
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хуурай замын цэргийн инженерийн салбарын хамтарсан “Гүүр” сургалт, дадлага анх удаа зохион байгуулагдаж, амжилттай өндөрлөлөө.
Хоёр орны цэргийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү хамтарсан сургалтын I шатны онолын сургалт нь БНСУ-д өрнөсөн бол II шатны дадлагын сургалтыг Сэлэнгэ мөрнийг түшиглэн Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон Хуурай замын цэргийн командлал, барилга инженерийн цэргийн нэгтгэл, ангийн усчин дайчдын төлөөллийг хамруулан зохион байгуулсан юм.
Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн ажил, мэргэжлийн төдийгүй хоёр орны найрсаг хамтын ажиллагааны гүүр болон цаашид үргэлжлэн зохион байгуулагдах тус сургалтын үеэр алба хаагчдыг хамарсан соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаас гадна Монголын үндэсний өв соёл, уламжлалыг харуулсан бэсрэг наадам зохион байгуулсан нь эрхэм зочдод ихээхэн таалагдсан төдийгүй өөрсдөө бөх барилдаж, сум тавьсан нь хөгжилтэй, дурсамжтай үйл явдал байлаа.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0