэв үйл нь сэтгэлээ засахын тулд юм гэж Далай лам хэлсэн. Мухар сүсгээсээ хагацаж, сэтгэлээ амар амгалан байлгах,бусдыг хүндлэх гэх мэт гол зүйлсийг нь амьдралдаа мөрдөж явахыг зорих хэрэгтэй юм шүү.
Далай ламыг дахин урих хэрэгтэй
Баавал баасыг нь би авна шүү
Энэ өгүүллийг уншаад Чулуунжав гуайг муу үгээ олж ядан хараан зүхэж байгаа хүмүүс зүгээр л хэдэн үсэг холбож уншдаг л болохоос, уншсанаа эргэцүүлж бодох чадваргүй, Манжийн хатгаасаар Монголыг мөхөөх гэж оруулж ирсэн бурангуй төвдийн ламын шашны гэгчийн булай мунхруулгад хэт автсан хүмүүс юм аа, хөөрхийс. Дээр нь мулгуу ардын мухар сүсэгт дулдуйдаж, тэдний үхэл, зовлонгоор шимэгчлэн тансаглагч лам дээлт луйварчид бас ингэж харааж зүхэж байгаа. Далай лам гэгч бол их гүрнүүдийн сөргөлдөөний утсан хүүхэлдэй, орох оронгүй босуул болохоос, мулгуучуудын боддог шиг тийм ид шидтэй агуу амьтан биш шүү дээ. Үнэнийг өгүүлж, олны нүдийг нээж, оюуны оньсоо тайлахад нь туслаж яваа Чулуунжав доктор танд талархлаа!
Доктор гуай маш чухал бөгөөд өнөөдөр ихэд хэрэгтэй асуудлыг аймшигүйгээр зоригтойгоор хөндөж байгаад танд их баярлалаа. Энэ их өрвөлзөөд уурлаж байгаа улс бол Монгол улсыг үгүй хийх их аян дайнд мордсон улс гэдгийг сайтар ойлгож байгаа учир тэднийг элдвээр хий хоосон энд зэмлээд яахав.Энэ хүмүүст Монгол үндэстнээс чухал зүйл байгаа учир ингэж төөрөлдөж явцгаана. Сануулхад Монгол улс, Монгол хүн хэзээ ч устахгүй шүү, бүү горьдож амьдар гэж хэлэе. Мөнх тэнгэр адил Монгол мөнхөд оршино. Мэдэж авцгаа.
Чулуунжавын зөв шүүдээ. мухар сүсэгт баригдаж насаа барахын хэрэг юун билээ. хүн өөрөө өөртөө эзэн, өөрийгөө жолоодох нь зөв. нэг нь ид шидтэн, нөгөө нь тэнэг гэж байхгүй.
үнэндээ буддын хар шашинд төөрөгдөөд л монгол өдийд ийм гутамшигийн гуйлгачин хүний дорд орж яваа шүүдээ.
Hyatad tsereg Tuvded nevterhed Tuvdiin susegten olon Dalai bagshaasaa avral erj Ordong ni toirch suugaad udur shunugui murgusun baidag. Harin Dalai Lam guai dunduur ni zusee huvirgaj nuuree buteegeed semeerhen garch Enetheg uls ruu zugtaasan baidag. Susegten olnoosoo nuuree nuusan baigaa yum. Huurhii susegten olon ni hooson ordond ni murguj uldeed Hyatad tseregt huis temtruulsen baidag. Ene gashuun tuuhiig medeeg yadaj bi zugtaalaa ta nar ch gesen amia amia bodooroi geed helchihgui dee tegsen bol ter olon susegtenuud amia aldahgui bailaa gej haramsaj suulaa. Ahij Dalai lamd hezee ch murguugui.
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи болно. Лам нар бол хувалзнууд тэднийг өдөөгч дарга нар хачиг юм. Улс орондоо хэрэгтэй зүйл хийхийн оронд харийн шавар бурхан олноор босгож түүндээ ядуурсан зовлонд нэрвэгдсэн ард түмнээ өдөр бүр мөргүүлэхийг хүсч байгаа юу гэх вэ? Шавар бурхан суварганд мөргөөд сайн сайхан болж хөгжиж дэвшсэн ард түмэн байвал хэлээд өгөх хэрэгтэй мухар сүсэгт төөрөгдсөн ард түмэн түвдийн ард түмэн лугаа адил болж эд баялаг эрх чөлөө эх оронгүй болдийн сонгодог жишээ байгааг харахгүй байна уу...
