sonin.mn

ТЕХРАН, 2025 оны тавдугаар сарын 5 /DW/. Хатуу түлшт хөдөлгүүртэй “Qassem Basir” гэдэг шинэ баллистик пуужинг өнгөрсөн сарын 17-нд амжилттай туршсан тухайгаа Ираны эрх баригчид ням гарагт мэдэгджээ. 

Тус улсын Батлан хамгаалахын сайд Азиз Насирзаде төрийн мэдлийн “IRIB 2” телевизэд ярилцлага өгөхдөө, энэхүү пуужин нь маневрлах чадвар сайтай тул "THAAD, Patriot зэрэг агаарын довтолгооноос хамгаалах цогцолборууд, мөн Израилын эзэмшдэг системүүдээр устгахад хэцүү" хэмээн онцолсон байна.




Тэрбээр мөн "хэрэв Иран улс руу довтолбол хатуу арга хэмжээ авахад бэлэн байгааг” АНУ-д анхааруулсан байна. Түүнчлэн Техран "хөрш орнуудтайгаа найрсаг, ахан дүүсийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг, гэхдээ хэрэв зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд хөрш улсуудынх нь нутаг дэвсгэрт байрладаг Америкийн баазууд Ираны зэвсэгт хүчний хувьд "хууль ёсны бай" болж болзошгүй гэж мэдэгджээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг