
УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай холбоотой хоёр чухал хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Эхнийх нь, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, хоёр дахь нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл байв. Гэвч гишүүд хоёуланг нь Байнгын хорооны босго давуулалгүйгээр хойшлуулах шийдвэр гаргасан юм.
Уг нь энэ хоёр асуудлын ач холбогдол, мөн чанарыг жирийн иргэд ч ойлгохоор энгийн байгаад байгаа юм. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл гэхэд бид угаасаа нефтийн бүтээгдэхүүн дээр Оросоос бараг 100 хувь хараат байдаг.
Ойрын жилүүдэд энэ байдлаас мултрах сураг ажиг алга. Тиймээс нисэх буудлын менежмент зэрэг асуудал руугаа халихгүйгээр агаарын хөлгийн түлш нийлүүлэх дээр бол хамтрахаас өөр гарч байхгүй юм. Харин үүний оронд манай УИХ, Засгийн газар нэн даруй нефтийн хайгуулыг эхлүүлж, олж тогтоосон “цэг” бүрээ дагуулаад том, жижиг оврын нефть боловсруулах үйлдвэрийг барьж эхлэх эрх зүйг санаачлан бий болгох хэрэгтэй. Нөгөөх нь болох Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр ч болгоомжлох бус боломж гэж үзэх нь зүйтэй. Учир нь Монгол Улс энэ хэлэлцээрт багтчих гэж олон жилийн туршид хүсэлт тавьж ирсэн. Орос зөвшөөрч байгаагүй юм. Харин одоо Оросын тухайд гадаад нөхцөл байдлаасаа болоод “олуулаа харагдах” хэрэгцээ үүссэн. Тиймээс Монголд “…За, орвол ор” гэсэн боломжийг гаргаад байгаа юм. Гэтэл тодорхой хэсэг бүлэг бизнесийн эрх ашиг улс төрд нөлөөлснөөр энэ хэлэлцээрийг хоёр дахь удаагаа хойшлуулж байна. Энэ долоо хоногт дахин ярина.
Ер нь бол, Орос улс дэлхийн сүүлийн үеийн улс төр, эдийн засгийн хөдөлгөөнөөс болоод өөрийнхөө хэрэгцээг яая даа гэхээр болсон. Тэгэхээр “…Манай зах зээлийг эзлээд орж ирхийн тулд Евразийн хэлэлцээрт уриад байгаа юм” гэдэг бол зүгээр л тархи угаалт юм.
Бод доо, 190 сая хүнээ хангах хүнс, бусад хэрэгцээгээ манай гуравхан сая хүнтэй зах зээлд нийлүүлээд ямар ашиг олох юм бэ. Харин манай үнэгүйдээд байгаа ноос ноолуурынхан бүтээгдэхүүнээ экспортолж, жинхэнэ зах зээлийг мэдрэх хэрэгтэй юм. Тэр байтугай, “АПУ” компани сайхан монгол архиа, “Өгөөж”, “Жүр үр”-ийнхэн шар тостой боов боорцгоо экспортолж болно шүү дээ. Том зах зээл дээр илүү л томорно. Нөгөөтэйгүүр, энэ хоёр хэлэлцээр бол Монгол Улсын гадаад бодлого юм. Өнөөдөр ч яригдаж байгаа элд биш. Евразийн худалдаан хэлэлцээрийг л гэхэд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Орост албан ёсны айлчлал хийхдээ Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисянтай уулзаж энэ талаар ярьж байв.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арванхоёрдугаар сард Орост айлчлах үеэр, хоёр Ерөнхийлөгч Улс төрийн тунхаг гаргасан талаараа хамтарсан мэдэгдэл хийсэн. Тэгэхэд В.Путин “…Орос улс нь Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна.
Монголын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Энэ хүрээнд “Роснефть” компани Улаанбаатарын олон улсын нисэх онгоцны буудал дахь түлш цэнэглэх шинэ цогцолборын операторын хувьд бүртгүүлэхээр ажиллаж байна” гэсэн. Түүнчлэн Оросын ерөнхийлөгч В.Путиныг өнгөрсөн намар манай улсад айлчлах үеэр хоёр Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийсэн. Тэр үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Энэ хэлэлцээр нь манай хоёр улсын худалдааны эрх зүйн орчныг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит шинэ боломжийг бий болгоно хэмээн үзэж байна” гэж байв. Өөрөөр хэлбэл, аль аль нь хоёр улсын гадаад бодлогын түвшинд яригдсан. Яригдаад цөөнгүй жил болсон. Гэвч, УИХ-аар эдгээр хэлэлцээрийг хэлэлцэх үеэр гэнэт болгоомжлол үүсэж, улмаар эсэргүүцэж шүүмжилсээр “…Хойшлуулъя” гээд хэлэлцэхгүй орхих болов. Уг нь энэ бүхнийг хэн ярьж тохирсон нь гол биш, Монгол Улсын л дотоод зорилго, гадаад бодлого яригдах ёстой. Ийм асуудлаар улсаараа “нэг ам”-тай байх учиртай юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Монгол бол Ерөнхийлөгчийн бус Парламентийн засаглалтай улс орон гэдгийг монголчууд өөрсд өө сайн мэдэж аваг л дээ !
Хувхай Оростой харилцаагаа түр зогсоо. Дайнаас цэргээ татах хүртэл
Монгол бол Ерөнхийлөгчийн бус Парламентийн засаглалтай улс орон гэдгийг монголчууд өөрсд өө сайн мэдэж аваг л дээ !
Монгол бол Ерөнхийлөгчийн бус Парламентийн засаглалтай улс орон гэдгийг монголчууд өөрсд өө сайн мэдэж аваг л дээ !
Энэ УИХ Монголчуудын ба Монголын эрх ашгийг огт хайхрахгүй байна Юмны үнэ асар ихээр нэмэгдэж байхад ганц ч гишүүн ярихгүй байна УИХ дэндүү мэдлэг мэдээлэлгүй баына яхурлаа тасалж гадаадаар зугаалах боловч Хятадын эдийн засаг асар том хчмралд орж байгааг огт мэдэхгүй байна яхчтад хүнд өолохлоор Монголын эдийн засаг их хүндэрнэ Тэр талаар УИХ д өөррийн гэсэн оылголт төлөвлөгөө огт баыхгүй байна тэгсэн мөртлөө юм хиых гэж чдаж байгаа Засгийн газрын санаачилгуулыг гацааж Монголын эрх ашигт гай болж байнаа
Оростой муудалцуулах ажлыг хужаа угшилтай хэдэн олигархи луйварчид л эсэргүүцээд байгаа юмаа,Монголыг ядуу байлгах,Оростой харилцаа холбоогүй болгож,эдийн засгийг нь сулруулж, хужаагийн өрийн дөнгөнд оруулж, тажикстан шиг хужаа цэрэг оруулан хужаад нэгтгэх хорон бодол цаанаа явж байгаа шүү дээ гээд шулуухан хэлчихвэл монголчууд эрхбиш ойлгох биз,энд муур цагаан болон хар байх нь чухал биш,гагцхүү хулгана барих нь л чухал гэдэг шиг,засаглал Парламентийн байх, Ерөнхийлөгчийн байх огт чухал биш,гагцхүү МОНГОЛ улсын эрх ашиг л нэгдүгээрт байх,ард түмний аж амьдрал л сайжирч байх ёстой бөлгөө
Монгол бол Ерөнхийлөгчийн бус Парламентийн засаглалтай улс орон гэдгийг монголчууд өөрсд өө сайн мэдэж аваг л дээ !