"Би чамайг их хүсэж байна" гэж хэлэх нь маш тодорхой дохио боловч, ихэнх хүн бэлгийн дур хүслээ ингэж шулуун илэрхийлдэггүй билээ.
Хүслээ ойлгомжтой илэрхийлж чадахгүй хүмүүс бэлгийн дур хүслээ шууд биш янз бүрийн аргаар илэрхийлэхийг оролддог.
Нэгэн жишээ авъя.
Сандаг эхнэртэйгээ хоёулаа зурагт үзэж сууснаа босож хэд хэд суниаснаа "За даа, орондоо ордог юм уу даа" гэнэ. Түүнийг дотроо бэлгийн ажил хийх дуртай байгаа, эсвэл зүгээр л унтах гэж байгааг яаж мэдэх вэ? Ийнхүү тодорхой бус харилцаа нь бие биеэ гомдоох, цааш нь түлхэх, улмаар уур хилэн төрүүлэх, гуравдагч хүмүүст хандахад хүргэх зэрэг сөрөг үр дагадарт хүргэж болно. Хэрэв Сандагийн саяын үйлдэл нь түүний бэлгийн ажил хийхийг хүсэж байгааг нь эхнэр нь ойлгохгүй, ядарсан юм байна гэж ойлгож болно. Ингэснээр Сандаг дотроо гомдолтой, эхнэрээ өөрийг нь тоохгүй байна гэсэн бодолтой үлдэнэ.
Бэлгийн дур хүслээ харилцан ойлголцоход амаргүй тул ойлгомжгүй илгээсэн дохиог тодруулах нь чухал гэдгийг ихэнх хүн мэдэрдэг. “Өөрийгөө илэрхийлж чадахгүй бол хохь нь“ гэх ч хүн бий. Анзаараагүй дүр эсгэн түүнд дур ханах боломж өгөөгүйгээ “сайн шийтгэл” гэж үздэг хос ч бий.
Шинэхэн танилцсан хүмүүс нэгийгээ гэртээ урих, зориудаар гоё хувцаслах, удаан үнсэх, бөгсөн биед нь хүрэх зэрэг тодорхой бус үйлдлийг бэлгийн хүслээ илэрхийлэх дохио гэж үзэх нь элбэг тохиолддог. Иймд үр дүнтэй харилцагч байхын тулд бидний санаа, хийж буй үйлдэл нь хоорондоо тохирч байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй юм. Тухайлбал чи өнөө орой ирж хоол идээч гэж бүсгүй залууг гэртээ уривал залуу нь "Би хоол идэхийг хүсэж байна л даа, гэхдээ зөвхөн хамт хоол идэх л гэж урьж байгаа юм уу?" гэх зэргээр эвтэйхэн түүний "далд" санааг тодруулж болно.
Өөрийгөө нээх дасгал
Хүн өөрийн бэлгийн хэрэгиээгээ нөгөө хүндээ ойлгомжтой, тодорхой илэрхийлж сурахаасаа өмнө өөрийнхөө биеийн бэлгийн мэдрэмж төрүүлдэг хэсгийг мэдэх ёстой гэж судлаачид үздэг. Хүн өөрийгөө илүү их мэдэхэд дараах дасгал туслах ба энэ дасгалыг хийхэд ойролиоогоор 30 минут шаардагдана. Хэрэв боломжтой бол томхон толь, мөн хэн ч саад болохгүй орчин бүрдүүлбэл илүү үр дүнтэй болно. Харахад энгийн боловч, энэ дасгал нь олон хүнд ач тусаа өгсөн гэдгийг санаарай
1. Биеэ нүцгэлээд, толины өмнө зогс
2. Хөлнөөсөө толгой хүртэл бүх биеэ тайван, сайн ажигла. Арьс, үс, мэнгэ, биеийн галбир, урьд нь анзаардаггүй байсан зүйлсийг ч олж харахыг хичээ. Биеийн аль хэсэг илүү таалагдаж байна? Аль хэсэг нь таалагдахгүй байна? үүнийгээ чанга дуугаар өөртөө хэл.
3. Биеэ дахин сайн ажигла. Аль хэсэг нь бэлгийн харилцаанд илүү чухал гэж бодож байна?