Hyatad tsereg Tuvded nevterhed Tuvdiin susegten olon Dalai bagshaasaa avral erj Ordong ni toirch suugaad udur shunugui murgusun baidag. Harin Dalai Lam guai dunduur ni zusee huvirgaj nuuree buteegeed semeerhen garch Enetheg uls ruu zugtaasan baidag. Susegten olnoosoo nuuree nuusan baigaa yum. Huurhii susegten olon ni hooson ordond ni murguj uldeed Hyatad tseregt huis temtruulsen baidag. Ene gashuun tuuhiig medeeg yadaj bi zugtaalaa ta nar ch gesen amia amia bodooroi geed helchihgui dee tegsen bol ter olon susegtenuud amia aldahgui bailaa gej haramsaj suulaa. Ahij Dalai lamd hezee ch murguugui.
маш зөв зүйтэй зүйлийг өөрийн мэргэжлийн өнцгөөс логик дараалалтай тайлбарлаж өгсөн байна. Үнэнийг хэлсэнд зарим нөхдүүд өмдөндөө чацга алдаад нэг их мундаг дүгнэлтүүд өгсөн байна. Энд нэг их мундаг цэцэрхээд байгаа нөхдүүд тийм л мундаг юм бол иймэрхүү өгүүлэл, илтгэл, мэдээлэл яг одоо энд оруулчихаач..... Шашин гэдэг бол зүгээр л сэтгэлийн асуудал, тэрнээс биш хулгай луйвар хийчихээд шар костюм пиджак өмссөн ламаар нүглээ ариусгахыг шашин шүтнэ гэж хэлэхгүй. Бурхан Будда нэгэнтээ буддизм бол цэвэр зовлон зүдгүүрт шаналсан нэгэнд сэтгулуусуу туслахыг хэлнэ гэж хэлсэн болохоос одоогийн бузар лам нар бол шашныг гутаагчид болно. Яг үнэндээ бол хамгийн шашингүй нийгэм өөрөө хамгийн шашинлаг нийгэм байдаг. ............ Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн..........
БУУРАН МӨХӨЖ БАЙГАА БУРАНГУЙ ТӨВДИЙН БУЛАЙ МУНХАГ ЛАМЫН ШАШИНГ ДАГАСАН МОНГОЛ ХАРИЙН ИДЭШ БОЛЖ, ЯДАРЧ ДОРОЙТОН ЖАЛГЫН МУХАРТ ГЭЭГДЭН, ДЭЛХИЙ ХӨГЖЛӨӨС ЗУУ ЗУУН ЖИЛЭЭР ХОЦОРСОНООС ӨӨР ДЭВШИЛ ҮГҮЙ. ХАРИН АЗААР ХХ ЗУУНЫ ЭХЭЭР ДЭЛХИЙД ТОМ ХУВЬСАЛ, ЗАДРАЛ ГАРСНААР МОНГОЛ ЛАМЫН ШАШНЫГ НЭГ ХЭСЭГ СЭГСРЭН ХАЯЖ, СОЁЛ, ГЭГЭЭРЭЛ, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗАМД ОРСОН БИЛЭЭ. ХАРИН ОДОО ЭНЭ БУЗАР ЛАМЫН ШАШИН МОНГОЛД ДАХИН СЭРГЭЖ, МОНГОЛ ХҮН БҮРИЙН ГҮРЭЭНД ШУНАЛЫН БУЗАР ХУМСАА ГҮН ШИГТГЭН, ТЭДНИЙ ХӨЛС, ЦУСЫГ БАРАГДТАЛ СОРЖ, ОЮУНЫГ ХООСЛОН БУЗАРЛАЖ, ХОВДОГ ХЭРЦГИЙ ЛАМ НАР НЬ ХҮМҮҮСИЙН ӨВЧИН, ҮХЭЛ ЗОВЛОНГООР ТОГЛОН, ТЭСЭРТЛЭЭ БАЯЖИЖ, ДЭЛБЭРТЛЭЭ ЦУСАЛЖ БАЙНА ДАА. ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ГҮН ДОРОЙТОЛ, ГАШУУН ЭМГЭНЭЛ ЮМ ДАА.
чулуунжав гуайг харааж ерөөгөөд байх шаардлага алга энэ харааж ерөөгөөд байгаа нөхөд та нар духаа цоортол бурханд мөргөөд яг юу олов хойд насандаа олох юмуу тийм ид шидтэй юм бол гарч ирээд батлалдаа арван үг холбоод бичиж чадахгүй мунхаг толгойтой байж юун айхтар хараах юм
suvraga bosgoj tenegtej bhaar mod tariachee. syvraga huchilturugch gargahgui.
2500 жилийн өмнө Будда гэдэг хүн " эх болсон 6 зүйлийн бодис болоод энэ хорвоод мэндэлсэн амьтай бүгдэд туслан дэмжиж,тэднийг бие,сэтгэл,хэл үйл хэргээр хайрлан энэрч,аливаа муу үйлийг хийвэл нүгэл болно" сургаалийг айлдсан юм.Энэ сургаалыг төвдөөр дамжин монголд орж ирэхдээ ихэд гуйвуулж ихээхэн өөрчлөгдсөнөөр барахгүй ард түмнийг мунхруулж ашиг хонжоо олдог арга хэрэгсэл болсон.20 зууны дунд үеэс монголчуудыг шашны мунхруулгаас аварсан.1990 оны шинэ үндсэн хуулиар шүтэх,бишрэх эрх чөлөө нээгдсэнээр Бид буцаад шашны эргүүлэгт орж байна.Иймээс "Будда"-гийн сургаалиас хэрэгтэй зүйлийг нь аваад бусдыг нь хаях нь зүйтэй.
монголчууд бид өндөр гэгээн Занабазарын бүтээсэн асуухын ухааны ухааныг бурхан шашнаас залгаж үзэх хэрэгтэй байна.өндөр гэгээний жанлавцогзолийг зөв тайлж уншвал энэ ертөнцийгн мөн чанар бол цаашид ямар онолоор явахыг бүгдийг хэлж өгсөн байгаа.одоо манай лам нар буруу тайлж уншаж байна.жанлавцогзол.гэдэг.ньогторгуйн 4 хэмжээст нь харангуй сайн цагийг иртэл тэсч үлдэх гэсэн гэсэн үг байдаг.
Жанлавцогзол Монгол үг биш болхоор ойлгохгүй нь.Халхын анхдугаар Богд цолыг Канси-с Бээжинд гардан авч байсан Занабазар,Халх Ойрдын бие биендээ харилцан туслалцах гэрээг Манжийн цэргийг Халх руу оруулаад мэдэгдэлгүй даран зөрчсөн дүү Түшээт хантайгаа Галдан бошигтоос Цагаан хэрэмний цаана гарч нуугдан амь гарч байсан.21 зуун шинжлэх ухааны зуун.Ойлгохгүй харь шүлгэнд итгэж биширдэг эрин биш.
хүн төрөлхтөн үүссэн цагаас өнөө хүртэл буюу огторгуйн 4 хэмжээст нь харанхуй цаго үе.цаашид 5 хэмжээст буюу огторгуйн нийлэмжт харалдаа гэдэг шинжлэх ухааны онолыг бий болсонбайна.цаашид хүн төрөлхтөн шинжлэхшинжлэх ухаан харьцангуй онолоор биш огторгуйн нийлжтэт харилцаа онолоор явах бөгөөд энэ үед .бүх шинжлэх ухаан өөр түлшинд гарч ирнэ.энгэж монголчууд бид ертөнцөд өөрчилт хийж өгөх учиртай юм .энэ цаг үе одоо тун ойрхон болж байна
Shashin suseg bishrelgui bol bid ulam darhlaagaa aldana!!Gazar nutag hel yaria yos zanshil suseg bishrel bol tusgaar togtnoliin batalgaa gej boddog!!!
