Ойрад монголын их баатар, Хошуудын язгууртан Галдамбаагийн намтар судлалын асуудалд холбогдуулан Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд, Буудангийн Доржцэрэн нарын бичсэн өгүүллийг нийтэлж байна.
XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж, алдаршсан хүн бол Очир цэцэн хааны хүү язгууртан, цэргийн жанжин Галдамбаа юм.
Сурвалж хэрэглэхүүний товч тойм. Галдамбаагийн намтар түүхэнд холбогдох бичгийн сурвалж нь тод болон худам монгол бичгээр байхаас гадна хятад, төвд, орос зэрэг хэл бичгээр нилээд зүйл буй. Галдамбаагийн тухай мэдээ занги хамгийн баялаг тэмдэглэгдсэн сурвалж нь “Зая бандидын намтар” юм.
Дундад улсын Шинжиангийн Ойрад нутаг, Өвөр монголын Алашаа, Эзэнээ, Хөх нуур мужийн дээд монголчууд, Монгол улсын Ховд, Увс аймаг, Ижилийн Халимаг Тангыч зэрэг Ази, Европыг холбосон өргөн уудам нутагт Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр, тууж шаштирууд тархан уламжлагдсан байдаг. Шинжиангийн Ойрадын дунд бол Галдамбаагийн тухай дуу, домог хамгийн ихээр хадгалагдан уламжлагджээ.
Бидний судалгааны эх хэрэглэгдэхүүнд нийт 27 дуу цугларсан байгаа бөгөөд тэдгээрийн дотор Монгол улсаас 10, Дундад улсаас 9, Халимгаас 6, Буриадаас 2 дуу тус тус байна. Хэдийгээр эдгээр 27 дуу Галдамбаатай холбогдсон бүх дуунуудын бүрэн цуглуулга эс боловч эдгээр дуунуудын тархацын бүс нутгийн онцлог шинжийг илэрхийлэх боломжтой гэдэг нь тодорхой байна. Эдгээр 27 дууны дотор 19 нь магтаал дууны 5 нь Галдамбаагийн хүсэлтийн, 3 нь эмгэнэлийн шинжтэй дуунууд байлаа.
Судалгааны хүрээнд нийт 21 домог цуглуулснаас 15 нь Шинжиангийн Ойрадаас, 5 нь Ижилийн халимагаас тэмдэглэгдсэн байна. Аман зохиолын хэлбэрээс гадна Халимаг улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байгаа “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичмэл бий ажээ. Эндээс харахад Галдамбаагийн түүхэнд холбогдох сурвалжууд нь бичгийн болон аман зохиолын хэлбэрээр Хятад, Монгол, ОХУ-ын нутагт тархан дэлгэрчээ.
Судалгааны товч тойм. Оросын эрдэмтэн А.М.Позднеев 1876-1877 онд монголд ажилласан Г.Н.Потанины шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд ажиллахдаа Монгол улсын Улаан гомийн дөрвөдүүдийн дундаас ”Усны чинь эхэнд хонхолзуур нь" гэдэг тууль дууг тэмдэглэж аваад 1880 онд хэвлүүлсэн нь Галдамбаагийн дуу, домгийн судалгааны суурийг тавьж өгчээ.
А.М.Позднеев “Өөлдүүдээс миний тэмдэглэж авсан тууль дуунуудын дотроос Галдамбаагийн тухай дуу гарлын талаар хамгийн эртнийх арай биш байна. Харин Галдамбаа бол эдгээр тууль дуунуудад гардаг хүмүүсээс ахмад нь юм” (А.М.Позднеев.,1880) гэж тэмдэглэсэн бөгөөд тус дууг тууль дууны төрөлд багтан үзжээ. Зөвлөлтийн эрдэмтэн К.С.Ладыгин Халимагаас Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр тэмдэглэж “Ойрад ноёдын дотор хошууд Галдамбаатай адил олны сэтгэлд ийм сайхан дурсгал үлдээсэн хүн нэг ч үгүй” гэж тэмдэглэсэн байдаг.
Түүний цуглуулсан материалын дунд “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичгийн эх байжээ. Энэ гар бичмэл нь хар бэхээр бичигдсэн 9 хуудас. Хамгийн олон нь 33 мөртэй, бага нь 21 мөртэй байжээ. Зохиогчийнх нь нэр байхгүй. Эх бичгийн сүүлд ”1904 дүгээр жилийн 6 сарын 10” гэж оросоор тэмдэглэжээ. Гар бичмэлийн "Галдамбаагийн тууж” (Ладыгин :Ойрадын түүхийн материал -’’Халимаг түүх утга зохиолын дурсгал болон түүний орос орчуулга”, Элстэй.,1969) нь Галдамбаагийн намтараас гадна Цэцэн хааны үхэл, Ойрадын дотоодын эвдрэл бутрал зэргийг тэмдэглэсэн байна.
Монгол улсын академич П.Хорлоо ардын дууны судалгааны хүрээнд ("Монгол ардын дууны яруу найраг”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо,1989.,Р67) судалгаа хийхдээ Галдамбаа, Шуну нарын тухай домог нь тууль дуу болон хувирсныг өгүүлжээ. Академич Х.Лувсанвандан агсан 1973 онд Галдамбаагийн тухай судалгааны өгүүлэл бичсэн боловч бид түүнийг олж үзэж чадсангүйдээ хүлцэл өчье.