4. Хөлөөсөө толгой хүртэлх бүх биеийн арьсан дээгүүр хурууныхаа өндгийг салгалгүй, аажим гүйлгэ. Ямар санагдаж байна? Биеийн зарим хэсэг тань илүү мэдрэмжтэй байна уу? Зарим хэсэгт хуруугаа хурдан гүйлгэсэн үү? Ингэхэд ямар санагдаж байна?
5. Дараа нь бэлэг эрхтнээ ажигла. Гадаад байдал нь ямар санагдаж байна? Гарын хуруугаар шодой, төмсөг, төмсөгний ар талаар аажим ил.
Ямар, ямар мэдрэмж төрж байгааг ялгахыг хичээ. Аль хэсэгт хамгийн сайхан мэдрэмж төрж байна вэ? Хуруугаа хөнгөн, хурдан, удаан, ширүүн янз бүрийн байдлаар хүргэж ил. Аль нь сайхан байна? Энэ үед шодой хөвчирч болно. Аур хөдөлсөн болон хөдлөөгүй үед ямар ямар өөрчлөлт гарч байна?
Аль болохоор өөртөө цаг зарцуулж өөрийгөө нээхийг хичээ. Эмэггэй хүн бол жижигхэн тольны тусламжтай бэлэг эрхтнээ ажигла. Ямар санагдаж байна? Бэлгийн гадна болон дотор уруул, хэлүү, үтрээний үүдэвч орчмыг хуруугаараа оролд. Хуруугаа хөнгөн, удаан, хурдан, ширүүн янз бүрийн байдлаар хүргэж ил. Аль нь гоё байна? Энэ үед дур хөдөлж болно. Дур хөдөлсөн болон хөдлөөгүй үед ямар ямар өөрчлөлт гарч байна? Аль болохоор өөртөө иаг зариуулж өөрийгөө нээхийг хичээ.
6. Өөрийн биеийн талаар мэдэж авсан шинэ мэдлэгтээ тулгуурлан, бэлгийн хэрэгиээгээ хайртай хүндээ илэрхийл.
Хувь хүний онцлог харилцаанд нөлөөлөх нь
Дотно харилиаанд орсон хүмүүсийн зан байдлын ялгаатай байдал нь заримдаа санал зөрөх, хэрэлдэх шалтгаан болох нь бий. Сэтгэл зүйчид хүнийг зан авираар нь олон янзаар ангилдаг.
Бид хүмүүсийн талаар ярихдаа "тэр их цайлган нийтэч", "дуугүй зожиг" гэх мэтээр дүгнэдэг. Харин сэтгэл зүйчид эдгээр шинээр хүнийг "гадагшаа" болон "дотогшоо" хүмүүс гэж ангилна. Хүмүүсийн дунд байх дуртай, тэднээс хүч тамир сэлгэж чаддаг хүнийг "гадагшаа" гэдэг. Тийм хүмүүс бусадтай хялбархан харилиаа тогтоодог, найз нөхөд олонтой байдаг. Харин "дотогшоо" хүмүүс ганиаараа байхыг илүү эрхэмлэдэг бөгөөд энэ нь тэднийг бүрэг ичимхий, зожиг гэж үзэх үндэс болох албагүй. Тэд өөрийн дотроосоо хүч тамир сэлгэдэг хүмүүс юм. Хэрвээ гэр бүлийн хосын нэг нь гадагшаа, нөгөө нь дотогшоо бол яах вэ?
Хосууд ялгаагаа мэддэг, хоорондоо ярилидаг, энэ байдлаа хүлээн зөвшөөрдөг бол энэ байдал харилиаанд хүндрэл учруулах нь бага байх нь мэдээж. Харин бодит амьдралд ингэж хандах хос цөөн тул, зан байдлын ялгаатай байдлаас болж үл ойлголиолд ордог. Аль болохуйи гэртээ байх дуртай, янз бүрийн нийтийн арга хэмжээнээс зайлсхийдэг "дотогшоо" хосоо "гадагшаа" нэг нь шүүмжилж болно. Найз нөхөд, ажлынхантайгаа хамт байхдаа дуртай "гадагшаа" хосоо надаас уйдсан юм болов уу гэж "дотогшоо" нэг нь бодох жишээтэй. Эдгээр асуудал нь өчүүхэн мэт харагдавч олон давтагдаад ирвэл гэр бүлийн томхон маргааны эхлэл болох билээ. Ийнхүү ялгаатай байдлыг ухаалаг, илэн далангүй харилцаагаар зохицуулах шаардлага гарч байна.