hahahaha lam shashin burhan geheer nuguu uvchin ni huduldug uvgun atistuud yamar utga uchir ugui amidraldaa barag baihgui bolson uursdiinhen hussen shashingui buduuleg amin huvia hicheesen niigem ni bii bolood uuruu ch busad ch zovj baihad baihgui bolson shashin soyoloo muulsaar bas ih munhaglal shuu
далай лам Монголын ард түмнээс одоо хүртэл уучлал гуйгаагүй байна
бурхан шашны цаг хугацаа дууссан.майдарын цаг хугацаа хугацаа гэж юу болохыг төвүүд тайлж чадахгүй.үүнийг монголчууд тайлах учир тай .
Хэн хэзээ хэлсэн юм? Хэ хэ
Tand talarhaj baina...Unshsan nomiig na medehgui hooson zalbiraad yaahav dee huurhiis...
чулуунжав аа,1990 оноос хойш огт ном уншихаа байснаас мэдээллийг номоос биш харин сургаар сонссон хов живээс хүлээж авдаг болсон "хэцүү" хүмүүс дэндүү олширснос бүх зүйл буруутаад байхад чи байгаа онохгүй шашин руу л үсчээд элийрч дэмийрээд явах юм.Ядаж байхад чи өөрийгөө судлаач,профессор гэж ирээд өргөмжлөх юм.Тэгсэн атлаа бичиж буй юм чинь професссор цолтой судлаачийнх гэхэд жолдоод байна.Чиний үйлдэл шашинд шүүмждэлтэй хандаж байгаа гэхээсээ БНХАУ-н Элчин сайдын яамын дайллаганд ороод хоол идчихсэн хүний үйлдлэл шиг өрөвдмөөр харагдаад байна.Шашин гэвэл чи дан ганц буддын шашин руу үсчих бус харин бусад шашин болоод шашингүйн үзлийг тэвчдэггүй хамгийн харгис үзэлтэй Лалын шашин юм уу,дэлхийг сувдаг шуналаараа цөлмөж байгааг Пап лам өөрөө НҮБ-н индэр дээрээс хүлээн зөвшөөрсөн Христийн шашин руу дайраач.Муу нь муудаа дээрэлхүү гэдэг шиг өвөг дээдсийнхээ уламжлалт шашин руу өрвөлзөөд байх юм.Чиний идсэн ногоотой шөл өдийд шингэчихсэн баймаар юм.Бээжингээс тэтгэлэгтэй болчихсон юм биш биз дээ.
ХҮНИЙ БИЧСЭН САНААГ ОЙЛГОН УХААРАХ ХЭРЭГТЭЙ. Мунхаг харанхуйгаас сэр сэр ок.
Хуцдаг халтар вэ чи. Чамайг үхэхээр үр хүүхэд чинь завтай үедээ гээд амралтын өдрөөр оршуулчихвал яахав наад зах нь. Шашины номоор хүн үхэх төрөхөөсөө нарийн учиртай байдаг. Учрыг нь олоогүй байж ингэж дайрч болохгүй
Оршуулах ёс үндэстэн болгонд өөр тэглээ гээд Монголчуудаас доор нь олон биш л байна даа.Төвд ёсоо дагаад намаьйг үхэхээр миний шарилыг нохой шувуунд эвдэж цавчиж өгөөрэй гээд үр ачдаа захих тань таны эрх.
Инээдэмтэй юм энэ өвгөн. монголчууд бүгд үйлийн үр бурханд биш мөнгөнд шүтэж худал хуурмагт итгэлтэй .ах зах шашин ном хүнлэг энэрэнгүй сэтгэл байхгүй шашин номгүй ганц нэг ном хааяа уншшулах нь жилдээ ч биш мухар сүсэгтэй .багш дээдс эрдэмтэн ариун хүн байхгүй гэж боддог атист харанхуй лам хүнийг байнга доромжилж байдаг өөрийнх нь хүссэн нийгэм нь бий болоод байхад л шашин ном итгэл үнэмшил рүү дайрч нүгэл хурааж нийгмээ бузарласаар
Эрдэмтэн судлаач хүнээ Хараан доромжилсон улс өөдлөж байсан түүх үгүй. Энэ Чулуунжав эрдэмтэн хүн. Санаа зовоод л бичиж байгаа нь энэ шүү дээ. Ухаарах хэрэгтэй Иргэдээ.
