sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. Дэлхийн даяар илэрсэн коронавирусний халдварын тохиолдол мягмар гарагт 100 сая давлаа гэж АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлжээ.
Их сургуулийн мэдээлснээр, 100 032 461 хүн коронавирусний халдвар авснаас 2 149 385 нь нас барсан бол 55 сая гаруй хүн эдгэрсэн байна.
Халдварын хамгийн олон буюу 25 335 606 тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бол тус улсын дараагаар Энэтхэг (10 676 838), Бразил (8 871 393) улсууд орж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг