
Монголын улс төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт нь тодорхой бус байдаг. Институциүд нь бараг ижилхэн эрхтэй, үүрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гурав нь тойроод хэн хэнийхээ ажлыг хийгээд байх боломжтой. Зарчим нь 90-ээд онд Үндсэн хуулийг анх хийхдээ хэн нэгнийг илүү эрх мэдэлтэй үлдээгээгүй гэдэг. Хэрэв хэн нэгнийг эрх мэдлийн босс болговол тогтолцооны хямрал руу гулгах байсныг Б.Чимид гуай амьд ахуйдаа хэлж тайлбарлаад үлдээсэн нь бий. Чухам үүнээс болоод өнгөрсөн он жилүүдэд Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн өндөр албан тушаалтнууд, ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хоорондоо үзэлцсээр ирсэн.
Ер нь л энэ хоёр албан тушаалтан эвтэй найртай байсан түүх Монголын улс төрд үгүй. Ерөнхийлөгч Н.Баганбанди-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Н.Энхбаяр-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, С.Баяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Х.Баттулга-Ерөнхий сайд У.Хүрэлсүх гээд эвээсээ эвдрэлцэл нь их.
Тус бүрдээ хоорондоо үзэлцэж байсан түүхтэй. Тэр нь Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-Ц.Элбэгдорж, Ц.Элбэгдорж-Н.Алтанхуяг, Х.Баттулга-Ц.Элбэгдорж гээд одоо ч үргэлжилсээр байгаа. Тэдний эв түнжингүй байдал тогтолцооны хямрал гэж хэлэхэд хэцүү ч тухайн үеийнхээ улс төрийг их бага хэмжээгээр хямраасан л байдаг. Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж буй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг ч эв түнжин муутай байгаа гэх бор шувуу их удаан яригдсан. Тэр цуурхал бололтой. Тэд нэг байгаа юм байна гэж үзэх зарим нэг үндэслэл сүүлийн үед ажиглагдав. Тухайлбал, хэдхэн хоногийн зайтай болсон хоёр томилгооноос тод томруун харагдлаа. Д.Дашдавааг АТГ-ын даргаар улируулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргав. Тэрбээр “Тэргүүн комиссор З.Дашдаваа АТГ-ын даргаар ажиллах хугацаанд авлигатай холбоотой асуудлууд, олон нийтийн анхаарлын төвд орж, олон улсад мөнгө угаалт, хууль бус хөрөнгийг буцаан татах зэрэг ажлууд нь үр дүнд хүрч, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад чухал нөлөө үзүүлснийг үндэслэн Ерөнхий сайдын хувьд улираан томилуулах нь зүйтэй хэмээн үзэж УИХ-д танилцуулж байна гэсэн. УИХ томилов. АТГ-ын даргыг өмнө нь Ерөнхийлөгч санал болгож УИХ томилдог байсан.
Тэр ёсоор Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 онд томилж байлаа. 2020 онд хууль өөрчлөгдсөнөөр Ерөнхий сайд санал болгодог болсон. Гэлээ ч энэ томилгоо Ерөнхийлөгчийн албан бус саналгүйгээр явах боломжгүй.
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг бас улируулав. Саналыг хуу-лиараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан. ЕТГ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-тай зөвшилцөхөөр танилцуулсан. Прокурорын үйл ажиллагааны тайланг жил болгон УИХ хэлэлцдэг. Прокурорын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах заалтын хэрэгжилт нэмэгдсэн. Төрийн нэрийн өмнөөс 50 гаруй нэхэмжлэл гаргадаг байсан бол 1736 нэхэмжлэл гаргасан. 16.8 их наядын хохирол барагдуулахаар шүүхэд танилцуулж, жилд 40-50 авлигын хэрэг шилждэг байсан бол 309 авлигын хэрэг шилжүүлж, 14.8 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг Ерөнхийлөгч сайн ажилласан гэж дүгнэсэн гэв. Мөн л энэ тоилгоонд Ерөнхий сайдын албан бус санал заавал нөлөөлнө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр албан бусаар зөвлөлдөж санаа нийлж байж энэ санал гарах магадлал өндөр.
Хэрвээ Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор улируулах дээр Л.Оюун-Эрдэнэ өөр байр суурьтай байсан бол намын даргын хувьд тээг тавих боломжтой юм.