Тус өгүүллийг бичигчийн хувьд ”Усны чинь эхэнд хонхолзуур” [21] дууны талаар тусгайлан авч судлахдаа өмнө судалгааны хүрээнд ороогүй байсан Монгол улсын алтайн урианхай, захчин хувилбар болон Шинжиангийн хошууд, торгууд, өөлд хувилбаруудыг ашиглаж уг дууны зохиогдсон байдал, агуулга, хувирал, тархалтын талаар өгүүлжээ. Үүнээс гадна торгуудын Зүүн замын чуулганы төрийн бишрэлт жүн ван Палтийн охин Нэрзидмаа цуглуулан эмхэтгэж хэвлүүлсэн ’’Монголын арван найман дуу” (Францын Парис хотын 1937 оны 7 дугаар нүүр) номд "Галдамбаа” гэдэг дуу оржээ.
Тус дууны нотыг тэмдэглэж, тод бичгийн гар бичмэл текст хийгээд галиглал хавсаргасан нь эрдэм шинжилгээний зохих үнэ цэнэтэй болжээ. Дундад улсад анх удаа Өвөр монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас 1959 онд "Шинжиангийн монгол ардын дуу, шүлгүүд” (тал 36) гэдэг номонд “Галдамбаа бүргэдийн хайсан (эрсэн) дуу” гэдэг хэрэглэхүүн оржээ. 1980-д оны эхэн үеэс Галдамбаагийн холбоотой дуу, домогууд олон арваар хэвлэгдэж олны хүртээл болжээ.
Энэ талаар Шинжиангийн Баянгол жуугийн хошууд Б.Цолмон, На.Басан, А.Бумаа, торгууд А.Дорж, Тарвагатай аймгийн Ховогсайр сумын торгууд На.Бөхөө, Дөрвөлжин сумын өөлд С.Базар нар урьд өмнө нь нийтлэгдээгүй дуу, домогууд олноор хэвлүүлсэн нь судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болсон юм. Шинжиангаас гадна Өвөрмонголын Алшаа нутгийн хошуудын дунд "Арван гуравтай Галдамаа”, Алшаа аймгийн Эзэнээ хошууны торгуудын дунд ”Хан хөндий нутаг” гэдэг дуунууд дуулагдаж байсныг судлаачид хэвлүүлж олны хүртээл болгожээ.
Эдгээрийг дагалдан Галдамбаагийн талаар судалгаа эрчимжээ. Анх удаа Ш.Норовын хэвл үүлсэн "Г алдамбаагийн тухай” (’’Үүрийн цолмон” сэтгүүлийн 1988 оны ?9, тал 35-51 дүгээр нүүр) өгүүлэл бол хэвлүүлж Ойрадын түүхэнд холбогдох олон хэлийн сурвалж бичиг, ардын дуу, домогт тулгуурлан Галдамбаа баатар болон Галдан бошигтын ялгаа, Галдамбаагийн уг удам, гэр бүл, гавьяа зүтгэл зан чанар, цөс зориг, эрдэм ухаан, түүний Ойрадын түүхэнд эзлэх байр суурь, нас барсан учир шалтгаан, Галдамбаагийн алдаа дутагдал зэргийг олон талаас нь авч үзжээ. Ш.Норов, Бу.Мөнхөө нарын “Галдамбаа баатрын тухай өгүүлэх нь" (На.Басан, Бу.Мөнхөө, Г.Лижээ нарын зохиосон "Хошуудын түүх, соёлын судлал” ШАХХ.,1992, тал 250-258) өгүүлэл хэвлэгджээ.
Бээжин дахь Төвийн үндэстний их сургуулийн их сургуулийн оюутан Хуримбай их сургууль төгсөх дипломын ажлыг “Ойрад монголын түүхт баатарын магтаал дууны тухай өгүүлэх нь” (’’Ойрад судлал” сэтгүүлийн 1996 оны 4 дүгээр хугацаа) гэдэг сэдвээр хийжээ. Баруун хойтын үндэстний их сургуулийн профессор Эрдэнэбилэгийн “Ойрад монголын гурван баатар -Амарсанаа, Шуну, Галдамбаагийн дуны тухай” (Дундад улсын монгол судлал, 2007 оны ?5) гэдэг өгүүлэл бол Галдамбаагийн дууны хамаатай зохих баялаг материалд тулгуурлан бичигдсэн нилээд чанарлаг өгүүлэл болно.
Эрдэмтэн Дамбий-Өлзий багш "Ойрад монголын эртний уран зохиолын товчоо” (Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо.,1998)- доо Галдамбаагийн угсаа гарал, гавъяа зүтгэл, түүний түүхэн дууны үүсэл гарал, агуулга үзэл санааны тухай товч танилцуулсан бол доктор Мо.Улаан ’’XVII зууны Ойрадын түүхийн судлал” (ШАХХ.,1998,8) гэдэг номдоо харин янз бүрийн үсэг бичигт тэмдэглэгдсэн тулгуур бичгийн материалд үндэслэн Галдамбаа баатарын тухай дурджээ.
Үүнэс гадна Цэцэнбат ’’Хошууд баатар Галдамбаа" (Баруун хойтын үндэстний дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1988 оны 2 дугаар хугацаа), Гэрэл “Галдамбаагийн дууны тухай” (’’Монгол хэл бичиг” сэтгүүл,2005 оны 12 дугаар хугацаа), Ө.Оюуны Талдамбаа баатарын домог яриа дуу хийгээд түүний явсан олон мөрийн тухай ажиглалт” (Дундад улсын зургадугаар удаагийн Ойрад монголын түүх соёлын эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл ба товчлол, 2009 оны 7 cap, Хөлөн- буйр) зэрэг өгүүлэл нийтлэгдэж, Галдамбаагийн тухай түүхэн талаас, дуу, домгийн талаас шинжлэн судлаж, хожмын судлаачдад их бага ч гэсэн зохих мэдээ, мэдээлэл хангаж өгсөн байдаг.
