
ТЕХРАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /NHK/. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ ерөнхий захирал Рафаэль Гросси нар Ираны нийслэл Техран хотноо лхагва гарагт хэлэлцээ хийжээ.
Тэдний уулзалт ирэх бямба гарагт эхлэх Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран, АНУ-ын төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээний өмнөхөн боллоо.
А.Аракчи, Р.Гросси нар өнгөрсөн долоо хоногт эхэлсэн АНУ-Ираны хэлэлцээний талаар санал солилцсон хэмээн таамаглаж байна. А.Аракчитай хэлэлцээ хийснийхээ дараа Р.Гросси олон нийтийн сүлжээнд бичихдээ “дипломат ажиллагаа нэн шаардлагатай байгаа энэ цаг үед ОУАЭХА-тай хамтран ажиллах нь Ираны цөмийн хөтөлбөрийн энх тайванч шинжтэй гэдгийг батлахад зайлшгүй шаардлагатай" гэжээ. Уулзалтын өмнө Ираны Гадаад хэргийн сайд хэлэхдээ, Иран улс санаа зовоож буй аливаа асуудлаар итгэлцлийг бий болгоход бэлэн байгаа боловч уран баяжуулах зарчмыг тохиролцох боломжгүй гэдгийг дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйн тулд тус улсад шахалт үзүүлсээр байгаа юм.
ОУАЭХА-тай уулзалт хийснээрээ Иран улс хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа харуулж, цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэдгийг дахин нотлохыг зорьж байгаа бололтой.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00