sonin.mn

"М-Си-Эс" группын үүсгэн байгуулагчдын нэг, томоохон хувьцаа эзэмшигч бол Л.Элдэв-Очир гэх эрхэм.
МУГЖ С.Жавхлангийн дуулдаг "Зөн билэгтэй ээж" гэх дууны шүлгийг зохиож байсан тэрээр нэгэн үе "М-Си-Эс"-ийн томоохон салбар байсан "Спирт Бал Бурам" компанийг олон жил амжилттай удирдсан юм.


Тэрээр Ерөнхий сайд С.Батболдын  Хөдөөгийн бодлого эрхэлсэн зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөнө хэмээж байсан ч гэнэт шийдвэрээ цуцалсан билээ.
Гадаад Харилцааны Сайд Г.Занданшатар түүнийг Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилсныг олон хүн улс төрийн тохироо ч гэж дүгнэж байв.
Тэгвэл Л.Элдэв-Очир Монголдоо буцан ирсэн бөгөөд  урьдын адил "М-Си-Эс" группын Дэд Ерөнхийлөгч, Захирлуудын Зөвлөлийн Гишүүнээр ажиллаж эхэлжээ.

М.Гал