Галдамбаагийн намтар. Галдамбаа 1636 онд төрсөн тухай “Зая бандидын намтар” -т (1) тэмдэглэсэн ба “Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн ойрадын түүх”-д Галдамбаад Эрдэнэ хун тайж гэдэг нэг ах байсан тухай “Цэцэн хааны хөвгүүн Эрдэнэ хун тайж, Галдамбаа хоёр" гэсэн мэдээ (2) байдаг. Үүнээс гадна Зүүн гарыг эзэлсний дараагаар Манж чин улсын засгийн газраас бичүүлсэн “Гадаад монгол ба Хотон аймгийн ван, гүн нарын илтгэл шаштир", “Монголын нүүдлийн тэмдэглэл” гэх мэт түүхэн зохиолын дотор Галдамбааг хошууд Цэцэн хааны хоёр дугаар хөвгүүн мөн (3) гэж тодорхой тэмдэглэснээс үзвэл Галдамбаа нь суут Богд Чингис хааны угсааны хүн юм. Хошууд язгууртнууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын шууд хойчис нь болно.
Галдамбаагийн эцэг 4 ойрадын дээд эрх барих байгууллага “Ойрадын чуулган”-ы дарга Очирт цэцэн хаан тул тэрээр Хавт Хасарын 21 дүгээр үе болж байна. Гаван Шаравын бичсэн “Дөрвөн Ойрадын түүх”, болон ”3ая Бандидын намтар”-т хошууд Цэцэн хаан Доржравдан, Пунцагролмаа, Солмон гэх гурван хатантай гэжээ. Түүний дотроос Ижилийн торгууд Аюук хааны охин дүү болох Доржравдан, хатан Пунцагролмаа, нарын тухай сурвалж бичгийн тэмдэглэл багагүй байдаг боловч харин тэднийг Галдамбаатай эх хүүгийн ёсоор элэгсэг дотно хамт амьдарч байна гэх мэт зүйл бичигдсэнгүй Галдамбаагийн эх биш шиг байна.
Харин Гаваншаравын “Дөрвөн Ойрадын түүх”- н “Сайн хатадын бүлэг”-т: “Ноён Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу, буу хийж дайнд шийдсэн хүмүүнд шан өгч албатын дор авдаг Солмон хатан” гэжээ. Солмон гэдэг нь хэний охин болохыг түүхэнд эс тэмдэглэжээ. Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу (хуяг мэт өмсөж хэрэглэх хувцас) буу хийж өгдөг нь төрсөн эхээс өөр хэн байх ажээ.
Үүнээс үзэхэд Солмон бол Галдамбаагийн төрсөн эх мөн (4) гэж болно. “Зая Бандидын намтар”-т Галдамбаа 1645 онд “Торгууд (Шүхэр) дайчингийн хээрийн биед ирж хэргийг бүтээн” үйлдсэн (5) тухай, 1654 онд “Торгууд дайчин Авлайн дээр байсанд Галдамбаа ... нар (Шүхэр) дайчинд золгохоор ирсэн ба ...Галдамбаа ч нутаг эзгүй хэмээн үтэр харисан” (6) тухай өгүүлдэг. Энэ бүхнээс холбон бодоход Ижилийн торгуудын тайш Шүхэр дайчинг (торгуудууд түүнийг Ноёнтон гэнэ) Төвдөд очиж мөргөөд буцаж харихдаа өөрийн дагуулж явсан ач охин уу эсвэл өөрийн төрсөн охиныг Галдамбаад мордуулсан нь илт байна.
Учир нь гэвэл Ойрад монголын уламжлалт ёсонд хүргэн бологч нь гэрээ нүүлгэж хадам эцгийнхээ гэрийн дэргэд хуримаа хийдэг заншилтай (7) юм. Галдамбаагийн өргөө их төлөв Зуй гол, Талас голын орчим байсныг [12]"3ая бандидын намтар”-т тэмдэглэсэн байна. “Зая Бандидын намтар”-т 1652 онд 17 настай Галдамбаа эцэг Цэцэн хааны Буруудыг дайлах дайнд Хасагийн Ашимийн хөвгүүн Янгир хааныг дарсан (8),
1658 онд цагаан сарын шинэд Бухарын цэргийн ноён Авдаршүхэр 3 түм 8 мянган цэрэгтэй Таласт хүрч ирсэнд Галдамбаа 3 мянган хүн удирдан Бухарын цэргийг ялан Авдаршүхэрийг алсан бөгөөд оруулж авсан Бухарын цэргийг 2 хүнд нэг морь өгч тавьж явуулсан (9), 1661 онд Очирт цэцэн хан болон Авлай баатрын хооронд үүссэн дайн байлдааныг зогсоон эвлэрүүлэх ажил хийж “...Галдамбаа ч шивээ суманд (Авлайн хийд) ...хадран орсонд ...бүгдээрээ баясан үйлдэж жаргахын наран ургав” хэмээн баяссан [10] тухай тэмдэглэжээ.
Галдамбаа ийнхүү дотоодын тэмцлийг эвлэрүүлэн аливаа аймгийн хоорондын найрсаг харилцааг бататгасан талаар бусад сурвалжуудад ч тэмдэглэсэн байна. Үлгэрлэвэл Зүүнгарын зүүн ба баруун гарын тэмцэл, 1661 оны эцэг Цэцэн хаан ба Авлайн тэмцлийн зохицуулан зогсоож байжээ. Үүнээс болж Ойрадуудын дунд ийм үлгэр уламжлагджээ.
“Галдамбаа болон Авлайн хөвгүүн Цагаан нар хоорондоо гүн зузаан найрамдал нөхөрлөлтөй байж дайн тулааны талбарт олон удаа өөрсдийн эцгийг хориглон ятгаж тэмцэлдээнийг шийдвэрлэх найртай аргыг зөвлөн ярьж байв гэнэ. Зөрчил тэмцэл тохиолдох бүр нас залуу тэр хоёр хөвгүүн нэг нь шатрын тавиур, нөгөө нь шатар авч дайны талбар дунд очоод шатар наадаж суудаг гэнэ.
