Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Хөвсгөл аймгйин Ханх суманд хэд хэдэн байшингийн хана цуурсан сурагтай. УОК хаана байна вэ? Унтацгааж байна уу!!!
YOK yah estoi um delhiid odoogoor gazar hodlooltiig yamar ch shinjleh yhaan uridchilaj taaj medehgui bga manai YOK bur medehchgui
Чиний боловсролгүй, тэнэг, мулгуу, харанхуй тэнэг чинь зарлаад байх зүйл мөн үү. Газар хөдлөхөд УОК ямар хамааралтайг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаач гэвэл чи мал гэдгээ харуулах биш үү.Чамд гэж хэлэхэд тэнэгээ нууж бай.
Хийх ажилгүй хүмүүст хэдэн сар амны зугаа болгох сайхан сэдэв гарч ирлээ!! Хариугүй сүйрэх гэж байснаа гайхаад л , өөрсдийг нь аврах арчлан хамгаалах талаар юуч хийгээгүй ОК, ЗГ хаа бн?! гээд л явж өгнө биз??!
юу гээд бгаан бэ байгалийн гэнэтийн үзэгдэлийг тэрний оронд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж залбарч дээдэлцгээ
цахилгаан станц гэмтээгүй бол боллоо 1979 онд станц дэлбэрхэд өчнөөн хүн үхэж станц бөмбөгдүүлсэн шиг байсан орос тулдаа вагоон вагоноор төхөөрмж онгоц онгоцоор ачиж рж мянга мянган мэргэжилтэн шинээр хийж билээ том том машины хиртэй мотор хананд шаагаад зоогдчихсан байсан шүү хэзээд бэлтгэлтэй байх хэрэгтэй галуут нуураас авдаг өндөр хүчидлийн шугам л найдвартай
Bitgii huts tenegee chamaar zaalgahgui
Bitgii huts tenegee chamaar zaalgahgui
УБ хотын аль дүүрэгт, яг аль байшин барилгууд газар хөдлөлтөд хамгийн эрсдэлтэй (хамгийн амархан нурах) вэ гэдгийг маш тодорхой тогтоож мэдээлэх хэрэгтэй байна шүү!!! Айлгах зорилгоор биш, ач холбогдол нь: оршин суугчид нь бусдаас илүү бэлтгэлтэй байх ёстой!! Тийм биз дээ??
UB hotod 8 balltai gazar hudluud l chanaryg ni shalgaad ugchihuusei! Humuus ch bair gej guihgui Buurunhii ger luugee guine de!
70 аад оны хорооллуудын угсармал барилгууд газар хөдлөлтйн хэдэн бааллд аль хир тэсвэртэйг хэлээд өгөөч нуух зүйлгүйгээр.
лениканд хрущевууд унаж брежневүүд үлдэж байсан нууртай газар цунами үүсч болно дэлхийн соронзон сибирт шилжиж байгаатай холбоотой байж болно