
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /Reuters/. Өмнөд Солонгостой хамтран саяхан хийсэн цэргийн сургуулилалтын үеэр B-1B стратегийн бөмбөгдөгч онгоцыг байрлуулсан явдалд Умард Солонгосын тал АНУ-ыг шүүмжилсэн талаар Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөө өглөө мэдээлжээ.
Умард Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийг эш татан KCNA-гийн мэдээлснээр, тус бүс нутагт АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг байрлуулах нь “ердийн тогтсон практик” болсныг дурдаад, үүнийг “бодлогогүй заль мэх” хэмээн тодорхойлсон байна.
Мягмар гарагт болсон Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын явцад B-1B онгоцыг байлдааны бусад онгоцуудын хамт байрлуулсан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд болсон цэргийн хамтарсан сургуульд B-1B бөмбөгдөгч онгоцууд оролцох болжээ.
Умард Солонгосын зүгээс уг сургуулилалтыг улс орных нь эсрэг дайнд бэлтгэх сургуулилалт хэмээн буруушаасаар ирсэн бол Сөүлийн эрх баригчид "зөвхөн хамгаалалтын зорилготой" гэж мэдэгдсээр ирсэн юм. “АНУ, БНСУ-ын саяхан хийсэн цэргийн сургуулилалт нь манай улсын аюулгүй байдалд илт заналхийлж байна” гэж Умард Солонгосын мэдэгдэлд дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
стратегийн бөмбөгдөгч онгоцоор хамгаалалт хийдэг гэж юу байхав дээ,мэдээж зөвхөн дайрч бөмбөгдөх зориулалттай онгоц биз дээ,ичихгүй худлаа шаахиймаа энэ анус,өмнөд хоёр
хамгийн сайн хамгаалалт дайралт гэдэг зарчим.
Бөгспутин украины энгийн номхон иргэдрүү стратегийн бөмбөгдөгч онгоцноос пуужин харваж байгаалдаа,,,хөгийн лалар шүү,,,тиймээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,,