Үүнийг харсан тэдний эцгүүд хайрт үрсийнхээ нөхөрлөлд сэтгэл хөдлөн дайныг зогсоогоод гэр гэртэй харих хүртэл шатар нааддаг [11] байсан ажээ. Үүнээс гадна Таван Шаравын түүх"-д - "Цэцэн хаан Авлай хоёр байлдаж байхад Галдамбаа гурван хүний хамтаар зэр зэвсэггүй довтолж ороод” [13] эвцүүлсэн, Галдамбаад Малиа хашиг гэдэг сайн анд байсан тухай [14] тэмдэглэл байдаг.
Үнэхээр нилээд хэдэн түүхэн домогт Малиа хашиг гэдэг домогт баатар эрийн тухай дурдагддаг нь түүхэн үндэстэй болохыг “Галдамбаа аливаа бүхнийг бүр Малиа хашигт тушааж өгсөнд Цэцэн хаан уурлаж чи Моголойдоо (боолдоо) тушааж өгвөл албат иргэний сэтгэл холдож одно" [15] гэсэн мэдээ давхар баталж байна. Тэгвэл энэ Малиа хашиг гэдэг хэн вэ? гэвэл Хан ноён Хонгорын "Таван барс” хэмээн алдаршсан ахан дүүсийн хамгийн сүүлийн “Нэг барс" болох Буян хатан баатрын хөвгүүн Малиа болно.
Тэр Галдамбаатай авга, ачийн сүлбээтэй маш сайн харьцаатай байсан ажээ. ”3ая бандидын намтар”-т Авлайг яахин шийтгэх тухай зөвшин ярилцахад: Сэнгэ тэргүүлэн ноёд бүгд “Үхэх үл үхэхийг хаан та мэдэх” хэмээсэнд тэнд хаан ойр зуураа хэлэлцсэнд...Малиа хашиг өгүүлэв: ’’Үүнийг та хэн болгоноо. Авлай бишүү хэмээн үүнийг алах зөв. Эс албал улсыг нь цөмийг өгөх нь зөв.
Энэ хоёрын нэгийг хийх нь зөв хэмээсэнд” хаан ч ” Галдамбаа ч: (миний санаа бас тэр мөн хэмээсэнд ч) хаан ч та хоёрын зөв” [16] гэж тэмдэглэжээ. Энэ нь нэг талаар Малиа хашиг бол хошууд аймгийн хүн бөгөөд Авлайг яахин шийтгэх тухай асуудалд тэр урьдаар саналаа хэлснээс үзэхэд нилээд нэр хүндтэй байжээ. Нөгөө талаар Галдамбаа болон Малиа хашигийн харьцаа маш нягт байсныг [17] тусгажээ.Галдамбаа бөв Азийн олон үндэстнийг дайлсан дайны талаар төвд хэлээр бичигдсэн түүхийн сурвалжуудад ч дурдсан бий.
Үлгэрлэвэл: "Галдан (Галдамбаа- ишлэгч) угаасаа баатар байв. Тэр хасаг, бурууд (киргиз) хийгээд хотон (уйгур)-ын ихэнхи газрыг эзэлснээр барахгүй “Эрчис голын наад хөвөөнөөс Оросыг хөөж цаад хөвөөнд хүргээд тун их нэр сүртэй [18] болж байжээ. Тод бичгийн сурвалжуудад Галдамбаагийн хотон (уйгур) газар орноор дайнд мордсон тухай тэмдэглэл байхгүй боловч Шинжиангийн Ойрадуудын дунд Галдамбаа хотоны хааны дагиныг залж авахаар хотон оронд очсон тухай хэд хэдэн домог үлгэр байдаг.
Сонирхолтой нь Махмуд нарын зохиосон ’’Түүхийн тэмдэглэл”-д Галдамбаа Уйгурын Агасуг довтолсон, Кашгарыг дайлан Кашгар хотыг эзэлсэн, Уйгурын язгууртнуудтай холбоо тогтоож байсан, Эзэлж авсан Кашгар хотыг орхин ухран буцсан тухай мэдээ занги нилээд буй. Энэхүү "Түүхийн тэмдэглэл”-с үзвэл Галдамбаа 1660 оны орчим цэрэг авч Уйгур оронд хүрсэн нь үнэн лавтай байна.
Иймээс Ойрадуудын дунд тархсан хөгшидийн уламжлал яриа үндэс баримттай гэдгийг энэхүү түүхийн мэдээ бидэнд гэрчилж [19] байна. 1667 оны намар Галдамбаа Кэжинд 32 настайдаа нас барсан ба түүний нас буяныг ихэд дэлгэрэнгүй үйлдэж, хүүрийг нь чандарлан Төвдөд хүргүүлжээ. Далай лам чандрыг нь үлээж хийсгэсэнд зүрхэнд нь зүрх мэт чулуу байжээ. Ингээд Далай лам ”Сайн хүний ясан зүрхтэй хэмээх нь үнэн амой” гээд чандар ясыг хадгаар завсарлан мутартаа барьж үлээгээд түүний сүнс нэгэнт "Тэнгэрт төржээ” хэмээн айлдсан [20] байна.
Галдамбаагийн үхлийн шалтгааныг ...Цэцэн хаан насан өндөр болсон хойноо нэгэн залуу хатан авсан байна. Тэр хатан нь Хоо өрлөгийн ач Пунцагийн охин Өдөн-Агас гэдэг байв. Залуу хатны хүсэл таалалд хөгшин хаан үл тохирохын учир тэр Гага эмч гэгчтэй далдуур сэм нөхцсөн байв. Тэр байдлыг Галдамбаа ч мэдэж Галдамбаагийн мэдлээ гэдгийг хатан эмч хоёр ч гадарлажээ.
