АН-ын нэр дэвшигчид тодорсны дараахан энд тэндгүй гомдоллосон, дургүйцсэн, уурлаж шатсан мэдэгдлүүд сошиалаар нэг хөвөрч эхэллээ. Гол нь нэр дэвшилт нүдээ олсонгүй гэдгээс үүдэлтэй бухимдал юм. 100 сая төгрөгөө тушаачихаад нэр дэвших мандатаа авчихлаа гэж найдсан нь эндүүрэл байсан нь харагдаж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан, “Хишиг арвин индустриал” компанийн ерөнхий захирал М.Тулгат нэр дэвшихээр 4 жил бэлдэж, 100 сая төгрөгөө хандивласан ч мандатаа авч чадсангүй. Үүнд дургүйцсэн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан “Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой. Би угаасаа өөрийгөө дааж амьдрах хүн. Би бодлого тодорхойлоход л оролцъё гэсэн юм. Намайг нэг төрийн албаны дарга даамал суудал горьдогч гэж харсан бол ёстой уучлаарай.
“Улс төрийн дэмжлэг” иш чааваас өөрсдийг нь дагаж намирдаг гаруудтай андуурсан бололтой. Шулуухан хэлье төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана. НИТХ, дүүргийн ИТХ би дэвшихгүй. Тэнд хийх юм надад алга. Би асуудлыг үндсээр нь шийдэхэд оролцъё гэсэн юм. 16 оны сонгуулиас авахуулаад бараг тэрбумыг, сэтгэл санаа цаг хугацааг энэ намд, гол нь үзэл санаандаа хандивласан” хэмээн уур бухимдлаа илэрхийллээ. М.Тулгатын араас хэчнээн олон хүн тэсрэхийг таашгүй.
Түүнээс гадна улстөрийг сонирхон судалдаг, анхааралтай хардаг сэхээтэн залуус ч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тэдний нэг болох Б.Дөлгөөн гэдэг эмч залуу “Өчигдөр намууд УИХ-д өрсөлдөх хүмүүсээ зарлалаа. АН лав зөв хүмүүсээ гаргаж чадсангүй, дотроосоо мундаг залуусаа дэмжсэнгүй. Маш их цаг хугацаа зарцуулж, золиос гаргаж, том том ажлуудыг гүйцэтгэж ирсэн хариуцлагатай хүмүүсийн хүч хөдөлмөр болон итгэл үнэмшлийг зүгээр л мөнгөөр зарчих шиг болов. Үр дүн нь санаснаар бүтээгүй тул харамсалтай байна. Гэхдээ улс төрийн карьер нь дөнгөж эхэлж байгаа залууүсийг, харьж яваа өвөө нар бариад бариад удаан дийлэхгүй л дээ. Нөлөө нь өсөж, нийгэмд танигдаж, хүч нь амтагдаж байгаа залуусын хувьд энэ анхных бол, удахгүй нөлөөгүй болох гэж байгаа өвөө нарын хувьд энэ оны сонгууль сүүлийнх нь байх. Тиймээс өвөө нар урт хугацааны биш харин богино хугацааны зорилго тавин шийдвэр гаргаж байх магадлал тун өндөр гэж харж байна. Таньдаг болон таньдаггүй мандатаа авч чадаагүй залууст нэг юм сануулахад, өнөөдрийн ялагдал бол маргаашийн амжилтын суурь нь юмшүү! 10 жилийн дараа эргээд харахад инээд хүрэхээс гадна, урт хугацаандаа амжилтад хүрэхэд эерэгээр нөлөөлөх боловуу. Яг одоо маш хэцүү байгаа байх, гэхдээ энэ бол бас нэгэн амьдралын шалгуур. Улс төрч нарыг хүрсэн цэг, албан тушаалаар нь биш харин оролцсон үйл хэрэг, туршлагаар нь ангилдаг гэж би боддог. Шударга бус ч гэсэн та хэдийг улам л “seasoned politician” болгох улс төрийн туршлага болж байна. Тиймээс бууж өгөхгүй тууштай л байдаг юм шүү залуусаа! Энэ гашуун ч гэсэн "түлхүүр" туршлагатан нарыг улам хүчтэй, нэг салбарын үе тэнгийнхнээсээ ч илүү болгох болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн АН-ын нэр дэвшигчдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
Ийм үзэл бодол АН-д аль хэдийнэ бүрэлдэж эхэлсэн бөгөөд нэр дэвших процессийн дараа үерийн ус шиг зад татах шинжтэй болчихлоо. 100 саяын авлигаар мандатаа авсан нэр дэвшигчид АН-ын задрах замыг шулуутгав.