Намын бүлгийн хурал нь АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрыг саадгүй улируулсан нь эдгээр томилгоон дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нэмээд нам гурвын байр суурь нэгтэй байсныг харуулж байгаа юм. Тэрчлэн Үндсэн хуульд 2019, 2023 оны өөрчлөлтүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зааг ялгааг тодорхой түвшинд гаргаж өгсөн. Гэхдээ энэ нь 1992 оны хэн ч босс биш байх зарчмыг бүрэн өөрчлөөгүй. Гэлээ ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг байлаа ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр 20 гаруй жилийн өмнөөс улс төрд хамтдаа явж ирсэн үе өөр ч нам нэгтэй Хэнтийн хоёр улстөрч. Үүнээс илүүтэйгээр тэд ах дүүсийн харилцаатай. Ерөнхийдөө барагтай асуудлаар хөлөө жийлцэхгүй байх томоохон шалтгаантай, холбоотой улс. Л.Оюун-Эрдэнэ саяхны ярилцлагадаа У.Хүрэлсүхийн талаар Ерөнхийлөгчийн тухай гэхээсээ ахынхаа талаар ярьсан нь үүний нотолгоо.
Тэрбээр “Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал.
Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай, харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Цаг нь болохоор бичих ч зүйл их бий гэсэн. Харин У.Хүрэлсүх нь Л.Оюун-Эрдэнийнхээ талаар нэг их яриад байдаггүй. Гэлээ ч анх улс төрд хөтөлж оруулсан. Ерөнхий сайдаас буухдаа орондоо томилуулсан. У.Хүрэлсүхтэй ойр дөт улстөрчид одоог хүртэл Л.Оюун-Эрдэнийн танхимд байна. Эдгээр л ямар ч үг хэлснээс илүү ойлгогдохуйц үйлдэл юм. Тэгэхлээр өмнө нь, цаашдаа Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар үзэлцдэг байсан, байх ёстой ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр бол үгүй юм байна.
Ө.Билэг
Сэтгэгдэл13
uls oron ylam l zovj bna ,iimd odoogiin eronchiilogch , bas eronchiin saidiig cholduulaachee ta 2 zailj dald or .
Энэ муу хоёрын толгойг Женко нийлүүлээд базчихаж бгаа юм чинь, өөх яахын !
Гачгаар байхад нь дээш нь татаж гаргахаас илүү буян гэж хаа байх вэ дэ ! Данх Хүүкид насаараа өртэй !
Өнөөгийн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр улс орныхоо эрх ашгийг мартаагүй, боломжийн хүмүүс. Тийм учраас эвсэж чадаж байна. Өмнөх Элбэгдорж, Женго, Баяр, Алтанхуйг гэх мэт бэртжгчингүүд бол зөвхөн хувиа хичээгчид байсан учраас эвсэж ажиллаж чадаагүй.
Манийсан мантуу нүүртэй манж хятадын шээс бээжин хавнууд..
Тролл
Энэ 2 үзэлцэнэ гэж юу байдийм.. хулгайч нар олзоо булаацалдаад үзэлцдэггүй л юм бол.. зөвхөн ногоон автобусны хэргээс эд нарын ямар муухай амьтад болох н харагдлаа.. хулгай хиисэн н эд нар өөрсдөөшдээ Сумяабазар Хүк ийн найз биздээ.. ийм л байна даа эд нарыг яаж хулгай хиисэн ч хараад шогшроод үлдээдбайхуу.. эцсийн эцэст мулгуу ард түмнээс л болж байгаам.. яаагаав түрүүчийн сонгуульд Давагдорж гэж нэг цирхийн хулгайч ирээд тэрнийг ч битгий сонго энийг сонго энэ Нямбаатарыг сонго гээл орилоод тэнэгүүд н оо тэгэлгүй яахав аваргын үгэнд орно гээл Ман иин нохдуудыг сонгоо биздээ.. одоо хулгай хиигээд хууль шүүхийг худалдаж аваад толгой дээр чинь шээж баагаад байна эргүүнүүдээ..
Kk.албан тушаалд санал нэгдэх яах вэ? Улс ундэсний эрх ашиг д нэгдэж Олигархийг зайлуулпж чадах уу? Ингээд ард тумэн ядуураад алиагаа алдаад Олигархи -лицензи нэрээр А-4. Цаас авилгалаар Монголоо тоннон дээрэмдэж Тор засаг Монгол улсыг оорсдийн суганы ус болсон хахууль авилгалын мастер нохдоор Улсыг удирдаж байгаагуй Путин-Трамп-Шин-Жин Пин шиг зогсоож чадах уу?
Удирдаж байгааг!
Засс
Шал худлаа, данх, хүрэлсүг хоёр муудсан нь үнэн шд.
Нямтайшир Данхыг авлигалдсан. 202.9.46.248 0 минутын өмнө Нямтайшир Данх Домбо хоерыг авлигалдаж 126 гишүүнтэй болох хуулийг МАН-р батлуулж алуурчин садист хүчиндэгч Номтойбаярыгаа дахин УИХ-д оруулсан.
Өнөөгийн ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр улс орныхоо эрх ашгийг мартаагүй, боломжийн хүмүүс. Тийм учраас эвсэж чадаж байна. Өмнөх Элбэгдорж, Женго, Баяр, Алтанхуйг гэх мэт бэртжгчингүүд бол зөвхөн хувиа хичээгчид байсан учраас эвсэж ажиллаж чадаагүй.