Тэгээд хатан эмч 2 энэ аюултай нууцаа чанд хадгалахын тулд боломжтой үе гарвал Галдамбааг алахаар зэхэж байв. Галдамбааг хамрын ханиад хүрсэнийг далимдуулан хор найруулан Өдөн-Агас дамжуулан өгсөн байжээ. Галдамбаа хорыг ууж 32 насандаа буюу 1667 оны намар Бижид газар нас барьжээ [22] гэж судлаач үзсэн байна.
Эцэст нь дүгнэхэд: Галдамбаа бол Очирцэцэн хааны хөвгүүн, Шүхэр дайчин хийгээд Сэнгэ хунтайжийн хүргэн, Галданбошигтийн хадам эцэг болох нөлөө ихтэй хүн мөртлөө нутаг усандаа хайртай дотоодын бүлгэмдэлийг хамгаас эрхэмлэдэг, харь дайсанд хатуу цохилт өгдөг, эрдэм ухаан, баатар зориг хосолсон нэгэн үеийн шилдэг гарамгай баатар цэргийн жанжин байжээ.
Домогт баатар Галдамбаагийн тухай Ойрадын ард түмэн аман уламжлалт дуу домгийг олон тоогоор зохион уламжилж энэ агуу баатараа дурсан санагалзаж байснаас гадна Ойрадын эртний түүхчдийг багтаасан олон үндэстэн угсаатны бичгийн мэргэд ч гэсэн Галдамбаагийн тухай сонирхон тэмдэглэж судалгаанд чухал гарын авлага болох олон тооны сурвалж бичгийг зохион туурвиж бидний үед уламжилсан байна.
Галдамбаагийн тухай Ойрадад тархсан ардын дуунуудаас жишээ болгон Ховд аймгийн Дуут сумын Алтайн урианхай нарын дуулж ирсэн хувилбарыг үзье.
Усны эхэнд хонхолзуур сойлгоостой
Улсын дунд Галдамба минчүүрсэн
Эр төрсөн Галдамба
Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба
Ард архалсан алагтай Галдамба
Асгаруулсан тавьсан тэвэгтэй Галдамба
Хэцэд архалсан хээртэй Галдамба
Хэнзлэн тавьсан тэвэгтэй Галдамба
Эр төрсөн Галдамба
Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба
Буурал ээжээ уйлуулсан Галдамба
Ботготой ингээ буйлуулсан Галдамба
Буман цэрэг дагуулсан Галдамба
Буугийн утаа бургиулсан Галдамба
Дахилт
Сая цэргээ дагуулсан Галдамба
Саадаг сумаа хавчуулсан Галдамба
Хурц хөх тамхитай Галдамба
Хунгийн хүзүүн гаанстай Галдамба
Дахилт
Хар хадны хахилгаатай Галдамба
Харцага бүргэдийн шүргээтэй Галдамба
Цахир хадны цахилгаатай Галдамба
Цахилгаа бүргэдийн шүргээтэй Галдамба
Дахилт
Хаан тэнгэрээс төлөөстөй Галдамба
Хаш цэнхэр нутагтай Галдамба
Эзэн тэнгэрээс төлөөстөй Галдамба
Эрхэт цэлгэр нутагтай Г алдамба
Дахилт
Зүүлт тайлбар:
-Раднаабадар. “Равжамба Зая Бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршив”. Ши Норов харгуулан тайлбарлав. “Хан тэнгэр” сэтгүүл. ШАХХ. Үрэмч., 1983. 4-р хугацаа
-Дамбапэлжид. Г.Лижээ.
"Монгол, Хятад харьцуулсан Ойрад монголын түүхийн сурвалж бичиг"-т сонгогдон орсон "Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн Ойрадын түүх”. Үрэмч., Р8, (4), (7), (19). Ши. Норов. “Галдамбаагийн тухай”. ’’Үүрийн цолмон” сэтгүүл. Үрэмч., 1988. № 9. Р36, Р38, Р39, Р42
(5), (6), (8), (9), (10), (12), (16), (20). Раднаабадар. “Равжамба Зая Бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршив”. Үрэмч., Р45, Р88, Р82, Р100, Р109, Р113, Р110, Р135
(11) . С.В.Златкин зохиож Ми Ми Лигийн хятадчилсан “Зүүн гарын хаант улсын түүх” (1635-1758). Шин Вэ хэвлэлийн хороо. Үрэмч., 1980., Р210 —ийн тайлбарын хэсэгт үз
(13), (14). (2). Дамбапэлжид. Г.Лижээ. "Монгол, Хятад харьцуулсан Ойрад монголын түүхийн сурвалж бичиГ-т сонгогдон орсон "Гаваншаравын тууж хэмээх оршив". Үрэмч., ....Р42, Р44
(15). “Ойрадын түүхэн сурвалж бичиг”. Үрэмч., ШАХХ. 1999, Р95
(17) . М.Улаан. “XVII зууны Ойрадын түүхийн судлал". ШАХХ. Үрэмч.,1999, Р95
(18) . Гончигдамбаравжаа зохиож. Мо Шуйвэйн нар орчуулсан “Амдугийн төр шашны түүх”. Үрэмч.,1988., Р53
(21) . “Усны эхэнд хонхолзуур" (түүхэн дууны судалгаа). Билгийн цагаан хадаг. Хо.Бадайгийн 75 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний өгүүллүүд. Үрэмч., 2005., Тал 184-205
(22) Цэцэнбат. "Хошууд баатар Галдмаа”. Баруун хойтын үндэстний дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл. Ланжу.,1998. ?