Харилцаа ба хүйс
"Чи намайг ердөө ойлгохгүй байна" гэж нэгийгээ
хэлбэл уурлах эсвэл гайхах хэрэггүй юм байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөрсдийгөө илэрхийлэхдээ адилхан биш бөгөөд энэ нь зарим үед ойлгомжгүй байдал үүсгэж болох ажээ. Хүйсийн байдал харилиаанд хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн олон судалгаа үүнийг нотолжээ. Зарим жишээг дурдья.
Эмэгтэй хүн дотно эрэгтэйнхээ сэтгэл тавгүй байдлыг мэдэрвэл яасныг нь асууж, тайтгаруулахыг илүү гэнэ. Харин эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодвол хүний яриа таслах нь илүү байдаг ажээ.
Өөр нэгэн онцлог бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн яриа зорилгоороо ялгаатай байдаг гэнэ. Эмэгтэй хүн ярихдаа харилцаа тогтоох, түүнийгээ хадгалах зорилготой байдаг бол эрэгтэй хүн хэнээс ч хараат биш гэдгээ харуулах, өөрийнхөө давуу байдлыг хадгалах, хараа хяналт тогтоохын тулд ярьдаг байна.
Жишээ дурдвал нөхрөө ажил тараад хэдэн найзтайгаа тоглоно гээд гарахад эхнэр нь санаа зовж хэзээ ирэхийг нь асууна. Гэтэл өөрийг нь хянах гэж байна гэж дотроо эгдүүцсэн нөхөр нь "сайн мэдэхгүй " гэнэ. Энэ нь түүний эсэргүүцэж буйн дохио бөгөөд эхнэр нь гомдолтой үлдэнэ. Хэдийгээр хүйсийн ялгаатай байдал харилцаанд
илэрдэг ч энэ нь дотно харилцаанд төдийлөн хүндрэл учруулж чадахгүй юм. Ийм тохиолдол гарсан ч гэр бүлийн хүмүүсийн сайн харилцааны тусламжтай энэ байдлаас гарч болох билээ.
Дотно харилцааны сонжоо
Хоорондоо дотно, зөв харилцах нь хайр сэтгэлтэй хүмүүсийн амьдрал аз жаргалтай, бат бэх байхад нөлөөлдөг билээ. Дотно харилцааг бүрэлдүүлдэг хүчин зүйлсийн дотор хайр, харилцан хүндэтгэл хоёр багтдаг юм. Энэхүү сонжоо нь дотно харилцаанд хайр, хүндэтгэл аль хэр байгааг үнэлэхэд туслана. Асуулт бүрийг уншаад "ТИЙМ" "ҮГҮЙ" гэсэн хариултын аль нэгийг сонгоно. Энэ сонжоог хосууд хамтдаа эсвэл аль нэг нь татгалзвал нөгөө нь түүний өмнөөс дахин гүйцэтгэж болно.
1. Тэр аливаа асуудлын талаар миний бодлыг асуудаг Тийм Үгүй
2. Миний сэтгэл санаа ямар байгааг тэр аихаардаг Тийм Үгүй
3. Намайг үл тоосон байдал нэг их гаргадаггүй Тийм Үгүй
4. Бид бие биеэ Йх энхрийлдэг Тийм Үгүй
5. Бид нэг нэгнийхээ үгийг сонсдог Тийм Үгүй
6. Бид нэгнийхээ санаа бодлыг хүндэтгэдэг Тийм Үгүй
7. Бид хоёр бие биедээ тэмүүлдэг Тийм Үгүй
8. Тэр намайг сайн халамжилдаг гэж би боддог Тийм Үгүй
9. Миний хэлсэн үг үнэ цэнэтэй байдаг Тийм Үгүй
10. Бидний шийдвэрт миний санаа чухал байдаг Тийм Үгүй
11. Бидний харилцаа хайраар дүүрэн Тийм Үгүй
12. Бид бие биеэ үнэн сэтгэлээсээ сонирхдог Тийм Үгүй
13. Би түүнтэй байнга хамт байх дуртай Тийм Үгүй
14. Бид маш сайн андууд шиг л байдаг Тийм Үгүй
15. Бид хүнд хэцүү ямар ч үед бие биеэ сайн ойлгож чадна Тийм Үгүй
16. Миний үзэл бодлыг ойлгодог Тийм Үгүй
17. Тэр намайг дур булаам биетэй гэдэг Тийм Үгүй
18. Тэр надад халуун дотноор ханддаг Тийм Үгүй
19. Би өөрийгөө түүний амьдралын салшгүй хэсэг гэж санадаг Тийм Үгүй
20. Тэр намайг биширдэг Тийм Үгүй
Дүгнэх заавар: Хэрвээ та хоёр тус тусдаа долоогоос цөөн удаа "Тийм" гэж хариулсан бол, та хоёрын амьдрал хайр, хүндэтгэлээр хомс байгаагийн илрэл. Иймд хэрэв дотно харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол та хоёр бие биедээ илүү анхаарал тавих хэрэгтэй болжээ.