Сэтгэгдэл0
АНаас мандат авч чадаагүй залуус бөөн өс хонзон уур бухимдал л гарч бна даа Энэ удаа итгэл дааж чадсангүй гэвч улс орныхоо чөлөө чадах бүхнээ хийнэ залуусаа хамтдаа зүтгэнээ гээд хэлчих ухаан алга уу
АН ямар энэ хэдэн дебилийн нам уу иргэд дэмжигчгүй бол зүгээр лл лалрууд залуу сайн байна амжилт хүсье
Uurlhaas yahav olon jil hii gesen iymiig n hiigeed og gesen iymiig n ogood yavj bhd gadnaas Uynga, Baasahu, Javhlan metiin nuhod shuud orj ireed devsheed yavchihaar chin.
Өөр өөртөө эзэн бай. Коронагийн сургамж энэ шүү. Нам гэж навсагнах цаг дууссан. Корона наад намыг чинь тараагаад үгүй хийх байх.
ккк. Ардчилсан залуучууд арай бага идлээ юу? Яагаад үхэн хатан зүтгээд байна? Монголчууд тэнэг биш ш дээ.
Uhsen baasnyhan ardchilsan bhav dee. MAN namyg ardchilsan gej solivol taarna. AN bol old commy nam
ха ха энэ нусан таглаанууд цунх баригч бегс долоогч нар л ингэж авирлана Амбиц нь хун цочмоор Негее хэдээ урж тасдан идэхэд бэлэн ийм л оркуудыг тэд еерсдее бий болгосон юм шуудээ
АНам Эрдэнэ ээ Монголын ард түмнийг сонгогчдыг бүү басамжилан,доромжлооч ээ? Наад Монголыг худалдсан хулгайч,оффшорчин Баярцогт,Да.Ганболд,Батбаяр гм-ийн Гэмт хэрэгтнүүдээ татаж аваач дээ,нэр цэвэр залуустаа боломж олгооч дээ.Та нар АНам ийм утгагүй сонголт хийснээрээ навс унах бэлтгэлээ хийчихлээ дээ,харж л байгаарай сонгочид бид мал биш шүү,АНамынхан.
Хишиг арвин чинь Зикагийнх биздээ! Ахлах зовлогын л нэг арга таагчиг л даа!
Ардчилсан намын нэр дэвшигч нарыг хар л даа. Кёкушюзан Батбаяр гэхэд эхнэртэйгээ гэмт хэрэгт шалгагдаж байгаа гээ биз дээ. Гэтэл хоёулаа нэр дэвшиж байх юм. Энэ тэгээд шударга ариун явдал уу???
Төр барина гэдгийн төрийн мөнгө идэх, эрх мэдэлд дулдуйдаж гэмт хэргээс зайлах арга хэрэгсэл болгосон хэдэн ухнаасаа ядаж жилийн өмнө салах байсийм. Даанч нөгөөдүүл нь шоронд орохоос үхтлээ айж албан тушаалаасаа зууралдсаар байгаад намыг баллаж орхилоо
Хаха. Та нарын 100 саяар зөнөг өвгөн Батүүлийгээ дэвшүүлсэн үү. Батүүл 100 саяа өгч үү.
1 саяын шантааж Хажидмаагийн нэр байхгүй байсан даа...
Батүүл хоцрогдсон нь яринаас харагдаж бна.90 онд л ардчилал батүүл байхгүй бол ардчилал байхгүй гэнэ.танд хувьчлаад өгчихөөгүй.Газар өгөөдөх.Батүүлд дэвших эрх өгвөл сонгуулийн хорооны гадаа эсэргүүцэл хийнэ.
энэ нам жинхэнэ жорлон болжээ!
МАН ч адилхан гэсээн. Угаасаа ч нам гэж бутэхгуй нехдуудийн булэглэл шуудээ.
Olon hunii 100 say tugrug Erdeneegiin karmand orson
Ардчилсан нам хойтхоо нэг мөр уншваа гэж
Авилгын хэрэгтэй гэмт хэрэгтэнгүүд бүгд АНаас нэр дэвшиж байна.Ард түмэн тэдэнд санал өгөх үү.АНыг ялагдуулахаар сруулж байна ш дээ.
Aanai l hugshin ardchilagch nar uzej dee. Odoo hurtel hugshchuuliin holboondoo ordoggui zaluu humuusiig doromjilj bui humuus Mongold gai bolj bh
Би жирийн нэгэн сонгогч. Ийм АН болон нэр дэвшигчидтэй байгаад сэтгэл гутрана.
ENE ARDCHILSAN NAMIIG XEZEECH DEMJIXGYI ENE NAM JU XIIJ BYTEESEN JUM BEE ARD TYMEEN TA BYGD MEDEJ BAIGAA ENE ADCHILSAN NAMIIN GISHYYDEES NEG SHIRXEG OT XORGOIG DEMJIX XEREGGYI ED NAR OTOND BARIGDSAN BUZAR XAMGIIN ADGIIN BIRUSNUUD TA NARIIG KORONA ABCH ODNO
Өөрсдөдөө сөрөг санал өгүүлэх боллоо доо АН