Эх сурвалж: "Хөх толбо"
Сэтгэгдэл0
saya gedeg toonii ner hediid bii bolson yum be mongol ug uu dunchuur jivaa gedeg ni tuvd ug uu
YAAGAAD SUULIIN UYED BARUUN MONGOLYN TUHAI SEDEV YAVAAD BNA AA ? TARHI UGAALT HIIGEED BNA UU "UVS" NAM AA
ЭНЭ ЗУРАГ АРАЙ ХӨГШИН ХҮНИЙ ЗУРАГ БАЙНА, ГАЛДМАА ДӨНГӨЖ 33-ТЭЙ БАЙХАА ХОРЛОГДОЖ ҮХСЭН БААТАР ХҮН, ТЭР ЧИГЭЭРЭЭ ДОМОГ ХҮН
Галдмаа гэж Маш баатарлаг эр байсан гэдэг. Аав нъ Очирт сэцэн Хаан, гэж Ану хатны эцэг нъ амъ насаараа тэмцэж Галданбошготын амийг аварч, улс орныг нъ босгож өгөөд сүүлдээ гэндэж Очирт Сэцэн хаан өөрөө орондоо унтаж байгаад Галданд алуулсан. Хүү Галдмаа баатарыг нъ галданбошогт нэг эмчээр нъ ч билүү эмэгтэй хүнээр сэм ХОР ӨГҮҮЛЖ АЛСАН гэдэг түүх байдаг даа. Хошуудууд бол уг гарал нъ язгуурын ойрдуудтай огт хамаагүй, зүүн зүг Буйр Нуур Хянганы уул орчмоос нүүж очсон Хасарын Угсааны Монголчууд даа!
shin chan
MUU HAR MUSLIM
MUSULMAN BAAAAASSSSSSSSSS
Энэ ямар тэнэг үхээр нь ийм тэнэг юм бичдэг байна аа? Таласын хөндий тэнгэр уулын ар Монголын нутаг байсан Ойрадуудыг хядуулж дууссаны дараа бусад нүүдэлчид нутагладаг болсон. Худгаас гарч үзээгүй мэлхийн өмхий амьсгалтай хар үхээр вэ чи. Аягүй бол Монголын сайнд атаархдаг хужаа үхээр л дээ энэ.
Юун муслим гэж. Хошуудын Галдмаа баатар муслим гэж бичээгүй байна.
Hoshuudiin Ochirt Tsetsen Hanii huu Galdmaa baatar bol jinhene haluun zurhtei eh oronch bsn yum shig tuuhen eh survalj bichiguud, tuuhen romanuudiig unshij bhad oilgogddog. Tereer, er biye-iin chadal huch, er zorig, baatarlag chanaraaraa uneheer 1000nd duursagdahaar jinhene 'Baatar Er' baij. Tegvel, eh oronch setgelgee, tuunii gol amin helhee bolson ev negdliin ach holbogdliig hen hunees gunzgii oilgodog, chuhalchildag oyunii ih tsaraatai 'Baatar Er' baij. Ene utgaaraa 'Biye baatar bol negen uye-iinh, Bileg baatar bol myangan uye-iinh' hemeeh ugnii ilerhiilel met...
Negen udaagiin hoshuud bolon Hasagiin tsergiin tulaand Baruun Mongol dayanaar aldarshsan Yangir baatariig halz tulaand duudaj, 17hon nastai Galdmaa huu nas byar tegshirsen Yangiriig morinoos unagaaj bsn gdg. Iinhuu olon ersiin tsus ursalgui, baildagch taluudiin hamgiin shildeg baatar ers halz tulaldaj Galdmaa huu diilsneer Hoshuudiin tsereg yalsand tootsogdoj bsn tuuhtei gedeg...
Baruun Mongolchuudiin dund sayahanii uye-iig hurtel "garaa aldsan Gaga" gej haraal bsn ni deerh tuuhtei holbootoi yum. Uchir ni Galdmaa baatriig ustgahaar horiin erondog nairuulsan Gaga geechiig gariig ni tas tsavchij shiitgesen gedeg...
ENE HEND HAMAATAIM BE,HUJAAGIIN KINOGOOR GARAAD DUUSTSAN KINO BICHEED BAIHIIN
oirad bol mongol bish, uvs bol oirad bish, sonoson balarsan yumiig suuliin uyed yun ih yaridag boloo ve. hen yamar sanaatai tarhi ugaalt hiigeed bgaan?
Bitgii huts uuh tuuhee medchdeed olon yum solior. Oirad bol Mongol. Mongoliig golomtiig halhaas hoish 60 jil sahisan baatarlag ard tumen shuu. Manjuud ushirhuud hun amiinh n 75-85 % iig n hyadsan bolhoos bish, bugd baisan bol bas dahiad neg 2 saya garan mongolchuud bidnii baruun tald baih bailaa
Буруу байна ааа!!! Галдан хэзээ ч Монголын төрийг баръсан түүх байхгүй. Бүр дөхөж очоо ч гүй. Харин Ойрдын Эсэн Тайш өөрийгөө хаан гэж зарлаад нэг жил хүрээгүй, 10 сар орчим Монголыг захирсан нъ үнэн. Өөр бас нэгэн удаа бол Оросын бууны нохой Цэдэнбал 30-аад жил Монголын төрийг мэдэж явсан үе бий.