хүний мунхаглал хязгаар үгүй гэж юүтай үнэн
HIS HIGHNESS - YOU ARE NOT WELCOME!
Энэ нэг даварсан нөхөр байна. Хэн болоод хэнд юм бичинэ вэ, Монгол хэлнээс өөр гадаад хэлгүй байж юугаа чалчина вэ? Шүгдэнг хамгаалж байгаа ухаатай юм биз дээ. Дээр үед Политехникийн дээд сургуулийг одоо үед огт байхгүй хаагдчихсан мэргэжлээр төгсөх гээд л царайчлаад явсан эр мөн байна.
Дарамсалад өргөлийн байдалтай алагддаг Доржшүгдэнгийн том лам нарыг хэн алуулдаг юм бол?Эсвэл Итгэл үнэмшлийнх нь төлөө хүмүүсийг алах нь нүгэл биш үү?
Энэ Чулуунжав гэгчид монголчуудыг хагалж хэрэлдүүлж уралцуулах ямар хэрэгцээ байна аа? Энд комент бичээд байгаа ганц нэг хүмүүст ч бас тэр хэрэгцээ нь байна даа янз нь . Ёстой хорт санаа гэгч нь л энэ байх даа.
Түвдүүдийг төлөө амьдардаг монголчууд. УБ-аар дүүрэн түвд рембүүчи.
Хэрийн том компани бүр Төвд лам нарын сүрэгтэй байдаг гэж сонссон.
Tuvded munhruulsan hun sureg boljee bid.
Шашинд хэт автаж болохгуй тереес дэмжиж бас болохгуй шутэх хумуус нь шутэлгуй л яахав
МОНГОЛ ХҮН ТА: 1. Элдэв зүгийн гадна, дотнын хагалан бутаргагчдаас сэрэмжил, 2. Есөн жорын бузар шуналт шашнуудаас цэрвэж холд, 3. Дотоодын урвагч, ховлогч, хутгагч, алив муу үйлд өдөөн турхирагч "эх орончдоос" сэргийл, 4. Мухар сүсэгт хөтлүүлсэн сохор амьдралаа шинжлэх ухаанд түшсэн бодит амьдралаар соль. Эцэг эхээс заяасан оюун ухаант, омог төгөлдөр бие, сэтгэлээ бусдын өлмийд бүү дэвсэж өг. Бурхан байдаг гэж итгэдэг бол тэр чинь ТА ӨӨРӨӨ мөн. 5. Энэ Монголоос чинь өөр эрхлэх, гомдох, магтуулах, муулуулах, эрх чөлөө нэхэх, эцсийн мөчид ясаа тавьж амар орших газар орон бидний энэ дэлхийд бүү хэл, одот орчлонд олдохгүйг үхэн үхтлээ санаж яв. Ингэсэн цагт Монгол өөдлөнө!
Монгол улсын Үндсэн хуульд Иргэд шашин шүтэх эрхтэй гээд заачихсан.Ямар шашнаа шүтэхээ иргэд өөрсдөө шийдэх тул хүний эрхэнд бүү халд.Хэрвээ Буддын шашныг хориглох санаа байгаа бол бусад шашин,мөргөлийг ч мөн тэгэх шаардлага гарна.Тэгэхэд хүрвэл Христийнхэн барууны эдийн засгийн алуурчдын дэмжлэгээ ашиглан хүний эрх гэсэн халхавч ашиглан бөөн шуугиан дэгдээх болно.Лалууд бол террористуудаа явуулж манийг дэлбэлэх биз.Ингэж саваагүй нохой саранд хуцна гэдгээр саваагүйтэж байхаар ойроор нь УИХ,МАНАН-г шүүмжилж нийгмээ бузар буртгаас салгах талаар юм бич.Арай өгөөжтэй.