Эерэг харилцааг онцгойлохын учир
Судлаачид амьдралынхаа сайхан үйл явдлаас хуваалиаж байх нь бэлгийн харилцаа сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг гэж үздэг байна. Жишээ нь бэлгийн хавьтлаас урьд өмнө нь амсаж байгаагүй таашаал авах, эсвэл хайртай хүн чинь урьдаас дотно үнссэн бол үүнийгээ түүнд хэл гэсэн үг. Ингэх нь тухайн хүнд урам хайрладаг төдийгүй иаашид эерэг харилиааг үргэлжүүлэх хөшүүрэг болдог ажээ. Нийгмийн сэтгэл судлаачдын үзэж буйгаар ямар ч хүн өөрийг нь магтаж, урам өгдөг хүнийг илүү хайрлах хандлагатай байдаг байна.
Иймд хосууд өөрсдийн харилцаанд байгаа сайхан чанарыг ониолж, түүгээрээ бахархаж байвал харилцаа нь өөдрөг болоход түлхэи өгдөг. Үнэндээ бэлгийн хавьтлын үед ихэнхдээ хосууд янз бүрийн дуу авиа гаргах, эсвэл цаашлаад, "жаахан дээшээ", "тавьсан уу" гэхээс хэтэрдэггүй ажээ. Харин "үнэхээр сайхан байлаа, хайрт минь""дараа хоёулаа ингэнэ шүү" гэх зэргээр хэлж, дотноор энхрийлэх зэргээр аман ба аман бус эерэг харилцааг хослуулж чадвал улам сэтгэл хангалуун үлдэх болно. Бие биедээ хайртай, үнэнч байдаг гэр бүлийн хосуудын харилцаанд эерэг харилиаа зонхилдог бөгөөд тэдний эерэг болон сөрөг харилаааг тоогоор илрэхийлбэл 5:1 -ийн харьцаатай байдгийг нэгэн судалгаа тогтоосон байна. Өөрөөр хэлбэл аз жаргалтай хосууд эерэг харилиааг сөрөг харилцаанаас тав дахин илүү хэрэглэдэг нь ажиглагдсан байна.
Тэдний хувьд эерэг харилиааг давамгайлаад зогсохгүй, нэгийгээ хичнээн уурласан үед ч нөгөө нь эерэг байдлаар асуудлыг зохицуулах нь илүү байжээ.
Харин гэр бүлийн маргаатайн хосууд нэгийгээ уурлаж уцаарлах үед нөгөө нь бүр илүү сэтгэл хөдлөлөө сөргөөр илэрхийлж, үүссэн асуудлыг улам хурцатгадаг байна. Аз жаргалтай хосуудын нууи нь эерэг харилиаанд байдаг төдийгүй, аливаа сөрөг харилиааны үед ч эерэг харилцааг эрхэмлэдэг болохыг мэдэх нь дотно харилцааг хүсдэг хэнд ч илүүдэхгүй билээ.
"Хүний бэлгийн амьдрал" номноос бэлтгэв
Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд"
Сэтгэгдэл0
Barij avaad l daraad unaval bolchih yum bish uu!
huts chi
yun huts ve kk kkk MGL- maygaar l baigaagaa bichsen bnashdee kkk Shudraga bna zov! Barij avaad daraad l bolloo!!
bass heniig darahaa medej bj darahgui bol huchin bolno biz dee haayaa ch ug duugui daruulah goyl doo medeej hairtai hundee
Энэ их эрчүүдийн боддог буруу үйлдэл. Хүчин гэдгийг ерөөс ойлгохгүй. Хийсний дараа минийх болно. Өөрөө дотроо дуртай байгаа гэж андуурна. Чи тэр хүндээ сэтгэлийн шарх. Өөрөө хайртай дурласан хүнтэйгээ дахиж уулзахгүй замыг тавьж байгаа л хэрэг
zaaval shodoigoo ilj nytsgeleh hereg bainauu
Mash torgon medremjtei nariin zyilsiig MGL-chyyddaa ix saixan tailbarlaj bichij ugsun bna, ene bol ger bul bat box bxad ix tom nemer boldog shuu. Eireg baix xeregtei!