ойрад бол монгол, увс ч гэсэн монгол ном уншиж нүд тайлсан хүн ийм юм бичихгүй дээ. өөрийнхөө мэдлэгийн хүрээг бусдад ингэж гайхуулах ямар хэрэг байна вэ? бас энэ бол тархи угаалт огтоос биш учир нь одоо л монголын соёл дэлхий дахины анхаарлыг хүчтэй татаж, гадаадынханд өөрсдийгөө танилцуулахад бд өөрсдөө соёлоо судалсан байх хэрэгтэй шүү дээ зөвхөн судалгаа эрчимчиж, монголоо өөрсдөө судлах нь ихсэж байхад бид баярлах хэрэгтэй болохоос тархи угаалт энэ тэр гээд байвал монгол яаж хөгжих билээ дээ.....
nan zurag hanaas absan zurag be nadchin za mongol bataariin zurag bish kazakh baatatiin zurag bna.xa xa xa
durvun oirduud turd garah geel zuhaldaad bgan biz deee 2 udaa tur barisan gej bi er ni boddog neg ni galdanboshigt nuguu ni 21 onoos hoish 90 onoos umnu hen baij bolhuu? yagad ingej bodoh bolov gevel chonomiin shulgen deer 4 oird tur barij geel gardag ter hun shuudal helsen baigaa 3 dahia bariulbalch tur uimene dee unuu tsagt
chamaas hujaa uner garad bn
Буруу байна ааа!!! Галдан хэзээ ч Монголын төрийг баръсан түүх байхгүй. Бүр дөхөж очоо ч гүй. Харин Ойрдын Эсэн Тайш өөрийгөө хаан гэж зарлаад нэг жил хүрээгүй, 10 сар орчим Монголыг захирсан нъ үнэн. Өөр бас нэгэн удаа бол Оросын бууны нохой Цэдэнбал 30-аад жил Монголын төрийг мэдэж явсан үе бий.
4 oirad olon udaa tur barij bna.esen haan,tsedenbal,batmunkh,elbegdorj
тэр арай үгүй байх аа олон л удаа төр барьж байна ш дээ түүхээ судлаач дээ
та шүлэг бус бидэнд өвлөгдөн ирсэн сурвалжуудыг унших хэрэгтэй тэгж байж ойрадууд улсдаа бас хэрэгтэй зүйл хийснийг мэднэ шүү дээ. хамаг бурууг тэдэн лүү чихих нь хөөрхий арга ядсан хүний санаа юм биш үү
Галдмаа гэж Маш баатарлаг эр байсан гэдэг. Аав нъ Очирт сэцэн Хаан, гэж Ану хатны эцэг нъ амъ насаараа тэмцэж Галданбошготын амийг аварч, улс орныг нъ босгож өгөөд сүүлдээ гэндэж Очирт Сэцэн хаан өөрөө орондоо унтаж байгаад Галданд алуулсан. Хүү Галдмаа баатарыг нъ галданбошогт нэг эмчээр нъ ч билүү эмэгтэй хүнээр сэм ХОР ӨГҮҮЛЖ АЛСАН гэдэг түүх байдаг даа. Хошуудууд бол уг гарал нъ язгуурын ойрдуудтай огт хамаагүй, зүүн зүг Буйр Нуур Хянганы уул орчмоос нүүж очсон Хасарын Угсааны Монголчууд даа!
Ýðýëõýã çîðèãòîé,áààòàð äàé÷èí,õàëóóí çóóðûí ýâèéã õè÷ýýã÷,óõààëàã öýöýí ãýýä Ãàëäàìàà áààòðûí òóõàé ìàãòàõ ¿ã áàãàäàõ èõ ýð áàéñàí ãýäýã.Õàâò Õàñàðûí õîé÷èñ,õîøóóäûí Î÷èðò ñýöýí õàíû õ¿¿,Àíó õàòíû ýöýã,Ãàëäàí õààíû õàäàì áîëîõ ýíý õ¿í 23-õàí íàñàíäàà, Áóõàðûí öýðãèéí õîøóó÷ 38 ìÿíãàí öýðýã äàé÷ëàí Îéðäîä õàëäàõàä èõ öýðãèéã õ¿ëýýëã¿é,3-õàí ìÿíãàí öýðýã àâ÷ ãýíýä¿¿ëýí äîâòîëæ ñàíäàðãààä,ìºðäºí õººæ Êåê ãîë õýìýýõ ãàçàð äàðñàí áàéäàã.Õîæèì õàñàãèéí øàëãàðñàí áààòàð, õàñàã ò¿ìíèé äîìîãò ýçýí Ñàëêàì Æàíãèð õàíûã õàëç òóëàëäààíä ÿëæ ººðèéí ãàðààð õºíººñºí ãýäýã.ªºðèéí ýöýã Î÷èðò ñýöýí õàí áîëîí ò¿¿íèé ä¿¿,àâãà àõ Àáëàé õàí íàðûí õîîðîíä ªâºã ýöýã Áàéáàãàñ õàíû ºâèéã áóëààëäñàí äàéí äýãäýõýä,àâãà àõ Àáëàéí õ¿¿,ººðèéí ¿åýë Öàãààíòàé ñàíàà íèéëýí ýöýã áîëîí àâãà àõ õî¸ðûíõîî çýâñýãò ñºðãºë人íèéã çîãñîîæ,ýâë¿¿ëæ áàéñàí èõ ìýðãýí óõààíòàí þì.Õîæèì ººðèéí ýöãèéí áàãà õàòàíä õîðëîãäîí äºíãºæ 30 ãàðàí íàñàíäàà Òýíãýðò õàëüñàí öóóò áààòàð ýð áèëýý. Õàñàðûí óäìûíõàí õýçýýíýýñ õàâòàé,áààòàð áàéñàí íü îëîí ò¿¿õýýñ õàðàãääàã ë äàà.Ãàëäàìàà áààòðûí îõèí Àíó õàòàí ýöýã øèãýý ýðýëõýã á¿ñã¿é áàéñàí òóë Òóóë ãîëûí Òýðýëæèä Ìàíæ Äàé÷èí ã¿ðíèé Ýíõàìãàëàí õààíû öýðýãò á¿ñëýãäýí ãàðöã¿é áîëìîãö ººðºº õóÿãëàí,òóã àâ÷ äàéðààä äàéñíû àíõààðëûã ººðòºº òàòàæ, Ãàëäàíä çóãòàõ áîëîìæ îëãîîä ººðºº áóóíû ñóìàíä îíîãäîæ ¿õñýí ò¿¿õòýé þì.Ýðýëõýã ýöãèéí ýðýëõýã îõèíä Ãàëäàí äààí÷ áàãàäñàí ýð áàéñàí äàà.Ýçýí Áîãä ×èíãèñ õààíû ãîëîìò áîëîõ Õàëõ ðóó äàéñàãíàí õàëäñàí àéìøèãò í¿ãýëäýý òîõèðñîí øèéòãýëèéã Äýýä Òýíãýðýýñ õ¿ðòýæ ¿õëèéí ìóóãààð àìèà õîðëîæ òîíèëîõ øèâ.Ãàëäàìàà áààòàð øèã áààòðóóä Ìîíãîë ãàçàð äàõèí äàõèí òºðºë îëîõ áîëòóãàé.Ìîíãîë ¿íäýñòíèé ýðõ àøãààñ óðâàñàí äàéñíóóäûã äàðàí ñºíººõ áîëòóãàé.