Бурханы сургааль шинжлэх ухааны үндэстэй бөгөөд үүнийг нь болохыг харин Далай багш дэмжиж байдагт талархаж байна. Энэ нь Далай багшийн бичсэн " The universe in the Single atom" ном нь бест селлер болсноор тайлбарлагдана.Харин Бурханы шашныг манайд мухар сүсэг болгож хөгжүүлсэн уг шалтгаан нь манжийн бодлого байсан гэдгийг хүлээн зөвшөөрч Бурханы шашныг хир буртагаас цэвэлэхийн тулд Далай багшид хандахын оронд Бурханы шашнаа шинжлэх ухаанчаар хөгжүүлж дэлгэрүүлэхэд Шинжлэх ухааны хүмүүс бидний үүрэг болоод байна гэдгийг ойлгох нь зүйд нийцэх болно.
1921 oni Ardiin Huvsgaliin daraa 600,000 garui hun amtai. Ihenh ni ehner avch bolohgui lam nartai, har hun ni tsuuhun ustaj bsan uls baisan ni uneen. Odoonii lam nar ehner avahgui bol bas l hun am tsuurunduu. Ajil oldohgui bolohoor lam bolson yadahdaa honh damar duugargaad hooltoi bh yum daa. Yum heteheeree, esvel duthaaraa bas ayuultai shuu. Gehdee Tsedenbal dargiin yued Shashnii hereg erhleh gazar gej baigaad zohitsuulalttai bsan yum shig. Odoo sain medehgui olon Buddiin ursgal orj ireed Gandantegchlen hiid ni ch tailbarlahgui yum Shugden sain, muu geed l. Shugden Mongol, Tuvd geed l. Utga alga. Zambaraagui yum.
Zuv bichsen bna!Mongol hun dahin hariin humuust murguh yosgui !!!! Dalai Lam bolon Daramsalaagiin tuvduudiig oruulah sonirholtoi ,zorilgo, daalgavartai Mongolchuudiin tolgoi deer dahin suuj munhruulj hamag hurungu mungiig ni munhruulj avah zorilgotoi tuvd garaltai novshnuud mash huchtei bodolgotoi ajillah baigaag anhaaruulj bna !!!!!!!!!!!!!!!!!!
dalai lamiin shidet urel gej jumiig bitgii zalgij bgaarai. er ni shariin geltgui mongold bgaa buh shashniig tsegtsleh heregtei shuu.
Бүгд л мэднэ ш дээ.Тэр чинь Төвд өвгөний баасыг шээсэнд зуурч хатаасан үрэл
unen
Соц-н үеийн энэ сургаал гэдгийг чинь хүн бүхэн мэднэ. Заавал доктор цол хэрэггүй. Харин монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэн зангидаж цул нэгдсэн ард түмэн байлгаж чадсан гайхамшгийг бүү муул. 70 жил чиний энэ үгээр яваад одоо юу болов. Нэгнээ үзэж чадахгүй, харинщйнхныг шүтсэн мөнгөний боол болсон сүрэг хүн боллоо. Одоо ийм юм бичээд харийнхнаас их шагнал авна гэвэл горьдсны зовлон Үүнийг чинь Ком Цэдэнбал мэт нь аваад өнгөрсөн. Ийм зөнөсөн өвгөн харь холын цөллөгт багйаа нэгнийг муулаад яах нэв дээ. Хөөрхий өөрөө илүү зөнөжээ.
Бурханы шашинд шар,улаан, хөх, бөө мөргөлд зарим тарьна уншидаг энэ талаасаасаа бурханы шашины хар урсгал гэмээр санагдах юм Тэгвэл үндэсэн 5 өнгөний ногоон өнгө алга байна уу Тэгвэл монгол хүн ногоон урсгалыг гаргах цаг болсон баймаар юм нийлээд цагаан гэрэл Хүний үнэт зүйл ёс суртахуунд том өөрчилөлт гарч байна байгальд чигэлсэн шинэ хандлага төлөвшөх шинжтэй энэ магадгүй хүн төрлөхтөнг аврах байх гэж байна Ногоон Фактор гэж дэлхий ярьж байна шүү
ок