Миний бодлоор би түүнийгээ бүрэн хангаж чаддаг. Харин манайхан тавьчихаад буруу харах, босоод явчихдаг. Тавьсаны дараа харин эмэгтэйдээ уян зөөлөн үг, хайртайгаа хэлж биеийг нь хэсэгхээн үнсэж өгвөл тэр дараагийн сексийг хүлээж л байдаг. Харин эмэгтэйчүүдийн эр эрхтнийг сайтар хөхөж сурах хэрэгтэй юм байна лээ шүү. Аман сексийг маш сайн хийдэг эмэгтэйгээсээ би лав салахгүй ээ. Арга эв маш чухал.
tiim shuu bi chamtai sanal neg bna
huuhnuudee huhuud bj dee, chamd ashigtai gej uzvel shuudee
huts muu baasnuudaa sheestei ovchtei boov hen hohdog yum hutsvaa
kkkkkkkkk hogjiltei yum aa ta nar !!!
ingej heldeg hyn amidral deer jinhene hohdog gar bdag yum daa.
Yamar davarsan durak ve . Yavj hyatad huuhnuudeer boovoo huhuul. Emegteichuudee bitgii eniig hiigeerei
yaahlaaraa zaaval hyatad gej ene chine bas neg surah yostoi yumnii neg shdee, odoo boltol medehgui bgaa bol azgui l yavaa yum bna daa
Huue humuusee neg yun asuuya manai Naiz zaluu sex hiij baihdaa oor huntei hiij baihad yamar baisan eneter geed buur bi gaihaad baina bi nuhurteigee salsnii daraa ene naiz zaluutaigaa dotno bolson yumaa tegeed hamgiin aimaar nu urid nu nuhurteigee yaaj hiideg baisan ene ter geed aimaar ooroos nu chi yaagaad ingeed baidag yum geed asuuhaar goyshdee geed baidag ene ovchinuu suuldee. Buur ooroo zohiogood yarildaa ch geh shig buur hiij baihdaa tiim yum chihen deer shineed baidag
naad zaluu chin hartai yum bna.hervee chamaig chi urd ni hyyhentei yaaj untaj bsan geed shalgaagaad baival chamaas asuuhaa bolino. sex hiihdee 2aa bie bienee magtaj bai.
Gan amitanuu GUI yu
shuud ilerhiilvel hychin ,shaliglaj ilerhiilvel zavhai bolno ongontoj ilerhiilvel ongon bolno sogtuu ilerhiivel soliotoi bolno mongoor ilerhiilvel yanhan bolmoi yangallaj ilerhiilvel bolj magadgyi
Sonin.mn-ee oor oruulchih niitlel olsongui u? Bogsoo yaj hodolgohiig zaasnaas, oyun uhaanaa yaj hodolgoh, hol garaa yaj hodolgohod nemer boloh um tavisan bol deer baisan um. Odriin turshid buh Mongolchuudiin tolgoinoos sex-iin tuhai bodol salahgui baival ene sain hereg uu? Ted nar ajil toroltei, hiij buteeh, bodoj bolovsruulah heregtei humuus, humuusiin tarhiig bitgii buruu talruu chigluuleed bai. Ter zoriulaltiin heden setguul ni bichdeg um baigaa biz, sonirhdog heseg ni avch unshdag um baigaa biz. Hevlel bolgon iim zambaraagui baigaa ni huuhduud ert belgiin haritsaand orj, urgaa avahuulj, huchin ihseh, ger bul salalt ihsen metiin sorog ur dagavar garaad bna shdee. Enenii esreg zogsoohiin toloo baih estoi atal toiruu argaar demjij baigaa chin muu l baina.
KKKKK TENEG GARUUD
k
huue humuusee neg ym asuuva sex hiij bhad tavisan uu gej asuugag tavih talaar
v nb
Emegtei hun zarimdaa tawiad zarimdaa ogt tawihgui bh ni yuniih we 5 uda hihed 1 tawij bh jisheenii ene ni nohor bid 2iin dund so hariltsaa uusged bgma nohor maani hewiin bga