одоо хасарын хойчис хошуудууд хаан байн вэ? Галдамаа баатарын үр хүүхэдүүд нь хаан байна вэ
Эзэн Богд Чингис хааны голомт болох Халх руу дайсагнан халдсан-----------Гэж үхсэнээ донгсоод байгаа юм ббэ?------------Халхууд Одоогийн БНХАУ--ын нутаг болох Хөлөнбуйр хавиас нүүж ирсэн юм шүү.------------Ирээд Манж нарын Вассаль болцон байсныг нь Галдан хаан чөлөөлхөөр орж ирсэн юм.
Îäîî õîøóóäûí õîé÷èñ ªâºðìîíãîëûí Àëàøà àéìàãò àìüäàð÷ ñóóãàà.Óã ÿçãóóðàà ÿðüâàë ªâºðìîíãîëûí õîð÷èí÷óóä ÷ Õàâò Õàñàðûí óäàì ìºí.Õîð÷èí,õîøóóä õî¸ð íýã ÿçãóóðòàé þì.
Галдмаа баатар, Ану хатны шууд удмын үр байнаа би. Өвөг дээдсүүд маань бидэндээ заларсан байгаа. Удахгүй Ану хатан залрана даа.Төр түмнээ тэтгэж, засах болноо. Төрбайх хаан ч заларсан. Холбоо барихыг хүсвэл messenger хаяг : tumee_choi@yahoo.com
HHHUUUUUUUUUUUUUJAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA
yr ni bol chi ooroo hujaa sh dee
Ховд аймгийн Булган сум гэж торгуудын ганцхан сум монгол улсад байдаг. Уг суманд цөөн хошууд нар 1900-д оны үед ирж суусан гэсэн. Одоо бараг торгууддаа холилдсон юм гэсэн. Өөрөөр монгол улсад байхгүй.
hobdiin durgun sumand baidag shuu
uvsiin tes-d hoshuud hymyys bj l bna lee
Бидний цөөхөн монголчууд бие биенээ хайрлаж явбал зүгээрсэн. Халх, ойрад гэх мэтээр ялгаварлах нь буруу. Бүгд л Бөрэчино, Гоомаралаас улбаатай монголчууд шүү дээ. Нууц товчоогоо сайтар уншваас Дубасохорын дөрвөн хөвүүн Добу мэргэн авгаа үл тоон нүүж, дөрвөд овогтон болов гэж буй. Ойрадын гарал нь энэ буюу. Мөн ойн ард гэснээс үүдсэн гэх нь ч буй. Ямар болов ч бид нэг үндэстэн юм шүү. Гаднын явуулгаар дотроо хагаралдаж байдгаа болих хэрэгтэй л дээ. Галдмаа баатар бол яах аргагүй баатар зоригтой, цэцэн ухаантай монгол баатар юм шүү.
халуун элгэ нэгт ахан дүүс минь эе эвтэй амар амгалан орших болтугай Дээдсийн баатарлаг ариун үйлс бүхэн үр удмаа тэтгэх болтугай
баярлалаа
Khoshuuduud Uvsiin naranbulag, umnugovi,Ulgii, Tes Malchin baidag shuudee bas Hovd aimgiin durgun, Bulgan sumand bas baidag
Хошуудууд Монгол улсын иргэний бүртгэлд ХОШУУД гэдэг нэрээрээ бүртгэгдэх болсон хуучин бол Ховд аймгийн Булган суманд байгаа хошуудууд торгууд гэж бүртгүүлж явсан алдаа бий.Хошуудууд Дээд Монголд буюу Төвдийн өндөрлөгт ихэнх нь бий. бас Алшаад бий .Монголд байгаа хошуудууд одооноос хошууд гэсэн нэршлээрээ улсын бүртгэлд бүртгүүлж яваарай.Яс үндэс солиулахад Улаанбаатарт бол ИБМТ очиж солиулна.Элдэв явдал чирэгдэлгүй сольж байгаа шүү
ээ чааваас даа ингээд баатруудаа мартаад л байна даа
XALX XAYGTAI GOLOGNVVD HUTSJIL BAIG HEND YMAR XAMAATAI YM END NART YMAR BAXARXAM TVVH BAIX YM BISH HDN ZOLBINGUUD
Бүгдээрээ эвтэй найртай амьдарч, нэг нартын амидрал амар тайван орших болтугай
Umnu goviin Hanhongor sumand hoshuud bga